AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чуугий » Mon Dec 06, 2010 11:18 am

Миллэрээр юугаа хийхэв.
Тэрний оронд Одуа,Верди нтр-ийгээ л тоглуулсан дээр байлгүй дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Rosso Neri » Mon Dec 06, 2010 11:26 am

Матри-гаа яаж ийж байгаад авчихвал уг нь. Клубын эзэн нь үнэрхээд байгаа сурагтай.
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чуугий » Mon Dec 06, 2010 4:12 pm

Аргентиний Ривер Плэйт багийн АМ 18 настай Ламела хэмээх залууд €12 m санал явуулах гэж байгаа гэнэ.Ривер Плэйтийн ерөнхийлөгч Даниел Алберто Пассарелло €20m-р явуулна гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Rosso Neri » Mon Dec 06, 2010 4:41 pm

Авъяаслаг довтлох чиглэлийн хагас хамгаалагч түүнийг 12 настай байхад нь Барселона Клуб авах гэж оролдож байсан гэнэ.
Манайхан түүнийг өөрийн нэрийн тоглогч болгоод Аргентинд нь үргэлжлүүлэн тоглуулахаар төлөвлөж буй гэсэн.

Мөн түүний багийн анд Фүнес Мори-г эртнээс сонирхоод байгаа.
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чуугий » Mon Dec 06, 2010 6:58 pm

Манай примавера-н залуучууд Кьево-н залуучуудыг 2:1р хожиж.
Калвано эхлээд өөрийн хаалгандаа хийсэн ч Фоссати,Албертацци нар гоолдсоноор хожиж.

Тоглолтын тойм нь.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby LeMoN » Mon Dec 06, 2010 10:19 pm

Rosso_Neri wrote:Матри-гаа яаж ийж байгаад авчихвал уг нь. Клубын эзэн нь үнэрхээд байгаа сурагтай.


Энэ Матри Макси Лопез гээл шуумдаад байхын Топ түвшинд тоглочихоор юмуу энэ 2 :smile:

Лиг-н томчууд л булаацалдаад байх болтойм
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чуугий » Mon Dec 06, 2010 10:20 pm

Матри энэ улиралд 8 гоол хийчээд байна.
Хамгийн гол нь сери а-д тоглож сурсан гэдгээр нь л.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby LeMoN » Mon Dec 06, 2010 10:23 pm

Чуугий wrote:Матри энэ улиралд 8 гоол хийчээд байна.
Хамгийн гол нь сери а-д тоглож сурсан гэдгээр нь л.


Харин Гоолдоод байгааг нь ч мэдээд л байна. ЧЛ- гээд томроод ирэхээр бас яах ч юм билээ.

Манай Лиг-н довтлогч нар тэгээд том тэмцээнүүдэд нээх гоолдоод байдгүй болохоор тэгж бодном.

Энэ Паззини , Ди Натале энээ тэрээ бээшд
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чуугий » Mon Dec 06, 2010 10:24 pm

ЧЛ-т Ибра,Пато,Робсон 3 байхад хангалттай энэ 3г л лигийн тоглолтууд дээр амраагаад лигтээ л гоолдоод байж байхад болно.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Gump » Tue Dec 07, 2010 1:31 pm

Gankhuu wrote:Хөөе гялс сайт хийгээд Миланруу холбоглох уу манайхаан хаха


Миланлуу биш нийслэлийн тамгын газрыхантай холбогдоход л миланыхан ирхэд тун гайгүй холбоо тогтоочих биз
Байдаг л бараан хар
User avatar
Gump
 
Posts: 47
Joined: Thu Jan 14, 2010 11:39 am

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby dallas_fan » Tue Dec 07, 2010 3:57 pm

милан монгол ирэх гж бгаа муу
Los Blancos!!!Los Galacticos!! Hala Madrid!!!!!
dallas_fan
Мадридиста
Мадридиста
 
Posts: 387
Joined: Wed Jul 01, 2009 7:01 am
Location: Рэал Мадрид

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Могжоохон » Tue Dec 07, 2010 6:54 pm

dallas_fan wrote:милан монгол ирэх гж бгаа муу

одоо л мэдэж байгаа юм уу? :-o
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Rosso Neri » Tue Dec 07, 2010 7:01 pm

