Арсенал FC : The Gunners :

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby mick » Tue Dec 05, 2006 9:30 am

Юу гэж Барсад л очино шт.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby El Payaso » Tue Dec 05, 2006 10:35 am

нөхцөл байдлыг дүгний...

Венгер бол чадалтай мундаг дасгалжуулагч... Фергигийн МАН-ын төлөө хийсэн шигийг л Арсеналд зориулж байгаа хүн... Анри өдий зэрэгтэй тоглож байгаад нь Венгерийн нөлөө ч их... Ювед хэнд ч хэрэггүй амьтан байхад нь татаж гаргасан... Арсеналыг шинэчилж амжилтанд хүргэсэн... Гэхдээ хүн төгс байдаггүй... энэ улиралд лав боломжоосоо доогуур гүйцэтгэлтэй эхэлж байна... гэхдээ улирал дуусахад юу болохыг хэн ч таахгүй... гарцаагүй үнэн бол Венгерээс илүү мэргэжилтэн Арсеналд угаасаа одоо олдохгүй...

Анригийн тухайд авч үзий... яах аргагүй Арсеналын домгуудын нэг... асар их юм арсаналын төлөө хийсэн шилдэг довтлогч... гэхдээ энэ улиралд хангалтгүй тоглож байгаа... магадгүй Анригийн хэт их ачааллаас болж байж ч магадгүй... нас нь явж байна... урьдных шиг их ачааллыг бие нь дийлэхээ байж байж ч магадгүй... сүүлийн тоглолтуудад хангалтгүй тоглож байгаа.... тэхээр амраах нь бол зөв... Түүнийг орлож чадах сайн залуус олон байна...

хэрвээ энэ 2 зөрөлдлөө гэхэд Венгер илүү хэрэгтэй... Венгер Анриг олоод ирсэн шигээ ахиад шинэ Анриг олоод л ирнэ... Өндөр үнэ хэлэх Барсад ч юм уу? шахаад оронд нь өөр нэг сайн тоглогч аваад ирэх боломжтой...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby SAVAGE » Tue Dec 05, 2006 11:04 am

Турэ чинь Челсиатай тоглох тоглолтонд оролцохгvй юм байна... Хамгаалалт чинь хэцvvдэх нь дээ...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby zigo » Tue Dec 05, 2006 12:01 pm

Тэгвэл Челсид балбуулах нь дээ. Хожигдоход бол гайхах юмгүй л юм байна. Харин хожчихвол цул кайф авах нь дээ. хэхэ Галлас, Сэндирос, Тоурэ, Лауран 4 байхгүй. Үндсэндээ гарааны /Эбоүг эс тооцвол/ хамгаалагч байхгүй юм байна. Челсид бөөн боломж...
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Man!festo » Tue Dec 05, 2006 12:32 pm

zigo,
Нухцан газар байшд...
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby Gooner » Tue Dec 05, 2006 1:57 pm

Вэнгэр Анрид бид нарын дунд үл ойлголуол байхгүй гэжээ.
Мөн би Анриг санаан зоргоор тоглуулахгүй хориод байгаам биш, medical team тийм дүгнэлт гаргасан гэсэн байна
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Tue Dec 05, 2006 1:59 pm

Вэнгэр хүүр чинь нэг сард ямар ч хүн авахгүй, юун Шоон Мооныг авах гэжээ. Авах л хэрэгтэй дээ.
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Tue Dec 05, 2006 2:01 pm

SAVAGE wrote:Турэ чинь Челсиатай тоглох тоглолтонд оролцохгvй юм байна... Хамгаалалт чинь хэцvvдэх нь дээ...

Хэн тэгж байна вэ.
Яаацын бол доо.
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby SAVAGE » Tue Dec 05, 2006 2:04 pm

фантааз дээр улайсан байхаар нь харсан чинь Suspended until 11 Dec гэнэ...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby .boldoo. » Tue Dec 05, 2006 2:12 pm

MrB wrote:Вэнгэр хүүр чинь нэг сард ямар ч хүн авахгүй, юун Шоон Мооныг авах гэжээ. Авах л хэрэгтэй дээ.


