.::Английн Премьер Лиг 2010-11::.

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Аль баг түрүүлэх вэ?

Poll ended at Wed Apr 20, 2011 3:34 pm

Ливерпүүл
42
20%
Челси
55
26%
Арсенал
38
18%
МанЮ
53
25%
Манчестэр Сити
12
6%
Бусад
8
4%
 
Total votes : 208

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby sp_fc kop » Sat Nov 27, 2010 2:11 pm

Энэ ч арай дэнднээ
sp_fc kop
 
Posts: 785
Joined: Thu Jul 23, 2009 10:42 am

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby enkuna » Sun Nov 28, 2010 3:36 pm

Юнайтед оф Манчестер ФА цомын 2-р шатанд 1-р лигийн тэргүүлэгч Брайтонтой талбайд нь тоглоод 1:1-ээр тэнцэж. Мэргэжлийн биш клубын хувьд том амжилт хэрвээ хариу тоглолтондоо хожвол 3-р шатанд бүр том багтай тоглох боломжтой магадгүй МанЮ-тайгаа.

Менежер нь хэлж: It would be a nightmare playing against United. Our fans are still fans of Manchester United but withdrew their financial support from the Glazers. We’d love to draw Liverpool, Manchester City or Arsenal instead.

Image
Энэ хаалгач нь нэмэлт цаг айлын пеналт хаасан гэнэ. Болтоны хүүхдийн багаас гарж ирсэн тоглогч гэнэ 2006 онд хасагдаж. Сонирхолтой нь энэ хаалгач Болтонд сард 5000 паунд авдаг байсан харин одоо 250 паунд л авдаг гэнэ. Дасгалжуулагч нь түүнийг өндөр төвшинд тоглох боломжтой гэдгээ хэлсэн байна.
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Nomer 10 » Mon Nov 29, 2010 12:07 pm

Liverpool will travel to Manchester United in the Third Round.
The FA Cup sponsored by E.ON
Third Round Proper Draw
6pm, Sunday 28 November 2010
Winning clubs receive £67,500 from The FA's prize fund
Ties to be played weekend of 8 January 2011.

The FA Cup Third Round draw has been made at Wembley and the stand-out tie will be at Old Trafford between Premier League leaders Manchester United and arch-rivals Liverpool.

The draw on Sunday was made by rock stars Serge Pizzorno of Kasabian, who pulled out the home teams, and former Oasis man Noel Gallagher, who drew the away teams. And the pair also lined up a meeting between their own sides as Pizzorno's Leicester City will face Gallagher's Manchester City.

The draw in full is as follows;

1 Burnley v Port Vale
2 Coventry City v Crystal Palace
3 Bristol City v Sheffield Wednesday
4 Fulham v Peterborough United
5 Doncaster Rovers v Wolverhampton Wanderers
6 Brighton & Hove Albion or FC United of Manchester v Portsmouth
7 Huddersfield Town v Dover Athletic
8 Crawley Town or Swindon Town v Derby County
9 West Ham United v Barnsley
10 Reading v West Bromwich Albion
11 Arsenal v Leeds United
12 Sheffield United v Aston Villa
13 Leicester City v Manchester City
14 Bolton Wanderers v York City
15 Blackburn Rovers v Queens Park Rangers
16 Swansea City v Colchester United
17 Wycombe Wanderers v Hereford United or Lincoln City
18 Stevenage v Newcastle United
19 Burton Albion v Middlesbrough
20 Millwall v Birmingham City
21 Southampton v Blackpool
22 Watford v Hartlepool United or Yeovil Town
23 Chelsea v Ipswich Town
24 Sunderland v Notts County or AFC Bournemouth
25 Scunthorpe United v Everton
26 Manchester United v Liverpool
27 Hull City v Wigan Athletic
28 Stoke City v Cardiff City
29 Tottenham Hotspur v Charlton Athletic or Luton Town
30 Preston North End v Nottingham Forest
31 Norwich City v Droylsden or Leyton Orient
32 Torquay United v Carlisle United
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Nomer 10 » Mon Nov 29, 2010 12:09 pm

Саяны тойрогт бүх баг гоол хийсэн нь сүүлийн 20-д жил харагдаагүй байсан явдал гэнээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby SAVAGE » Mon Nov 29, 2010 12:19 pm

Нэг ийм юм байна.

Vedran Corluka (Tottenham). His real level: West Ham United.
Herita Ilunga (West Ham). His real level: Leyton Orient.
Christian Poulsen (Liverpool). His real level: Blackburn Rovers.
Jonathan Spector (West Ham). His real level: Burton Albion.
Paul Konchesky (Liverpool). His real level: Fulham.
Micah Richards (Man City). His real level: Aston Villa.
John O'Shea (Man Utd). His real level: Birmingham City.
James Perch (Newcastle). His real level: Ipswich Town.
Jermaine Beckford (Everton). His real level: Leeds United.
Denilson (Arsenal). His real level: Wolves.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Shaggy » Mon Nov 29, 2010 11:58 pm

Чорлука арай биш байхаа бас л мундаг хамгаалагч штээ..
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Тэгшээ » Tue Nov 30, 2010 12:10 am

Shaggy wrote:Чорлука арай биш байхаа бас л мундаг хамгаалагч штээ..

тхх. Хаттон халзан дух-г бодвол хамаагүй дээр. Жаахан довтолгоонд ордоггүй л гэхээс. Найдвартай шдэ. Яагаад гаргахгүй бгаа юм?
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Shaggy » Tue Nov 30, 2010 12:24 am

Бэртэлтэй байгаа байхаа...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Devil 7 » Tue Nov 30, 2010 12:41 pm

эдгэчихсэн сэлгээнд бнлээ...Вэст хэм хавьцааны тоглогч гээд гаргахгүйм бгааз ккк
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby NikkEi_Hotspur » Tue Nov 30, 2010 2:39 pm

хоое энд яагаад манай Чарлийг муулаад байна. тэр дээр юун жинхэнэ потенциал нь Вест Хем бэ.

алхнуудад тэр Бехрами нтр л байжийвал таарна.

ингээд хэлчүүл яадийм бол Чорлука чинь жоохон муухан хуулцан Гари Невилль байхгуй юу. Чарлийг байхад баруун талаараа хүн алдаж байхыг хараагүйм байна.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Gunnerz » Wed Dec 01, 2010 6:55 pm

SAVAGE wrote:Нэг ийм юм байна.

Vedran Corluka (Tottenham). His real level: West Ham United.
Herita Ilunga (West Ham). His real level: Leyton Orient.
Christian Poulsen (Liverpool). His real level: Blackburn Rovers.
Jonathan Spector (West Ham). His real level: Burton Albion.
Paul Konchesky (Liverpool). His real level: Fulham.
Micah Richards (Man City). His real level: Aston Villa.
John O'Shea (Man Utd). His real level: Birmingham City.
James Perch (Newcastle). His real level: Ipswich Town.
Jermaine Beckford (Everton). His real level: Leeds United.
Denilson (Arsenal). His real level: Wolves.
lukas leiva (liverpool). His real level: Liverpool
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby SAVAGE » Thu Dec 02, 2010 10:54 am

МанЮ, Ньюкастл, Бирмингхэмд тоглож явсан... Ники Батт чинь Гятадын лигит ирсэн юм байна шд тээ.. South China гэдэг багт тоглож байгаа юм байна. Дебют дээрээ гоолдож, бас пенальти алдаж..
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby che » Thu Dec 02, 2010 4:27 pm

Гонг конк гэнэ лээ,
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby rildo » Sun Dec 05, 2010 1:04 am

hehe Everton yostoi yondotoi yumaa gert ni ochood 1 onoo zulgaachaad irvee
OASIS FOOTBALL CLUB
User avatar
rildo
 
Posts: 190
Joined: Fri Jun 02, 2006 12:44 am
Location: Mongolia

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby sOx » Sun Dec 05, 2010 1:07 pm

1 Arsenal 16 32
2 Man Utd 15 31
3 Chelsea 16 30
4 Man City 16 29
5 Spurs 16 26
6 Bolton 16 23
7 Stoke 16 21
8 Bla'burn 16 21
9 Sun'land 15 20
10 N'castle 15 19
11 Liverpool 15 19
12 Blackpool 15 19
13 WBA 15 19
14 Birming'm 16 18
15 Everton 16 17
16 Villa 15 17
17 Fulham 16 15
18 Wigan 16 15
19 Wolves 16 12
20 WHU 15 12
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby COYI » Tue Dec 07, 2010 6:37 pm

enkuna wrote:Английн хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй 2 багийн резервийн тоглолт 55:0-ийн харьцаатай өндөрлөсөн гэнэ. 2 минд 1 гоол хийгээд байсан юмуу хаашаа юм.

