13. НЬЮ-ЙОРКИЙН НИКСҮҮД БУЮУ НЬЮ-ЙОРКЧҮҮД
ГОЛ АСУУДАЛ:
тэдний дасгалжуулагч нь Айзеяа Томас.....энэ бол маш том асуудал....гэртээ тоглоход нь үзэгчид эсэргүүцэж орилолддог гэж байгаа....Айзеяа түүнчлэн тэдний менежер нь.....яана даа....тэдний бүрэлдэхүүнд 4 холбон тоглогч бий...гэхдээ бүгдээрээ "би эхлээд бөмбөг оруулна, дараа нь яахав та нарт бөмбөгөө өгч болох юм" гэсэн сэтгэхүйтэй....бас Айзеяа энэ багийн дасгалжуулагч/менежер нь....хэрэг алга....тэр бүх гол шийдвэрийг гаргадаг....цалингийн байдал бол авах юм байхгүй....энэ баг дундын шидэлтүүдээ оруулахгүй бол ямар ч багт 25-30 оноогоор уншуулж мэднэ....магадгүй доод лигийн /NBDL буюу хөгжлийн лиг гэж бий/ багт хожигдох байх...эсвэл оюутны багт ч юмуу...
СОНИРХОЛТОЙ АСУУДАЛ №1:
та нар Эдди Куррийгийн наймааг санаж байгаа байх....Чикаго яг түүнтэй гэрээгээ сунгах гэж байснаа зүрхний хэмнэл нь алдагдсан ч билүү, нэг шалтгаанаар зарсан...гэхдээ байдал хүн бүрийн муугаар хэлсэнчлэн болохгүй байх магадлалтай л юм....яагаад гэвэл энэ баг лигийн хамгийн муу баг арай ч биш....бас Чикаго энэ багаас ч илүү хэцүү байдалд байгааг харгалзвал...
гэхдээ л драфтын нэгдүгээр тойргийн эрхээ, дээр нь 60 сая долларыг оноо гайгүй авдагаас өөрөөр гийгүүлэх зүйлгүй, самбар авдаггүй, сонирхолгүй, зүрх нь бас л асуудалтай хэвээр байгаа төвийн тоглогчид зарцуулна гэдэг ойлгомжгүй хэвээр....
СОНИРХОЛТОЙ АСУУДАЛ №2:
нэгэн цагт Хьюстонд мандаж байсан Фрэнсис, бас өөрийгөө "лигийн шилдэг холбон тоглогч" гэж зарласан Мэрбури нар "од" зэрэглэлийн тоглогчоос "жинхэнэ хэрэггүй новш" ангилалд хамтдаа унаж байна.....
СОНИРХОЛТОЙ АСУУДАЛ №3:
цаана чинь энэ багийн ямар ч тоглогч 4-өөс дээш оновчтой дамжуулалт хийхгүй байх өндөр магадлалаас гадна НБА-гийн ойрын түүхэнд гараагүй "бөмбөг гартаа наадаг өвчтэй" залуу буюу Нэйт Робинсон бөмбөг алдалтаасаа илүү дамжуулалт хийх магадлал тун өндөр явна....Робинсон 16 тоглолтод 343 минут тоглохдоо ердөө л 24 дамжуулалт хийж....юу вэ....тэгсэн мөртлөө 26 удаа булаалгажээ...чи чинь уг нь жижигхэн биетэй, багийнхаа тоглогч нарыг холбох ёстой тоглогч биз дээ...өөрийгөө "тохолтын хаан" гээд бодсон бололтой шаланд ойлгож тохох гээд чадахгүй онигоо болоод л....болиорой чи....
ЮУНЫ Ч ТУХАЙ ХАМААГҮЙ №1:
заавал Фрай гэмтсэний дараа л Лийг 25-аас дээш минут тоглуулах ёстой байсан гэж үү.....ийм аймаар самбарын мангасыг яагаад өмнө нь илүү тоглуулдаггүй байсан юм бэ....самбарт Ховард, Гарнетт нартай л харьцах хэмжээний мундаг залуу шүү дээ...ядаж байхад цагааныг хэлэх үү....
ЮУНЫ Ч ТУХАЙ ХАМААГҮЙ №2:
лигийн хамгийн муу дасгалжуулагчид буюу мэдээж Айзеяа /үнэндээ би түүний тийм ч муу дасгалжуулагч гэж боддоггүй, харин маш муу менежер гэж боддог/ нөгөөх нь Бостоны Док Риверс нар өнгөрсөн сарын 18-ны өдөр учирсан тоглолтыг хүмүүс шүүрэн авч муулсаар л....тэгсэн чинь Айзеяа тэр тоглолт дээр өөрийгөө муу гэдгээ 2-хон минут дутуу, баг нь 6-хан оноогоор хожигдож байхад техник авч хөөгдөж баталдаг гэнээ....
ХАМГИЙН МУУГААР БОДОХОД:
тэд мэдээж плейоффоос мултраад, тэгсэн мөртлөө бас Чикагогийн өмнө ороод, фэнүүд нь жаахан баярлалдах гэсэн чинь Чикаго Курригийн наймаагаар авсан эрхээрээ №1-г сонгоод л.....үүнээс муу юм гэж нэг их байхгүй л байх.... 8)
БОДИТ ПРОГНОЗ:
яахав....27 хожил авах байх....гэхдээ үүнээс 23 нь айлын талбай дээр....гэртээ одоогоор 1 л хожсон баг шүү дээ....