ПСВ Эйндховен багаас баруун жигүүрийн хамгаалагч Станислав Манолев-г сонирхож байгаа юм байна.
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby zorigtsaikhan » Tue Dec 07, 2010 7:22 pm

Gump wrote:
Gankhuu wrote:Хөөе гялс сайт хийгээд Миланруу холбоглох уу манайхаан хаха


Миланлуу биш нийслэлийн тамгын газрыхантай холбогдоход л миланыхан ирхэд тун гайгүй холбоо тогтоочих биз


Харин тиймээ манайхаан... Сүртэй хүчтэй бас угтаж авмаар байнашдээ нисэх нтрээс айн...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чинзо » Tue Dec 07, 2010 8:59 pm

Угаасаа ирэхгүй л дээ
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby kamizake » Tue Dec 07, 2010 10:03 pm

Олигтой хүмүүс ирэхгүй байх да
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Saiza » Tue Dec 07, 2010 10:29 pm

Ирвэл та нар гэртээ бж бгаарай... зүгээр
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Gankhuu » Tue Dec 07, 2010 10:56 pm

Мэдээж бүтэн баг ирнэ гэж юу байхав, гэхдээ л ганц нөхөр ч байсан хамаа алга шд. Инзаги минь ирээсэй.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby rednasca » Wed Dec 08, 2010 12:21 am

би лав итгэхгүй байгаа шд...
хэрэв ирнэ гэвэл очноо... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Билгүүдэй » Wed Dec 08, 2010 2:47 am

boldoo_moment wrote:
dallas_fan wrote:милан монгол ирэх гж бгаа муу

одоо л мэдэж байгаа юм уу? :-o

Битгий далдаганаад бай. Хэзээ мэдэх нь чамд ямар хамаа байна (mannn Уучлаарай Миланыхаан хэрүүл хийчлэ

Gankhuu wrote:Мэдээж бүтэн баг ирнэ гэж юу байхав, гэхдээ л ганц нөхөр ч байсан хамаа алга шд. Инзаги минь ирээсэй.

Харин тиймээ. Бас манайх чинь нэг улс юм бна даа. Гайгүй ирчих бх гэж бодоод бгаашд. Ядаж том 5 тоглогч байхад бол :ногоон: Би очно гэж бодож бгаашд
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Tmshinoda » Wed Dec 08, 2010 9:31 am

Image

:ногоон:
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Gump » Wed Dec 08, 2010 11:20 am

Нийслэлийхэний мэдэгдэж байгаагаар бол Инзаги, Ибра, Рони гурав томчуудаас нь ирнэ гэж эхний байдлаар бурсан байна.
Жижиг тоглогч ч байсан монголд ирж буй анхны мэргэжлийн тоглогчид шүү дээ.
Байдаг л бараан хар
User avatar
Gump
 
Posts: 47
Joined: Thu Jan 14, 2010 11:39 am

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чуугий » Wed Dec 08, 2010 1:01 pm

Аякстай хийх тоглолтонд дуудагдсан тоглогчид.
Goalkeepers: Marco Amelia, Flavio Roma;

Defenders: Ignazio Abate, Luca Antonini, Daniele Bonera, Marek Jankulovski, Sokratis Papastathopoulos, Thiago Silva, Mario Yepes;

Midfielders: Massimo Ambrosini, Kevin-Prince Boateng, Mathieu Flamini, Alexander Merkel (No. 52), Andrea Pirlo, Clarence Seedorf, Rodney Strasser;

Forwards: Zlatan Ibrahimovic, Robinho, Ronaldinho, Simone Verdi (No. 55).

