by barsa68a » Mon Dec 20, 2010 12:28 pm
Яг 20 жилийн ємнє Р.Нямдорж, Р.Давааням, Г.Даваасамбуу, Д.Мягмар, Ц.Дамдин нарын зургаан хvн зуу зуун тєгрєг нийлvvлэн нэгэн тєрийн бус байгууллага байгуулж байсан нь єнєєдрийн Монголын vндэсний бєхийн холбоо. Цагаан морин жилийн хувьсгалын vргэлжлэл, тус холбооны монгол бєхийн хєгжлийн тєлєє хийсэн ажлууд алдаа оноо бvхнээ араасаа чирсээр єнєєдєртэй золгоод байгаа. Бєхчvvдийн хоёр хуваагдсан, дуусдаггvй хэрvvл тэмцлийн дундаас бємбийтєл босоод ирсэн Монгол бєхийн єргєєний барилга тэднийг цагаатгах яалт ч vгvй тvvхийн гэрч, хийсэн ажлых нь тайлан болох биз.
Vзэл бодол нийлэлгvй МVБХ-нд эзлэх байр сууриа булаацалдан тєдийгєєс єдий хvртэл маргалдаж, заргалдсаар ирсэн бvлэглэлvvдийг бєхийн холбооны одоогийн тэргvvн Р.Нямдорж тэргvvтэй дархан аварга Б.Бат-Эрдэнэ, далай аварга Г.Єсєхбаяр дэмжигчидтэй бєхийн холбооны, дархан аварга Х.Баянмєнх, даян аварга А.Сvхбат тэргvvтэй заан Ж.Ганболд, начин Ц.Дуламсvрэн дэмжигчидтэй бvлэглэл гэж хоёр хувааж болох юм. 2006 оны арванхоёрдугаар сард хуралдах гэж цуглараад маргалдсаар бутарсан зургадугаар “Их эе эв”-ээс хойш єнєєдрийг хvртэл vргэлжилсээр байгаа энэ бvлэглэлvvдийн тэмцэл шvvхийн шатанд ч ялагчгvйгээр єнєєдрийг хvрсэн байна.
Єчигдєр єглєє 10 цагаас Чингис зочид буудлын хурлын танхимд МVБХ-ны зургадугаар “Их эе эв” сурсан зангаараа л хэрvvл, тэмцэлтэйхэн эхэлсэн. Хурлын тэргvvлэгчдэд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, заан Ц.Баярсайхан яруу найрагч V.Хvрэлбаатар нарыг сонгосноос эхлээд л бужигналдаад явчихсан. Єєрсдийнх нь тєлєєллєєс хурлын тэргvvлэгчдэд сонгогдоогvйд дургvйцсэн дархан аварга Х.Баянмєнх, даян аварга А.Сvхбат нар хурлыг хаяж гарсан нь танхимын уур амьсгалыг нэлээд бужигнуулаад авна билээ.
Олон хvний ашиг сонирхол зєрчилдєн байдаг Монгол бєхийн єргєє єнєєдєр хоёр тэрбум дєрвєн зуу гаруй сая тєгрєгийн vндсэн, нэг тэрбум гурван зуун далан сая тєгрєгийн эргэлтийн хєрєнгєтэй гэнэ. 2010 оны аравдугаар сарын 1-ний байдлаар кассандаа 456 сая тєгрєгтэй байсан энэ барилгын нэг сарын зардал нь 600 гаруй сая тєгрєг болдог ажээ.
МVБХ-ны хяналтын зєвлєлийн гишvvн Г.Бадарчийн тавьсан санхvvгийн тайлан илтгэлд энэ бvхэн тусгагдсан байсан. Энэ vеэр гаднаас орж ирсэн даян аварга А.Сvхбат хууль ёсны бус тэргvvнтэй МVБХ-ны энэ удаагийн “Их эе эв” ч хууль бус” учир дариухан зогсоохыг шаардсан нь тэргvvн Р.Нямдоржийн тэвчээрийг барагдуулах шиг л болсон. Даян аваргын тэрслvv асуултын хариуд “Би нийт бєхчvvдээ боловсролгvй, мунхаг гэж хэлээгvй харин А.Сvхбат аварга чамайг л хэлж байна” гэсэн нь тун ч хатуухан сонсогдож байлаа.