САФ ч гэсэн нэг сард ларссоноос өөр ямар ч довтлогч авахгүй гэсэн байна лээ. Торрес Хантлер Бент Дефое гээд л уг нь нэрсүүд цуварч байсан даа. Ядаж Дефое-ийг ч болтугай авах л хэрэгтэй дээ
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby engireman » Tue Dec 05, 2006 5:12 pm

el payaso wrote:нөхцөл байдлыг дүгний...

Венгер бол чадалтай мундаг дасгалжуулагч... Фергигийн МАН-ын төлөө хийсэн шигийг л Арсеналд зориулж байгаа хүн... Анри өдий зэрэгтэй тоглож байгаад нь Венгерийн нөлөө ч их... Ювед хэнд ч хэрэггүй амьтан байхад нь татаж гаргасан... Арсеналыг шинэчилж амжилтанд хүргэсэн... Гэхдээ хүн төгс байдаггүй... энэ улиралд лав боломжоосоо доогуур гүйцэтгэлтэй эхэлж байна... гэхдээ улирал дуусахад юу болохыг хэн ч таахгүй... гарцаагүй үнэн бол Венгерээс илүү мэргэжилтэн Арсеналд угаасаа одоо олдохгүй...

Анригийн тухайд авч үзий... яах аргагүй Арсеналын домгуудын нэг... асар их юм арсаналын төлөө хийсэн шилдэг довтлогч... гэхдээ энэ улиралд хангалтгүй тоглож байгаа... магадгүй Анригийн хэт их ачааллаас болж байж ч магадгүй... нас нь явж байна... урьдных шиг их ачааллыг бие нь дийлэхээ байж байж ч магадгүй... сүүлийн тоглолтуудад хангалтгүй тоглож байгаа.... тэхээр амраах нь бол зөв... Түүнийг орлож чадах сайн залуус олон байна...

хэрвээ энэ 2 зөрөлдлөө гэхэд Венгер илүү хэрэгтэй... Венгер Анриг олоод ирсэн шигээ ахиад шинэ Анриг олоод л ирнэ... Өндөр үнэ хэлэх Барсад ч юм уу? шахаад оронд нь өөр нэг сайн тоглогч аваад ирэх боломжтой...


ЮУ гэж Барса өндөр үнээр авах вэ дээ. Сүүлийн үед Барса харьцангуй бага үнээр авдаг тактикт шилжсэн шүү дээ. Тэгээд ч Анригийн сэтгэл санаа нь муу бол авах баг олдохгүй л болов уу даа. Боруссигийн Риккен, Ливерпулийн Баббель нар ийм байдлаасаа болж нэлээд хэсэг хугацаагаар хөлбөмбөгөөс хөндийрсөн шүү дээ. Буцаж ирэхдээ дундаж болсон
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby El Payaso » Tue Dec 05, 2006 5:16 pm

барса гэж зүгээр жишээ л авсан ш дээ... ямар ч байсан Анри явлаа гэхэд 20+ саяын л үнэ хүрэх байх даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Mr. Arsenal » Tue Dec 05, 2006 6:53 pm

zigo wrote:Тэгвэл Челсид балбуулах нь дээ. Хожигдоход бол гайхах юмгүй л юм байна. Челсид бөөн боломж...
:grin::grin::grin:
Түй Түй Түй муу ёр ... ямар хачин юм бичдэг юм бэ
манайхан байнга гардаг гарааны хэдгүй байсан ч гэсэн 12 сарын 10-нд заавал хожино гэж байна лээ МУУ сайн ЦЭНХРҮҮД-ийг :D:D:D
Arsenal Dynasty Reloaded
User avatar
Mr. Arsenal
 
