ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Астон Вилла баг энэ жил АПЛ-т хэдэд жагсах вэ?

1. Чойрно - 15 аас доош
19
13%
2. Дундаж - 10-т орно
56
39%
3. Амжилтаа давтана - 6-7 д орно
54
37%
4. Гайхашмгийг бүтээнэ - 4 т орно
8
6%
5. Түүхийг бичилцэнэ - Тайтл
8
6%
 
Total votes : 145

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby boboZ » Wed Dec 08, 2010 1:50 am

Баяраа :eek:

чамаас л болж танай багт дуртай болоод байгаа даа...
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby MJ » Wed Dec 08, 2010 9:32 am

Өө хөөрхий чи бүр хамаг тоглогчдоо зарах н ээ...... :smile:
Бараг бүгдийг н л явуулбал таарна гэцэн бна ш дээ...
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby sp_fc kop » Wed Dec 08, 2010 10:03 am

:-D сайхан бичсэн байна. Бодоод ббайсан танай бүрэлдэхүүн бас л
sp_fc kop
 
Posts: 785
Joined: Thu Jul 23, 2009 10:42 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Wed Dec 08, 2010 11:23 am

Хэдэн муу тоглогчидоо нилээд мууллаа одоо менежер...

Image

Жерар Улье

Нөхөр Улье манай багт ирснээр хэд хэдэн ахиц ажиглагдаж байгаа ч бас хэд хэдэн тааруухан зүйлс бас хүчтэй ажиглагдаж байна...за тэгээд муугаас нь эхэлье дээ...

10 тоглолтоос ганцхан хожил авсан... энэ бол ямар ч менежрийн хувьд бас л хэцүүхэн үзүүлэлт...цаана чинь 5 тоглолтонд ялалт байгуулаагүй Хаттон багаасаа хөөгдөж байна шүү дээ... бэртэл гэмтэл энэтэр гээд л тайлбар тавьж болох байсан ч үнэндээ тоглогчдоо 100 хувь тултал нь тоглуулж чадаж байна уу гэвэл үгүй...энэ тал дээр МОН бол дэндүү сайн байсан... Сэр Алекс Фергусон ч хэлж байсан... Моес МОН 2 бол тоглогчдыг 110 хувь ашигладаг гэж...

бэлтгэлийн ачааллыг хэтрүүлж байгаа тал бас ажиглагдаж байна... өөрийн арга барилд тоглогчдоо тааруулах гэж их яарсан байж болох ч энэ олон бэртэл гэмтлийн цаана энэ ачаалалтай бэлтгэл байгаа болов уу гэж би хувьдаа хардаж байна...

талбайн төвд бөмбөг эзэмшилтийг голчилж байгаа ч талбайн зүүн баруун талд ямар нэгэн зохион байгуулалт алга... хагас хамгаалагчид гайхалтай байлаа ч довтлогчид нь дуусгахгүй, хамгаалалт нь цэгцгүй бол ямар хэрэг байх билээ... манай хамгийн хүчтэй тал байсан сэт пийс хамгийн сул тал болж хувирч байгааг би нүдээрээ харж байна... ганцхан улирлын дотор шүү дээ...үзүүштэй тоглоод үр дүнгүй бол ямар хэрэгтэй юм бэ? тээр жил Вестбром доороос орж ирээл бас гоё хөлбөмбөг үзүүлж байсан... тэхдээ л үр дүнд хүрэхгүй гоё тоглосоор байгаал доошоо унасан... ийм юм болох вий дээ...

Ливерпүүл Ливерпүүл гээд л байх юм...Виллагийн менежер биз дээ?...яахав сэтгэл нь хөдөлсөн байж болно... тэхдээ 62 гарсан туршлагатай менежер ингэж яриснаараа өөрийн фенүүд дотор сэтгэлзүйг алдаж байгаагаа мэдэж л баймаар юм... арай манайхаар дамжаад Ливерпүүлийг давж хараад байгаам биш байгаа даа гэж хүртэл эргэлзэх хүмүүс байна... яахав ярьж болно тэхдээ арай л хэтэрсэн тал бол ажиглагдсан... Анфиелдэд очсон манай фенүүд бол бүгд гомдсон байна лээ...үүнтэй холбоотой хэд хэдэн онцгүй үйлдэл дурдъя үүнд:

- Анфиелд рүү орохдоо Энэ бол Анфиелд гэсэн бичгэнд гараараа хүрсиймуу даа... би тэрийг нь бол хараагүй...эсрэг багийн дасгалжуулагч байж ийм үйлдэл гаргаж болохгүй л дээ...
- Виллагийн фенүүд рүүгээ даллаагүй мөртлөө Копууд руу даллаад байсан нь надад таалагдаагүй... амралтын биш 1 дэх өдрийн шөнө, мөнгөө төлж хаа байсан Ливерпүүлд очоод хар хүйтэнд багаа дэмжихээр очсон Виллачуудаа яагаад хүндэлсэнгүй вэ? Анфиелдэд очсон Виллагийн фенүүд бүгд энэ үйлдэлд их гомдсон байна лээ... би ч бас хараад онцгүй санагдсан...Улье, МаКалистер 2ын нэрийг Копууд нь дуулаад байсан болохоор уярсан юмуу хайшаа юм... харин нөгөө РОй нь зараа шиг сандалдаа шигдэж сууж энтэр хэхэ... МОН бол фенүүддээ онцгүй тоглолт үзүүллээ гээд уучлалт гуйж Холт Эндэд бүр цайллага зохион байгуулж байсан санагдана... эндээс 3 дахь асуудал үүсэж байгаа нь
- Ливерпүүлд хожигдчихоод хожигдох ёстой байсан юм шиг ярилцлага өгсөн...Ливерпүүлд хожигдоход гомдолгүй ч гэх шиг... тэгээд одоо жил бүр Ливерпүүлд хожигдох гэж тоглож байх юм уу хайшаа юм...энэ ярилцлага надад үнэхэээээр таалагдаагүй... дотроо дэмжиж болноо... гэхдээ гаднаа бол биш... өөр баг, өөр фенүүдийн өмнө, өөр тоглогчдын өмнө хариуцлага хүлээж байгаа хүн гэдгээ өдий наслахдаа мэдмээр л юм... сэтгэлээ барьж тэгж дийлэхгүй байгаам байхдаа... эсвлэ копуудад тал засаад байгаамуу хайшаа юм...

Сайн талууд:

- Залууст боломж олгож байна... МОН бол энэ тал дээр бас л харам хүн шүүдээ... харам гэхээс илүү хашир, удаан ханддаг байсан... тэрнээс МОН байхдаа л Москвагийн шөнө Баннан, Албарайтон 2ыг гараанд Хогг, Личай сэлгээнд гаргаж л байсан... тэхдээ болж байна... залуус одоо сураггүй бацаанууд байхаа болиж, харин ч хүний атаархал хөдөлмөөр эрдэнэ болж хувирч байна...үүнд бэртэл гэмтлүүд ч нөлөөлсөн байх...гэхдээ л болж байна...

- үзүүштэй хөлбөмбөгийг харуулж чадаж байна...МОНы хувьд лон болл манай гол тоглолт байлаа... МОН өөрөө жижиг багууд ийм маягаар үр дүнд хүрээд яваандаа эзэмшдэг болноо л гээд байсан... тэхдээ хараахан поссешн болл бол тоглоогүй... харин Ульегийн доор эрс өөрчлөгдөж байна... яахав жоохон бойтог, сурц муутай тал харагдаж байгаа ч болж байна... нэг хүний гар хүрсэн юм шиг болсон байна лээ...

- ротейшн дажгүй хийгээд байх шиг... бас сэлгээг сайн ашиглаж байна... Арсенал дээр халф тайм дээр л нилээд өөрчлөгдөж баг сэргэж байгаа харагдсан... МОН бол тэгээд 11 хүнээрээ л нүдээд байх санаатай нөхөр... бүр 1 ч сэлгээ хийхгүй 90 минут болох тоглолт бол бүр зөндөө... хамгийн цөөн тоглогч, хамгийн цөөн сэлгээ хийсэн багаар хэдэн ч улирал шалгарав... их юмханаар юм хийчий гэсэн сэтгэлгээтэй байсан юм шиг байгаан... харин юуны төлөө 3 сэлгээ байгаан сайхан ашиглах л хэрэгтэй шд... УЛье үүнийг харин давгүй хийж байна... гэм нь сэлгээний тоглогчид одоогоор их сул байна...сэлгээний тоглогчид сайжирвал үрд дүн харагдах үнэр бол байна...

