За өчигдөр шөнө нойроо хугаслан байж үзсэн тоглолт маань урмыг минь ихэд хугалж бас багийнхаа талаар багагүй бодоход хүргэлээ... ер нь бол бэртэл гэмтэл манай багийг урьд хожид үзэгдээгүйгээр нэрвэж байгаа ч (урьдны жилүүдэд гэмтээгүйгээ нөхөж байгаамуу хайшаа юм) энэ олон хожигдлыг бэртэл гэмтэлтэй шууд холбож ойлгох нь бас өрөөсгөл санагдана... мэдээж бусад багууд тоглогчидоо формтой эсэхийг нь харж шилж сонгож тоглуулж байгаа бол манай баг тоглох боломжтой л бол тоглуулж байна... ямар сайндаа СБ Кларк ДМ дээр тоглож байхав дээ... хэрэв зөвхөн ийм байсан бол би санаа зовохгүй гэтэл манай хамгаалалтын шугам яг үнэндээ бүрэн бүтнээрээ байгаад байдаг... гэтэл бидний алдаж байгаа гоолууд хагасууд хамгаалалтанд оролцож байгаа байдлаас гэхээс илүүгээр хамгаалагчдын замбараагүй, нэгдмэл биш тоглолтоос болж дэндүү их гоол алдаж байна... ялангуяа Арсенал, Ливерпүүлийн эсрэг алдсан гоолууд бол дан хамгаалалтын алдааных...
тэхээр багаа жоохон шүүмжилнээ...багийнхаа одогийн бүрлэлдэхүүн...одоогийн байдлыг өөрийн нүдээр дүгнэхэд нэг иймэрхүү байна...
ДОВТОЛГОО:
Кареү: Урьдны Кареү байхаа болиод нэн удаж байна... талбай дээрээс тоглолт үзэж байгаа юм шиг л алхаад л байна...бас формондоо оролгүй бараг жил тойрон болж байгаа байх...урьд нь 2 давхарт ямар ч багийг айлгаж, боломжийг өөртөө гарган цохиж шагай нь гэмтээд байдгийг эс тооцвол төгс довтлогч байсансан...энэ зун явуулж л таарах байх...гэмтлээс ирээд удаагүй байгаа...
Хески: Кареүгээс нэг илүү чанар нь сайн хамтрагч... сүүлийн үед, ялангуяа Ульегийн удирдлаган доор илт сэргэж ирсэн ч гэмтэл бэртэл ороогоод нам... хурд нь эрс муудсан сэт пийсээс харин мөргөж гоолдоод байгаа... Кареүгаас арай илүү зүтгэлтэй харагдаад байгаа... би Хескиг Кареүгаас илүүд үздэггүй байсан бол энэ жилээс энэ бодол минь өөрчлөгдөөд байгаа... гэхдээ л Улье л үлдээдэггүй юм бол явуулсан нь л дээр дээ энэ зун...өвдөгний гэмтлээс ирээд одоогоор хөнгөн бэлтгэлд гарсан...
Агбонлахор: Арай л удаан гэмтлээ дээ... гэмтлээс ирэнгүүтээ л тоглож эхэлсэн боловч арай л формгүй байна... Ашли Яангтай хамтарч сурсандаа л МанЮгийн эсрэг гоолдсон байх... хуучны гялалздаг хурд, зүтгэл, эрч хүч харагдахаа болисон... урьдынхаасаа таргалж эхэлсэн байна лээ... ингээд ирэхээрээ л хог болохын цондон... манай академийн бүтээгэдхүүн л юм даа....өөр хүн байсан бол ингэж эрхлүүлэхгүй л байсан даа... хэрэв ирэх жил яг энэ хэвээрээ байвал явуулсан нь дээр боловуу... хэн хэндээ хэрэгтэй...гэмтлээс ирээд удаагүй байгаа...
Дельфоунесо: Дөнгөж 19 настай... уг нь ирээдүй харагдаад байгаа ч яг тоглохоороо л таг болчоод байх юм... биеэ бариад байгаамуу гэхээр үгүй юм шиг... дайчлахгүй байна уу гэхээр гүйгээд байгаан.... нөгөө хэдээ бодвол хамаагүй эрт тодорч эхэлсэн боловч үнэндээ өөрийнхөө потенциалдаа тултал тоглож одоо хүртэл чадахгүй л байгаа... эсвэл потенциалгүй ч юмуу хэн мэдлээ... гэхдээ нас залуу, цус шингэн байна, бие хаа (өндөр) хурд бол байна... тэхээр 2, 3 улирал харахад бол буруутахгүй... гэхдээ урд шугамыг удирдах хэмжээнд бол яагаад ч биш... өөрөөрх хэлбэл Кареү, Хески нар явбал түүнд найдаж их ачаалал өгөөд дэмий... цаг нь ирэхээр л харъя...
