by Бамбууш » Thu Aug 05, 2010 10:21 pm
Sky is up u fucking Cunty biatch..
Гэснээс блог дээрээ ойрд юм бичсэнгүй.. Зав байсан ч залхуу болжээ дээ.. Ер нь Салбадайгын хэлсэнээр Спорт форумд амьдрал энэ тэрээ бичээд байх бас утгагүй юм шиг ч санагддаг боллоо.. Нэг банжиг хавьцаа духлаа үнэн юм нээдэг ч юмуу? гэхдээ блогыг над шиг затирууд көтлөдөггүй л юм байна.. Гэхдээ ингээд харсан чинь гүй ээ бас баахан худлаа үнэн юм бичсэн бас бус хүмүүс бичсэнийг харсан чинь көтлөчихжээ өнөөдөх чинь..Санал асуулга одоо 119 энэ тэр..Ямарч байсан санал асуулгын 32 хувь нь намайг kopite гэдэгтээ санал нэг л байдаг юм байна.. 31 хувь нь зүгээр нэг гар.. За тэгээд 19 нь Мэдрэл муутай, 18 нь Духлааский гар гэсэн байнаа.. Сая харсан чинь бас нээрээ овоо кэдэн күн санал өгчихсөн байгааг хараад гайхлаа л даа...Одоо гэхдээ энэ санал өгсөн хүмүүсийн кэдэн хувь нь өө мэдрэл муутай гарыг зүгээр гар гээд өгчихжээ эсвэл мэдрэл муутай гэсэн Духлааский гар байсан байна энэ тэр гэж бодож байгаа бол доо гах гах... Хамгийн дээд талын санал бол манай муу муу сайнаар дуудуулдаг, 7-д орж сапирсан, Жухаа эзэнтэй болох гэж байгаа эсвэл үгүй багийг дэмждэг, Пролетарчуудын удам энэ тэр гарууд өгсөн байх.. Гүй ээ бас олуулаа юмаа манайхан..Үзсэн , харсан, мэдсэнээ хараал ерөөлтэй хослуулаад та бүхэнтэй хуваалцах , бусдын бодлыг сонсох гоё л байлаа....Гол нь миний духлаа үнэн нь мэдэгдэхгүй хараал ерөөлтэй нээх урт урт юмнуудыг цаг гаргаж уншиж байдаг бүх күмсүүдэд талархья... Жаахан жаахан ч гэсэн юм энэ затир гарын бичлэгээс ойлгосон бол би хувьдаа их л урамтай байх байх даа.. Англи улсаас кэдэн төгрөгний авлагатай тэр маань бүтэж өгөхгүй удаад л байна.. 2 жил л очно гэж ярилаа.. Сүүлдээ ч тэгээд авсан ч яалаа байсан ч яалаа гэж бодох ч гэсэн ард үлдсэн амьдралаа бодохоор гөөнгө нь кэрэгтэй л юм даа. 19 тэй цабаан ирсэн. Одоо 25 тай нас биенд хүрсэн залуу болжээ ний нуугүй хэлэхэд.... Бусдыг хүндэтгэж мэддэггүй байсан, одоо бол мэддэг боллоо. Заримд нь АГУУ санагдах заримд нь ****4 санагдах энэ оронд сүүлдээ их л дассан шиг.... Үхэхээс бусдыг үзсэн гэж ярьдаг, үхэж ч үзлээ, Доройтож ч үзлээ, Гэхдээ хүний адаг болсонгүй. Хүн чанар гэдгийг жинкэнэ утгаар нь ойлгодог боллоо. Зарим гаруудын арчаагүй өрөвдмөөрийг хараад жигшдэг байсан өрөвддөг боллоо.. Муу муухай юмыг хийж явсан ч буруу замруу хазайсангүй.. Өөрөө өөртөө үнэнч байсаар ирлээ.... Хүнд хайртай болж үзлээ. Хаягдаад гашуудаж уйлж үзлээ.. Дурлаж үзлээ, дурлуулж үзлээ. Өөр соёл иргэншил, өөр орчинд өссөн ч өөртөөгээ адилхан бодолтой жинкэнэ Эрчүүдтэй танилцлаа найзлалаа.. Амьдралыг аягүй амарханаар төсөөлдөг байснаа болиж , хүнд хэцүү бодит байдалтай тулгараад шантарч нэг үзээд санаа шулуудаад урагшилж нэг үзэж байна даа.. Күнд күнээс эрхэм зүйл байдаггүйг л хамгийн их ойлгосон.. Өдий том болчихоод балчир жаал шиг ална хядна үсдэнэ зодно гэсэн яриагаа гээхгүй яваадаа хааяа асар ичиж энэ тэр болох юм.. Бусад нь бүгд буур зааж аав болчихоод байхад би гэж нэг затир гар бүтэх бүтэхгүй хүүхэн яриж, хүний хүүхэнрүү сэтгэл татагдаж , өөрөө өөрийнхөө филисофитой зөрчилдөж амьдрах гэж.. Хэнээс ч илүү гэж өөрийгөө бодож, удам гарлаа сэхээтэн язгууртан угсаатан гэж цээжээ дэлдэж томорч байсангүй ээ.. Түм буман эгэл жирийн айлуудаас төрөн гарсан жирийн л нэг хортой шартай аавын хүү.. Хүний доор орохгүй юмсан гэж боддог ч заримдаа уруулаа хазаад шүдээ зуугаад тэвчээр гаргаад өнгөрөх үе тохиолдоход өөрөө өөртөө уур хүрч нэг шөнийн нойроо хугаслана.. Жил ахих тусам цээжинд байнга асч байсаар байна гэж бодож байсан гал бөхөж ч байх шиг байна. Оронд нь амьдралын бас нэг өөр гал байр суурыг нь эзлэнэ.. Wise гэдэг.. Гэхдээ би тийм ухаантай эсвэл тийм мулгуу биш л дээ.. Юмыг хараад өөрийнхөөрөө дүгнээд хэдэн калтар юм бичиж чадна. Нүдээр үзнэ гэдэг чихээр сонсох эсвэл зурагтаар үзэхээс шаал анги байдгыг сайн ойлгож авсан маань бас нэг амьдралын сонин содон зүйл юмуу даа.. ****4 амьдрал гэж гутраж уух үе байхад САЙХАН амьдрал гэж инээж уух үе зөндөө л тохиолдоно...Хараал идсэн өвснөөс нь татчихаад Тэнгисын эрэг дээр сандал дэрлэн кэвтээд оддыг ширтэж байхад Хорвоо ертөнцийн ямар агууг гайхаж мэдрэлтэнэ.. Маргааш нь шартаж хартаж бохиртсон баагий шүдээ хам хум угаагаад ажилдаа очиж торхонууд дундаа зогсохдоо ээлжийн ахлагчаа санаандаа алж байгаагаар төсөөлж эргүүтнэ.. Тэгсэн хэрнээ ажил тарангуутлаа нөгөө гартайгаа чин сэтгэлээсээ гар бариад инээгээд сална.. Жил ирэх тусам таньдаг мэддэг нөхөрлөдөг байсан монолчууд маань нэг нэгээрээ нутаг буцсаар л.. Би заримыг нь гаргаж өгч байхдаа Пиддаа би ч гэсэн ингээд удахгүй хүнээр гаргуулаад нутаг буцна даа гэж Heathrow-н тунеллеэр Trolly дээр гаруудын ачааг түрэн явж байхдаа бодноо бодно.. Тэднийг явахад биеийн нэг хэсэг явчихаж байгаа юм шиг санагдаад нэг хоёр цагтай сэтгэл хоосронгуут халтарын дэлгүүр орж хэдэн beer авч ууж сэтгэлээ зассан болоод гэрлүүгээ зальтрана..
of hate and the lies don't you know eventually we'll pay the price all the hopes and the dreams will survive reunite we got to
keep our faith alive
Цэцэг жимс шиг охидуудыг амьдралдаа зөндөө харсаан.. Зөндөөг ч цаашдаа харах байх.. Заримтай нь найзлаж байна, нөхөрлөж байна, чадахын хэрээр тус дэм болж байна, тэднээс Төрөө чи эр хүн шүү гэсэн магтаалыг сонсоод өөрөө өөрийгөө чмладаг сэтгэлээ тайтгаруулж засах ч үе ч бишгүй бий.. Чадахаас чадахгүй хүлтэр зүтгэ , мэрий , сур , боловсор, юм үзэж нүд тайл.. Гэхдээ үргэлж өөрөө өөртөө үнэнч бай гэсэн зармчыг мөрдлөгө шахуу болгож явна.. Күнд гэм кийе гэж үнэндээ бодож байсангүй ч зарим тохиолдлоор гэм хийчихээд сэтгэлдээ гэмтэй Затирдаж явах ч бас ****4 шүү..Гэхдээ цаг хугацаа бүхнийг анагаадаг юм байна.. тэр үеийн өвчин зовлон, шаналал, уйтгар гунигын, баяр баясгалан, аз жаргал, гайхамшигтай мэдрэмжийн оронд дурсамжууд л үлдэж дээ.. Тиймээ дурсамж..
