Монголын үндэсний шигшээ баг

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Yago » Thu Nov 18, 2010 3:18 pm

Шигшээтэй холбоотой дээр байгаа саналуудыг дэмжиж байна. Тэгээд сэдвээсээ жоохон хазайчихъя.
Ер нь зөвхөн үндэсний шигшээ ч гэлтгүй, дээд лигийн тамирчдыг ч гсн дэмжмээр л санагдды.
Клубүүд нь тоглогчийн нэртэй аятайхан хувцас хийлгэж зараад /би л лав Сэлэнгэ пресс, Хасын хүлгүүд-с хувцас авна /, тодорхой хувийг нь тоглогчид нь өгөөд... /ньюс.мн дээр дээр үед коммент дээр яригдаж байсан/ нтр.

Бас нэг санаа бол энэ сагсныхантай харьцуулах хэрэгтэй санагдлаа.
Олон жилийн өмнө манайх хөлбөмбөгөөр Макаог хожчоод ч билүү хожигдсон сагсныхныг даапаалаад байсан. ТА НАР МАКАОГ БАРСАНГҮЙ гээд.
Гэтэл одоо яаж байна? Сагсныхан Азийн наадамд 2 хожчихлоо шүү дээ. Дахиад ч хожихыг үгүйсгэхгүй.

Дээр гарсан байсан, гадны дасгалжуулагч авчрах хэрэгтэй гэж. Тод жишээ нь сагсны Пак. Халлелуяа гэж жоохон хүүхдүүдээс бүрдсэн багийг гаргаж ирсэн шд. Тэр жилдээ лигт олон хожоогүй ч гсн лигийн тоглолтыг хурдтай...сонирхолтой болгосон. Үндэсний шигшээг ч гсн харахад инээмээр, уурламаар загнаад байдаг ч гсн одоо өгөөжөө өгч л байна шүү дээ.

МХХ-ны хурлын үеэр хөлбөмбөг сонирхогчид жагсах хэрэгтэй дээ. Монголын Копууд багийнхаа эзний асуудал дээр нэгдээд, арга хэмжээ /;)/ авч чадсышд....
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby secret kop » Fri Dec 10, 2010 9:09 pm

[quote="Tmshinoda"]Гол нь цээжлэхдээ чухал биш л дээ..монгол хүүхдүүд маань улс орныхоо тамирчдыг шүтэж дэмжиж өсвөл гоё ш дээ..Жишээ нь Солонгосчууд Пак, Лий чу ёон Япончууд Хонда Наката Накамура гээл улс орныхоо тамирчдыг шүтэж өсж байнашд..Гэтэл манайхан Роналдо Кака Мэсси Жэррард мэтийн хүмүүс шүтэж дэмжиж өсжийн..
Нэтээр судлахдаа гол нь биш байх..Биднүүс ямар хөлбөмбгийг нэтээр харж сонирхдог болсон биш..Ямар нэг Тв-ээр хараад л дуртай болсоншд..Тэрүүн шиг улс маань нөхөрсөг тоглолтууд хийгээд Тв-ээрээ орон даяар шууд цацаад байвал мэддэг л болно шд..[/quote]

Ээ дээ энэ чинь шүү дээ
User avatar
secret kop
 
Posts: 203
Joined: Fri Sep 18, 2009 8:42 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby secret kop » Fri Dec 10, 2010 9:10 pm

[quote="Зак"]
Суух сандалгүй, салхинаас хаах хаалтгүй, цас борооноос хаах сүүдрэвчгүй ч өөрийнхөө талбайд болж байгаа тэмцээнийг үзээд МОНГОЛ, МОНГОЛ гэж хашгирч зогсоход үнэхээр сайхан байдаг. Хаа нэгтээгээс халамцуу хэдийн эхлүүлсэн Халуун элгэн нутгийг дагаж түрээд, бид бүхний нэрийн өмнөөс чадлынхаа хирээр гүйж байгаа тамирчдаараа бахархаж зогсохын жаргалтайг хэлэх үү. Ийм амтыг олон л мэдэрмээр байх юм даа.[/quote]
Энэ ч ёстой гайхалтай байдагийм байна лээ дээ.
Олимпийн аваргаас хойш мэдэрсэн хамгийн гайхалтай мэдрэмж.
User avatar
secret kop
 
Posts: 203
Joined: Fri Sep 18, 2009 8:42 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Г.Баяраа » Fri Dec 10, 2010 9:24 pm

3 сард Чэллэнж кап-н урьдчилсан шатны тоглолтыг Филиппинтэй манайх эх орондоо хийнэ
гуравдугаар сарын 15
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Билгүүдэй » Fri Dec 10, 2010 10:24 pm

бүтэн сараар хойшлуулчих юм аа. Хүйтэнд л бөмбөгчихгүй дээ хэхэ
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Г.Баяраа » Fri Dec 10, 2010 10:39 pm

хүйтэнээ ашигладаг бол ашиглах л байлаа тээр үед...хэхэ халуун орны гарууд ирээд цасан дунд манайхыг балбаад байхад одоо юу ч гэлтэй билээдээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby koroli_b » Sat Dec 11, 2010 5:53 pm

[quote="Г.Баяраа"]хүйтэнээ ашигладаг бол ашиглах л байлаа тээр үед...хэхэ халуун орны гарууд ирээд цасан дунд манайхыг балбаад байхад одоо юу ч гэлтэй билээдээ[/quote]

Манайхан хүйтэндээ бүр доор юм билээ... Сэрүүнд бол дажгүйм бна лээшд...Гол нь дэмжигчид чухал юм бна лээ.

Макаотай энд тоглоход хожигдож яваал манаайхаан орилж дэмжээд нөгөө хэд маань урам ороод тэнцэж бсиймдаа...

Монголчууд бөөнөөрөө үзэж дэмжих л хэрэгтэй....
koroli_b
 
Posts: 173
Joined: Mon Dec 07, 2009 9:23 am
Location: Mongolia,Ulan-Bator,Bayangol

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby monhoo_ts2003 » Mon Dec 13, 2010 12:36 pm

Монголын хөлбөмбөгийн холбооны (МХБХ) III Их хурал 11 сарын эхээр явагдаж бүтэц бүрэлдэхүүндээ багагүй өөрчлөлт оруулсан. Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Б.Ганболд энэ хурлаар МХБХ-ны ерөнхийлөгчийн албанд томилогдож харин шинэ генсекээр “Их талын дуулиан” ТББ-ын тэргүүн Д.Тэрбаатар сонгогдсон билээ. Ингээд түүнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

Шинэ албанд томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд холбооны үйл ажиллагаатай танилцаж цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаж амжсан байх. Хөлбөмбөг сонирхогчдод МХБХ-ны ирэх онд хийх ажлуудаас товч танилцуулахгүй юу ?

