Sheva "Soccer".t iim yariltslaga ugchee (Olloo.mn ees copy hiiv
sorry)
-Та “Челси”-д ирээд багагvй хугацаа єнгєрлєє. Нэг л идээшиж єгєхгvй байна?-”Челси” бол дэлхийн хамгийн шилдэг баг. Тийм болохоор би Роман Абрамовичийн саналыг шууд л хvлээж авсан юм.
-Та “Милан”-д тоглодог байхдаа олон гоол оруулж байсан. Харин “Челси”-д ирээд унтарчээ. Та vvнд ямар хариулт єгєх вэ?-Сvvлийн єдрvvдэд би энэ асуултыг хангалттай олон удаа сонслоо.
-Та миний асуултад хариулахгvй гэсэн vг vv?
-Би vнэхээр залхаж байна. Бас тайлбар єгєхєєс уйдаж байна.
-Таныг багийнхаа эзний итгэлийг биелvvлэхгvй байна гэж хєгжєєн дэмжигчид шvvмжилж байгаа. Yvнд хариулт авах гэсэн юм л даа?
-Би яах ёстой юм бэ. Чадлаараа л хичээж байна. Би чинь “гоолын машин” биш шvv дээ.
-Уучлаарай, таныг Италид яг ингэж нэрлэдэг. Та мэднэ биз дээ?
-Мэдэлгvй яахав. Гэхдээ энэ нэрийг хєгжєєн дэмжигчид надад єгсєн болохоос би єгєєгvй.
-Та нэг л уйтгартай байх чинь?
-Тийм байна уу.
-Та дэлхийн аваргын тэмцээний ємнє гэмтсэн. Энэ гэмтэл таны амжилтад сєргєєр нєлєєлєв vv?-Ер нь муу тоглож буйдаа хэн нэгнийг буруутгах хэрэггvй байдаг юм. Гэмтэл миний тоглолтод сєргєєр нєлєєлсєн нь vнэн.
-Та єєрийгєє муу тоглож буйг хvлээн зєвшєєрлєє?
-Довтлогчийн гол vvрэг бол гоол оруулах. Хэрвээ энэ vvргээ биелvvлж чадахгvй бол муу тоглож буйн илэрхийлэл юм.
-Та “Челси”-д ирээд эхний тоглолтдоо гоол оруулсан. Тэр vед их баярласан болов уу?-Yгvй.
-Яагаад?
-Одоо надаас хєгжєєн дэмжигчид байнга л гоол шаардах болно гэдгийг ойлгож байлаа.
-Тэдний хvсэлтийг биелvvлэхэд юу саад болоод байгаа юм бэ?
-Та дахиад л ийм асуулт тавьж байна. Yнэнийг хэлэхэд би энэ асуултад хариулмааргvй байна.
-Танай багийн Дрогба саяхан “Mirror”-т ярилцлага єгєхдєє таныг идэвхгvй тоглодог гэж хэлсэн байсан?
-Би тэр ярилцлагыг уншсан л даа. Дараа нь Дрогбатай уулзсан. Сурвалжлагч тvvнийг буруу ойлгосон юм билээ.
-Ер нь Дрогбаг их хувиа бодсон тоглогч гэдэг шvv дээ. Тоглолтын vеэр энэ нь ажиглагддаг уу?
-Тvvний талаар янз бvрийн л зvйл ярьдаг. Yнэн хэрэгтээ Дрогба бол жинхэнэ эр хvн, бас сайн довтлогч.
-Дасгалжуулагч Жозе Моуриньо танд их дургvй болжээ?
-Баг нь сайн тоглохгvй байхад тэр уурлалгvй яахав.
-Таныг “Милан”-д зээлээр єгєх юм гэнэ, Моуриньо vvнийг санаачилсан гэж ярьж байна?
-Би vvнийг мэдэхгvй. Багийн удирдлага л шийднэ.
-Хэрвээ “Милан”-д очих болбол яах вэ?
-Арай ч тэгэхгvй байлгvй дээ. Хэрвээ ийм байдал vvсвэл харамсалтай байна. Багаа орхисон гээд Италийн хєгжєєн дэмжигчид надад муу байгаа.