Тэртэй тэргvй халуухан байсан хурлын уур амьсгалыг тэргvvн Р.Нямдоржийн “Будлиантай, хэл амтайхан улсын харцага цолонд хvрсэн бєх бол А.Бямбажав” гэсэн мэдээлэл євсєнд дэгдсэн тvймэр шиг л дvрэлзvvлээд єгсєн.
Хэдэн хэсэг болоод шуугилдаж байсан танхимыг 15 минутын завсарлага зарласан Б.Бат-Эрдэнэ аваргын дуу л бага зэрэг зєєллєсєн юм.
Энэ vеэр “Их эе эв”-ийн зарим тєлєєлєгчтэй уулзаж ярилцлаа.
Би худлаа хэлэх эрхгvй хvн
МVБХ-ны тэргvvн Р.Нямдорж:
-Єнгєрсєн 20 жилийн хугацаанд МVБХ цаг vетэйгээ зохицсон ямар ямар ажил хийсэн бэ?
-Энэ хугацаанд монгол бєхийн уламжлал дээр vндэслэн 25 шинэчлэлт єєрчлєлт хийсэн. Бидний хийж єєрчилсєн эдгээр ажил сайн муугаараа хэлэгдсээр байгаа ч монгол бєхийн тvvхэнд байр сууриа нэгэнт баттай эзэлсэн. Х.Баянмєнх аварга “Би эдний оронд байсан бол 50 шинэчлэлт хийх байсан” гэж ярьдаг хvн. Тийм л байсан юм бол бидний байгуулсан шиг Монгол бєхийн єргєє хоёрыг овойлгочихсон байхаар хvн. Харин одоо юу ч vгvй л бархираад сууж байгаа шvv дээ. Ам ажил хоёр нь ингэж л зєрж явдаг хvн. Найман жилийн турш биднийг элдвээр хэлж, харааж загнаж яваа хvн л дээ. Баахан л бєхийн холбоо байгуулсан. Єнєєдєр нэгнийх нь ч сураг байхгvй байгаа. Товчхондоо ийм л юм.
-Энэ “Их эе эв”-ийн тєлєєлєгчдийн олонхийг ямар ч сонгон шалгаруулалтгvй єєрсдийн хvмvvсээр бvрдvvлсэн гэж А.Сvхбат аварга бухимдаж байсан?
-Энэ хvн бол байнга л ингэж гvтгэж гvжирдэж, єєртєє таалагдаагvй бvхнийг нулимж буртаглаж явдаг хvн. Одоо ч тэгээд ард тvмэн хэн нь хэн бэ, энэ хvн юу хийж бvтээж байгаа хvн бэ гэдгийг гадарладаг болчихлоо. Одоо аймаг болгонд vндэсний бєхийн холбоо ажиллаж байгаа. Тэндээ хуралдаад аймаг бvрээс хоёр тєлєєлєгч сонгогдон оролцож байна. Гvтгэж гvжирдэн, булаан дээрэмддэг ёс бус зvйлд ч гэсэн бас нэг хэмжээ хязгаар байдаг юм шvv гэдгийг энэ нєхдєд хатуухан мэдэгдмээр байна. Энэ “Их эе эв”-д оролцож байгаа 190 –ээд тєлєєлєгчийг шалгаад vзчихэд л саяны асуултын хариу нь vнэн зєвєєрєє гараад ирнэ л дээ.
-А.Бямбажав харцагын талаар таны хэлсэн vг зарим хvний дургvйцлийг нэлээд хvргэх шиг боллоо?
-Би vндэсний бєхийн холбооны тэргvvний хувьд л vгээ хэлсэн. Ор vндэсгvй гvтгэж гvжирдсэн vг миний амнаас унах эрхгvй. Хэлсэн vгнийхээ vнэн худлыг би єєрєє л хариуцах ёстой.
Бvх л асуудал хууль зvйн vндэслэлтэй байх ёстой
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ:
-Бєхчvvдийн “Их эе эв”-ийн хурал байнга л хэл амтай, хэрvvл тэмцэлтэй болох юм аа даа?
-Энэ бол бидний 20 жилийн ємнє зvтгэж, тэмцэж байгуулсан ардчиллын зарчмаараа л явагдаж байгаа жам ёсны зvйл. Энд эмзэглээд, буруутгаад байх зvйл ерєєсєє байхгvй. Хамгийн гол нь, бvх л зvйл хуулийн хvрээнд, шударга ёсонд нийцэж л байх учиртай.