- гадаадын тэр дундаа Францын цалин багатай, авъяслаг сайн залуусыг олж ирэх нигууртай... одоохондоо энэ шидийг нь хараагүй байгаа ч 1 сард харна гэж найдаж байна...МОН-ы скаутын баг хөөрхий арай сул байсымуу эсвэл хамтран ажиллахад амар байсымуу дан л англи тоглогчид авдаг байсан... тэд нь цалин өндөртэй... сэлгээнд суувал тэгээд цалингийн дайсан... тэрэндээ тулвал муу бацаанууддаа цалинг нь жоохон нэмээд гэрээ сунгасан нь дээр...

за тэгээд Улье минь Улье минь хурдхан шиг л ахиц дэвшиц, хурдхан шиг л үр дүн хармаар байна... таныг юуг харж байгааг, багийн юу нь болж юу нь болохгүй байгааг харж байгааг хангалттай л сонслоо... МОНы өмнөх О Лииригийн үе шиг 16-17д орж арай ядан АПЛ тээ үлдэх багийг хармааргүй л байна шүү... тэгвэл тэгээд ахиц биш ухралт болж хувирна шүүдээ...

Ульег ямар ч байсан ирэх зун хүртэл халахгүй байх... ирэх зун хүрнэ гэдэг нь дараа улирал дундаа ортол гэсэн үг... тэхээр одоо үр дүн хурдан гараасай гэж найдаад залбираад л сууж байя даа....
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Ladykop » Wed Dec 08, 2010 11:42 am

Ульегийн хуьд жаахан харж хүлээцтэй байсан нь дээр байх л даа. Ондоо хүний баг дээр өөрийн багаа босгож байгаа хүн. /хэхэ энэ үгийг манайхан өөрсдөдөө хэлэх ёстй байх уг нь/
Танайх ч инь МОН ий үед жинхэнэ сэлгээгүй нүддэг байсан биз дээ. Гайгүй сайн явж байгаад л дандаа улирлын эцэс рүү суудаг байсан. Энэ жил харин гайгүй байх юм биш үү.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Wed Dec 08, 2010 11:44 am

Харин тийм, эсрэгээрээ байгаасай гэж л залбирч сууна... улирлын сүүлд гэнэт цоороод Европа лигийн эрх авчуул Ульег шүтэж амьдаръя...хэхэ

Улье хэрэв явбал Иан Холловейг л авчмаар байгаам даа... тоглогчдыг 110 биш бүр 120 хувь ашигладаг гар даа... эрч хүчтэй, мужик, залуу, хүчтэй характер, хүчтэй лийдершиптэй... сайха довтолж тоглодог... хамгаалалт нь ч дажгүй цэгцтэй...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Gunnerz » Wed Dec 08, 2010 11:47 am

тэр баннан бол бас л айн хоосон хүү биш байна лээ тэрийг класс болох болов уу гэж харна даа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Thu Dec 09, 2010 5:09 pm

Image

Залуу хагас хамгаалагч маань 2013 он хүртэл гэрээгээ сунгасан бөгөөд энэхү гэрээ нь Вилла клуб түүнд ямар их итгэж байгааг гэрчилнэ.... Тэрээр карьерынхаа туршид 2 ч томоохон гэмтлийг амссан боловч тэр бүхнийг даван гарч чадсан мундаг залуу. Анх 2008 оны 3 сард Тоттенхамын эсрэг ресервийн тоглолтонд гэмтэж 11 сар талбайд гараагүй байж байгаад 2009 оныпре сийсоны бэлтгэл дээр санамсаргүй Люк Яангтай мөргөлдөн мөн л 5 сарын туршид бэртэлтэй байсан билээ... Ингээд бэртэл гэмтлээсээ иргэн ирээд л Виллагийн гараанд гарч эхэлсэн гэсэн үг...

Хоггын талаар Улье ийн ярьж байн..

"Жонатан өдрөөс өдөрт сайжирсаар л байна... Тэр хэлсэн зааврыг маш сайн биелүүлдэг. Түүнийг маш урт хугцааны бэртлээс эргэн ирсэн гэдгийг мартаж болхогүй. Тэр одоо байгаагаасаа хамаагүй илүү сайжрах бололцоотой...Тэр өөрийнхөө юу хийж чаддгийг маш сайн мэднэ... Тэр түүнээсээ өөрийг хийхийг хүсдэггүй... Тэр өөрийн хийдэггүй, сураагүй зүйлсээ хийхийг хүсдэггүй... тиймээс түүний тоглолт маш энгийн байдаг...энэ нь түүнийг маш сайн багийн тоглогч болгож чаддаг... Тэр бол сайн залуу...Клубээ чин сэтгэлээсээ хайрладаг...Тэр өөрийгөө бүрэн дайчилдаг...Та нар энэ бүх чанарыг нь тун удахгүй мэддэг болно..."

Түүний багш академийн дасгалжуулагч Тони МкАндрью:

Хогги бол маш ховор эрдэнэ. Тэр их сайн залуу... бас Вилла дахь богинохон карьертаа ихийг үзээд амжсан... 2 ч удаа хүнд бэтлийг амссан ч тэр хэзээ ч буж өгч, хэзээ ч гомдоллож байгаагүй...Тэр маш шаргуу бэлтгэл хийдэг, гэмтэлтэй үедээ ч маш шаргуу дасгалаа хийдэг байсан...Түүн шиг даруухан, хөдөлмөрч, сайн залууг олоход хэцүү...Түүнийг багтайгаа гэрээгээ сунгасанд нь би маш их баяртай байна...

Би ч бас Хоггийг багтайгаа гэрээгээ сунгасанд их баяртай байгаа... Би ер нь бол буруу хараагүй л юм байна... Их шаргуу, их багийн сэтгэлгээтэй хүү харагдсиймаа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Thu Dec 09, 2010 5:14 pm

Image

За цаана чинь манайхан Робби Кийнд 6 саяын саналаа бараг явуулж байгаа бололтой...Ирланд од маань Тоттенхамд довтлогчдоос 4 дэх сонголт болсноосоо хойш багаа орхихыг хүсэх болсон билээ... Өөр багт очихдоо тулвал долоо хоногийн 60000 ийн цалингаа багасгасан ч болно гэж агент нь мэдэгдэж байсан билээ...

Харин Кареүг энэ 1 сард Вестхам руу явуулчих гээд л байх шиг байна... Вестхам Кареүг сонирхож байна гэдэг нь К.Коул багаасаа явах гээд байнаа гэсэн санаа...манайх Коулыг сонирхоод байгаа ч мань эр ямар багийг сонгох нь таашгүй.... Вестхам түүнийг 12 саяар үнэлж байгаа... манайх Кареүг оруулаад 6-8ыг өгөөд авчуул нээрээ чулуу чулуу...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Shaggy » Thu Dec 09, 2010 5:16 pm

Танай Айрландын хэдэн хай лайт харлаа... Тэг хөндлөнгийн хүн шиг талбай дээр тоглохын... Агбон, Янг эдэртэй амралтанд явуулж жоохон уулгаж юм яриулмаар харагдаж бнлээ :ногоон:
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby sp_fc kop » Thu Dec 09, 2010 5:45 pm

Shaggy wrote:Танай Айрландын хэдэн хай лайт харлаа... Тэг хөндлөнгийн хүн шиг талбай дээр тоглохын... Агбон, Янг эдэртэй амралтанд явуулж жоохон уулгаж юм яриулмаар харагдаж бнлээ :ногоон:

Айрланд эднийд дургуй ирсэн юмуу хайшаа юм үнэн бүтэхгүй тоглож байна лээ. Тэгсэн дор бол нэг залуугаа гаргасан нь хамаагүй дээр
sp_fc kop
 
Posts: 785
Joined: Thu Jul 23, 2009 10:42 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Dec 10, 2010 9:55 pm

Image

Хувцас солих өрөөнд цувралаас #2-8:
ВестБромвич Албионтой тоглох дерби тоглолтын өмнө...


*Залуус дерби тоглолтын өмнө хувцас солих өрөөнд цугларчээ*

Улье: Бонжоур залуусаа! Энэ удаад би та бүхний хэлдгээр нэг 'өөр юм' хийхээр шийдээд байгаа...

Пирес: Юу ийн? Ялах гэж байгаамуу?

*залуус бүгд инээлдэв*

Улье: Тиймээ.

*залуус бүгд чимээгүй болцгоов*

Улье: Тэхээр бид эдгээр Вестбромвичийнхнийг дутуу үнэлж болохгүй..

Пирес: Ааан? Бромвич гэж Абрамовичийн хамаатнуудуу? Оросууд байх нь ээ?

Агбон: Би Оросуудад дургүй! Үзүүлээд өгнөө...

Улье: Үгүй дээ Агбон минь... Вестбромвич Албиончууд шүү дээ, Оросууд биш Албион!

Кларк: Пөөөх!? Тиймүү! Би тэднийг чинь ерөөсөө амьдаар нь хараагүй шд.... аймар байхдаа... тэд нар тэгээд хөлбөмбөг тоглож чаддымуу?

Албрайтон: Харин тийм, тэгээд тэр албингууд чинь хүн иддэг юм уу? Нарны гэрэлд байж чаддаг болов уу? Чадахгүй бол бидэнд бас давуу тал үүсэх нь тээ?

Улье: Үгүй дээ үгүй, Албин биш Албион!

*залуус бие биен рүүгээ гайхсан нүдээр харав*

Кларк: Тэгээд..... тэд чинь юу юм бэ?

Улье: ТЭд бол нөгөө ...юууу.. нөгөө..... за за юу ч байсан яадын! Зүгээр л талбайд гараад л тэдэнд үзүүлээд өг! Стефен, ойлгож байна уу? Ойлгож ядаад байх юм байхгүй шдээ... Чи хөлбөмбөг тоглож чаддаггүйтэй адил ойлгомжтой асуудал за юу?

Айрланд: Зоо зо бозз....

Улье: За алив сонс хүүхдүүдээ... Энэ бол Ливерпүүлийн эсрэг тоглолт биш... Тэхээр би ялмаар байна ойлгож байна уу? Тиймээс явж очоод үзүүлээд өг!

Данн: Тэхээр ... Ганц юм тодруулчихуу? Та биднийг яг ялаасай гэж хүсчийнүү тэ?

Улье: Тиймээ.

Данн: Ардаа алдаа гаргаж, ялагдахгүй, ялна гэсэн үгүү тэ?

Улье: Тиймммээ!

Данн: За за одоо л ойлогмжтой боллоо...

*Коллинс, Данн, Варнок нар дэвтэртээ ялна гэдэг үгийг бичээд тодруулж, доогуур нь зурав'

Улье: Аа тийм! Мартах шахлаа, Фабиан дахин фит болсон шүү!

*залуус алга ташин баяр хүргэв*

Дельф: Баярлалаа залуусаа, баярлалаа... тэгээд нөгөө нэг тоглолтонд дээд тал нь хэдэн шар хуудас авч болдог билээ?

*залуус инээлдэв*

Дельф: Үгүй ээ жинхэнээсээ асууж байхад.... тав билүү юу билээ?

A.Яанг: 2... 2ыг авахад л чи хөөгдөнө...

Дельф: Өө тийм билүү... за тэгвэл би жагсаалтаа өөрчлөх юм байна даа...

*Дельф жагсаалтаасаа 3 нэрийг нь дарав... Яанг хажууд нь дэвтрийг нь харан сууна...*

A.Яанг: 'Үхлийн жагсаалт' гэдэг биш бил үү? Чи андуураад бичцийм бишүү Фабиан?

Дельф: Би хэнийг ч алахгүй Ашли, би талбай дээр иймэрхүү юм хийхээ болих гэж байгаа!

A.Яанг: Өө, сайн байна ш дээ....

Дельф: Тэднийг талбай дээр алчихвал хэтэрхий зовлонгүй дуусгасан болчихно!

A.Яанг: Аа...ааан за за.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Shaggy » Fri Dec 10, 2010 9:59 pm

Villa_Bayaraa wrote:Дельф: Би хэнийг ч алахгүй Ашли, би талбай дээр иймэрхүү юм хийхээ болих гэж байгаа!

A.Яанг: Өө, сайн байна ш дээ....

Дельф: Тэднийг талбай дээр алчихвал хэтэрхий зовлонгүй дуусгасан болчихно!

A.Яанг: Аа...ааан за за.

Энэ цувралыг унших бүрд Дельфийн яг юу гэх нь хамгийн хөгжилтэй байдаг шүү :-o :-o
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Dj Tuvshin » Sat Dec 11, 2010 7:17 pm

Villa_Bayaraa wrote:
*Залуус дерби тоглолтын өмнө хувцас солих өрөөнд цугларчээ*

Улье: Бонжоур залуусаа! Энэ удаад би та бүхний хэлдгээр нэг 'өөр юм' хийхээр шийдээд байгаа...

Пирес: Юу ийн? Ялах гэж байгаамуу?

*залуус бүгд инээлдэв*

Улье: Тиймээ.

*залуус бүгд чимээгүй болцгоов*

:-o :-o :-o
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Shaggy » Sat Dec 11, 2010 11:27 pm

Албрайтаны дамжуулалтаар Доунинг гоалдлоо... Тасарцан кросс хаялаадаа
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Shaggy » Sat Dec 11, 2010 11:40 pm

Лихай чинь ёстой алдаг залуу бншт!!!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Жавхаа » Sat Dec 11, 2010 11:43 pm

Shaggy wrote:Лихай чинь ёстой алдаг залуу бншт!!!


хаанах залуу юм.. хужаа юмуу Ли Хай

Eric Lichaj- Эрик Лайкич
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Shaggy » Sat Dec 11, 2010 11:45 pm

Лихай гэж уншаад бнашт бншт... Lichaj
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sun Dec 12, 2010 11:23 am

Shaggy wrote:Лихай гэж уншаад бнашт бншт... Lichaj


Лихай, Личаи гэж гэж дуудаад байдышд....

за за гоё гоё дербидээ нухуулахнүү дээ гээд л бас л сэтгэлийн дарамттай байсан харин овоо хожил гэдгийг үзлээ...Вестбром ч бас л формлог байсан шүү... манайхан бэртлээс ирцгээгээд одоо л хүнд үеийн төгсгөл ирж байх шиг байна... тэхдээ л клин шит хийж чадсангүй...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sun Dec 12, 2010 12:54 pm

За яг л миний хүсэж байсан тоглолт боллоо... гараа бол яг л хүсэж байснаар... баг алж байсан Данн сэлгээнд сууж Кинг Карлос маань төвд гарлаа... Люк Яанг азаар ч гэхиймуу багахан гэмтэл авснаар Эрик Личай хүүд маань дебютээ хийх боломж гарлаа... Личай ч өөрийгөө Люк Яангийг хангалттай орлож чадах хүү гэдгээ хангалттай нотоллоо... Албрайтон маань формондоо орж төвд Баннан, Хогг гэсэн 2 хүү маань гараанд гарлаа...

Гараа:
.........................Фриэдл.............
..Личаи... Коллинс.....Куэяар.........Варнок....
....Албрайтон....Хогг.......Баннан....Даунинг...
............................Яанг............................
......................Хески................................

гэж гарлаа... Баннан санасныг бодоход муу тоглолоо...Харин эсрэгээрээ Хогг бол хамгаалах чиглэлдээ үнэн сайн байна лээ... Личаи ч гэсэн туршлага л жоохон дутаж байснаас Люк Яангаас бол хувь илүү санагдлаа... Ер нь л энэ тоглолтын дараа хэд хэдэн бодол маань лавширлаа... энэ зун Варнок, Л.Яанг, Фриедл хамгийн түрүүнд явах хүмүүс... дээрээс нь Данн... тэгээд Улье өөрийнхөө тактикт таарсан тоглогчдыг авах хэрэгтэй... Эд нар бол МОНы хүмүүс... МОН ы хүмүүстэй Улье хүссэн амжилтандаа хүрч чадахгүй...

РеоКокер сэлгээгээр орж ирээд бас л мундаг лийдершип үзүүлж байна лээ... сүүлийн тэр мөргөлтийг жоохон анхааралтай байсан бол шон дээр байсан РеоКокер хаахаар л байсан... Фриедл минь дээ эрийг нас уулыг цасаа гэж одоо яалт ч гүй явах болчижээ...эсвэл бээлийгээ өлгөсөн нь л дээр байххаадаа... юмыг гоё дээр нь дуусгах гоё гэдэг шиг...тэгээд Америкт байдаг хаалгачийн сургуулийнхаа захирлыг хийгээд явсан нь дээр байх...

Эцэст нь Албрайтон... 2 гоолын дамжуулалт бол ёстой чихэр шиг кросс байсан даа... эхний кроссыг бол 2 хамгаалагчийн дундаас тууж гарч ирээд л өгч байна лээ... Даунинг ч Хески ч гоё мөргөсөн... Дараагийн Бекхам гээд ер нь нэрлэчий л даа би... 20 насандаа Бекхам МанЮд ийм кросс өгч байхад бүгд л шагшиж байсан бол яагаад Бирмингамын Тамворт тосгоны хүүг магтаж болохгүй гэж? Бекхам Албрайтоны насан дээр Престонд зээлээр тоглож байсым байна лээ...Харин энэ хүү одоо Астон Виллаг чирэх нь холгүй л байна... яг энэ ирчээрээ сайжирсаар байвал яалт ч гүй дараагийн Бекхам...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Shaggy » Sun Dec 12, 2010 1:50 pm

Хески гоал оруулчаад свийт 16 гаа хийж байгаа банди шиг л инээгээд байсан сэлгээнд суухдаа ч гэсэн инээсэн хэвээрээ хэхэ...
LEE-high гэж уншина гэнээ... Сонин нэр бна ямар угшилын нэр ийм байдын бол...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Beb » Sun Dec 12, 2010 2:13 pm

харин тийм бна лээ тайлбарлагч нь Лихай гээд бхаар нь эднийх хятад гартай болцын бхдаа гэж бодсийшд
Image
User avatar
Beb
 
Posts: 563
Joined: Mon Aug 24, 2009 10:47 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Shaggy » Sun Dec 12, 2010 4:57 pm

Image
Шотландын лигийн түүхэн дэхь хамгийн өндөр үнэтэй шилжилтийг хийсэн Шотландын шигшээ болон Оросын Спартак клубын вингер Айден МакГийдиг энэ өвлийн солилцоогоор багтаа нэгтгэхээр Франц мэргэжилтэн Жерар Улье хичээж байгаа гэнээ. Өнгөрсөн улирал 12 саы поундын үнэтэйгээр Селтикээс Спартак руу шилжсэн ч 24 настай Вингерт Шинэ амьдрал шинэ клуб нь огтхон ч таалагдахгүй байгаа юм байна. Айден МакГийди Селтикийн төлөө 185 тоглолтод орж 31 гоалыг оруулсан бол харин одоогийн байдлаар Спартакын төлөө 10 тоглолт хийж 2 гоал оруулаад байгаан бна. Харин мэргэжилийн кареартаа 96 ассист хийсийн байна.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby crusader » Sun Dec 12, 2010 11:11 pm

танай 5 6 тоглолтыг үзсэн. Довтолгооны шугам ч яахав мэддэг хэд л тоглодгоороо л тоглож байна лээ. Харин дунд шугамын ВАрнокк, Хогг гэсэн хоёр тоглогч гоё тоглож байна лээ. Варнокк бөмбөг эзэмшилт үнэхээр сайн, сандрахгүй тун тайван тоглодог давуу талтай юм билээ. Хогг харин жинхэнэ хамгаалалтын мангас юм билээ, байрлалаа алдаж сул зай үүсгэхгүй, үнэхээр дайчин хамгаалдаг цэвэрлэгч байна лээ
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Gunnerz » Mon Dec 13, 2010 10:33 am

crusader wrote:танай 5 6 тоглолтыг үзсэн. Довтолгооны шугам ч яахав мэддэг хэд л тоглодгоороо л тоглож байна лээ. Харин дунд шугамын ВАрнокк, Хогг гэсэн хоёр тоглогч гоё тоглож байна лээ. Варнокк бөмбөг эзэмшилт үнэхээр сайн, сандрахгүй тун тайван тоглодог давуу талтай юм билээ. Хогг харин жинхэнэ хамгаалалтын мангас юм билээ, байрлалаа алдаж сул зай үүсгэхгүй, үнэхээр дайчин хамгаалдаг цэвэрлэгч байна лээ

варнок биш баннаныг хэлсэн байлгүй дээ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 33 guests
cron