Dear mr.Hodgson,
Энэ захидлаа эхлэхээсээ өмнө би таныг маш сайн хүн гэж бодож явдагаа хэлэх ёстой байх. Надад танд хувиараа бодож явдаг нэг ч юм байхгүй, мөн таны хөлбөмбөгт сүүлийн 30н жил оруулсан хувь нэмрийг би өндөрөөр үнэлдэг. Би тан шиг ингэж олон жил хөлбөмбөгийн халуун тогоонд чанагдахын тулд баруун гараа дуртайяа өгөхсөн.
Гэхдээ одоо гол асуудалдаа орий. Энэ захиаг би таныг магтах гэж бичээгүй. Ноён Ходжсон та үнэхээр илүү ч гүй дутуу ч гүй өөрийнхөө хийж чадах юмны хязгаарт хүрчихжээ. Зүгээр ялигүй ч биш бүр хамгийн доод хязгаартаа хүрсэн байна. Та бол одоо зүгээр л хийж чадахгүй ажилтайгаа зууралдсаар живж байгаа мэт харагдаж байна. Таны ПЛ-ын амжилт гэвэл сүүлийн 55н зочлон тоглолтондоо 7 хожсон гэсэн үзүүлэлт. Энэ бол ПЛ-ын түүхэндэхь хамгийн муу үзүүлэлт.
Та саяны тоглолтонд өмнөх долоо хоногт Астон Виллаг буулгаж авсан багыг бараг тэр чигээр нь тоглууллаа. Ганц Бабелийг л "world-class" Торресоор солисон. Эсрэг баг чинь дөнгөж менежерээ солиод байгаагаар ч зогсохгүй дотоод асуудал нь ил гарж сүүлийн 5н тоглолтонд хожил аваагүй явж байсан баг юм. Тэд зүгээр л ямар ч багт хожигдоход бэлэн сэтгэл зүйтэй байсан.
ГЭхдээ та болон таны зочлон тоглоход гаргадаг үзүүлэлтээр бол Нью-Кастлийн 12-с доош насны охидын баг ч танаас айхаргүй байна. 1р багийг нь яриад ч хэрэггүй байх. Таны зочлон тоглолт болгонд гаргадаг хандлага чинь үнэхээрийн шоконд оруулмаар. Та зочлон тоглолтонд хожигдохоос үхтлээ эмээсэн хүмүүсийг бэлтгэж гаргаж байна. Тэд айлын талбайд яаж хождог хожих ёстойгоо ч мартцан байна. Та гэртээ маш сайн тоглодог хэрнээ айлын талбайд өөрсдөө очоод далдын хүчээр муу тоглодог баг харсан уу.. Энэнд далдын хүч гэж юм байхгүй таны хандлага нөлөө л байна.
Сүүлийн 55 ПЛ-ын тоглолтондоо (энэ улиралд 17 өнгөрсөн улирал 38) таны баг 28-с 16 удаа гэртээ тоглосон тоглолтондоо хожсон бол, 28-с 2хон зочлон тоглолтонд хожжээ. Гэртээ 59% ийн үзүүлэлттэй хэрнээ айлын талбайд 7%--н "амжилттай" байна. Тийм ч учраас таны баг (Фулхем) өнгөрсөн жил хүснэг-д 12 орсон, одоо 9д явж байгаад гайхах юм алга. 28н зочлон тоглолтонд таны баг 18 гоол оруулж, 47г алдсан ба гоолын зөрүү -29 байгаад ч гайхах юм алга.
Сүүлийн 28н зочлон тоглолтын 84 онооноос та дөнгөж 15 оноо авжээ...Энгийнээр тайлбарлавал таны зочлон тоглолтонд тоглуулдаг тактик-д эмх цэгц уялдаа холбоо алга. Энэ лигд таныг ямар ч баг удирдаж байсан өөрийн талбайдаа хожиж чадахгүй гэж боддог баг алга. Таны сүүлийн 4н айлын талбайд тоглосон тоглолт болох мөнхийн дундуур мацаж байдаг Виган болон Стоук саяхан доод лигээс орж ирсэн Нью-Кастль болон Харригийн Спурсээр та авж болох 12 онооноос 1ийг л авлаа. Энэ улиралын 9н зочлон тоглолтоос 5н оноо л авсан байна. Тэр тоглолтууддаа нийт 6хан гоол оруулжээ бурхан минь. Зөвхөн хүснэгтийн доор байгаа 3н баг л 6-с бага гоол хийсэн байна.
Олон жил өөрийн хайртай багаа дэмжиж байсан ч энэ улиралд л анх удаа би үнэхээр ийм тоглолтоос ичиж, доромжлогдож байна гэдгээ чангаар хэлэхэд бэлэн байна. Ямар ч зочлон тоглолтонд очсон миний баг дотроо эв түнжин муутай хоорондоо нэгнээ алж байсан ч биднийг хожиж байгаа нь үнэхээр тэсэхэд бэрх байна.