-Энэ “Их эе эв”-д сонгогдсон тєлєєлєгчдийн талаархи таны бодлыг сонирхож байна?
-Улсын бvх л цолтнуудыг тєлєєлсєн бєхчvvдийн тєлєєлєл 50 хувьд нь сонгогдсон байгаа. Тэгээд vзэгчид, шvvгчид, засуулууд, гарын даа нарын зэрэг бvх л тєлєєлєл хамрагдсан. Монгол бєх гэдэг бол Монголын ард тvмний хэдэн vеэрээ байгуулж бий болгосон єв их соёл. Ард тvмний ємч болсон энэ сайхан соёлоо ирээдvйд хэрхэн хєгжvvлж, хадгалж авч vлдэх талаараа л бид бvхэн оюун ухаанаа уралдуулж байна. Vзэл бодлын зєрєлдєєн бол байх л ёстой. Энд хэн нэг Б.Бат-Эрдэнэ ч юм уу, Х.Баянмєнхийн давуу эрх, ємчлєлийн асуудал байх ёсгvй юм. Хэн чанга дуугарч, орилж хашгичсанаараа биш бvх л зvйл дvрэм журмынхаа хvрээнд байх ёстой гэдгийг л дахиад хэлчихье.
-Монгол тvмний бахархал болсон бєхчvvд маань хоорондоо хуваагдчихаад хэрэлдэж байхаар нэгдэж нягтраад маргаашаа тодорхойлж болдоггvй юм уу. Энэ байдлаас хэрхэн яаж гарах вэ?
-Єнєєдрийн vндэсний бєхийн холбоо бол бєхчvvд, vзэгч дэмжигчдийнхээ тєлєє их ажил амжуулсан хvчтэй байгууллага мєн. Энэ байгууллагын алдаа оноог бvх нийтээс сонгогдсон бєхчvvд тєлєєлєгчєєрєє л дамжуулан ярилцах учиртай. А.Сvхбат аваргын тухайд би хамт ажиллаж, ойр дотно харилцаатай байдаггvй болохоор яагаад ингээд байдгийг нь мэдэхгvй юм. Ер нь, хувь хvнийхээ vзэл бодол, ашиг сонирхлыг олонхийн эсрэг ингэж удаа дараа бvдvvлгээр тавиад байдаг нь одоо бараг ямар ч ач холбогдолгvй, сонирхолгvй болчихлоо. Тэр хvн орилж л байг бид ажлаа явуулж байвал боллоо.
Увс аймгийн Сагил суманд тєрсєн нь миний буруу юу
Улсын харцага А.Бямбажав:
-Таныг сонин хэвлэлээс нэлээн зай барьдаг гэх юм. Буруу ташаа мэдээлэл гарчих вий гэж болгоомжилдог юм уу. Р.Нямдорж тэргvvний хэлсэн vгийн талаар ямар бодолтой байна даа?
-Намайг хахууль єгч авалцаж байхыг харсан юм байлгvй. Сэтгvvлчид та бvхэн л єєрєєс нь асуух хэрэгтэй шvv дээ. Намайг аль хэр чансаатай бєх болохыг Р.Нямдоржоор хэлvvлэлтгvй Монголын ард тvмэн мэдэх байлгvй дээ.Сонин хэвлэлээс зугатаагаад байсан ч юм байхгvй л дээ. Зvгээр би тийм ч их нээлттэй хvн биш байж болно шvv дээ.
-Єнєєдрийн хурлын талаар ямар бодолтой байна вэ?
-За даа, би ч юугаа хэлэх вэ дээ. Том цолтой бєхчvvд, засуулууд, аварга арслангууд л дор бvртээ vнэлэлт дvгнэлтээ хийгээд сууж байгаа байлгvй. Ер нь, жаахан гадуурхах, нутгархах байдал бол монгол бєхєд байдаг гэдгийг одоо хvмvvс мэдэх болсон байх. Увс аймгийн Сагил суманд тєрсєн нь миний буруу юу. Сая Х.Баянмєнх аваргыг vг хэлэхэд хэдэн хvн яаж орилж, эсэргvvцэж байгааг харсан л байх. Энэ чинь монгол бєхийн ардчилал, хєгжил биш биз дээ.