Image


Гэхдээ 34 х гоол н offside байсан гэж байна. хэхэ
COYI
 
Posts: 775
Joined: Wed Jun 23, 2010 7:03 pm

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby enkuna » Wed Dec 08, 2010 12:12 pm

Хажуугын шүүгчгүй тоглодог юм байхдаа
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Shaggy » Sun Dec 12, 2010 8:40 pm

Английн ПЛийн энэ улирлын аваргын төлөөх өрсөлдөөн ид ширүүсч байгаа билээ. Энэ улирлын аваргын төлөөх гол өрсөлдөөнд нэрлэгдээд байгаа Арсенал болон Маню багуудын тоглолт ирэх даваа гаригт болох гэж байна. Английн ПЛийн гигантуудын хооронд болж байсан тоглолтуудад орж байсан шилдэг 10н гоалыг Гоал.ком нэрлэсэн бна.

10. Самир Насри, Эмирэйтэс цэнгэлдэх 2008 оны 11 сарын 8 (Арсенал 2-1 Маню)
Өөрсдийн гэсэн арга барилаараа бусад клубуудээс эрс ялгардаг Арсенал маягийн хөл бөмбөг арсенал маягийн довтолгоо, талбайн төвд илүү бөмбөг эзэмшин олон дамжуулалтыг хоорондоо хийдэг. Цескийн дамжуулалтаар Насри цөм цохин гоалдсон энэхүү гоал нь арсеналын хожилын гоал байсан.

9. Иан Врайт, Вембли цэнгэлдэх Чарити Шилдийн шигшээ тоглолт 1993 оны 8 сарын 7 (Арсенал 1-1 Маню Пеналт 4-5 Маню хожсон)
Маню болон Сер Алекс Фергусоны ПЛ дэхь ноёрхол эхэлж байсан үе. 26 жилийн туршид хүлээсэн ПЛын аваргын цомыг Маню хүртээд байсан бол. Арсенал энэ жилд ФА цом Лигийн цомын тэмцээнд зэрэг түрүүлсэн Английн анхны клуб болоод байсан. Бүх утгаараа энэ тулаан хамгийн маш "халуун" байсан

8. Патрик Виера, Хайбури цэнгэлдэх 1997 оны 11 сарын 9 (Арсенал 3-2 Маню)
Маню 3 дараалсан ПЛын цомыг хүртэхээр хичээж байлаа. Харин Арсеналын цоо шинэ эрин үе эхэлж байсан бөгөөд чадварлаг шинэ Франц мэнэжер Франц тоглогчид Манюгийн мөрөөдлийг энэ улиралд зогсоож чадсан бөгөөд 97-98 оны улиралд Арсенал Венгерийн доор анхны ПЛ түрүүгээ хүртэж байсан. Хайбури цэнгэлдэхэд болсон энэ тоглолт маш ширүүн өрсөлдөөнд болж өнгөрсөн бөгөөд энэ тоглолтын хамгийн оргил нь Виерагийн энэ гоал байжээ.

7. Кристиан Роналду, Эмирэйтэс цэнгэлдэх 2009 оны 5 сарын 5 (Арсенал 1-3 Маню)
Энэ 2 багийн тоглолтын өмнө Манюгийн фенүүдийн байнга дурсан ярих тоглолтуудын нэг. АЛын хасагдах шатанд эдгээр багууд таарсан нь тулааныг улам сонирхолтой болгож байсан бөгөөд, чөтгөрүүд өөрсдийн үүрэндээ 1-0 хожоод байсан юм. Эрчүүд хөвгүүдийн эсрэг тоглоно гэж Эвра тохуурхаж байсан бөгөөд тэд энэ тоглолтод хожиж чадсан.