Амелия
Бонера - Силва - Иепес - Янку
Фламини - Пирло - Амбро
Зийдорф
Робиньо - Ронние гэж гарах юм шиг байна.
Last edited by Чуугий on Wed Dec 08, 2010 1:56 pm, edited 1 time in total.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чуугий » Wed Dec 08, 2010 1:37 pm

Монголд ирэх “АС Милан”-ы тэргүүн тоглогчид

Манай сонин өмнө нь алдарт хөлбөмбөгчин, Италийн “АС Милан” клубын гишүүн Роналдиньо, Ибрахимович, Инзаги тэргүүтэй тоглогчид манай улсад ирэх гэж байгаа /хугацаа одоогоор тодорхойгүй байгаа/ талаар мэдээлж байсан билээ. Мэдээж хэрэг энэ үйл явдал манай улсын хувьд онцлох үйл явдал болох юм. Монголын хөлбөмбөг сонирхогчдод энэ мэдээлэл том олз болж байгаа нь гарцаагүй. Монголд төдийгүй азид ховорхон үзэгддэг түүнтэй гар барьж, гэрэл зураг татуулна гэдэг монголчуудын хувьд ховор тохиох завшаан биз. Дээрх гурван тоглогч хамгийн сүүлд 2002 онд Ази тивд хөл тавьсан. Харин түүнээс хойш нэг ч удаа шар тивээр зочлоогүй юм билээ. Дэлхий болон Европын аварга болсон хөлбөмбөгийн одод монголд ирэхэд Монголын хөлбөмбөгийн холбоо хэрхэн угтаж авах нь бас л сонин.

Роналдиньо буюу Роналдо де Ассис Морера
Image
Тэрээр 1980 оны гуравдугаар сарын 21-нд Бразилийн Порто Алегре хотод төржээ. 1998 оноос мэргэжлийн хөлбөмбөгийн гараагаа “Гремио” клубт тоглосноор эхэлсэн. Тус клубт гурван жил тоглохдоо 44 тоглолтод оролцож, 21 гоол оруулсан байна. Үүний дараа Пари Сен-Жермений гишүүнээр 55 тоглолтод оролцон, 17 гоол оруулсныхаа дараа буурал тивийг зорьжээ. 2002 онд Бразилийн шигшээ багийн хамтаар дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэн тэрээр Европын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, 2003 оноос хойш таван жилийн хугацаанд Каталоны “Барселона”-д хүчин зүтгэх болов. “Барса”-д нийт 145 тоглолтод оролцохдоо, 70 гоолоор эсрэг багийнхаа хаалгыг мялаажээ. Түүний дөрөв дэх баг нь мэдээж одоогийн “АС Милан”. 2008 оноос хойш энэ багт хүчин зүтгэж, 20 гоолоор багтаа бэлэг бариад байгаа. Бразилийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн гишүүн. Роналдиньо гэдэг нь португалаар “бяцхан Роналдо” гэсэн утгатай аж. Тэрээр нутагтаа “Гаучо” хэмээх хочоороо алдаршсан байна. Харин Европт очихдоо Роналдиньо өөрийн нэрээ хэрэглэж, Гаучо гэдгээ гээжээ. Үеийнхэн дундаа хамгийн авьяаслаг тоглогчдын нэг гэгдэх түүнийг чөлөөт цохилтын мастер гэж өргөмжилсөн нь тохиолдлынх биш. Мөн гайхалтай хуурах чадвараараа фэнүүдээ эзэмдэж чадсан тэрээр удахгүй талын монголд зочлох гэж байна. 2006 онд “Барса”-гийн хамтаар Аваргуудын лиг түрүүлж, 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Тэрээр 2005 онд буурал тивийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн. 2007 онд Испанийн иргэншилтэй болжээ. ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчийн шагнал хүртсэн байсан. Жигүүрийн хамгаалагчийн байрлалд тоглодог.

Златан Ибрахимович
Image
Златан Ибрахимович 1981 оны аравдугаар сарын 3-нд Шведийн Мальмё хотноо төрсөн. Түүний эцэг Босни, эх нь Хорват үндэстэн байжээ. Өөрөөр хэлбэл, Югослав гаралтай цагаачдын удам юм. Ибра Мальмё хотоосоо хөлбөмбөгийн замналаа эхэлж, 2001 онд “Аякс”-т иржээ. Тус клубт өндөр зэрэглэлийн тоглолтод оролцох болж, хөлбөмбөгчнийхөө хувьд асар хурдан өсөн дэвжиж, орчин цагийн хөлбөмбөгийн хурц оддын нэг болох гараагаа тавьсан гэдэг. Голландад гурван улирал өнгөрүүлсэн тэрээр “Эрэдивиз”-ийн хошой аварга, цомын аварга, супер цомын даян аварга болсон юм. Дараа нь Италийн хамгийн агуу багуудын нэг “Ювентус”-т хоёр улирлыг өнгөрүүлсэн. Гэвч баг нь “Моггигэйт”-ийн хэргээр доод дивизонд унаж, тэрээр шинэ орон зайг хайхаас өөр аргагүй болов. Ингээд “Интер”-т хүчин зүтгэснээр Сери А-гийн гурван удаагийн аварга, Италийн цомын хошой аварга болсон юм. 2009 онд тэрээр “Барса”-тай нэгдэж, “Кэмп Ноу”-д албан ёсны ёслол үйлдэхэд 60 мянган гаруй фэн нь цуглажээ. Энэ нь түүний хувьд түүхэн өдөр байлаа. Мөн тус клубын түүхэнд хамгийн олон хөгжөөн дэмжигч ирсэн үйл явдал болов. “Барса”-д нэгдэж байгаа Ибра бол Европын хамгийн аюултай довтлогчдын нэг бөгөөд ховорхон заяасан авъяаслаг нэгэн гэгдэж байсан юм. Хувийн өндөр ур чадвараас гадна багийн тоглолтод сайн оролцдог нэгэн. Ибра “Барса”-гийн нэрийн өмнөөс 29 тоглолтод оролцож, 16 гоол оруулсан. Тус клубт нэг жилийг өнгөрүүлсэн тэрээр буцаад Италийг зорилоо. Одоо тэрээр “АС Милан” клубын түлхүүр тоглогчдын нэг болсон юм. Италид түүнийг “Ибракадабра” хэмээн хочилдог. Гурван ч удаа Шведийн шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн. Мөн 2007 онд улсынхаа шилдэг тамирчны шагналыг авч байжээ. Өнгөрсөн онд тэрээр Сери А-гийн шилдэг мэргэн бууч болсон юм.

Филиппо Инзаги
Image
1973 оны наймдугаар сарын 9-нд Италийн Пиасинча хотод төржээ. Бага байхаасаа л хөлбөмбөгийн од тамирчин болохыг хүсч байсан тэрээр 1991 оноос тамирчны гараагаа эхлүүлсэн байна. Дөрвөн жил төрөлх хотынхоо багт тоглож, улмаар түүнээс хойш дөрвөн клубын нүүр үзсэнийхээ дараа алдарт “Ювентус”-тай нэгджээ. Түүнийг энэ клуб олонд таниулсан гэвэл нэг буруудахгүй биз. “Ювентус”-тэй хамт 122 тоглолтод оролцож, 58 гоолыг өрсөлдөгч нарынхаа хаалганд оруулсан байна. Улмаар 2001 оноос хойш өдгөөг хүртэл алдарт “АС Милан”-д үнэнчээр зүтгэсээр ирсэн. Фэнүүд нь түүнийг “Хөгшин зальт үнэг” хэмээн хочилдог. Ингэж нэрлэсэн нь ч учиртай. Тун зальжин, аргатай тоглолт үзүүлдэг тэрээр есөн жилийн хугацаанд эсрэг багийнхаа хаалганд 72 гоол оруулжээ. 1998 оноос хойш тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн хамт хүчин зүтгэж ирсэн арвин туршлагатай тоглогч юм. Тэрээр “Скай спортс” сонинд өгсөн ярилцагадаа “Би 45 нас хүртлээ хөлбөмбөгчний замналаар амьдрах болно. Мэдээж энэ хооронд ямар нэгэн хүндэтгэх шалтгаан гарахгүй бол шүү дээ. Харин түүнээс цааш яахыг бурхан л мэдэх байх” хэмээн ярьжээ.


“Үндэсний шуудан” сонин.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чуугий » Wed Dec 08, 2010 1:52 pm

*Манайх ЧЛ-т нийт 197 гоол хийгээд байна.
*Мөн бүх тэмцээндээ 8 тоглолт дараалан ялагдаагүй байгаа бөгөөд 6д нь хожоод байна.
*Ибра бүх тэмцээнүүдэд сүүлийн 10 тоглолтонд 7 гоол хийгээд байна.
Last edited by Чуугий on Thu Dec 09, 2010 3:22 pm, edited 1 time in total.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests