by God_Moon_Bloom » Sat Dec 11, 2010 5:19 pm
За энэ жил багтаа илүү их итгэл найдвар тээж байгаа шүү. Өнгөрсөн улирал финалд Лэйкерстэй тунахад ууртай хархүү Кедрик Перкинс маань гэмтэлтэй болоод тоглоогүй. Түүний өмнөх жил Кевин Гарнетт маань гэмтээд олигтой яваагүй. Тэгвэл энэ жил доороо дутахгүй болсон. Шак, жижиг Онил, үүн дээр Кевин Гарнетт, Глен Давис, Кедрик Перкинс, за тэгээд бүр хожих нь тодорхой болсон үед С.Эрдэнэ нарыг гаргаад л хөгшидөө сайхан амраагаад л авч байналээ.
Нэйт Робинсон сая хэд хоног Рондо гэмтэлтэй байхад сайн орлож 20 оноо авч байсан. Энэ бол ер нь сэлгээ хэр байгааг л харуулж байгаа хэрэг л дээ. Жижиг гэмтэл гарангуут нэг тоглогчоо амрааж байгаа Бостон шиг баг НБА д яг одоо цөөхөн байгаа. Миами бол их гурвалаа улиралд бүх хүчийг нь шавхаад байгаа харагдсан.
Кевин Гарнетт маань маш сайн тоглож байналээ. Их ч өнгөтөй харагдсан даа.
Энэ жил хуучуул ер нь сайн үзэж байгаа харагдсан. Зүүнээс бидэнд саад хийх боломжтой ганц л баг байна. Тэр нь Миами Хит. Хоёр супер од нь нэг нэгээрээ тэсрээд байхад ямар ч багт зовлон учрааж болох ч манайх шиг туршлага сайтай, хамгийн гол нь төвдөө илүү баг бол арай л илүү харагдаад байгаа юм даа. Дээр нь холбогчоор бүрэн дээрэлхэх чадвартай.
Баруунаас заналт Лэйкерс гарах магадлал 50% бусад нь бас 50% байх аж. Сан Антониог арай ч ингэж уншиж явна гэж санасангүй. Попович аргагүй хүндлэхээс өөр аргагүй коуч юм даа. Дээр нь Даллас бас урьдынхаасаа илүү гар нийлсэн хамт олон босч байна. Хэдийгээр улиралд сайн тоглодог гэж өөлж болох ч энэ жилийн хувьд муухан багт гараанд гарах Хэйвүүд, Тойсон Чандлер зэрэг урьдын дампуу Дампираас хамаагүй дээр тоглох чадвартай тоглогчид, Марион, Батлер зэрэг цагтаа шуугиулж явсан ахмадууд нь гар нийлээд л. Арай л өөр байна даа.
Гэхдээ би хувьдаа Лэйкерс дахиж гарч ирээд Бостонтой үзээсэй гэж бодож байна. Шакын хүсэл биелэх болно. Тэгээд юу чаддагаа харуулна байлгүй. Коби ВС Шак бол харин гоё тулаан болно дөө.
Ногоон ургамал