6. Фредди Юнберг, Хайбури цэнгэлдэх 2001 оны 11 сарын 25 (Арсенал 3-1 Маню)
Швед эрийн буучидтай хамт өнгөрүүлсэн он жилүүдэд гайхалтай нэгэн тоглолт, гайхалтай нэгэн гоал. 3 жилийн туршид ПЛ тайлтлын өрсөлдөөнд үргэлж Манюгийн ард 2 байранд үлдээд байсан буучид энэ жил дахин нэг оролдлого хийн Франц эрхэмийн дор 2 дохь ПЛын цомоо өргөж чадсан. Пол Сколзын оруулсан гоал тэргүүллийг Маню авчираад байсан ч хожил энэ удаа тэдний талд байгаагүй.

5. Тиери Анри, Хайбури цэнгэлдэх, 2004 оны 5 сарын 28 (Арсенал 1-1 Маню)
Арсеналын домогт "Ялагдашгүй" :ногоон: улирал 49 тоглолтын 30 дахь нь. Буучидын бүх цагийн үеийн шилдэг мэргэн буудагч Гоалын машин Анригийн 25 метрийн гоалоор тэргүүлэл буучидад байлаа гэхдээ хожил авахад Люс Саа хөндөлсөж чадсан.

4. Вэйнэ Рүүний, Эмирэйтэс цэнгэлдэх 2010 оны 1 сарын 31 (Арсенал 1-3 Маню)
Англий шигшээ, Манюгийн Рүүний 2 хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай. Нанигийн өгсөн дамжуулалтыг Англи довтлогч төгс дуусгасан.

3. Дэйвид Рокастле, Олд Траффорд 1991 оны 10 сарын 19 (Маню 1-1 Арсенал)
Арсеналд ч Манюд ч Челсид ч тоглож явсан муу залуу Роки хэдийгээр 33 хан насандаа хорвоог орхисон ч гэсэн Арсеналын фенүүд одоо болтол түүнийг дурсан дуулдаг. Арсеналын төлөө 228 тоглолтод оролцож 23н гоал хийсэн энэ эрхэмийн нэгэн үнэ цэнэтэй бас гоёмсог нэгэн гоал.

2. Райн Гигзс, Вилла Парк ФА капын хагас шувтарга 1999 оны 4 сарын 14 (Маню 2-1 Арсенал)
Хүүхдүүдтэй хамт юунд ч түрүүлж чадахгүй гэж Сер Алекс Фергусоноор тохуурхаж байсан гэдэг. Гэхдээ хүүхдүүд үргэлж хүүхдээрээ байдаггүй шүү дээ. Манюгийн төлөө 20 жил тасралтгүй хүчин зүтгэж байгаа Райн Гигзийн энэ гоал түүний өнгөрүүлсэн кареартаа санан дурсах гайхалтай нэгэн гоалын биз ээ! Учир нь түүнийг зогсооход Арсеналын 4 хамгаалагч, Английн хаалгач Дэвид Сийман хүчин мөхөдсөн юм. Чөтгөрүүд энэ улиралд ПЛ болон Фа кап гэсэн давхар цохилт хийсэн.

1. Тиери Анри, Хайбури цэнгэлдэх 2000 оны 10 сарын 1 (Арсенал 1-0 Маню)
Арсеналын төлөө 174 гоал. Аа харин энэ гоалын хувьд No Comment!!!


За ингээд ирэх даваа гаригт юу болохыг таашгүй энэ жагсаалтад бичигдэх гоал орох болтугай... Гоал.комын жагсаалтыг өөрийн үгээр баадагнав!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Realist » Mon Dec 13, 2010 10:38 pm

Намар улирлын эхэнд болдог FA Community Shield-г авсан баг тэр улиралдаа түрүүлдэг (2006 оны Ливерпуулээс бусад нь), харин ялагдсан нь лигтээ түрүүлдэггүй түүх 2005 оны улирлаас хойш үргэлжилж байгаам байна.

2005 он Arsenal-Chelsea 1-2 Лигтээ Челси түрүүлсэн.
2006 он Челси-Ливэрпуул 1-2 Лигтээ Челси түрүүлж чадаагүй.
2007 он Челси-Маню 1-1 Маню лигтээ түрүүлсэн.
2008 он Маню-Портсмунт 1-1 Маню лигтээ түрүүлсэн.
2009 он Маню-Челси 2-2 Челси лигтээ түрүүлэв.
2010 он Челси-Маню 1-3 Харин энэ жил ?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Aagii_03 » Tue Dec 14, 2010 9:57 am

Barclays Premier League in numbers
Өнгөрсөн тойргийг тоогоор илэрхийлбэл

1 - Чононууд Бирмингемийг 1-0 оор хожихдоо энэ улирлын анхны хаалгаа хуурай манасан тоглолтоо хийсэн. Хамгийн сүүлд 4 сард Фулхамтай 0-0 ээр тэнцэхдээ буюу 21 тоглолтн өмнө тэд хаалгандаа гоол алдаагүй тоглолтоо хийж байжээ.

2 - Фулхам ба Сандерланд багуудын сүүлийн 5 тоглолтод ердөө 2 гоол л орсон байна.

4 - Хэские Вест Бромвичийн эсрэг лигийн 8 тоглолтод 4 гоол оруулсан.

5 - Ньюкастле сүүлийн 5 тоглолтынхоо 4 т нь Улаануудад хожигдоод байсан боловч 5 дахь оролдлогоороо 3-1 ээр хожиж чадлаа.

7 - Манчестер Сити 2007 онд Аптон Паркт анхны хожлоо авч байснаас хойш 7 тоглолт хожигдоогүй явж байна.

8 - Блакбурн Болтонд 2-1 ээр хожигдсон нь хөрштэйгөө тоглосон сүүлийн 8 тоглолтын анхных нь.

10 - Фулхам 10 дахь тэнцээгээ хийсэн нь ПЛ -ийн 17 тойргийн дараа хамгийн олон тэнцээ хийсэн рекордтой зэрэгцэж ирлээ.

12 - Тоттенхам өөрийн талбайдаа сүүлийн 11 Лондонгийн дербидээ (ПЛ) хожигдоогүй байсан бөгөөд бүтэн сайнд Челситэй мөн 1-1 ээр тэнцсэн.

17 - Вилла Албионтой тоглосон сүүлийн 17 тоглолтондоо хожигдоогүй, эсрэгээрээ ВБА 1979 оны 5 сараас хойш Вилла Паркт хожоогүй байна.

47 - Блакпүүл Стокийн талбай дээрээс хожил авсан нь 1963 оны 9 сарын 28 -аас хойш анхны хожил нь болжээ. Ингэснээрээ мөн Стоук ситигийн 5 тоглолт хожигдоогүй байсан цувралыг зогсоосон байна.

100 - Фулхам Сандерландын 0-0 ээр тэнцсэн тоглолтод Clint Dempsey ПЛ -ийн 100 дахь гараагаа хийжээ.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby monhoo_ts2003 » Tue Dec 14, 2010 10:40 pm

Английн баг бүрийн хамгийн үнэтэй тоглогч хэн бэ?
Хөлбөмбөгчдийн үнэ тэнгэрт хадаж, тэдний цалин долоо хоногтоо л 100 мянган паундыг давах болсон нь хөлбөмбөгийн хөгжлийн нэг илэрхийлэл гэж хэлж болно. Гэхдээ нэг хөлбөмбөгчид долоо хоногтоо төлж буй мөнгийг хэдэн хөгжөөн дэмжигчийн тасалбарын үнэтэй харьцуулж болох талаар өгүүлье.

“Манчестер Юнайтед”-ын Руни гэр бүлийн асуудал дээрээ алдаа гаргасан ч мэргэжлийн тамирчны хувиар бол сарын өмнө тун том амжилт олсон. Тэр багаасаа явна гэж мэдэгдэж, багахан рекет хийснийхээ төлөө цалингаа эрс нэмүүлж, долоо хоногийн 200 мянган ам.долларт хүргэж чадсан. Энэ нь Английн хөлбөмбөгчдөөс хамгийн өндөр цалин авдаг тоглогч болгосон билээ. Долоо хоногийн 200 мянга гэдэг 7407 хөгжөөн дэмжигчийн тасалбарын үнэ юм. Нэг ёсондоо 7407 хүний мөнгөөр Руни “Манчестер Юнайтед” тоглож байгаа хэрэг.

Гэвч Руни Премьер лигийн хамгийн өндөр цалинтай нь биш. Түүний өмнө долоо хоногийн 221 мянгыг халаасалдаг “Сити”-гийн Яя Туре бий. Турегийн цалинтай тасалбарын үнийг харьцуулбал 10 мянган хөгжөөн дэмжигч тоглолт бүрт хэрэгтэй болно.

Ингээд Английн Премьер лигийн 20 багийн хамгийн үнэтэй тоглогчид болон тэдний стадионы тасалбарын үнэ, хэдэн
хөгжөөн дэмжигчийн тасалбарын мөнгөөр ганц тоглогчийн цалинг өгч чадахыг хүснэгтээс харцгаая.
Image

www.shuud.mn
Last edited by monhoo_ts2003 on Tue Dec 14, 2010 10:43 pm, edited 1 time in total.
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby enkuna » Tue Dec 14, 2010 10:43 pm

Хүснэгт хаачсан бэ?
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Realist » Tue Dec 14, 2010 10:44 pm

За тэгий одоо хүснэгтээ харцгааядаа...
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby Realist » Tue Dec 14, 2010 10:46 pm

Буунуудын тасалбар яасан тэнгэрийн үнэтэй юмбэ?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: .::Английн Премьер Лиг 2010-11::.

Postby monhoo_ts2003 » Tue Dec 14, 2010 10:58 pm

Премьер лигийн 20 багийн эзэд
Английн Премьер лигийн 20 багийн яг тэн хагас нь гадаад эзэнтэй. “Блэкберн”-ийг Энэтхэгийн томоохон компани худалдан авсанаар гадаад, дотоод эзэнтэй багуудын тоо яг 10:10 болж тэнцсэн юм. Английн шилдэг 20 багийн эздийг танилцуулья.

"Арсенал" – Arsenal Holdings plc
“Арсенал”-ын бүрэн эрхт эзэн болохын төлөөх тэмцэл их ширүүн өрнөж буй. "Арсенал" нь хагас хариуцлагатай компани юм. Удирдах зөвлөлийн нь компанийнхаа 45.2 хувийг эзэмшдэг. Үүнээс гадна Америкийн хөрөнгө оруулагч Стэн Кронке 29.9 хувь, Оросын тэрбумтан Алишер Усманов 26 хувийг нь эзэмшдэг. Кронке, Усманов хоёрын аль нэг нь хувьцааныхаа хувийг ихэсгэж, гол эзэн болохыг ихэд хүсдэг гэнэ. Кронке Удирдах зөвлөлд багтдаг тул тэмцэлд ялах магадлал харьцангуй өндөр.

“Астон Вилла” – Рэндольф Лернер (АНУ)
Рэндольф Лернер бас “Кливленд Браунс” багийн эзэн. Тэр 2006 онд “Астон Вилла”-г авсан юм. Олны өмнө ил гарч, би эзэн нь гэж цээжээ дэлдэх дургүй. Түүний хөрөнгө 1.5 тэрбум паундыг давдаг.

"Бирмингем" – Карсон Юнг (Хонконг)
Хонконгийн тэрбумтан Карсон Юнг “Бирмингем”-ийг эзэмшдэг болохоор Английн энэ багийн реклам Хятадын телевизээр байсхийгээд л цацагддаг. Тэр 2007 онд “Бирмингем”-ийг авахдаа 81.5 саяыг төлсөн гэх цуу бий.

“Блэкберн Роверс” - Venky’s Group (Энэтхэг)
Шувууны бизнесээр дэлхийд тэргүүлэгч Энэтхэгийн Venky’s Group “Блэкберн”-ийг аваад удаагүй байна. Тус багийн бүх өрийг дарж, дээр нь 46 саяыг өгч эзэн нь болсон энэ группынхэн Английн багийг авч буй анхны энэтхэгчүүд юм.

“Блэкпул” – Оуэн Ойстон
Ойстон бүр 1987 онд “Блэкпул”-ын нийт хувьцааны 80 хувийг цуглуулж чадсан юм. Түүний хөрөнгө 105 сая паунд гэж үздэг байна. Харин багийн үлдсэн 20 хувь нь Латвийн тэрбумтан Валери Белоконюгийн эзэмшил.

“Болтон Уондерерс” – Эдди Дэвис
Дэвис олны нүдэнд өртөхийг хүсдэггүй эздийн нэг. Тэр хар багаасаа л “Болтон”-ы үнэнч хөгжөөн дэмжигч байжээ. Түүний удирддаг Burnden Leisure PLC компани 2003 онд багийн ихэнх хувьцааг худалдан авсан юм.

“Вест Бромвич Альбион” – Жереми Пис
2000 онд “Вест Бром”-ын Удирдах зөвлөлд орж, хоёр жилийн дараа ерөнхийлөгч нь болсон. Харин үүнээс гурван жилийн дараа багийн нийт хувьцааны ихэнхийг эзэмших болсноо зарласан. Бас л хөшигний ард байх дуртай нууцлагдмал эздийн нэг.

“Вест Хэм Юнайтед” – Дэвид Голд, Дэвид Салливан
Олны танил болж амжаагүй хоёр эр 2010 оны нэгдүгээр сард багийн хувьцааны 50 хувийг нийлж авчээ. Харин тавдугаар сар гэхэд хувьцаагаа 60 хувь болгож өсгөж амжсан юм. Голд, Салливан нар үлдсэн 40 хувийн хувьцааг Ирландын Straumur-Burdaras банкнаас худалдан авах сонирхолтой.

“Вулверхэмптон Уондерерс” – Стив Морган
Стив Морган 30 саяыг багийн хөрөнгө оруулалтад зарцуулах ам өчиг өгч эзэн нь болсон. Үүнээс өмнө тэрээр “Ливерпуль”-ийг авах гэж үзээд бүтэлгүйтсэн юм. Морганы нийт хөрөнгө 350 сая паундын босгыг давдаг.

«Ливерпуль» – New England Sports Ventures (АНУ)
Өмнөх эзэд Том Хикс, Жорж Жиллетт нар New England Sports Ventures компанид багаа өгөх тун дургүй байсан. 300 сая паундаар Английн хамгийн алдартай багийг худалдан авсан юм. Үүнийг Хикс, Жиллетт нар хэтэрхий хямд үнэ гэж шүүхэд хандсан ч амжилт олоогүй.

«Манчестер Юнайтед» –Глэйзерийн гэр бүл (АНУ)
Английн шилдэг багийг Америкийн тэрбумтнууд авсан бас нэгэн тохиолдол. Малькольм Глэйзер бас “Тампа-Бей Бакс” багийн эзэн. 2005 онд “Манчестер Юнайтед”-ийг худалдан авахдаа Глэйзерийн гэр бүлийнхэн 850 саяын өрийг хэвээр нь үлдээсэн юм. Харин сүүлийн үед энэхүү өрөөс бага багаар дарж эхэлжээ. Гэлээ ч багийн хөгжөөн дэмжигчид Глэйзерийн гэр бүлийнхний эсрэг тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа.

“Манчестер Сити” – Шейх Мансур (АНЭУ)
“Манчестер Юнайтед”-ийг гадаадын тэрбумтан худалдан авахад хөгжөөн дэмжигчид нь эсэргүүцэж угтсан бол “Сити”-г Арабын Нэгдсэн Эмират Улсын хааны гэр бүлтэй тун ойр Шейх Мансур худалдан авахад хөгжөөн дэмжигчид нь баярлан угтжээ. Шейх Мансурын хөрөнгө 20 сая тэрбум гэж үздэг. “Сити”-г худалдан авч, багт хөрөнгө оруулсан хэмжээ нь нийтдээ нэг тэрбумын босго давсан.

“Ньюкасл Юнайтед” – Майк Эшли
Майк Эшли 2007 онд “Ньюкасл”-ыг 139 сая паундаар авчээ. Гэвч хөрөнгө оруулалт муу хийж, баг нь амжилтгүй тоглосноор доод лиг рүү унасан. Энэ үед хөгжөөн дэмжигчид шинэ эзнийг ширээнээс нь буулгах гэж ихэд тэмцсэн. 2009 онд Майк Эшли багийг зарахаар сэтгэл шулуудсан ч гэнэт бодлоо өөрчилж “Ньюкасл”-ыг зарахгүй гэж мэдэгдсэн. Түүнийг 700 сая паундын хөрөнгөтэй гэдэг.

“Сток Сити” – Питер Коутс
Нутгийн бизнесмэн, “Сток”-ийн үнэнч хөгжөөн дэмжигч Питер Коутс багийн эзний албыг хашдаг. Тэр 1989-1998 онд мөн багийн эзэн байжээ. Дараа нь Исландын нэгэн компанид багаа зарсан ч найман жилийн дараа 1.7 сая паундаар эргүүлэн авсан юм. Питер Коутс 400 саяын хөрөнгөтэй юм байна.

“Сандерленд” – Эллис Шорт (АНУ)
Америкийн бизнесмэн Шорт 2006 онд “Сандерленд”-ийг худалдан авсан группын найман хүний нэг байв. 2009 оны тавдугаар сард бусад гишүүдийнхээ хувьцааг өөрийн болгосноор багийг дангаараа эзэмших болжээ. Шорт их өндөр нэр хүндтэй бизнесмэн бөгөөд хөрөнгө нь хоёр тэрбум паунд.

“Тоттенхэм Хотспур” – Жо Льюис
Хамгийн нууцлагдмал эздийн нэг бол Жо Льюис. Английн бизнесмэн Жо багийн хувьцааны 85 хувийг эзэмшдэг. Мөн тэрээр өөр 175 компанийн эзэн аж. Нийт хөрөнгө нь гурван тэрбум паундаас багагүй.

“Уиган Атлетик” – Дейв Уилан
Мэргэжлийн хөлбөмбөгч асан Дейв Уилан JJB спортын хэрэгслийн компани ажиллуулж 200 сая паунд олжээ. Тэр 1995 онд “Уиган”-ыг доод лигт байхад нь худалдан авсан. Багийн өсөн дэвшихэд их хувь нэмэр оруулсан.

“Фулхэм” – Мохамед Аль-Файед (Египет)
Диана гүнжтэй хамт осолд орж, нас барсан Доди Аль-Файедын аав Мохамед 1997 онд “Фулхэм”-ийг авчээ. Тэр Лондоны төвд оршдог “Харроз” худалдааны төвийн эзэн гэдгээрээ бас зартай. Мохамедийг авахад “Фулхэм” дөрөвдүгээр дивизионд тоглож байж. Гэвч хэдхэн жилийн дотор гайхамшигтай үсрэлт хийж, 2001 онд Премьер лигт дэвшсэн юм. Аль-Файедийн нийт хөрөнгө 680 сая паундаар тоологддог.

“Челси” – Роман Абрамович (ОХУ)
Оросын тэрбумтан Роман Абрамович 2003 онд Лондоны багийг худалдан авсан. Түүнийг ах авахад “Челси” алтан дундаж багийн нэг байсан бол одоо дэлхийн шилдгүүдийн тоонд оржээ. Асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, их хэмжээний өрийг нь дарсан. Абрамовичийн нийт хөрөнгө есөн тэрбум паунд гэж үздэг.

“Эвертон” – Билл Кенрайт
Кенрайт багаасаа “Эвертон”-ыг дэмждэг байж. 1999 онд багийн хувьцаанаас авч эхэлжээ. Одоогоор нийт хувьцааны 27 хувийг ззэмшдэг. Багийн бусад хувьцааг Роберт Эрл 23 хувь, Жон Вудс 21 хувь эзэмшдэг аж. Сүүлийн жилүүдэд багийг худалдан авах томоохон хэмжээний хөрөнгө оруулагчийг хайсаар байгаа.
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 31 guests
cron