Posts: 927
Joined: Wed Apr 12, 2006 8:44 pm
Location: ULAANBAATAR

Postby zigo » Tue Dec 05, 2006 7:05 pm

Амны бэлгээс ашдын бэлэг гэж... Венгэр Моурино хоёрын л тулаан болно доо.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Цогоо » Tue Dec 05, 2006 7:13 pm

Хамгаалалт дээр л хэцvv байх нь дээ. Челситэй тоглосон, миний vзсэн тоглолтууд бvгд ялагдлаар тєгсєж байсан юм. Энэ удаа vзэхгvй ээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Man!festo » Wed Dec 06, 2006 9:28 am

Цогоо,
Энэ чинь учраа мэдцэн хүн нэг ширхэг байна. Зөв хө... :урамшуулах:
:mrgreen:
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby rednasca » Wed Dec 06, 2006 9:47 am

Жосе маань гоол оруулж, баярлаж байгаад "нөгөө" өвгөнд зодуулах бий вий....:mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Wed Dec 06, 2006 9:58 am

хожигдолгүй түрүүлдэг жил нь би Арсеналыг дэмжидгүй байсан... тэрнээс хойш дэмжээд байдаг болсон байгаам... хэхэхэ... тэхээр намайг дэмждэг болсоноос хойш Арсенал Челсиг хожоогүй байхаа... хэхэхэ... гэхдээ сүүлийн хэдэн жил нухагүй улаануудыг нухсан юм чинь... энэ удаа ч гэсэн... найдах...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby SAVAGE » Wed Dec 06, 2006 10:11 am

ФА Капын манай танай 2 ын тєв тодорчээ... Ирэх оны 1 сарын 6 ний хагассайнд тоглох болсон байна. Хэрэв энэ тоглолтонд ялагч тодрохгvй бол хариу тоглолт 10 хоногийн дараа танай Эмератис Стадионд болох нь....
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Цогоо » Wed Dec 06, 2006 7:24 pm

би vзэхгvй бол манайх хожиж магадгvй ээ гэж мухар сvсэг маань над зєвлєєд байгаан. Ливерпvvлийг бол нухаад хаячих байх єє. хэхэ
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby rednasca » Wed Dec 06, 2006 7:37 pm

"буучин" ЦОГОО маань хотод ирсэн үү? говьдоо л байна уу?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Цогоо » Wed Dec 06, 2006 8:34 pm

Алтанхан говьдоо л байна даа. Ажлын маань интернэт шєнийн цагаар ордог болчихсон. Тэгээд л шєнийн ээлжинд орохоороо нэт ухчаад л байж байна даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby 7 » Wed Dec 06, 2006 11:31 pm

Лондон төрөлх хот шиг минь санагддаг
Б.ӨЛЗИЙТОГТОХ (2006.12.06)
“Арсенал”-ын манлай тоглогчдын нэг, Францын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Тьерри Анригийн “Peoples” сэтгүүлд өгсөн ярилцлагыг уншигчдадаа сонирхуулъя.

-Хөлбөмбөгтэй нөхөрлөж эхэлсэн үеэс тань ярилцлагаа эхэлье.
-Хүүхэд ахуйд миний хамгийн дуртай тоглоом бол бөмбөг байлаа. Харин аав минь хэрэггүй зүйлд цаг үрж байна гэж намайг шүүмжилдэг байж билээ. Гэхдээ л аав минь надад спортын хүмүүжил олгоход их үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд ч хүүхэд ахуйд эцэг эхээс хамааралгүй зүйл байдаггүй шүү дээ. Улмаар аав намайг ойлгож эхэлсэн. Тоглолтын дараа гэр рүүгээ машинаар хүргэж өгөхөөр ирэхдээ нүүрэнд нь инээмсэглэл тодорч байхыг олонтаа харсан нь надад урам хайрласан.

