by Гансүх » Tue Aug 02, 2011 12:26 pm
Майкл Жордан бол Домог
Өнөөдөр хүн бүр л өөрсдийнхөө сонирхолдоо хөтлөгдөн, эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэж байна. Тэр тусмаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг нь нууц биш юм. Сургууль болон орон сууцны талбай, спорт зал гээд сагсны шийд байгаа газар бүрт 8 настай балчираас авахуулаад 80 настай ахмад буурлууд маань хүртэл сагсан бөмбөг тоглож байна. Тэгвэл спортын хамгийн анхны нийтлэлээрээ хүн бүхний сайн мэдэх Нисдэг Жордан/Air Jordan/ хочит Майкл Жорданы намтар түүх болон түүний сагсан бөмбөгийн ертөнцөд үзүүлсэн амжилтуудын талаар та бүхэндээ хүргэхийг зорилоо. 1990-ээд он гарч, Монголд ардчилал хөгжиж эхлэх үетэй зэрэгцэн энэ тамирчин ертөнцийн нөгөө хэсэгт сагсан бөмбөгийн гайхамшгийг үзүүлж байсан бөгөөд монголчуудын маань хамгийн анхны тод танил болсон сагсан бөмбөгийн тамирчин гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Бид түүнийг гайхамшигтай сагсан бөмбөгчин байсан гэдгээр нь сайн мэдэхээс биш түүний спортын замнал, гэр бүл, бага нас, ололт, амжилтын талаар төдийлэн сайн мэдэхгүй байх гэсэн үүднээс энэхүү сэдвийг сонгон авлаа. За, ингээд та бүхнийг Нисдэг Жорданы намтар, ололт амжилтаар аялахыг урьж байна.
Майкл Жэффри Жордан 1963.02.17-нд Нью-Йорк мужийн Бруклин хотноо төрсөн бөгөөд аав, ээж болон 2 ах мөн 1 эгч, 1 эмэгтэй дүүгийнхээ хамтаар амьдардаг байв. Түүний эцэг нь цахилгаан станцад ажилладаг байсан бол ээж нь банкинд ажилладаг байжээ. Түүнийг балчир байхад гэр бүлийнхэн нь Умард Каролина мужийн Уилмингтон хот руу нүүж, тэндээ амьдрахаар шийдсэн байна. Энэ мөчөөс эхлэн Майкл Жорданы “Домог” гэж хэлэгдэх үндэс нь тавигджээ. Майкл сагсан бөмбөгөөс гадна бейсбол болон рэгби-ээр хичээллэдэг байв. Гэвч тэрээр өөрийнхөө дийлэнх чөлөөт цагийг сагсан бөмбөг тоглохдоо, хэрхэн сайн тоглогч болж, өөрийн чадвараа улам сайжруулахдаа зарцуулдаг байв. Өөрийнхөө төрсөн ах болох Лэрри Жордантой цаг ямагт сагсан бөмбөг тоглодог байсан бөгөөд ахаасаа намхан учир үргэлж хожигддог байв. Тэд ихэвчлэн гудамж талбайд сагсан бөмбөг тоглодог байсан ба хэдийгээр ахдаа хожигддог байсан ч Майкл минут, секунд бүрт улам ихийг ахаасаа, сагсан бөмбөгөөс сурч, мэдэж байв.
10-р ангиа төгсөх жил түүний өндөр нь аль хэдийнээ 195 см болсон байлаа. Тоглолтын ур чадвар нь өсч дэвжиж буй түүнийг NCAA буюу Америкийн оюутны сагсан бөмбөгийн холбооны North Carolina баг өөрийн багтаа тоглуулах болов. Энэхүү багт тухайн цаг үеийн шилдэг тоглогчдын нэг байсан Сэм Пэркинс тоглодог байлаа. Тэд олон ч улирлыг хамтдаа амжилттай өнгрүүлсний эцэст Майкл Жорданыг драфтлагдахаас өмнөхөн Америкийн үндэсний шишээ багийн ахлах дасгалжуулагч Бобби Найт түүнийг улсынхаа төлөө тоглох тамирчнаар нэрлэсэн байна. Энэхүү үйл явдал нь түүний олимпийн анхных нь аварга болох үндэс байсан юм.
Үүний дараа түүний нэр хүнд хурдацтай өсч, спортын алдартнуудын залардаг Sports Illustrated сэтгүүл шинэхэн дугаарынхаа нүүрийг түүний зургаар чимжээ. Удалгүй 1984 онд НБА-н шинэ драфт болж түүнийг Хойд Конфэрэнцийн Чикаго Буллс баг 1-р тойргийн 3 дахь сонголтоор өөрийн багтаа нэгтгэсэн байна. Скотти Пиппэн, Дэнис Родман зэрэг тоглогчдын хамтаар НБА-н аварга болох урт аялалдаа гарчээ. Тэдний өмнөө тавьсан зорилго 1990-1991 оны улиралд амжилттай хэрэгжиж аваргын төлөөх тоглолтонд Өмнөд Конфэрэнцээс шалгараад байсан ЛАЛ багийг нийт 5 тоглолтонд 4:1 гэсэн цувралын харьцаатайгаар хожиж НБА-н анхны аваргаа авсан байна. Үүнээс хойш 1991-1993 оны хооронд 3 удаа НБА-н аварга болсон байна.
Сагсан бөмбөгийн ертөнцөд нэгэн шилдэг тоглогч гайхамшгийг бүтээж буй явдлыг сагсан бөмбөг сонирхогч, судлаачдын зүгээс “Сагсан бөмбөг өөрчлөгдөж байна. Хүн бүр энэ спортоор хичээллэх болж, айл бүрийн гаднах талбайд сагсны шийд байрлах болсон байна. Тийм ээ, үүнийг гагцхүү Майкл Жордан хийж байна” гэж хэлж, дүгнэсэн байна.
Тэрээр НБА-д тоглосон гайхамшигт он жилүүддээ 2 ч удаа зодог тайлаад, эргэн ирэлтийг хийж байсан юм. Анх 1994 онд сагсан бөмбөгөөсөө хөндийрч, бэйсболруу сэтгэл шулуудах болсон байна. Сүүлд Жордан энэ тухайгаа хэлэхдээ “Би ердөө л амар амгалан байдлыг хүссэн юм” гэж хэлсэн байна. Майкл бэйсболын мэргэжлийн баг болох Чикаго Вайт Сокс болон Бирмингэм Баронс зэрэг багуудад 1996 оныг хүртэл тоглосон ч тэрээр бэйсбол тоглох бус сагсан бөмбөг тоглох ёстой хүн гэдгээ энэ хугацаанд хангалттай ойлгосон бөгөөд энэ ч үүднээсээ 1996 онд НБА-д дахин тоглохоор ирсэн байна. Үүнээс хойш мөн 3 удаа НБА-н аваргын цом хүртэж, аваргын 6 бөгжийг эзэмших болсон юм. Удалгүй дахин зодог тайлахаар шийдвэрлэж, өөрийн гэр бүлийнхэн болох эхнэр Жуанита, хүү Жэффри болон Маркус, мөн охин Жасминь нартайгаа цаг хугацааг өнгрүүлэхийг хүссэн байна. Гэтэл хэсэг хугацаа өнгөрсний дараачаар 2001 онд НБА-д дахин ирэх болсноо олон нийтэд албан ёсоор мэдэгдэж, НБА-н Хойд Конфэрэнцийн Вашингтон Визардс багтай гэрээ хийсэн байна. Түүний кареер төдийлэн амжилттай өндөрлөөгүй ч тэрээр НБА төдийгүй сагсан бөмбөгийн хөгжилд асар их хувь нэмрээ оруулж, бидний дунд ДОМОГ гэсэн нэрийг хүртсэн билээ.
Харин одоо та бүхэндээ Майкл Жордан яагаад Домог нэрийг авах болсон үндсэн шалтгаан болох түүний томоохон амжилтуудаас дурдъя. Үүнд :
· 1984, 1992 оны Олимпийн аварга.
· НБА-н 6 удаагийн аварга.
· НБА-н 5 удаагийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч.
· НБА-н 6 удаагийн финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогч.
· НБА-н 3 удаагийн бөмбөг таслалтын аварга.
· НБА-н 3 удаагийн минутны лидер.
· НБА-н бүх оддын тоглолтонд 14 удаа сонгогдсон.
· НБА-н бүх оддын тоглолтын 3 удаагийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч.
· НБА-н 1-р багт 11 удаа сонгогдсон.
· НБА-н хамгаалалтын 1-р багт 9 удаа сонгогдсон.
· 1987, 1988 оны НБА-н цагираган дээрээс довтлох тэмцээний аварга.
· 1987-1988 оны НБА-н шилдэг хамгаалан тоглогч.
· 1984-1985 оны НБА-н шилдэг шинэ залуу тоглогчийн шагнал.
· Спортс Иллустрэйшид сэтгүүлээс 1991 онд тодруулсан дэлхийн шилдэг тамирчин.
· НБА-н домогт 50 тоглогчийн нэгээр 1991 онд нэрлэгдсэн.
· ESPN ТВ-ээс тодруулсан 20-р зууны шилдэг 100 тамирчны нэгээр тодорсон.
· Умард Каролина багийн алдрын танхимд заларсан.
Одоо харин та бүхэндээ Майкл Жордантой холбоотой сонирхолтой мэдээ баримтаас дуулгая. Үүнд :
· Түүнийг сагсан бөмбөгийг тоглох явцад Нисдэг Жордан, Домог, МЖ гэх мэтээр хочилж байсан.
· Тэрээр өөрийн кареер дахь хугацаандаа Найк брэнд, Кока Кола компани, машины Шевролэт үйлдвэр, МакДоналдс, Гаторэйд зэрэг брэндүүдтэй гарын үсэг үзэглэж хамтарч ажилласан байна.
· Найк брэнд түүний нэрийг оролцуулан Нисдэг Жордан гэх пүүзийг үйлдвэрлэх болсон байна.
· Хүүхэлдэй киноны баатар болох Багс Баннитай хамтаар кинонд тоглосон.
· Форбэс, Слэм, Иллустрэйшид сэтгүүлүүд түүний зургаар сэтгүүлээ чимсэн.
· 2003 онд зодог тайлсныхаа дараа НБА-н Хойд Конфэрэнцийн Шарлотт Бобкэтс багийн ерөнхий эзэн болсон.
· Ваной болон Нафэл гэсэн 2 ч эмэгтэйтэй өмнө нь сүй тавьж байсан.
· Түүний амьдрал дахь хамгийн сайн найз нь багийн анд Скотти Пиппэн юм.
· НБА2К11 видёо тоглоом өөрийн ковэр
Нэгдэл.нэт