За шинэ он гарахтай холбоотойгоор өнгөрсөн жил ер нь юу болов оо гэдгийг өөрийнхөө хүлээж авсанаар жаахан тэрлэе... 2010 он бидний хувьд тийм ч муу жил байсангүй... Гэхдээ бидний туйлын зорилго болох аваргын тоогоо дахин нэгээр нэмэх оролдлого маань талаар болсон нь л гашуун үнэн юм даа... Баг маань 2009-10 оны улирал эхлэхийн өмнөх зун Жефферсон болон Макдайс гэж 2 чунаг гартай гэрээ байгуулсан явдал хамгийн онцлох зүйл байсан... Мэдээж тэр өдрүүдэд сэтгэл маш өег сайхан байсан.. Ядаж байхад тэр үед найз охин маань Голланд явчихсан... Нэг тийм сайхан эрх чөлөөтэй зун байж билээ... Жефферсонг манайд ирсэн өдөр Японоос нэг найз маань ирсэний баярыг хийх гэж бидний хэдэн нөхөд хамтдаа гараад шидчихдэг юм байна... Ядаж манай найз нар бүгдээрээ ЛАЛ... Одоо танайхыг хашраж өгнөө гээд л би ярьж өгсөн дөө... Зүтгэсээр байгаад тэр хэддээ манайх ирэх улиралд Спэрс ЛАЛ-ыг ялна гэдгийг итгүүлсэн... Ганц дайчин ганцаардахгүй ээ гэж... Борооны дараах чийгний юугаар ч сольшгүй үнэр, шинэхэн хорхогны амт гээд л.... Сэтгэл минь жаргалтай, баг минь хүчтэй... Нэг тийм сайхан орой... Маргааш нь л би И-бэй орж, Жефферсонгийн жерсиг авч орхисон
...
****************************************************************************
Улиралын өмнөх камп нээгдэж, тоглогчид ч амралтаасаа ээлж дараалан ирцгээж, улирлын нээлттэй бэлтгэлээ хийн, хөгжөөн дэмжигчиддээ сайхан тоглолтыг үзүүлж, бид энэ улирлад хол явах болноо гэсэн амлалтын ПОП өвөө өгөхийг харах сайхан л байлаа... Улирлын нээлтийн тоглолтыг Зөгнийүүдтэй хийж, ядах юмгүй л арчаад хаячихлаа... Урьд жил нь тэд нартай нэлээн өрсөлдөөнтэй тоглосоныг хэлэх үү... За ингээд л баг маань ч өнгөлөг байна даа гэж бодон баясаж байтал, дараах хэдэн тоглолт нь үнэхээр там болон хувирлаа... бид 4-6 гэсэн асар муу эхлэлийг хийж орхих нь тэр... Гадна, дотны бүх л сайт, мэдээллийн хэрэгслүүд Сан Антониогийн эрин үе дууслаа гээл... Тэд хэдийн түүх болжээ гээд л .... Мемфис, Портлэнд, Тандер гээд л багуудтай бол үндсэндээ тоглох ч шинж алга... Гэхдээ энэ бүхэн Алл старын дараа үеэс арай гайгүйхэн болж ирсэн... Ялангуяа Кливлендийг талбй дээр нь нухсан тоглолт бол үнэхээр гайхалтай болсон...
********************************************************
ПО-ын байр маань биднийг заналт өрсөлдөгчид болох Далластай таарууллаа... Далластай таарах үед нь бол би харин ч ямар ч багтай тарсан үеэс нь илүү ялна гэсэн итгэлтэй байдаг юм шүү... Тэд хүчирхэг баг... Гэхдээ л бид тэднээс ямар нэгэн зүйлээр л илүү учраас л ялж чаддаг... Баг маань ч итгэлийг минь алдсангүй, арчаад л хаялаа... Ялангуяа Хилл энэ цувралд үнэхээр гайхалтай байсан... Тэр үүнийг хийж чадсанаар, Спэрс гэдэг багийн фэнүүдийн зүрхэнд эзлэх байр нь улам л ихэссэн... Спэрсийн форумууд, Фэйсвүүк дээрээс үүнийг мэдрэх надад ч сайхан байсан... Сая Орландод хол хожигдоход тэр байхгүй байсан нь хамгийн том нөлөө болсон гэж би бодож байгаа... Далласыг телевизийн өмнөх суудал руу нь залсаны дараа бидэнд зөвхөн ЛАЛ л гэдэг баг харагдаж байсан... Гэхдээ дараагийн бариладх бөхөө бодож байгаад блардагийн жишээгээр Нарнуудыг юман чинээ тоогоогүй нь асар том алдаа болсон доо...
Нарнуудтай хийсэн 4 дэх тоглолтын өдөр 12 цагт элсэх сургуулийнхаа проф-той уулзах болзоо тогтоосоноо ч хойш нь тавьж байгаад үзэж билээ...Итгэл найдвар эцсийн мөчид тасардаг гэж энэ байх даа... Эцэст нь манайх хожигдож, би ч уулзалтандаа очиж чадаагүй... Гэхдээ л багийн минь заяа түшсэн юм байгаа биз хөөрхий ямар ч байсан докторд суралцах сургууль, багтаа сонгогдож чадсан минь л тэр өдрүүдийн гэрэл гэгээ байсан даа... Нарнуудтай хийсэн цуврал бол ердөө л аз тэдний талд байсан... 3 өөр залуу тоглогч, өөр өөр тоглолтонд тэсрээд л бүх юмыг орвонгоор нь эргүүлсэн... Хамгийн муухай нь Фрайгийн 6 удаа 3-аас бууддаг л юм даа... Жентри ч маш том заль гаргаж чадсан... Тоглолт бүр дээр өөр тоглогчийг Х-фактороор ашиглаж чадсан...
Хэрвээ бид өнгөрсөн улиралд ЛАЛ-тай тоглосон бол Нарнууд шиг амархан хусуулахгүй л байсан... Би үүнд бол итгэлтэй байна...
********************************************************
Зун ДАШТ болоход манай хэд шигшээ багуудаасаа чөлөө авч, сайхан амарцгаасан нь одоо бидний үзүүлж байгаа амжилтанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа... Ялангуяа Ману маань шинээр мэндсэлсэн ихрүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх хэрэгтэй гэж зун амарсан нь бас л сайхан аав юмаа гэж бодогдуулж байлаа... Зун Хилл ганцаараа зааландаа үлдэж маш их хөдөлмөрлөсөн...
Зун болсон Хөлбөмбөгийн ДАШТ-д Испанийн шигшээ түрүүлж, сэтгэлийг минь жаргалаар дүүргэсэн дээ
...
***************************************************************
Драфтаас бид ээлжит хулгайгаа хийж чадсан... Андерсон хэмээх энэ залууг НБА-д хийсэн эхний хэдэн тоглолтоос нь харахад надад лав таалагдсан... Мөн Нийл хэмээх Европт 2 жил тоглосон залууг багтаа авсан өдөр нь л юутүүб энээ тэрээ ашиглаад харсан чинь үнэхээр галзуу шиддэг нөхөр байсан... Гэхдээ эхлээд түүнд НБА хэцүү байх талтай гэж бодохж байснаа нуух юун... Харин энэ маань лдаа байсаныг тэр өнөөдөр харуулж чадаж байгаа...
Шинэ улирал ч сайхан эхлэлээ... Баг маань ч боломжийн л тоглож байна... Гэхдээ энд бол би олон юм бичихийг хүсэхгүй байна... Гагцхүү амжилт л арвин байгаасай билээ...