Ингээд манай довтолгооны шугам нэг иймэрхүү байхаар гоол орохгүй байгаа нь (довтлогчид гоолдохгүй байгаа) аргагүй шүү дээ... Топ 6-7 гэгдээд байгаа багуудын дундаас хамгийн сул урд шугам... эрс шинэчлэлт хэрэгтэй.. гаднаас эрч хүчтэй, төрөлхийн финишер авчрах нэн шаардлагатай... Агбон, Дельфоунесо 2ыг үлдээгээд 2 хөгшнөө явуулах хэрэгтэй... зөрүүлээд дор хаяж 2 довтлогч авах нэн шаардлагатай...
ХАГАС ХАМГААЛАЛТ:
Багийн ахлагч Стилиан Петров: Төвийн хагас хамгаалагч...Түүнийг гэмтсэнээс хойш л энэ хар дарсан зүүд шиг өдрүүд эхэлсэн дээ... дунд шугамын лидершип багт эрс дутагдаж, талбайн төвд бөмбөг барьж, такл хийх талбайн төвд тулалдаан үүсгэх чанар багийн хэмжээнд эрсэ дутагдалтай болсон... энэ чанараараа түүнийг орлож чадах ганц хүн бол Рео Кокер... Петровын нэг гэм нь удаан... тоглолтын сүүл рүү суух гээд байгаа тал ажиглагдаад байгаа... нас нь ч явж байна... гол нь Улье түүнийг нэг л таалахгүй байгаа... ахлагчийн туузыг Яангд өгөх хүртэл асуудал яригдаж байгаа... түүний хичээл зүтгэл багт үзүүлэх нөлөө хангалттай ч Ульегийн дор балран доройтох нигууртай л байгаам... ер нь бол орлох хүн олдвол явуулсандаа ч яахав... гэхдээ залуус бойжиж биеэ даатал Петров зэргийн ах нар бол үнэхээр хэрэгтэй... гэмтлээс хурдан эргэн ирж формондоо орох нэн шаардлагатай байна... 2 сард гэмлээс ирэх мэдээтэй байгаа...
Дэд Ахлагч Рео Кокер: Төвийн хагас хамгаалагч...МОН ы доор балран доройтоод байсан ч Ульегийн удирдлаган доор мандан бадрах сэжүүр илрээд байгаа... лийдершип сайтай... тэсрэлттэй, зоригтой, шийдвэртэй, хурдтай яг формондоо орвол бас л үзэлцэнэ дээ... дээр нь Англи... яг потенциалаа тултал ашиглавал бас нөөц бололцоо бол байнаа байна... олон талын тоглолттой МОН ы үед бүр РБ хүртэл хийж байсан... анх ирэхдээ АМ байсан хүн шүү дээ... Петровыг эзгүйд сайн орлож чадна гэж итгэж байсан ч бас л гэмтэл бэртэлд өртсөн...ирэх долоо хоногоос эргэн ирж хөнгөн бэлтгэлд гарна... багт хэрэгтэй хүн...
Стив Сидвелл: Төвийн хагас хамгаалагч... Рийдингд алдаг байсан гэсэн дурсамж л энэ хүнээс үлдэж дээ... манайд үе үе сэлгээнээс орж ирж тоглож байснаас өөр нэг их гавъяа байгуулж чадсангүй... яг тоглох боломж нь гарч байгаа энэ үед мөн л өсгийний дээд талын шөрмөс нь гэмтэж тоглох боломжгүй болсон... түүнийг болвол 1 сард болохгүй бол зун заавал зарах хэрэгтэй... АПЛ ийн дундажаас доогуур баг эсвэл Чампионшипийн багт бол тултал сайн тоглох нигууртай...12 сарын сүүлээр гэмтлээс ирэх сурагтай байна...
Ашли Яанг: Вингер... за одогоор манай багт ганц гялтайж байгаа сениор тоглогч гэж хэлж болно... Милнер явснаас хойш талбайн дунд шугаманд түүний хүлээх үүрэг, ачаалал эрс нэмэгдсэн... өөрөө ч үүнийгээ гүнээ ухамсарлаж 90 минут тасралтгүй урагш хойш гүйж, хамгаалж довтолж байдаг бүхнээ л хийж байна... битгий л гэмтээсэй билээ
... Ливерпүүлд хожигдсоны гол шалтгаан бол түүний лийдершип дутагдсанаас боллоо гэж би хувьдаа үзэж байгаа... багийн залуу тоглогчид болон Агбонтой хослож сурсан... Даунингтай ч гоё холбогдож тоглодог.... Агбоныг гэмтэлтэй байхад талбайн дунд нэг л өнчин ботго шиг л ганцаараа тоглож байсан бол одоо арай өөр болоод байгаа... гэхдээ мань эр 1 сар гартал гэрээгээ сунгахгүй гээд байгаа нь сэжиг төрүүлж байна... хэрэв багтай гэрээгээ сунгахгүй гэвэл тэгээд л зардаг хэрэг байхдаа... 15 саяас бууж хэрхэвч болохгүй... анх МОН хэн ч мэдэхгүй хүүхдийг 9 саяар буюу багийн рекорд үнээр авчирж байсан... одоо ч АПЛ ийн шилдэг вингерүүдийн нэг болж чадсан....одоогоор манай багийн гол хүн...
Стефен Айрланд: Төвийн хагас хамгаалагч...Милнерийн наймааны нэг хэсэг болж ирсэн ч манай багт үнэндээ дасаж чадахгүй байна... уг нь хараа, пасс, тоглолт найруулах чадвар нь төрөлхийн боловч багтай нэгдэж тоглож чадахгүй болохоор ямар хэрэг байхав... цалингийн лүү... энэ жилдээ байлгаж байгаад зун бол боломжийн үнээр явуулах листэнд дээгүүр цохиж яваа нөхөр... бэлтгэл дээр илүү их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэж Ульегээс зэмлэл хүртсэн... манай хүн болж чадахгүй л байгаа нөхөр... бас формондоо ороогүй их удаж байна... явуулах хэрэгтэй...
Фабиан Дельф: Төвийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч... Манай багийн ирээдүй болох залуусын нэг... хэрэв яг тоглолт нь ороод ирвэл юун Петров, юун Сидвелл. довтолно, хамгаална, таклдана, холоос цохино ёсөн шид нь бүрдсэн хүү... залуухан 21хэн настай... өнгөрсөн улирлын сүүлээр гэмтээд энэ Кристмасаар л хөнгөн бэлтгэлд орж эхлэх сурагтай... манай академийн биш ч манай хэдтэй нийлээд самрах, ирээдүйд Виллагийн Жерард болох нигууртай... ирээдүйн хот проспект, ямар ч үнээр хамаагүй авч үлдэх хэрэгтэй...
Стюарт Даунинг: Вингер... Ашли Яангтай жигүүрээ свап хийж их давгүй тоглодог... харамсалтай нь Мидлесбород байсан Даунинг болж хараахан чадахгүй л байна... энэ улирал эхлэхэд нилээд дажгүй тоглож эхэлсэн боловч одоогоор бол дундаж л байна... ачааллыг өөртөө авч санаачлагатай тоглох чадвартай ч яг одоогоор багийн тоглолтонд нөлөө үзүүлэх хэмжээний Мидлесбород байсан тоглолтоо үзүүлж чадахгүй л байна... түүнийг бас л битгий бэртээсэй гэж залбиръя
... одоогоор Ашли Яангийн ачааг үүрлэцэж бодитой туслаж байгаа ганц сениор тоглогч...яаж ийгээд авч үлдэх хэрэгтэй...
Мустафа Салифоу: Төвийн хагас хамгаалагч... за энэ негрийг нэн дайруй багаас явуулах шаардлагатай... цалингийн дайсан...ид шидийг нь ёстой олж хараагүй... энэ 1 сард зарвал бүр ч сайн.. харин авах баг олдохгүй л болов уу...
Исаиа Осбоурн: Төвийн хагас хамгаалагч... дээр үед их л ирээдүйтэй... ирээдүйн английн од болно гэдэг байсан ч өдий 23 хүрчээд багт нэмэртэй тоглолт үзүүлж байгааг нь харсангүй... Чампионшипийн багт зарах хэрэгтэй... 1 сард зарвал бүр ч сайн...Салифоугийн хамт энэ бэртэл гэмтэлд хиараад байгаа хүнд үед ч багтаа туслаж чадахгүйд тооцогдож сонголтын гадна үлдэж байна гэхээр л ойлгомжтой биз дээ...
Марк Албарайтон: Баруун вингер... энэ улирлын нээлт... аль ноднингийн Москвагийн Европа лигийн тоглолтоос л дуншиж байсан ирээдүйн од... яг тоглогчид бөөндөө хиараад эхэлсэн хүнд үед багаа чирж, Яанг ахдаа мөн ч их тус хүргэсэн дээ... одоохондоо АПЛийн багуудын хамгаалчгид сайтар судлагдаагүй болохоор тэдний санаанд ороогүй зүйлсийг хийж чадаад байгаа... мань эрийг жинхэнэ шийртэй эр эсэхийг ирэх жил л харуулна даа... саяхан азгүй тохиолдлоор мухар олгойгоо авхуулаад чухал тоглолтуудаа өнжсөн... тоглох боломжтой болонгуут л фит мит болох энтэр хамаагүй шууд Ливерпүүлийн эсрэг тоглуулсан нь түүнийг багтаа ямар хэрэгтэй хүн болоод байгааг гэрчилнэ... саяхан гэрээгээ сунгасан... ирээдүйд багийн гол хүмүүсийн нэг болох нигууртай... одоогоор нэн даруй формондоо орох хэрэгтэй байна...одоохондоо арай л балчирдаад байна... ирээдүйд чулуу болноо...
Барри Баннан: Төвийн хагас хамгаалагч... Ноднингийн Москвагийн шөнийн Марктай хамт гараанд гарч олны уурыг хүргэсэн сураггүй хүү... энэ жилийн Виллагийн найдварын оч... пассын хараа, найруулах чадвар, сэтгэлгээгээрээ түүнээс илүү гарах төвийн хагас хамгаалагч манай багт Айрланд л ид үедээ байвал байх байх... гройн гэмтэлтэй эргэн ирэх хугацаа тодорхойгүй байгаа... хэрэв тэр сая Ливерпүүлийн эсрэг тоглосон бол юм арай өөр л байх байлаа... Гэрээгээ саяхан сунгасан... манай багийн ирээдүйн гол тоглогчдын нэг болох нигууртай.... бие нь жижиг ч бэлчээр нь том хүү дээ... хурдхан энэ хэд маань 2, 3 жил тоглоотхоосой...
Жонатан Хогг: Хамгаалах чиглэлийн төвийн хагас хамгаалагч: Бас л энэ жилийн нээлт... 21 настай залуухан ДМ маань саяхан гэрээгээ сунгасан...нөгөө хэдээсээ потенциал арай багатай санагддаг ч залуу хүн яаж ч өсөж дэвжихийг хэн мэдлээ... одоогоор сайн байк ап болох ч гараанд гарах хэмжээнд арай л хүрэхгүй... дажгүй тазл хийнэ, дажгүй пасслана... багийн тоглогч... нээх лийдерлээд байхгүй ч өөрийн орон зайгаа бол их сайн мэдэрч багтаа хэрэгтэй тоглодог...
Крис Хэрд: Төвийн хагас хамгаалагч... сэлгээгээр хэд хэд орж ирсэн... ёстой мэдэх юм алга энэ хүүгийн талаар.. нас нь залуу... тэгээд үе үе орж ирээд байгааг бодоход давгүй л хүү бололтой... одоогоор ид шидийг нь мэдээгүй байна...
Роберт Пирес: Төвийн хагас хамгаалагч... манай залуу багт түүний туршлага их хэрэг болно гэж бодож байна... ялангуяа бэлтгэл дээр... тэрнээс талбай дээр нэг их гийгүүлээд байгаа юм бол үнэндээ алга... тэгж байгаад ирэх зунаас удлаа гэхэд тэрний дараа зун зодог тайлах биз...
За манай хагас хамгаалалтын шугам нэг иймэрхүү байх шив дээ... МОНы үеийг бодвол илүү бөмбөг барьж илүү пасстай тоглохыг хичээдэг болсон... ингэснээр манай багийн ерөнхий тоглолт ч нилээд үзүүштэй болоод байгаа... гэхдээ тэр хирээрээ илүү зохион байгуулалттай, илүү комбинацтай тоглолтыг хагасуудаас маань шаардаад байгаа... яг бэртэл гэмтэлгүй байгаад бүрэн бүрэлдэхүүнээрээ тогловол ер нь аль ч багаас жийрхээд байхааргүй... Яанг, Даунинг 2 дээр Албрайтон нэмэгдсэн нь вингерийн тоглолтыг илүү баяжуулж байгаа ч төвөөс найруулах найруулга илт үгүйлэгдэж байна... тэхдээ л бусад топ багуудын хагасуудаас бол ерөнхий бүрэлдхүүнээрээ бол бас л сул... энэ улиралд манай хагасууд л арай хүн шиг тоглож байх шив дээ... Милнерийн орон зай эрс үгүйлэгдэж байна... төвдөө нэг онгорхой нүхтэй юм шиг л байна... түүнийг орлож чадах хүнийг нэн даруй олж тавих хэрэгтэй... мөн талбайн төвд илүү техник сайтай тоглогчид хэрэгтэй байна.... тэгж байж шинэ тоглолтын хэв маяг маань илүү үр дүнтэй байхаар санагдаад байгаа...
ХАМГААЛАГЧИД:
Люк Яанг: Баруун ар... уг нь бүх нөөцөө дайчилбал их давгүй тоглодог ч энэ улиралд хэрэг алга байна... шинэ тоглолтын хэв маягаас болж ард бөмбөг барих шаардлага гарч байгаа энэ үед мань эр ард нэг л найдваргүй байна... түүний сэлгээ гээд байх хүн бараг байхгүй болохоор хангалттай өрсөлдөөн байхгүй байна гэж би бодоод байгаа... хэрэв энэ маягийн тоглолтоо үргэлжлүүлнэ гэвэл илүү бөмбөг сайн эзэмшдэг илүү хамгаалалтандаа нягт баруун ар авах шаардлагатай... ирэх зун явуулсандаа буруутахгүй дээ... АПЛ ийн топ түвшинд өрсөлдье гэсэн амбиц байгаа л бол түүнээс илүү баруун ар бидэнд хэрэгтэй...
Стефен Варнок: Зүүн ар... манай багийн хамгаалалтыг ганц алж байгаа хүн... өнгөрсөн улирлын сүүлээс л нэг л биш болчихсон... одоо бол түүний талаар байнга алдаастай... түүнтэй байрыг нь булаалдах хүн байхгүйд л нилээд өрсөлдөөн дутаад байгаа бололтой... Баума, Шори нар явснаар зүүн ард түүнтэй өрсөлдөх ганц нэг бацаан л үлдсэн... уг нь сайн тогловол Английн шигшээд дуудагдах хүртлээ тоогддог ч үнэндээ одоо манай бат түүн шиг гай тарьж байгаа хүн алга... зун заавал зарах хэрэгтэй... 1 сардаа бол байж байг...
Ричард Данн: Төвийн хамгаалагч... Өнөгрсөн жилийн Даннаас нэр нь л үлдсэн... багийн арын шугамыг цэгцтэй байлгах үүрэгтэй мань эр арын шугамыг ганц алж байна даа... такл хийхдээ маш их алдаа гаргаж байна.. Бирмингамд хожигдоход түүний алдаа пеналти болсон... ардаа бөмбөг эзэмших шаардлага илүү их нэмэгдэж байгаа энэ үед түүнд бөмбөг очихоор л айдаг болоод байна... ирэх зун явуулсан нь бараг дээр байхаадаа... түүний орны арын шугамын лидер олж чадсан тохиолдолд шүү дээ...
Куртис Дэвис: Төвийн хамгаалагч... хайран залууг ашиглаж чадсангүй дээ.. одоо Чемпионшипт зээлээр тоглож байгаа... ирэх зун зарах хэрэгтэй...
Киаран Кларк: Төвийн хамгаалагч... манай залуу од... ирээдүйн лидер... анх төвийн хамгаалалтанд тоглож байхыг нь харахад хамгаалалтандаа давгүй ч бөмбөг эзэмшихдээ муу санагддаг байсан бол одоо түүнийг ДМ ээр тоглуулахад давгүй тоглоод байгааг харахад бөмбөг эзэмшилт нь муугүй л юм байна лээ... 21 хэн настай ирээдүй ханхалсан хүү дээ... саяхан гэрээгээ сунгасан... манай багийн ирээдүйн гол тоглогчдын нэг болох залуу... бэртэл гэмтэл л хол байгаасай билээ...
Хабиб Бэеэ: Баруун ар... энэ нөхрийг яг яагаад авсныг нь би ерөөсөө ойлгодоггүй юм... байдаг л нэг дундаж РБ... энэ 1 сард болохгүй бол энэ зун заавал зарах хэрэгтэй.. нас нь ч явж байна.. түүний оронд залуу хүүхдүүддээ боломж олгож байвал илүү дээр санагдана...
Карлос Куэяар: Төвийн хамгаалагч... мөн л бэртлээс болоод формондоо орж чадаагүй байгаа... бэртлээс саяхан ирсэн... хамгаалах чиглэлдээ бол сайн сайн... баруун ард ч дажгүй хамгаалчина... гэм нь байсгээд хөнгөхөн бэртчих юм... түүний бэртлээс болоод төвийн хамгаалагчдад ямар нэгэн гарааны эрхийн төлөөх тэмцэл бараг байхгүй болоод байгаа юм... багт байж байхад хэрэгтэй л хүн...
Жеймс Коллинс: Төвийн хамгаалагч... зүгээр л аймар зоригтой, төрөлхийн хамгаалагч... тэгээл болоо... түүнээс ямар нэгэн интеллижент юм хүсэх хэрэггүй... манай шинэ тоглолтын хэв маягт таарахад хамгийн эргэлзээтэй хүмүүсийн нэг гэхдээ хамгаалах тал дээр бол үнэхээр бахадмаар... хажууд нь сайн удирдаа өгөх, сайн ойлголцох хүн байвал гоол алдахгүй хамгаалаад байж болноо... багт байж байхдаа зүгээр санагддаг...
Эрик Личай: Барууны хамгаалагч... 22той америк залууг маань пундитууд бол асар ирээдүйтэй л гэдгийм байна лээ... одоогоор бол би Люк Яангаас илүү түүнийг л гараанд гаргаасай гэж хүсэж байна... түүнд манай багийнханд байдгүй нэг гоё чадвар байдаг нь яг л Делап шиг бөмбөгөө шиддэг... энэ вариантаас бас гоё гоё хувилбар хийж болмоор санагддийн... саяхан гэрээгээ сунгасан... нөгөө хэдээ бодвол шуугиан бага тарисан ч манайд ирээдүйд тун хэрэг болох академийн бүтээгдэхүүн...
Шейн Лоури: Зүүний хамгаалагч... манай бас нэгэн нуугдаж буй талент... 21 настай АВстрали залуу маань мөн л саяхан гэрээгээ сунгасан... Варнокийг ингэж сугараад байвал Лоуригоо гараанд гаргахад бол нээрээ үнэндээ нээх алдаад байх юм алга... гэрээг нь сунгасныг бодвол Улье түүнд итгэж байгаа бололтой... за тэгээд хүлээх л үлдлээ...
ХААЛГАЧ:
Брад Фриэдл: Манай ветеран хаалгач маань урьдны жилүүдээсээ улам л муудсаар байна... одоо түүнийг явуулах цаг нэгэнт болжээ... нөгөө олон тоглолт дараалан тогллосон тэр гоё цувралыг нь тасалдуулмааргүй л байна тэглээ гээд яахав дээ... одоо бол түүнийг зарах л хэрэгтэй... оронд нь Гузандаа боломж олгодогиймуу... шинэ хүн авдымуу ёстой мэдэх юм алга... зүгээр л явуулах нь л зөв...
За ингээд харахаар манай хамгаалалтын шугам бас л хэврэг юм... энэ шугамыг МОН л ажиллуулж чаддаг бололтой... Варнок, Данн, Коллинс 3ыг цонх хаах сүүлийн өдөр нэг өдөр зэрэг аваад л баахан клин шит хийлгэсэн хүн бол МОН... харни УЛьегийн дор энэ хамгаалалт огт ажиллаж чадахгүй байна... Данн, Варнокоос авхуулаад үнэхээр сэтгэлд хүрэхгүй байна... тэхээр Улье өөрйин тоглолтонд тохирсон хамгаалалтын шугамыг бүрдүүлэх л хэрэгтэй ... ийм маягаар цаашид явахыг би лав хүсэхгүй байна...
за маангар урт юм биччихлээ... өнөөдөртөө ингээд зогсоё... маргаашнаас илүү тактик талын шүүмжлэл хэлнээ... энэ бичлэгийг Астон Вилла багийн энэ оны танилцуулга гээд бодчихоорой... сонирхсон хүнд нь боломжийн мэдээлэл болно гэж бодож байна...