ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Астон Вилла баг энэ жил АПЛ-т хэдэд жагсах вэ?

1. Чойрно - 15 аас доош
19
13%
2. Дундаж - 10-т орно
56
39%
3. Амжилтаа давтана - 6-7 д орно
54
37%
4. Гайхашмгийг бүтээнэ - 4 т орно
8
6%
5. Түүхийг бичилцэнэ - Тайтл
8
6%
 
Total votes : 145

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Жавхаа » Sat Nov 27, 2010 10:01 pm

Тоттэнхэм шиг комбайк хийдэггүй юм байх даа :ногоон:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Mr. Arsenal » Sat Nov 27, 2010 10:57 pm

Олон бацаануудаа талбайд гаргасан гэхэд сайн тоглолоо баяр хүргэе. 2 р үед ч эвгүйтлээ шүү.
Arsenal Dynasty Reloaded
User avatar
Mr. Arsenal
 
Posts: 927
Joined: Wed Apr 12, 2006 8:44 pm
Location: ULAANBAATAR

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sun Nov 28, 2010 7:12 pm

За гадуур явж явж саяхан ирээд одоо л нэг юм форумдаа орох завтай боллоо. Энэ хугацаанд яасан ч их болоод өнгөрөөв дээ. МанЮ тай тэнцээд, Блакбурн, Арсенал 2-т нухуулчиж... Бэртэл гэмтэл манай багийг нээрээ утгаар нь алж байнаа... Сүүлд Албрайтон мухар олгойгоо авхуулаад бараг сар аут болсон байна. Би бас сэжиглээд л байна Ульегийн шинэ бэлтгэлийн ачааллыг даахгүй тоглогчид маань гэмтээд байна уудаа гэж... За ямартай ч залуус маань сайн тоглож байгаа нь нэг юм сэтгэл дэвтээх юм даа... Албрайтон, Баннан, Кларк, Фонз, Хогг бүгд л давгүй тоглож байна лээ... Сэлгээгээр Хэрд хүү хүртэл орж ирээд байна лээ... Ирээдүй бол байнаа байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Mon Nov 29, 2010 2:14 pm

За дараа долоо хоногт Анфиэлдэд очно доо... Хүндхэн тоглолтуудын цуврал үргэлчилсээр л байна даа...
Өчигдөр Карра, Нгог 2 гэмтчих шиг болсон тэхээр Ливерпүүл манайх шиг бас баахан бэртэл гэмтэл 2 талаасаа учрах нь дээ... манай нөгөө олон 12 бэртэл гэмтлээс ядаж ганц нэг нь амжаад ирээсэй билээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Mon Nov 29, 2010 2:23 pm

Урьд шөнийн сугалаагаар ФА капын 3-р раундад манайх Шеффиэлд Юнайтед багийн талбайд зочлон тоглохоор учраа таарчээ...Өнгөрсөн жилийн амжилтаа бататгах, болвол ахиулан багийн сүүлийн 10 гаран жилийн хугацаанд анхны цомоо өргөх томоохон зорилт тавин манай баг энэхүү тэмцээд оролцож байгаа билээ...
сүүлийн хэдэн жил дараалан МанЮтай таарч байсныг бодвол ч дажгүй л учраа таарч... Тээр жил 2006 он; байхаа АПЛт байхад нь Сэлэмнүүдийг нухаж байсан санагджийн...

МанЮ Ливерпүүл, Арсенал Лийдсийн тоглолтууд сонирхол татаж байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Tue Nov 30, 2010 11:30 pm

Өчигдөр шөнийн Барса Реалын тоглолтыг харж байхад хэдэн зүйл бодогдлоо...

Реал онцгой нэгнээр удирдуулсан, өндөр үнээр худалдан авсан дэлхийн шилдэг авъяастнуудыг талбайд гаргасан бол Барсагийн талбайд гарсан тоглогчдын 8 нь тэдний академийн бүтээгдэхүүнүүд нь байлаа, дасгалжуулагч нь ч гэсэн Барсагийн бүтээгдэхүүн... Ийм л учраас Барса Реалыг бут ниргэх шиг боллоо...Энэ тоглолтоос миний хувьд доорх дүгнэлтэнд хүрлээ...