-1993 онд та “Монако”-гийн өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. Парист өссөн хүн Францын өмнөд зүгийг зориход юу бодогдов?
-Паристай харьцуулахад Монакод ялгаа их байв. Тухайлбал, тэнд үнэтэй машинууд их. Ер нь бүх зүйл надад уран сайхны кино шиг санагдсан. Монакод дасахад санасныг бодоход их хугацаа шаардагдсан. Гэхдээ энэ хотод миний амьдралын сайхан үеүд өнгөрсөн.

-”Монако”-д ирээд та хэн нэгнийг үлгэрлэн дууриаж, түүн шиг тоглогч болохсон гэж мөрөөддөг байв уу? Ийм тоглогч байдаг бол дурсана уу?
-Сони Андерсон. Би түүнийг маш их ажигладаг байлаа, тиймээс олон зүйл сурч авсан. Андерсоны хүчинд шинэ дадал техниктэй болсон гэх үү дээ. Ялангуяа төвийн довтлогч ямар үүрэг гүйцэтгэдгийг ойлгосон. Ер нь олонх хөгжөөн дэмжигч, хэвлэлийнхэн зөвхөн шийдвэрлэх үед хэн хэрхэн тоглосноор тамирчныг онцолдог шүү дээ.

-Таны авга ах Францын хөнгөн атлетикийн аварга байсан гэдэг үнэн үү?
-Францын аварга байсан эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ тэр сайн тамирчин байсан. Спортын олон төрлөөр хичээллэдэг байлаа. Үүнээс гадна авга ах маань (Аурелин) “Эвертон”-ы сэтгэл зүйч.

-Хэрвээ та 1998 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод оролцсон бол... Хэдийгээр францчууд ялалт байгуулсан ч шийдвэрлэх үед оролцоогүйдээ сэтгэл гонсойсон уу?
-Энэ бол тун хүнд тоглолт байсан. Би сэлгээнд сууж байсан. Тоглолтын нэгдүгээр үеийн дараа дасгалжуулагч Эме Жаке “Чамайг тоглолтод оруулна” гэж хэлсэн. Гэтэл хоёрдугаар үед хамгаалагч М.Десайи улаан карт авч талбайгаас хөөгдсөн учраас би талбайд гарах эрхгүй болсон. Тэр үед “Чөтгөр ав” гэж харааснаа санаж байна. Гэхдээ ДАШТ бидний ялалтаар өндөрлөсөн нь юу юунаас илүү том баяр.

-ДАШТ-ий дараа та “Ювентус”-ыг орхисон. Энэ шийдвэрийнхээ талаар?
-Хүмүүс намайг Туринд удаан тоглоогүй гэж ярьдаг. Гэхдээ би тэнд хангалттай цагийг үдсэн гэж боддог. Би “Юве”-д өвөл ирж, нийт 13 тоглолтод оролцжээ. Эхний гурван тоглолтод нөөц тоглогчийн суудалд сууж байв. Учир нь дасгалжуулагч Марчелло Липпи багийн тоглолтод дасахад багагүй хугацаа шаардлагатай гэж бодсон байх. Дараагийн тав, зургаан тоглолтод голлох үүрэг гүйцэтгэж, хэд хэдэн гоол оруулсан. “3-5-2” гэсэн тактикаар тоглох нь эхний үед сонин санагдсан л даа. Харин ч энэ тактикт гайгүй хурдан дассан шүү. Би “Юве”-г орхисон шалтгаанаа яримааргүй байна.

-Одоо тэр нууцаа дэлгэх цах болсон юм биш үү?
-Үгүй.

-”Ювентус”-ыг тойрсон өнөөгийн дуулиан шуугианы талаар та юу хэлмээр байна даа?
-Би юу хэлэх вэ дээ. “Юве” бол сайн баг гэдгийг л мэднэ. Намайг тоглож байх үед иймэрхүү хэл ам гарч байгаагүй.

-Францын телевизийн нэвтрүүлэг үздэг үү?
-Тийм зав гардаггүй. Би хөлбөмбөгийн тэмцээнээс өөр ямар ч хөтөлбөрийг үздэггүй.

-”Арсенал”-д та чамгүй удаж байна. Хамгийн дурсамжтай тоглолт, сайхан гоол, сайхан агшнаа дурсана уу?
-2003-2004 оны улирал. Ганц ч ялагдалгүйгээр бид бүтэн улирлыг дуусгасан. Энэ нь нэг ёсны дээд амжилт юм. Англид хөлбөмбөгийн хүчтэй дерби олон бий. Тиймээс ийм амжилт тогтооно гэдэг ховор зүйл гээд хэлчихэд буруудахгүй болов уу.

-2001 онд “Ньюкасл”-ын эсрэг хийсэн тоглолтод та шүүгч Грэм Поллтой маргалдсан. Энэ нь хамгийн тайван, ухаалаг тоглогч гэсэн имижийг тань баллах шахсан шүү.
-Шүүгчийн буруу байсан гэж би одоо ч хэлнэ. Нэг их сүр дуулиантай маргалдаагүй. Пол алдааг ялгаж чадахгүй байгааг л хэлсэн. Нүүр нүүрээ харан энэ талаар ярих гэсэн юм. Крейн Беллийг ямар ч шалтгаангүйгээр талбайгаас хөөсөн. Рэй Парлор, Сол Кэмпбелл нарыг ч цэвэрхэн тоглож байхад улаан карт өгсөн. Яагаад зохисгүй араншин гаргаад байгааг түүнээс асуусан боловч надад хариу хэлээгүй. Хэрэв эр хүн л юм бол нүд нүд рүүгээ хараад ойлголцох ёстой шүү дээ. Эр хүн л юм бол алдаагаа хүлээх чадвартай байх ёстой.

-Ялангуяа италичуудын эсрэг сайн тоглодгийн учир юу вэ?
-Тийм гэж үү? Английн хамгаалагчдын эсрэг тоглохоос италичуудтай тоглох нь хялбар байдаг юм болов уу.

-”Арсенал”-ын нэгэн хөгжөөн дэмжигч гар дээрээ “Тьерри Анри” гэж шивүүлэхийг хүсч байсныг сонссон юм байна. Иймэрхүү тохиолдол аль зэрэг элбэг гардаг вэ?
-Тийм шүү. Нэгэн фэн маань гарын үсгээ биен дээрээ бичиж өгөхийг хүссэн. “Цаасан дээр бичиж өгье. Тэгэхгүй бол угаахад арилчихна шүү дээ” гэж би хэлсэн. Гэтэл өнөөх маань “Санаа зоволтгүй, би шивүүлчихнэ” гэж билээ.

-Английн хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн дуртай хийгээд хялбар дассан нь юу вэ?
-Кетчуп. Үнэхээр амттай шүү. Би ямар ч хоолыг британи кетчупээр амталж идэх дуртай.

-Таныг “Хейбери” цэнгэлдэхэд илүү тайван тоглодог гэж уншиж байсан. Премьер лигийн бусад цэнгэлдэх хүрээлэнгийн талаар юу хэлмээр байна?
-Ихэнх цэнгэлдэх шуугианаар дүүрэн байдаг. “Хайбери” бол гайгүй юм шиг санагддаг. Хүмүүс ихэнхдээ “Хайбери”-ийг эртний түүхээр нь төсөөлдөг байх. Надад тийм биш, энэ цэнгэлдэх бусдаас нэг л өвөрмөц, зүрх сэтгэлд минь ойр дотно байдаг.

-Ингэхэд яагаад “Барселона”-д очоогүй юм бэ?
-Ийм шийдвэр гаргахад гэр бүл, хайр сэтгэл минь нөлөөлсөн. Тиймээс ч би Лондоныг сонгож авсан юм.
-Та “Арсенал”-д 14, шигшээ багтаа 12 дугаартай тоглодог. Ямар нэгэн утга агуулга дугааруудад тань бий юү?
-1998 оны Европын АШТ-ий үеэр Марко ван Бастен 12 номертой тоглосон байсан, харин 14 гэсэн дугаарыг цаанаасаа л өгч таарсан. “Арсенал”-д ирэхэд 12 номерыг найз Кристофер Вре маань эзэмшдэг байлаа.