Даян аварга А.Сvхбат: Би энэ хурлаас юу ч хvлээгээгvй
-Энэ “Их эе эв”-ийг ингэтлээ эсэргvvцээд байгаагийн тань учир нь юу вэ?
-Та нар наад балай юм аа зогсоо, больцгооё оо л гэсэн утгатай юм. Бvх л залуу нас, амьдралаа зориулсан Монгол бєх маань хэдхэн шуналтай луйварчдын гарт орж олон жил тоглуулаад дуусч байгаа эмгэнэлийг хараад тэвчээр минь барагдаж байна. Би vнэхээр их бухимдаж байна. Монгол бєхийн хєгжил, ирээдvйн тєлєє би энэ амьдралаа зориулсан хvн учраас надад ухрах зам байхгvй. Танил тал, хєрєнгє мєнгєнийхєє сонирхлоор нэгдсэн одоогийн бєхийн холбооны булхай луйврыг хэдхэн хvн сєрєн зогсоно гэдэг vнэндээ туйлын хэцvv. Энэ ордон дотор ямар хуйвалдаан, хєрєнгє мєнгєний наймаа явж байдгийг хэн ч мэдэхгvй. Энэ бvхнийг л ил болгож, ємхийрч ялзарсан одоогийн удирдлагуудыг нь vндсээр нь суга татаж хаяхын тєлєє л бид тэмцэж явна.
-Та энэ “Их эе эв”-ээс ямар нэгэн vр дvн хvлээж байна уу?
-Ёстой юу ч хvлээгээгvй. Хvлээгээд ямар ч утгагvй шvv дээ. Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ хоёроос ямар шинэчлэл, шударга ёсыг хvлээдэг юм. Хайран сайхан мэдрэл нервээрээ л тоглуулаад дуусах юм даа. Харцага А.Бямбажавыг хээл хахуулиар энэ цолонд хvрсэн ухааны юм ярихыг нь та нар сая сонссон л байх. Хэрвээ єнєєдєр монгол бєхєд хээл хахууль байдгийг энэ нєхєр ингэж сайн мэдэж байгаа юм бол суудлаа дариухан тавьж єгєх ёстой шvv дээ. Бєхчvvдийг мэдлэг боловсролгvй, бvдvvлэг гэж харааж загнаж байгаа энэ биеэ тоосон, албан тушаалын хэнээтэй нєхрийг нэн дариу єєрчлєх шаардлагатай. Тэгэж гэмээнэ л монгол бєх ирээдvйнхээ талаар ярилцах боломжтой болно.
-Єнгєрсєн 20 жилд МVБХ-г байгуулсан гавьяа, хийсэн ажил гэвэл та юуг нэрлэх вэ?
-Хийсэн ажил, тодорхой vр дvнд хvрсэн санал санаачилгууд байлгvй яах вэ. Монголын ард тvмэн, тєр засгийн дэмжлэгтэйгээр сайхан ордонтой болсон. Мєн 256 бєх барилдуулъя гэхэд тоо нь хvрдэггvй баахан цэргvvд авчраад гаргадаг байлаа. Тэгвэл одоо 512 бєх барилдуулахад аймаг цэргийн цолтой бєхчvvд нь багтахгvй хасагдаж байна. Vе vеийн бєхчvvдийн нийгмийн асуудалд бага ч гэсэн анхаардаг болсон гээд хийсэн жаалхан ажлууд бол байгаа. Гэхдээ тун ч их балаг тарьсан даа. Бєхчvvдээ хоёр гурав хуваагаад хаячихлаа vvнээс илvv нvгэл гэж байдаг юм уу.
Монгол бєхийн зургадуугаар “Их эе эв” иймэрхvv л уур амьсгалтай vргэлжилж байна. Тэргvvнээ ч сольж магадгvй нь. Гагцхvv шударга ёсонд нийцсэн, бєхчvvдийнхээ хvсэл сонирхолд захирагдсан шийдвэр л гаргаасай билээ. Тэгэж л гэмээнэ монгол бєх хожиж, vзэгч бидний магнай нэгэн тэнийх билээ. Бєхийн босоо цагаан хийморь тэтгэх байлгvй дээ.