Өнгөрсөн хугацаанд холбооны дотоод үйл ажиллагаатай танилцаж, клубуудын удирлага болон дасгалжуулагчид мөн спортын мастертуудтай уулзалт хийж ирэх оныхоо төсөв төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ сарын 15-нд МХБХ-ны удирдах зөвлөлийн хурлаар 2011 оны төсөв төлөвлөгөөг албан ёсоор баталж улмаар 17-нд салбар зөвлөлүүдийн уулзалт болох юм. Ерөнхийдөө ирэх оныг бид сургалтын жил болгохоор төлөвлөж байгаа. Өнгөрч буй жилийн хувьд 16 тэмцээн холбооноос зохион байгуулагдсан бол ирэх онд энэ тоо нилээд өсөх учраас хөлбөмбөг сонирхогчид тэмцээн уралдаанаар цангахгүй гэж найдаж байна. Мөн МХБХ ирэх оноос “Нийслэл лиг”, “Боргио кап”-н явагдах журманд өөрчлөлт оруулж талбайн эзэн-талбайн зочин гэсэн зарчмыг яг олон улсын хэмжээнд нийцсэн ёсоор ашиглах болно. Өөрөөр хэлбэл эдгээр тэмцээнүүдийн үеэр эзэн багаар тоглож клуб ногоон талбайг бүрэн хариуцаж зохион талбайн байгуулалтын асуудлыг зохицуулна гэсэн үг. Энэ нь цаашдаа клубуудыг илүү мэргэжлийн хэмжээнд аваачих, өөрсдийн гэсэн талбайтай болоход дөхөм болно гэж бодож байна. Одоогоор МХБХ-нд харьяалагддаг багуудаас Эрдэнэтийн Хангарьд клуб ганцаараа өөрсдийн гэсэн стандартын талбайтай учраас тэд лигийн тоглолтыг өөрсдийнхөө талбайд хүлээж авах боломжтой. Харин бусад багуудын хувьд хараахан ийм нөхцөл боломж бүрэлдээгүй байгуу учраас холбооны ногоон талбайд тоглолтуудаа хийнэ. Гэхдээ бусад орон нутаг ч олон улсын стандартын талбайтай болчихвол лигийн тоглолтыг өөрсдөө хүлээж авахад нээлттэй гэдгийг хэлмээр байна. 2011 оны лигийн тэмцээн үзэгчдийн санал хүсэлтэд нийцүүлэн ажлын бус цаг буюу 17-19 цагуудын хооронд явагдахаар болсон. Ирэх онд хийгдэх бүтээн багуулалтын ажлын тухайд ногоон талбайн дэргэд өсвөр үе болон идэрчүүдийн тэмцээн явагдах боломжтой шинэ талбайг байгуулах юм. Ингэснээр насанд хүрэгчдийн тэмцээний хажуугаар охидууд, өсвөр үе, залуучуудын тоглолт зэрэг 2 талбайд явагдах боломж бүрдэх юм.

Хөдөө орон нутагт чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ ?

Орон нутаг дахь хөлбөмбөгийн хөгжлийг дэмжихийн тулд салбар зөвлөлүүдийг олноор байгуулах, багш дасгалжуулагчидийн сургалт хийх болон улсын аварга шалгаруулах зарим тэмцээнийг орон нутагт зохион байгуулах ажил манай ирэх оны төлөвлөгөөнд багтсан. Эхний ээлжинд Өвөрхангай аймагт заалын хөлбөмбөгийн залуучуудын УАШТ-ийг хийх тухай санал хүргүүлсэн. Мөн Эрдэнэт хотод насанд хүрэгчидийн заалны УАШТ-ийг зохион байгуулах талаар судалж, хүсэлт илгээсэн. Ер нь ямар нэгэн тэмцээн уралдааныг зохион байгуулснаар тухайн орон нутагт хөгжил дагаж ирдэг. Иймээс цаашдаа орон нутагт тэмцээн уралдаан хийх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй.

Одоогоос 4 жилийн өмнө та өсвөрийн хөлбөмбөгчидийн “Дуулиан 2020″ тэмцээний анх үүсгэж байгуулалцаж байсан. Жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа энэ тэмцээний ач холбогдолыг МХБХ ойлгож энэ жилээс хамтран ажиллах болсон нь сайшаалтай. Энэ хамтын ажиллагааны гэрээ ямар давуу талыг авчирч байна вэ ?

Энэ гэрээний давуу тал асар их байна. Яагаад гэвэл хөлбөмбөгийн мэргэжлийн шүүгч болон дасгалжуулагчдийг бэлтгэх үндэс суурь тавигдах боломж эндээс эхлэн бүрдэж байгаа юм. МХБХ-той хамтраад Дуулиан 2020 тэмцээний зохион байгуулагчид саяхан шүүгч болон дасгалжуулагчидийн сургалтыг зохион байгууллаа. Ингэснээрээ Дуулиан тэмцээнд оролцож байгаа сургуулиудын биеийн тамирын багш нар маань илүү мэргэжлийн тал руугаа ажиллаж эхлэх боломж бүрдэж байна. Энэ ажилыг бид цаашдаа үргэлжлүүлж 2011 оны 4 сараас эхлэн БТСГ-тай хамтран Улаанбаатар хотын бүх сургуулиудын биеийн тамирын багш нарыг хамруулсан томоохон сургалтыг зохион байуулахаар төлөвлөж байгаа.

Азийн хөлбөмбөгийн холбооноос (АХБХ)зохион байгуулдаг “Challenge cup” тэмцээний урьдчилсан шатанд манай шигшээ Филиппинтэй оноолт таарсан. Энэ тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүн тодорхой болсон уу ?

МХБХ өнгөрсөн 10 сараас үндэсний шигшээг шинээр бүрдүүлэн шинэ дасгалжуулагч томилон ажиллаж байгаа. Спортын мастер С.Эрдэнэбат шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчын албанд томилогдсон. Багийн бүрэлдэхүүнийг сонгохдоо мэдээж хэрэг энэ жилийн үндэсний лигийн тэмцээнд амжилттай оролцсон багуудын тоглочидоос сонгон шалгаруулалт хийж бүрдүүлсэн. Эхний шатанд 46 тоглогчийг сонгож бэлтгэл сургуулилт хийж байгаад дараагийн шатанд 26 тоглогчийг үлдээсэн. Эндээс цаашид “Challenge cup” тэмцээнд оролцох 20 тамирчинтэй эцсийн бүрэлдэхүүнийг оны өмнөхөн зарлах юм.

Тэмцээний өмнө ямар нэгэн нөхөрсөг тоглолт хийх үү ? Шигшээ багийн бэлтгэл сургуулилт ямархуу явж байгаа вэ ?

Тэмцээний бэлтгэлийн тухайд цаг агаарын нөхцөл байдлаас болж зааланд хийгдэж байгаа. 2 сарын 9-нд Филиппиний Манила хотод хийх эхний тоглолтын өмнө хэд хэдэн нөхөрсөг тоглолтууд хийхээр төлөввөсөн. 1 сарын 25-нд шигшээ багийнхан Улаанбаатараас хөдөлж Хятадын Гаунжоу хотод 4 нөхөрсөг тоглолт хийгээд цаашаа Манилад очиж “Challenge cup”-д оролцох юм. Харин хариу тоглолтыг Азийн ХХолбоо анх 2 сарын 26-нд гэж товлосон байсан боловч цаг агаар дулаарсны дараа хийе гэсэн бидний хүсэлтийг хүлээн авч гуравдугаар сарын 15-нд болгож өөрчилсөн байгаа. Гуанжоуд манай шигшээ баг Хятадын үндэсний лигийн багуудтай нөхөрсөг тоглолт хийж бэлтгэлээ базаана. Хятадын хөлбөмбөгийн холбоо бидний хүсэлтийг хүлээн авч мэргэжлийн түвшинд тоглолтыг зохион байгуулахаа амласан. Хэдийгээр эх орондоо бэлтгэл хийж болох байсан ч бид халуун оронд очиж тоглох учраас нилээдгүй зардал гаргаж энэ ажлыг зохион байуулсан.

МХХ-ны урилгаар Азийн ХБХ-ны зааварлагч Кунжи Жамалудеен өнгөрсөн 10 сард манай оронд ирж С ангилалын дасгалжуулагчын сургалт зохион байгуулсан. Ер нь клубуудыг мэргэжлийн түвшинд аваачихын дасгалжуулагч нарын тулд иймэрхүү сургалт олон зохион байгуулах нь зүйтэй байх

Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс зохион байгуулж байгаа тэмцээнд оролцох багуудад бид тодорхой хэмжээний шаардлага тавьж байгаа. Үүнд багуудын дасгалжуулагч нь Азийн ХБХ-ны С зэрэглэл буюу МХБХ-ны B зэрэглэлийн дасгалжуулагчын эрхтэй байх ёстой гэсэн заалт бий. Иймээс дасгалжуулагчдын сургалтыг ирэх онд олон зохион байгуулж бүх мэргэжилтнүүдийг баг удирдах албан ёсны эрхтэй болгох юм.

Холбооны ногоон талбайн хажууд шинээр баригдаж байгаа залны барилгын ажил хэзээ дуусаж ашиглалтанд орох вэ ?

Хүйтнээс болж барилгын ажил одоогоор түр зогссон. Ирэх оны 4 сарын сүүл гэхэд ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ заал ашиглалтанд орсноор залны тэмцээнүүд явагдах боломжтой болох юм.

Он гараад холбооноос зохион байгуулах анхны тэмцээн юу байна ?

Залуучуудын залны УАШТ 1 сарын 17-ноос 25-ны хооронд явагдахаар төлөвлөгдсөн байгаа.

Холбооны үйл ажиллагаанд хөлбөмбөг сонирхогчид сэтгэл дундуур байдаг нь нууц биш. Ялангуяа олон нийтэд мэдээлэл хүрэх нь бага байдаг болохоор янз бүрийн хэл ам их гардаг. Цаашид нээлттэй ажиллаж мэдээллийг хурдан шуурхай хүргэх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ ?

Бид бүхний төлөвлөгөө, журам заавар ном хэлбэрээр 12 сарын 17-нд хэвлэлтнээс гарна. Энэ ажил биелэлээ олсны дараа холбоонд элсэх хүсэлтэй клубууд болон салбаруудыг нээлттэй хүлээж авах ажил хийгдэх юм. Холбооны www.the-mff.mn сайт мөн энэ сарын сүүлээр ашиглалтанд орох юм. Ингэснээр ХБХ-той бусад мэдээлэл, хуваарь болон хийж байгаа үйл ажиллагааг цаг тухайд нь хөлбөмбөг сонирхогчид хүлээж авах боломжтой болох юм.

Та бүхний ажилд амжилт хүсье
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Moza » Mon Dec 13, 2010 3:27 pm

www.the-mff.mn
Үүнийг л хүлээж бн даа...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Билгүүдэй » Mon Dec 13, 2010 4:08 pm

пөөх ийм сайт бсийму? Өмнө нь ажиллаж бсан уу?
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Moza » Mon Dec 13, 2010 9:52 pm

Оноос өмнө ашиглалтанд орчих юм биш үү...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby CAHAKA » Tue Dec 14, 2010 8:29 pm

Хэнийх нь өгсөн ярилцлага юм?
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby secret kop » Tue Dec 14, 2010 9:57 pm

Нарийн бичиг нь юм биш үү.
Сайхан сонсогдож байна шүү. Овоо ш дээ.
User avatar
secret kop
 
Posts: 203
Joined: Fri Sep 18, 2009 8:42 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Билгүүдэй » Tue Dec 14, 2010 11:06 pm

тэгээд нэг шигшээ багтай нөхөрсөг хийдэг бгаадаа. Хятадын лигийн баг жигшиг. Ядаж л дэлхий чансаанд дээшлийшд
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby TRISTAN » Fri Dec 17, 2010 9:13 am

[quote="Bilguudei_PES"]тэгээд нэг шигшээ багтай нөхөрсөг хийдэг бгаадаа. Хятадын лигийн баг жигшиг. Ядаж л дэлхий чансаанд дээшлийшд[/quote]

Энэ нөхөрсөг тоглолт нь Филипинтэй хийх тоглолтын бэлтгэл тоглолт гэж хэлж болно. Энд бол зааланд бэлдэж байгаа гэж байгаа биз дээ.
Бараг 2 7 хоногт 4 нөхөрсөг хийгээд цаашаа явж байгаа. Бэртэл гэмтэлгүй гайгүй л очоосой доо. Очоод 90 минут хамгаалаад энд ирээд хөгжөөн дэмжижчид монголын хүйтэнтэй хавсраад хожих хэрэгтэй шд.
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Ronaldinho Gaucho » Mon Dec 20, 2010 3:43 pm

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорсон байнаа.
Ronaldinho Gaucho
 
Posts: 0
Joined: Mon Dec 20, 2010 3:40 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Ronaldinho Gaucho » Mon Dec 20, 2010 3:53 pm

Хаалгач:УБДС Ганбаяр, Эрчим Ариунболд, Андрос Ачит-Эрдэнэ
Хамгаалагч:УБДС Очбаяр, Ганбат, Лхүмбэнгарав, Сэлнэгэ-Пресс Одхүү, Эрчим Энхжаргал, Анар, Хоромхон Дарамбаяр, Мазаалай Гарьдмагнай,
Хагас Хамгаалагч:УБДС Цэдэнбал, Ганзориг, Чинзориг, Түмэнжаргал, Эрчим Баттулга, Хангарьд Эрдэнэбаяр,
Довтлогч: Мазаалай Алтантулга ,Сэлэнгэ Пресс Төгсбаяр, Хоромхон Цацрал
Дасгалжуулагч: Эрдэнэбат Баянжаргал нар тодорсон байнаа.
Ronaldinho Gaucho
 
