by Цоомоо » Sun Dec 19, 2010 11:18 pm
Цалин мөнгө, гэрээний дарамтын хувьд бол Мэжик нэг их сайхан болоод ангижраад явцан юм байхгүй. Гэхдээ бас гайгүй ээ.
Рашардийн гэрээ Аренасынхаас 1 жилээр өмнө дуусна.
Рашард энэ сисон 20.5, ирэх 2 сисон 46-г авах байсан.
Гортат энэ жил, тэгээд ирэх 3 жил нийлээд 28 саяыг авах байсан явууллаа.
Картер энэ жил 17.3, ирэх жил 18-ыг авах байсан явууллаа.
Авсан хүмүүсээс Ж.Рич энэ сисон 14.4-г аваад л гэрээ нь дуусаж байгаа. Ашигтай гэсэн үг.
Хедо харин энэ сисон 9.8, тэгээд ирэх 3 сисон 34 саяыг авна.
Аренас энэ сисон 17,730,694. Тэгээд ирэх 3 сисон $19,269,308, $20,807,922, $22,346,536.
Одоо нэг бэк-ап С авах байх аа.
Аренасыг явуулж чадахгүй байх, авах баг олдохгүй байх. Эв нь таарвал Жамеер, Реддик нтрээр л гайгүй хүн солих биз. Бусад багууд бол Ж.Ричийг авах их л дуртай байх биз, гэрээ нь зун дуусах учраас дарамтгүй...
Реддикийн хувьд одоо минут олдоход хэцүү болж байна. Зун Буллз явах гэхэд Гортатыг авч үлдсэн шигээ авч үлдэж байсан, Мэжик...
Жамеер, Аренас, Жей.Рич, тэгээд Хедог ПФ дээр гаргах хувилбар хааяа гарч магадгүй. Гэхдээ энэ бол хамгаалалт маш муу гараа болно. Хедо Санст ПФ дээр гараад алуулж байсан. Яахав хажууд нь Дуайт байхад арай өөр ч гэсэн Жамеер, Аренас, Ж.Рич нтр сайн хамгаалагч нар огт биш...
Би бол Аренас, Жей.Рич, Хедо, Басс, Дуайт гэсэн гараа нь дээр байх гэж бодож байна.
Гэхдээ Стэн бол Жамеерийг гараанд гаргах бололтой байсан...Тэгээд Хедо ч гараанд бат байх. Аренас, Жей.Рич 2-ын нэг бенч болж таарах нь уу?
Мэжик Аренасыг авдаг нь Аренас - Дуайт гэсэн хөгжилтэй зантай 2-т багийнхаа ирээдүйг даатгахын тулд уу?
Хэрэв тэгвэл энд Жамеерийн хэрэг гарагүй биз...
Эсвэл Рашардийг явуулахын төлөө л Аренасыг аваад, тэгээд Аренасыг дахиад зарах, солих сонголт хайх нь уу гэдгийг харж л байя...Аренас яахав арай зарагдах боломж нь их байх...Тэгвэл аварга гэрээтэй 6 дахь тоглогчийг түр ашиглах биз...
Визардсийн хувьд жилийн өмнө байсан ростероос МакГи, Янг, Блатче 3 л үлдлээ гэв үү дээ.
Блатче лав Аренасыг байхгүйд илүү сайн тоглодог гэж сонсогдлоо.
Уолл, Хайнрич, Рашард, Блатче, МакГи гээд яахав хөөрхөн л баг.
Бүгдийг ре-буйлд хийж байгаа баг болохоор иймэрхүү трэйд гайхах зүйл биш л дээ.
Сансын хувьд түрүү жил семид үлдсэн багаас одоо ганц Нэш л үлдэж байх шиг.
Амаре, тэгээд Ж.Рич...Удахгүй Нэшийг солихын биш байгаа даа.
Картер яахав 20 оноо хөнгөхөн авах боломжтой болж байх шиг.
Гортат, Пиетрус авснаар хамгаалалт нь бол нэлээн л сайжирна биз.