Нэгт. Барсагийн тоглогчид авъяас чадвартайгаас гадна тэд маш олон жил хамтдаа тоглож бие биенийхээ тоглолтыг хэтэрхий сайн мэддэг болсонтой холбоотой...Чави л гэхэд 30 настай, 19 жил Барсад тоглож байна... харин түүний хажууд хамтран тоглож байгаа Иниеста 26 настай 16 жил нь Барсад тоглож түүнээс 12 жилд нь Чавитай хамт тоглож бэлтгэл хийж байсан байгаа юм... ингэхээр энэ 2 тоглогчдын хослон тоглолтын үр дүн үүнээс илүү байх аргагүй мэт...бусад залуус ч гэсэн хүүхэд байхаасаа хамт хөлбөмбөг сурч, хамт Барса маягийн тоглолтыг эзэмшсэн залуус, тэд бие биенийхээ тоглолтыг мэднэ...Барсагийн залуус ганц ганцаараа өөр өөр багт очвол энд гаргаж байгаа шигээ амжилт гаргах нь юу л бол...харин Барсад тэд хамтдаа 1 цул болж чадаж байгаа нь гайхалтай...өөрөөр хэлбэл тэд тус тусдаа чадвартайдаа гэхээс илүү тэд хамтдаа чадварлаг байж чадаж байна...

Хоёрт. Барсагийн тоглогчид ӨӨРИЙН багийн төлөө тоглож байна... тэд өөрт нь мөнгө төлсөн эртний түүхтэй ямар нэгэн мундаг багийн төлөө биш харин өөрийнхөө өсч өндийсөн, хөл бөмбөг заалгасан тэр клубынхаа төлөө яг л тэр маягийн хөлбөмбөгийг гарган тоглож байна... энэ байдал тоглогчдын хичээл зүтгэл, талбай дээрх тэмцэлд шууд нөлөөлнө...

Гуравт. Тэд өөрт нь байхгүй, дутагдаж байгаа чанарыг багтаа нэмж чадаж байна... Давид Вилла бол одоогоор Барсад байхгүй финишер... заримдаа дутагдаж байгаа тоглогчийг бий болгохын тулд залуусаа нэгээс хоёр улирал хүлээх болдог эсвэл мөнгөөр худалдан авах хэрэгтэй болдог... энэ заагийг маш нарийн мэдэрч алхам хийх хэрэгтэй... үүнийг тэд хийж чадаж байна...

Яагаад Барса Барса гээд нуршаад байна гэхээр тэд биднийг Виллагийн залуу арслангуудыг ямар замаар явах ёстойг харуулж өгч байна гэж би бодож байгаа юм... Бидэнд Сити шиг, Реал шиг их мөнгө байхгүй... харин бидэнд хаана ч хэний ч өмнө нүүр улайхааргүй академи байна... тэгвэл бид үүнийгээ л давуу тал болгон ашиглах хэрэгтэй байна... үүний тулд ганц хоёр улирал европын тоглолтгүй явсан ч яахав...

Киаран Кларк, Марк Албрайтон, Барри Баннан, Натан Дельфоунесо, Эрик Личаи, Крис Хэрд, Жонатан Хогг одоогоор бүгд 18-21 настай залуус бүгд манай бүтээгдэхүүнүүд, бүгд л АПЛ ийн дарийн утааг үнэрлээд амжсан... Тэд энэ эрчээрээ хамтдаа дахиад 3-4 жил тоглоход л АПЛ ийн аль ч багийг чичрүүлэхээр бүрэлдэхүүн болж чадна... учир нь тэд сүүлийн 3 жил дараалан ресервийн лигийн тайтлыг хүртээд байгаа хамтдаа хүүхэд байхаасаа тоглож ирсэн залуус...тэд бие биенээ мэднэ, харцаараа л ойлголцдог...Албрайтон хэлсэн байсан, Баннантай тоглох амар байдаг тэр намайг хаашаа гүйх гэж байгааг, би түүнийг хаашаа хаях гэж байгааг мэдэрдэг гэж хэлсэн байсан... энэ л бидэнд найдварын оч харвуулаад байгаа юм... тэдний араас нь Натан Бейкер, Бениамин Сиэгрист, Бага Гарднер гээд авъяаслаг хүүхдүүд ээлжээ хүлээж байна...Кевин МакДоналд тэднийг 15 жил удирдаж байгаа бол академийн багш Тони МакАндрью 11 жил тэдэнд багшилж байна...
Жерар Ульегийн доор Майкл Оуэн, Стивен Жерард гэсэн залуус Ливерпүүлийн академиас дэлхийн топ тоглогчид болж Ливерпүүл клубыг дэлхийн топ клубуудын нэг болгож чадсан... яагаад манай залуус үүнийг хийж чадахгүй гэж...

Ийм л учраас Барса Реалыг бут ниргэхэд дотор минь нэг л итгэл найдвар төрсөн байх...

