by chukcha2002 » Sun Dec 10, 2006 11:53 pm
За дахиад ганцаараа ч гэсэн Биатлoн яриадхая.
Єнєєдєр энэ улирлын анхны буухиа уралдаан явагдлаа. Эхлээд эмэгтэйчvvдйин буухиа явагдаж, 3 дахь хvндээ шилжvvлж байх vед сэрж зурагтаа асааж таарсан. Герман хvvхнvvд тасархай байнаа, араас нь 10аад секvндын дараа дараагийнх нь орж ирж байна. Хартал Швед, Хятад 2 байх нь тэр... Хужаа хvvхнvvд vнэхээр чангарч. Харин муу Оросууд маань лидерээс 25 секvнд орчмын дараа хvнээ сольж байх юм. За ингээд хужаануудыг гvйцдэггvй цаг ирж байгаа юм байна гэж л бодож хэвтлээ.
3 дах гараанд Оросын Мальгина гэж энэ улиралд цор ганцаараа Оросоос шагналын тавцанд гарч vзсэн хvvхэн нь явж, хэвтээ босоо хоёр буудлагадаа нэг ч алдаагvйн дээр мундаг гулгаж лидер Германы яг шилэн дээр нь ирж наалдаж дєнгєсєн.
Эцсийн 4 дэх хvvхнvvд солигдоход Герман 1-т, яг ард нь Орос дараагийн Швед, Норвег, Франц, Хужаанууд хамтдаа 20-оод секvндээр хоцорсон байв.
Германы Кати Вилхелм ардаа яваа Оросын Гусевад ямар ч боломж олгохгvй гэж бvгд бодож байсан байх. Еврoспoртын тайлбарлагч хvртэл хажуудаа Хинкелийг суулгачаад: "Гусева спринтед 62-р байр эзэлсэн бол манай Вилхелм 4-т.." гэхчилэн яриад инээх юм.
2 удаагийн буудлагаа дуустал Гусева Вилхелмээс зайгаа огт холтгoсонгvй. Адилхан нэг нэг алдаж, нэмж буудан байгаа оносон. Сvvлийн буудлагын дараа герман хvvхэн хурдаа нэмж, Гусевагаас тасрах оролдлого хийж эхэлсэн ч эсрэгээр орос бvсгvй барианд орохоос 1 км орчмын ємнє урд нь орж хурдаа нэмсээр 0,7 секvндын ємнє барианд орж Оросууд 1-т...
Ямар ч найдлагагvй, нэг ч олигтой амжилт vзvvлэх хvнгvй байсан Оросууд буухиагаа авчихлаа. Ёстой янзтай.
2 цаг орчмын дараа эрэгтэй буухиа явагдаж бас л Германууд эхний хvнээ солиход тасарчихсан байлаа. Оросууд байхгvй ээ, хаа байсан 6-д солисон. Оросууд энэ улиралд шинээр нээсэн 30 настай Яроченкoгoo 2-т тавьж. Тайлбарлагч "Яроченкo энэ бvх хугацаанд/30 хvртлээ/ хаана байваа,.." гэж хоёр дахин хэлээд авсан. Мань хvн урдаа байсан нєхдvvдйиг гулгалтаар идээд зогссонгvй буудлагандаа нэг ч алдаагvйнхээ ачаар лидер Германыг ардаа 10-аад секvндээр орхиод 3 дахь хvндээ шилжvvлж ёстой гялалзлаа. Цаашдаа Оросууд давуу талаа алдсангvй, гоц мэргэн буудсаар 1-рт орсон. 2-т Германvvд.
Ингээд Орос, Германы дуельд ах нар эр эмээрээ яллаа. Энэ хоёрыг л дувт ажигласаар 3-т аль аль улс орныг огт сонирхсонгvй. За амралтын єдєр сайхан юм vзсэн шvv.