-Тоглолтын талбайд янз бүрийн л явдал тохиолддог. Энэ жилийн ДАШТ-ий шигшээ тоглолтод З.Зидан М.Матерацциг мөргөсөн. Та энэ талаар юу хэлмээр байна?
-Би учрыг нь мэдэхгүй. Ямар ч гэсэн З.Зиданы хувьд сүүлчийн ДАШТ байсан. Францын хөлбөмбөгийн түүхэнд ихийг бүтээсэн З.Зиданыг шүүн хэлэлцэх нь надад ахдах биз ээ.

-Тантай хөл нийлэн тоглодог, хамгийн сайн түнш тань хэн бэ? Гэхдээ хөлбөмбөг тоглож эхэлсэн тэр үеэс өнөөг хүртэлх тоглогчдоос…?
-(Хэдэн секунд бодов) Денис Бергкамп.

-”Челси” шилдэг тоглогчдыг мөнгө хайрлалгүй худалдан авч байгаа нь зайлшгүй нөхцөл байдлаас үүсэлтэй гэж та боддог уу?
-Хүмүүс мөнгөний тухай хэтэрхий их ярих юм. Мөнгө, мөнгө… Амжилтыг мөнгөөр худалдан авах боломжгүй гэж би боддог. “Челси” шилдэг тоглогчдоор хүчээ зузаатгаснаар өндөр амжилт байгуулах боломжтой гэж үздэг нь мэдээж.

-Премьер лигийн хамгийн хэцүү хамгаалагч хэн бэ?
-Хэлэхэд хэцүү байна. Жон Терри, Солл Кэмбелл, Ледли Кинг, Уильямс Галлас гээд л. Тэмцээн бол тэмцээн, тоглогч бол тоглогч. Тоглолтууд сюрпризээр дүүрэн байдаг. Английн премьер лигийн тэмцээн тэр чигтээ л дайн гэсэн үг. Тиймээс ч Англид жинхэнэ өрсөлдөөн өрнөдөг.

-Эшли Коулыг багаа орхисноос хойш та хоёрын харилцаа өөрчлөгдсөн гэж үнэн үү?
-Коул аль ч багт адилхан гялалзсан тоглолт үзүүлдэг. “Арсенал”-ын хувьд түүнийг явуулснаар их хохирол амссан ч байж болох юм. Бидний хувийн харьцаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Би Эшлийг гүнээ хүндэтгэдэг.

-Ингэхэд гадаад байдалд тань жүжигчин болох имиж хангалттай бий гэж боддог уу?
-Үгүй. Хөлбөмбөг тоглож байгаа минь л юутай ч зүйрлэшгүй аз жаргал. Тиймээс жүжигчин болохыг хүсдэггүй.

-Хөлбөмбөгөө орхисны дараа Лондонд амьдарсаар байх уу?
-Ирээдүйг таамаглахад хэцүү. Их спортоо орхисны дараа амьдрал минь хөлбөмбөгтэй ямар нэгэн сэжмээр холбоотой байна гэдэгт итгэлтэй явдаг. Хөлбөмбөггүйгээр амьдралаа төсөөлшгүй. Лондоны хувьд… Би франц хүн, гэвч Лондон миний төрөлх хот шиг санагддаг. Бүх амьдралаа энд өнгөрөөхийг хүсдэг. Гэхдээ энэ нь Английн иргэн болно гэсэн үг биш л дээ.

”Челси”-д ирэх талаар гурван жил бодсон

Н.ЭНХБАЯР
Украины шилдэг довтлогч А.Шевченко Английн “Челси” багт ирснээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч Италид тоглож байсан шигээ өндөр амжилт үзүүлэхгүй байна. Энэ талаар хэвлэл, мэдээллээр ихээхэн шуугиж буй. Харин украин довтлогч өөрөө юу ярихсан бол, хамтдаа сонирхъё.

-”Челси”-д гараагаа амжилтгүй эхэллээ гэдгээ та хүлээн зөвшөөрөх үү? Энэ сэдвээр мөн ч их маргаан өрнөөд байна л даа?
-Амжилтгүй гэж тэд юуг хэлж байна вэ гэдгээ тайлбарлавал зүйтэй болов уу. Ер нь тэр гараа нь дууссан ч юм уу, үгүй ч юм уу? Нэг үгээр тайлбарлахад хэцүү л дээ.

-Тэгвэл дэлгэрэнгүй ярина уу?
-Надаас ихийг хүсч, хүлээж байгааг ойлгож байна. Өөрийгөө “Челси”-гийн төлөө их юм хийж чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Улирал дөнгөж эхэлж байна шүү дээ. Миний болоод багийн хувьд их амаргүй эхэлсэн. Энэ нь амралтын маань хагасыг, хамаг хүч чадлыг маань залгисан ДАШТ-ээс шалтгаалсан. Дэлхийн аварга, эсвэл Европын аварга шалгаруулах тэмцээний дараах улирал их хэцүү байдаг юм. Зөвхөн би ч бус бусад тоглогчдод ч гэсэн. Мөн ДАШТ-ий өмнө гэмтэл авсан нь ч нөлөөллөө. Гэхдээ би өөрийгөө зөвтгөмөөргүй байна. Миний бодлоор “Челси”-д гараагаа муугүй эхэлсэн, дөрвөн ч гоол орууллаа.

-Наймдугаар сард “Мидлсборо”-гийн хаалганд гоол оруулснаас хойш аравдугаар сард “Портсмут”-ын хаалгыг мялаах хүртэл хоёр сар, есөн тоглолт өнгөрчээ. Арай урт завсарлага биш үү?
-Тийм ээ, өмнөх амжилт, өмнөх гоолуудаас минь шалтгаалж надад өндөр шаардлага тавигдаж буйг ойлгож байна. Энэ өндөр түвшиндээ л тоглохыг хичээнэ.

-Шинэ улс, шинэ багтаа хэрхэн дасав? Та дөнгөж хоёр дахиа л багаа солилоо?
-Ямар ч “проблем” байгаагүй. Тэр дороо л гэх үү дээ.

-Английн хөлбөмбөгийн онцлог танд төвөг удсан уу?
-Ямар нэгэн онцгой, гойд өөрчлөлт олж хараагүй л байна. Английн лиг Европын бусад улсуудынх шиг л тоглолттой.

-Өөр нэг саадын талаар асууя. “Челси”-гийн хагас хамгаалагч Ф.Лампард, М.Баллак нар танд дамжуулалт өгөхөөсөө хаалга руу цохилт хийх нь олонтаа. “Милан”-ы андуудаас тань огт өөр тоглолттой байгаа биз дээ?
-Тийм шүү. Гэхдээ энэ бол саад, бэрхшээл биш. Лампард миний төлөө тоглох ёсгүй биз дээ. Тэрбээр багийн төлөө, бидний амжилтын төлөө л тоглох ёстой. Би ч гэсэн. Гоол оруулах нь миний гол атлаа цорын ганц үүрэг биш. “Ливерпуль”-ийн хаалганд би гоол оруулсан ч баг маань хожигдсоноос илүүтэйгээр гоол оруулаагүй атлаа “Барселона”-г хожсон тоглолт намайг илүү их баярлуулсан.

-Д.Дрогбатай тоглоход та хоёр дахь довтлогчийн үүрэг гүйцэтгэх юм аа. Үүнд гомдохгүй байна уу?
-Үгүй. Сүүлийн хэдэн улирал “Милан”-д Инзаги, эсвэл Жилардиньотой тоглохдоо би мөн л хоёр дахь довтлогчийн үүрэг гүйцэтгэж байсан.

-”Челси”-д ирсэндээ харамсахгүйн тулд та хэдэн гоол оруулах ёстой вэ? Ямар тэмцээнд түрүүлэх ёстой вэ?
-Би иймэрхүү маягаар огт боддоггүй. Амьдралыг үзэх үзэл маань тиймэрхүү юм л даа.

-”Челси”-гийн саналын талаар хэр их бодсон бэ?
-Нийтдээ гурван жил орчим.

-Багагүй хугацаа байна шүү.
-Тийм ээ. Би ер нь иймэрхүү хүн л дээ. Сайн бодолгүйгээр нэг ч чухал шийдвэр гаргадаггүй.

-”Челси”-д ирэх шийдвэрээ гаргахад тань эцсийн эцэст нэг зүйл нөлөөлсөн байх. Бүхнийг шийдвэрлэсэн тэр өдрийг дурсана уу?
-Жирийн л нэг өдөр. Эхнэртэйгээ их л удаан ярилцсаны эцэст эргэлзээ маань арилсан. Дараа нь багийн удирдлагатай ярилцах хэцүү асуудал үлдсэн.

-Галлианитай юу?
-Берлусконитой.

-Тэр таныг ятгасан уу?
-Өөрийн санал бодлоо хэлсэн. Гэхдээ ятгасан гэж хэлж болохгүй юм аа. Берлускони намайг эртнээс мэдэх тул дутуу хөтүү зүйл ярихгүй, сайн бодож байж шийдвэр гаргадгийг минь мэднэ.

-Гэр бүлийн шалтгааны улмаас “Челси”-д ирсэн гэдэг тайлбар чинь тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй байгаа?
-Мэдээж өөр шалтгаан байсан. Өөрийгөө шинэ багт сорьж үзмээр санагдсан. Моуриньотой ажиллахад сонирхолтой санагдаж байлаа. Ер нь “Челси”-д ирэхээсээ өмнө энд ямар сонирхолтой байхыг огт төсөөлөөгүй л дээ. Гэр бүлийн хувьд би үнэн ярьсан шүү. Гэр бүл миний амьдралд асар чухал байр суурь эзэлдэг. Тэгээд ч гэр бүл маань удахгүй өнөр болох гэж байгаа.

-Лондонгийн ямар дүүрэгт дуртай вэ?
-Челси.

-Яагаад? Багаа бодоод ингэж хариулав уу?
-Тохилог, нам гүм, цэцэрлэгтэй, их таатай газар. Зоогийн газар нь ч сайн. Итали зоогийн газар нь яг л Италид байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Эмээж сандралгүй гудамжаар зугаалж, кафед сууж болно. Дэлгүүр хэсэж болно. Хөлбөмбөгчдийн хувьд энэ их ховор тохиолдол юм шүү.

-Милантай харьцуулбал Лондонд таныг хүмүүс бага мэддэг юм уу?
-Адилхан л даа. Харин эндхийн балиашгууд өөр. Англичууд хаа сайгүй, цаг үргэлж хөлбөмбөг ярьдаг ч бидний амьдралд саад болоод байдаггүй. Ер нь Итали, Францад байснаас хавьгүй амар амгалан шүү, энд. Зоогийн газарт сууж байхад хүмүүс таньдаг ч хүрч ирээд гарын үсэг авч, ярилцах нь цөөхөн. “Челси”-гийн гадаад тоглогчид бүгд үүнд дассан.

-Та саяхан 30 нас хүрлээ. Зодог тайлах уу, тоглох уу?
-Тоглоно оо. Үүнд эргэлзэх хэрэггүй.



From 5 Tsagarig
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Postby zigo » Thu Dec 07, 2006 7:30 pm

Сайхан ярилцлага байна. Баярлалаа!
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby horidol » Thu Dec 07, 2006 8:32 pm

Тийм иймэрхүү ярилцлагуудыг цааш дээ цаг алдалгүй олж тавьж байвал сайн байна
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests
cron