If I fall two times
I come back on my third
Life ain't easy
and that's my word
if I fall five times
I come back on my sixth
Co i kno the truth of life
If I'm knocked 7 times
I come back on my eight
Stronger and harder than eva
Now knowledge
of self thru the
pain in this world
and that's my word All the memories
Миний хувьд энэ амьдрал минь Сапи үсэрсэн хорвоогийн затир зам юм.. Би яагаад блогоо сайн сайхан гэрэл гэгээтэй нэрээр нэрлээгүйг минь та нар энэ дээр бичигдсэн кэдэн дух бичлэгүүдээс бага сага ойлгож байгаа байх.... Күн күнээс онцгой байя гэж тэгж нэрлэсэнгүй, магадгүй бяцхан тийм бодол байсан л байх... Гэхдээ True Intention бол шаал өөр байсаан.... Анх нээхдээ хэзээ ч ийм олон review-үүдийг уншдаг бичдэг хүмүүсээс авна гэж бодож байсангүй, мөн 100 гаран санал асуулгыг күртэнэ гэж ч бодож байсангүй ээ....Жил гарангын өмнө нээж байсан гэхэд бас их хугацаа өнгөрчээ.. Одоо энэ дээр бичигдсэн бүх бичлэгүүд миний тархинд нахин нэг дурсамж болон шигдэх нь лавтай.. Сайдаж муудаж хэлэлцэж мэтгэлцэж сайн муу нэрийг зүүж Бамбууш гэсэн бацааныхаа нэрийг хангалттай л хүмсүүдэд мэдрүүллээ энэ тэр.. Сайнаар ч муугаар ч мэдрүүлсэн байх гэж бодож байна..
Гэхдээ
Never ma intention was someone i could kick or kill
Why would i wanna destroy something i help build
Спортын хамгийн том хэлэлцүүлэгт өөрийн гэсэн жижигхээн орон зайг эзлэж мэдсэн үзсэн дуулсанаа та бүхэнтээ хуваалцах үргэлж таатай байдаг байсаар ч байх болов уу гэж бодох юм. Гэхдээ ирээдүйг харж мэдэхгүй л дээ.. Магадгүй Копайтсууд өөбнөөрөө нийлээд нэг форум нээгээд тусдаа гараад бас нэгэнэ СПОРТЫн форумыг өлгийдөн авах ч цаг ирэх байх..Anyone welcome шүү.. Хэрвээ тэр бүтвэл л дээ..Тэр үед Бамбууш Админ аааааая.. За за миний админ болно гэж юу байхав.. Угаас тийм эрх дарханд дуртай ч биш.. Тэгээд ч ёс суртахуунаар бол тэнцэхгүй.. Мэдрэл мэдрэл юмаа бичээд хүн амьтан уурлуулаад инээлгээд явж байвал энэ затир гар тэгээд л болно дөө....Яг одоо энд өдрийн 3 өнгөрч байна.. Нэг хүнтэй цаг болзож юм хум үзэж гадуур явья гэж болзсон юм.. Тэр маань дөхөж байх шиг байна.. Үсээ хяргуулаад бүүр халзан төрхөндөө орчихсон. Толгой жаахан сэрүүцээд байх шиг байна.. Уулзах хүн маань цочоод уначихгүй л бол өнөө орой их л араамаантик байж болох талтай.. Гэхдээ тэр мэр бол цагын юм цагтаа л болно доо...
So there you have it ma whole life
with all it's memories
I'm tryna figure out how to set all of my pain free
Sometimes I wish
that I could turn
the hands of time back
so I could rewrite the wrong and put ma life back on the right track
If I'm knocked seven times
I come back on my eight
till next time ma homies..And others as well
SIX is da number...k Is da Code
G is da Mode