Би өөрийнхөө багийн тоглогч нарыг айлын талбай дээр өмнө нь бараг сонсож байгаагүй нэртэй хүмүүсээс оноо авах гэж яаж зүдэрж байгааг хараад сэтгэл өвдөж байна. Цаг 90 мин дөхөд тусам манай тоглогчид улам бүр ухарсаар, цагаа хурдан дуусгаж ямар нэг оноо авах гэсэн цөхрөлийг харж байна. Өрсөлдөгчид ч энэ байдалд дасцан цаг дуусахаас 10 юмуу 15 мин-с бидэн рүү хамаг хүчээрээ дайрж тоглолтыг дуусгаж байна. Өчигдөр 75дахь мин-д би найзруугаа ийм текст бичсэн "Хамгийн сайндаа л 1-1 ээр дуусаж магадгүй нь гэхдээ энэ маягаараа байвал 2-1 юмуу 3-1 ээр дуусах нээ"...
Би Нострадамус юмуу зөн совинч биш. Гэсэн ч энэ нь жирийн миний нүдэнд хүртэл мэдэгдэхүйц байна шүү ДЭЭ!!!
Хэрвээ энэ нь надад хүртэл ойлгомжтой санагдаж байхад яагаад танд тийм санагдахгүй байна вэ?!?
Тоглолтыг эргүүлж шинэ хүн оруулж болох боломж зөндөө байхад яагаад та юу ч хийдэггүй юм бэ!? Яагаад!? Заримдаа таныг харахаар дулаан хүрмэндээ шигдээд менежерийн ажил хийж байгаагаа ч мартчихсан мэт сэтгэгдэл төрдөг..
Таны тактик гэж тарчигхан. Таны сэтгэхгүй дундаж менежерийнх. Таны биеийн хөдөлгөөн үйлдэл чинь татганасан чичирсэн айсан янзтай. Намайг уучлаарай гэхдээ өчигдөрийн тэр царайгаа үрээд байдаг юу байсан бэ!? Танд ямар ч Б төлөвлөгөө гэж алга. Мөн хэзээ болон яаж сэлгээ хийх анхан шатны мэдлэг ч алга. Пол Кончески гэдэг ядмагхан хамгаалагчыг та өмнөх багт чинь тоглож байсан болохоор л үргэлж тоглуулж байна. Тоглолтын турш сандалдаа шигдээд, царай шилэн хүзүүгээ маажаад "Одоо ямар чөтгөрөө хийх вэ!?" гэсэн аргаа барсан харц чулуудан сөрөг хандлага тарааж байж та тоглогчдоос юу хүссэн юм бэ!? Өөрөө ч юу хийхээ мэддэгүй хүнээс хариулт нэхэх нь утгагуй ажил байх..
Таны энэ захиаг унших магадлал мш бага ч гэсэн ямар нэг тохиолдлоор үүнийг уншвал танаас гуйя ажлаа хүлээлгэж өгөөч..
Ливерпүүл гэсэн багт тохирох хүнд ажлаа өгөөд өөрөө таныг айлын талбайгаас хожил нэхдэггүй арай бага дарамттай өөрийнхөө стилл болх "дундаж" гэгддэг багт очно уу.. "дундаж" байдал нь амжилт гэж тооцогддог баг зөндөө байна..
Захиагаа төгсгөхөөс өмнө танд нэг баримтыг сануулья. Та яг одоо Английн хөлбөмбөгийн түүхэндэхь хамгийн амжилттай багийг удирдаж байна. Та яг одоо дэлхийд хамгийн агуу фенүүдтэй багийг удирдаж байна. Тийм ч учраас энэ багийн менежерээс бид үргэлж том зүйл хүсэж ирсэн ба цаашдаа ч тийм байх болно. Таныг Английн болон дэлхий дахинд байгаа манай фенүүдийн дийлэнх нь Ливерпүүл хөлбөмбөгийн багийг удирдаж явах чадваргүй гэж үзэж байна..
Танаас гуйя ажлаа өгнө үү.. Энэ клубын агуу байдалд зохицох ”том“ хүн л энэ багийг удирдаж явна. Нэр хүндтэй үйлдэл хийж ажлаа өгвөл танд ажил олох асуудал байхгүй. Учир нь Волвес, Фулхем, Вестхам зэрэг багууд бүгд удахгүй менежер хайх болно. Та тэдгээр багт үнэхээр сайн зохицох бизээ..
Хүндэтгэсэн Алекс..
орчуулсан бобоЗ..
эх сурвалж:
http://www.thisisanfield.com/2010/12/a- ... ase-leave/