by rednasca » Tue Dec 12, 2006 7:02 pm
ХАА ЯВАА БОЛ ДОО ТЭД МИНЬ? БУЮУ ХУУЧИН БУУНЫ ХУГАРХАЙНУУД:
саяхан л лигид "гялалзаж", "гялтганаж" явсан ч одоо бидний дунд байхгүй байгаа "сайн нөхөд"-ийнхөө сургыг зах зухаас нь гаргаснаа үүгээр танилцуулья....
АНТОНИО ДЭВИС:
аавын үүргээ сайн гүйцэтгэж явна...."амьдрал үргэлж сайхнаараа" гээд дуу аялсан шиг хүүхдүүдтэйгээ тоглож наадаад л..."би ч дахиж тоглохгүй байх...тоглогч байхдаа амжуулдаггүй байсан зүйлүүдэд анхаарал тавих боломж олдож байгаад баяртай байна....яахав, би аваргын бөгж аваагүй л дээ....энэ л намайг буцаж тоглоход нөлөөлж магадгүй....бусдаар бол сайхан байна..." гэв...
КИТ ВАН ХОРН:
Дэвистэй бараг ижил....ялгаа нь гэвэл хүүхдээрээ шахуу аав болсон....хэдий баян тансаг /өнгөрсөн жил гэхэд л Далласаас 15 сая авсан/ мэт боловч хүүхдийг нь өвчин зовлон ээрээд юун сагс манатай л явж байгаа бололтой....гэхдээ эргэж ирэхийг нь үгүйсгэхгүй....данкантай л чацуу хүн шүү дээ....
КРИС АНДЕРСЕН:
тохолтын тэмцээнд орж шившиг болсон энэ нөхөр хар тамхи хэрэглэсний улмаас 14 сая доллараа алдаад зогсохгүй, 2008 онд л лигид эргэж ирэх хүсэлтээ тавьж болох шийтгэл авсан билээ....
ТОНИ ДЭЛК:
Грекийн Панатинайкос багт алба хашиж, 12,2 оноо авсан шиг явна...түүнтэй ижлээр
Эдди Бэсдэн /Кливлэндэд байсан/ Фенербахчед,
Лонни Бакстер Монтепаскид,
Иржи Вэлш Уникахад,
Сергей Моня Динамод,
Зоран Планинич Тау Керамикт гээд л Европ руу урссан байна даа....
ДЕВИН БРАУН:
Голден стейтд зарагдаж ирсэн боловч жийгдсэн....гэсэн хэдий ч Шарлотт, Милоуки зэрэг багуудаас санал ирсэн гэнэ....харин манай хүн Ютагаас 1 сая доллараа авсан шиг гэдсээ илээд илүү сайн санал хүлээгээд хэвтэж байна....түүнтэй адилаар дуудлага хүлээгээд хэвтэж буй тоглогчдын тоонд Вошон Ленард /жингээ хассан, бие нь их сайн байгаа бөгөөд 2 ч багтай ярилцаж байгаа гэнэ/,
Ламонд Мюррей /өөрийнхөө 1-2 ялалтын шидэлтний бичлэгээ үзээд л/
Пенни Хардуэй /гэмтэл нь эдгэрсэн, Шарлоттад орох талаар ярьсан боловч нөгөөдүүл нь Дерек Андерсонтой саяхан гэрээ байгуулсан/,
Алан Хьюстон /ИСПН-д ажиллаж байгаа, даатгалын компаниас 20 сая авах бөгөөд цаашид зодог тайлах эсэхээ мэдэхгүй байна/,
Карим Рааш /Сиэттлд гологдсоноос хойш онц сонин зүйлгүй....ирэх хэдэн хоногт далайн чанадыг зорих эсэх талаар шийдвэрээ гаргана гэнэ.../
ТОНИ КУКОЧ:
зодог тайлсан боловч яг үнэндээ жийгдсэн....гэхдээ плейофф ойртоход түүнийг дуудах баг гарахыг хэн ч үгүйсгэхгүй....түүний замналаар
Ирвин Жонсон /өнгөрсөн улиралд ердөө 18 тоглолтод л хөлсөө гаргасан/
Энтони Картер /юунд ч юм биеэ бэлдээд л байгаа гэнэ шүү/
Брайон Рассел /Мэлоун, Стоктоны үеийнх гэхээр л ойлгомжтой..../
Николос Цкитишвили /улирлын өмнөх бэлтгэл дээр Нью-Йоркт орох гэх чармайсан ч бүтэлгүйтсэн...нэг бэлтгэл дээр түүний гар утас дуугарсанаас багийн бүх гишүүд хурд хийх шийтгэл авсан гэнэ/
Грег Остертаг /хааяа нэг тоглолт үзсэн шиг л/
Вин Бэйкер /их хичээсэн ч гэлээ Миннесота түүнийг жийсэн/
түүнчлэн зөндөө олон тоглогчид ХӨГЖЛИЙН БУЮУ ДООД ЛИГИД алалцаад л, уралцаад л байж байна....
Луй Вильямс, Люк Шеншер, Эдди Робинсон, Вон Уофер, Рэнди Ливингстон....гэх мэт...
харин бид нарын "хайрт" тоглогч Лэтрэлл Спрюэлл хэнэггүй царайлаад л сууж байгаа бололтой....Кэмби түүнтэй саяхан ярьсан гэх ба түүнд ямар ч сонирхол байхгүй гэнээ....гэр бүлээ тэжээх мөнгө хэрэгтэй гэж олны дургүйг хүргэж байсан нөхөр яаж мөнгө олж байгаа юм бол доо....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...