Posts: 0
Joined: Mon Dec 20, 2010 3:40 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Билгүүдэй » Mon Dec 20, 2010 4:11 pm

бүрэлдэхүүн овоо өөрчлөгджээ
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby kayo » Mon Dec 20, 2010 4:56 pm

Хятадын лийгийн багууд ч манайхны хажууд хамаагүй чанга шүү, гадаад тоглогчидтой, байнгын бэлтгэлтэй, мэргэжлийн тамирчид, хэд хэд тоглоод бэлтгэл хийчихвэл болж л байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby takuya » Mon Dec 20, 2010 11:43 pm

УБДС 8 хүн утгагүй юмаа зарим нэг сонин нөхдүүд бнаа клубдээ гараанд гардаггүй байж шигшээ энэ тэр гээд л далдагнаад юун Андрос вэ одоо болиочээ хажууд Эрчимийн Дэлгэрдалай хамаагүй дээр ш дээ
User avatar
takuya
 
Posts: 295
Joined: Sun Nov 14, 2010 3:57 am
Location: LIVERPOOL

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Moza » Tue Dec 21, 2010 2:47 pm

Нөгөө Мөрөн нтр сураггүй юу... Бас Цэндээ-н бан дуусаагүй муу...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Ganbi » Thu Dec 23, 2010 1:00 pm

мөрөн бол АНУ-с ирнэ гэдэг ч худлаа биз дээ хэдэн жилдээ тэндээ байна байх... харин тэр Хоромын Цэндээгийн эрх нь энэ 11 оноос нээгдэж эхэлхийн гэсэн холбоо нь яаж шийдхээс л болох байхдаа
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Монгол цагаачдын хүүхдүүд хүчээ авч байна

Postby FANATofFOOTY » Thu Dec 23, 2010 8:59 pm

Монгол цагаачдын хүүхдүүд хүчээ авч байна

Монголчуудаа! бидний элэг нэгт харь оронд ажиллаж амьдарч байгаа цагаачдын хүүхдүүд эдүгээ том болцгоож зарим нь бүр дэлхийн топ лигт удахгүй хүч түрэн орж ирэх цаг тун ойрхон байна гэж хэлмээр байна.

Тэдний зарим нь жинхэнэ нэрээ гадаад нэрээр сольсон явдаг юм билээ. Миний мэдэхээр бол Англид хэд хэдэн хүүхдүүд тоглодог гэж дуулсан, бас Германд тун удахгүй миний мэдэхээр монгол хүүхэд Бундеслигт хүчээ үзнэ (Bayern Munich under 19-д тоглодог). Над шиг иймэрхүү жишээг мэдэх олон хүн байгаа гэж бодож байна.

Хэрэв та хэн нэгний хүүхдийг энд тэнд тоглодог гэдгийг мэдвэл надад хэлж тус болоорой. Учир нь би иймэрхүү хүмүүсийн нэгтгэсэн жагсаалт гаргамаар байгаа юм.

Анхаарал тавьсан танд баярлалаа!
FANATofFOOTY
 
Posts: 0
Joined: Thu Dec 23, 2010 8:30 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Ronaldinho Gaucho » Fri Dec 24, 2010 5:56 pm

Угаасаа энэ жил УБДС сайн байсан ш дээ. Сүүлийн 2 жил УБДС босоо байсан ш д.
Ronaldinho Gaucho
 
Posts: 0
Joined: Mon Dec 20, 2010 3:40 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Yago » Mon Dec 27, 2010 7:43 pm

УБДС дээр заалны нь хажуу талын самбар дээр Үндэсний шигшээгээ дэмжье билүү нэг постер байсан. Хальт харсан. Тэр талаар сайн мэдэж байгаа хүн байвал оруулаач хө. 80,0 мянгаар дэмжвэл шигшээгийн жерси бэлэглэнэ...нтр гсн үү?
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron