by hosko » Tue Feb 08, 2011 2:12 pm
Хакухог “найраа хийсэн” хэрэгт хутгах сонирхол Япончуудад байна
Монголын мэдээ сонин дээрээс оруулав....
-Шёотэнро Д.Нямсүрэн, Коорюү Э.Мөнх-Оргил нар найраа хийсэн 13 бөхийн тоонд оржээ-
Японы Мэргэжлийн сүмо бөхийн холбоо энэ сарын 6-ны өдөр ээлжит бус хуралдаан зарлаж энэ оны хаврын тэмцээнийг зохион байгуулахгүй байхаар шийдсэн билээ. Япончуудын бахархал болсон самуурайнууд тэмцээнээ цуцалж байсан түүхгүй бөгөөд хойшлуулсан явдал өмнө нь хоёр л удаа тохиолджээ.
1945 оны намрын тэмцээн Хирошима, Нагасаки хот дээр атомын бөмбөг хаясан гэсэн шалтгаанаар гурван сарын дараа болж байсан бол Рёогокү Кокугикан ордныг засварлаж байсан ажилчид назгай хандсанаас 1946 оны зуны тэмцээн хойшилж байв. Харин энэ удаагийн тэмцээний цуцлагдах болсон шалтгаан Шимотори, Кайхо, Шёотэнро, Коорюү, Тойозакура, Кёкунанкай, Вакатэнро, Ширононами, Ямамотояма нарын 13 бөх манайхны нэрлэж заншсанаар "найрааны" барилдаан хийсэн нь тогтоогдсон явдал юм. Харамсалтай нь тэдний дунд Д.Нямсүрэн, Э.Мөнх-Оргил хэмээх хоёр Монгол бөхийн нэр хавчуулагджээ.
Сүмогийн ертөнцөд "найраа" байдаг гэдгийг одоогоос найман жилийн өмнө Итай гэгч нийтэд дэлгэн шуугиулахад ёкозүна Акэбоно, Мусашмару тэргүүтэй бөхчүүд тас гүрийсээр байгаад өнгөрч байсан түүхтэй. Харин энэ удаа Токиогийн цагдаагийн газар бөхчүүдийн гар утаснаасаа бичсэн цахим захидлуудыг шалган их аваргуудыг худлаа хэлж байсныг тогтоосон байна. Сүмогийн холбооны нөлөө бүхий гишүүдийн нэг Шигэрү Итогийн хэлснээр, өмнө нь дээрх 13 бөхөөс мэдүүлэг авахад холбооны зүгээс тавьсан асуултад бүгд нэгэн дуугаар "Би ямар ч, буруугүй" гэх буюу "Юу яриад байгааг тань ойлгохгүй байна" гэсэн хариултыг өгч байсан гэнэ.
Сүмочид ахмад аваргуудын өмнө нь амжилттай туршсан аргыг хэрэглэхээр шийдсэн нь эндээс илэрхий харагдсан, гэвч мөрдөн шалгах ажиллагааг илүү өндөр хэмжээнд зохион байгуулахаар шийдэж, дээрх бөхчүүдийн өнгөрсөн жилийн хугацаанд хийсэн телефон утасны яриа, захидлуудыг шалгаснаар булхай илэрчээ. Гэсэн ч "мэдэхгүй" гэж зүтгэхээр нэгэнт шийдээд байтал энэ сарын 3-ны өдөр жүрёо зиндааны бөх Чиёхакухо гэгч "найраа" хийснээ хүлээн зөвшөөрч, зодог тайлахаа мэдэгдэн баг "алах" нь тэр. Сайн дураараа зодог тайлснаараа тэр бусад бөхчүүдэд хүлээлгэх шийтгэлд жишиг тогтоогоод өгчихөв. Дээр нэр дурдагдсан бөхчүүдээс Танигава ояката (экс комүсүби Кайхо), Такэнава (экс маэгашира Касуганишики) нар бөхийн замналаа нэгэнт өндөрлүүлээд байсан бол бусад нь өсөх ирээдүйтэй залуус байсан нь харамсалтай.
Ялангуяа Шёотэнрог озэки болох ирээдүйтэй гэж хэлэлцэгддэг байсан юм. Манайхан хэдэн бөхчүүдээ хардаж сэрддэгээс санаа авсан "Монгол бөхчүүд сүмод найрааг оруулж ирсэн" гэж үздэг хэсэг бүлэг хүмүүсийн хувьд энэ явдал том олз болж, гадаадын бөхчүүдийг сүмогоос шахах хэрэгтэй гэсэн санааг ил цухалзуулах болжээ. Сүмод найраа байдаг гэдэг нь баримтаар батлагдсаны дараа Японы Ерөнхий сайд Наото Кан "Үндэсний бахархалд том цохилт боллоо" гэж мэдэгдсэн. Ёкозүна Акэбоно, Мусашимару, Асашёорюү нарыг өмнө нь худлаа мэдүүлэг өгдөг байсан байж магадгүй гэх хардлага нийгэмд үүсээд байгаа учир ингэж хэлэх нь ч аргагүй юм. Сүмо бөхчүүд ёкозүна цолтонг бурхантай адилтгаж үздэг.
Тэгвэл худлаа хэлсэн байж болзошгүй бурхад нь бүгд гадаадын бөхчүүд байгаа явдал хардаж сэрдэх сэтгэлийг төрүүлэхэд хангалттай гэдэг нь мэдээж юм. Япончууд, Мэргэжлийн сүмогийн холбоо үнэхээр чин үнэнч, найрааг үзэж чаддагүй хүмүүс үү гэвэл тийм биш. Биш гэдгээ озэки Кайог зодог тайлах эсэхээ шийдэх гэж Хакухотой хийсэн барилдаан дээр харуулчихсан. Ид жагсаж яваа Хакухо гэмтэлтэй хөлөө зөөж ядан алхаж байсан озэкид ялагдахад "Үнэн хүчээр яллаа" гэж бичицгээж байсан улсууд. Өөрсдөдөө ашигтай хувилбарт ингэж ханддаг хирнээ тэд одоо найраатай "жинхэнээсээ" тэмцэхээр шийдсэн бололтой. Эцсийн шийдвэр гараагүй байгаа ч дээр дурдагдсан бөхчүүд бүгд сүмогийн ертөнцөөс алга болох нь тодорхой юм. Урьд өмнөх олон барилдааныг мөрдөн шалгах саналыг ээлжит бус хурлын үеэр гишүүд гаргаж байсан.
Үүнд Кайо, Хакухо нарын барилдаан ч орох нь тодорхой. Ямартай ч дээр дурдсан 13 бөхийн хэргийг "дөнгөж эхлэл" гэж үзэх хүмүүс байна. Хэвлэлүүд ч бичиж байна. Хаврын цуцлагдсан тэмцээнд ёкозүна Хакухо түрүүлбэл дээд зиндаанд долоо дараалан түрүүлсэн Асашёорюүгийн амжилтыг давтаж, озэки Кайо 10 ялбал ёкозүна Чиёнофүжигийн мэргэжлийн сүмод 1045 ялалт байгуулсан "мөнхийн" дээд амжилтыг эвдэх байв.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...