ҮРГЭЛЖЛЭЛ....
6. НЬЮ-ОРЛЕАНС ХОРНЕТС /7-3/
Полын ур чадвар цагаар өсч байна.....дээр нь шинээр авсан тоглогчид буюу Пежа, Чэндлэр нар хүссэн хэмжээнд тоглож байна.....өнгөрсөн жилийн амжилтаа /38 хожил/ эвдэх биз ээ....гэхдээ дараалан хожоод, дараалан хожигдоод байгаа нь тогтворгүй гэсэн нэр зүүхэд хүргэж магад....
7. ХЬЮСТОН РОКИТС /6-4/
багийнх нь анд ТиМакийн хэлсэнчлэн манай өмнөд хөршийн горзгор эр лигийн шилдэг төвийн тоглогч болсон гэдгээ баталж байна....ТиМакийн баг биш, Яаогийн баг гэж хэлэхэд буруудахгүй мэт....тэд энэ жил үнэхээр юм дуулгаж мэдэх байх шүү....тэгэхийн тулд тоглолтын төгсгөл хийж сурах хэрэгтэй....
8. ЛОС-АНЖЕЛЕС ЛЭЙКЭРС /7-3/
Байнюмийг хэн ингэж хурдан дасч, сайн тоглоно гэж бодож байсан бол? Браун, Мимийн гэмтлийн ачаар өөрт олдсон боломжоо 150 хувь ашиглаж чадаж байна....одоо тэгээд "24" дугаарын тоглогч формондоо орвол ч.....гэхдээ одоохондоо багийг Одом гэгч универсал тоглогч авч явж байна....
9. ОРЛАНДО МЭЙЖИК /7-3/
энэ баг өөрийн дивизионоо тэргүүлж байна....энэ дивизионд нь Майами, Вашингтон гээд багууд байдаг санагдаж байх чинь.....
Ховард гэдэг "мангас", "эрүүл" Хилл дээр багийн тоглолтой, үүргээ ухамсарласан ирээдүйтэй залуучууд......
10. ГОЛДЕН СТЭЙТ ВАРРИОРЗ /7-3/
дасгалжуулагч Нельсон энэ олон хожлыг өөрийн зөгнөлдөө харсан болов уу...баг нь яг өөрийнх нь хүссэнээр тоглож байна...түүнчлэн хэдий ур чадвар өндөртэй боловч үргэлж гэмтэл, бэртлээс салдаггүй Дэвис гайхалтай тоглож байна...../даанч гэмтчихлээ/....гэхдээ Бидрийнс, Эллис, Питрус гээд залуучууд шуугиулж байна....Данливи нөөцөд, Ричардсоны гэмтэл нь бүрэн эдгээгүй, Мэрфи одооноос л тоглож эхэлж байна....тэгээд энэ баг яаж хожоод байна вэ?