Улье, хэрэв залуу хүүхдүүд маань энэ эрчээрээ сайн тоглоод байвал тэдний төлөө энэ 1-р сард тоглогч нэмж авахгүй ч байж болно гэж хэлсэн байсан... мань эр ч бас нэгийг бодож байгаа буй заа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby У.Тэмүүжин » Wed Dec 01, 2010 1:24 am

фабиан дэлф чинь бас гайгүй залуу шүү залуухан даан ч их бэртэмтгий юм шиг бган
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby sp_fc kop » Wed Dec 01, 2010 9:52 am

Танайх харин нэг л гэрэлтэй харагдаад байгаа юмдаа. Бусад багуудыг бодвол залуучууд чинь олон тоглолтонд оролцож байна. Бас дээр нь их сайн тоглож байна. Энэ хэдийгээ хамтад нь байлгаж чадвал Барса биш юмаа гэхэд :eek:
sp_fc kop
 
Posts: 785
Joined: Thu Jul 23, 2009 10:42 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Shaggy » Wed Dec 01, 2010 10:05 am

Дан ганц барса ч гэлтгүй энэ Маню бас бншт нэг үед яг өөрсдийхөө олон гайхалтай залуусыг төрүүлсэн тэд нээрээ байж болох бүх тэмцээнд түрүүлж хүртэж болох бүхий л шагналыг хүртэж байсан...

Дан залуус гэхэд бас л гоё тоглоод байгаам даа... Салгана гэж байхгүй байлгүйдээ... Уул нь Милнер эдэр нь байсан бол аштай юу одоо яая гэхэв дээ...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Thu Dec 02, 2010 12:12 am

Image

Хувцас солих өрөөнд цувралаас #2-7
Бирмингам Сититэй хийх Карлин Капын тоглолтын өмнө...


*Залуус дайсныхаа нутагт хувцас солих өрөөнд нь түгшин сууцгаана*

Коллинс: Босс яагаад бидэнд жад бариулсан юм бол чи мэдэж байна уу?

A.Яанг: Жад уу? Жад ч яахав мань эр морь уначихсан явж байгаа нь л сонин санагдаад байна... Яаж ийшэ морь оруулж ирсэн юм бол?

Пирес: Намайг Инвинсиблд байх үед бид хувцас солих өрөөндөө энэнээс олон янзын амьтан байлгадаг байсан юм чинь... анааш, сармагчин, жирх гээд л...сайхан ч байж дээ...

Улье: Чимээгүй! Урагшаа залуусаа, айдас гэдгийг март! Босцгоо! Босцгоо, Виллагийн дайчдаа! Жаднууд чичирж, бамбайнууд бутарч, Стефен шар карт авах болно! Илд сэлэмний өдөр... нар хиртэж...

Варнок: *Баннанд хандаж* Юу ч болсон бай надтай ойр байгаарай, би чамайг харж хандана...

*Баннан айсан байдалтайгаар толгой дохив. Улье морьтойгоо залуусын өмнө хойш урагш яван сэлмээрээ жадыг нь шүргэнэ*

Улье: Тоглоцгоо!... Дайтацгаа!... Дайчдаа! Эцсээ хүртэл тулалдацгаа!

*Улье зогсоод ханан дахь Бирмингамын тоглогчдын зурагт хуудас руу сэлмээрээ зааж*

Улье: Үхэл!

Залуус: *цурайтан* Үхэл!

Улье: ҮХЭЛ!

Баннан Хэрд: Үхэл!

Улье: Урагшаа Виллачуудаа!

*Дельф уухай хашгиран хаалгаар гарч коридороор дуу хадаан гүйж одов*

A.Яанг: За...... Tэгээд ямар тактикаар тоглох вэ босс?

Улье: Аа тийм *Улье хоолойгоо засаад* Бид 4-4-1-1 ээр тоглоно чи довтлогчийн ард туслах довтлогч байрлал дээр тоглоно. 2 жигүүрээр хүчтэй довтолно бас ...

*Дельф 10 минут орчмын дараа сандран орж ирээд тактикийн талаарх яриаг тасалдуулчихав. Тэрээр ихэд ядарсан байдалтай харагдах бөгөөд хувцас нь энд тэндээ цус болчихсон байв*

Дельф: Нөгөө...юуу.... нөгөө... Ситигийнхэн тоглолтыг хойшлуулах байхаа...

Херд: Тийм үү? Гадаа цаг агаар тийм хүнд байгаамуу?

Дельф: Юуу.....харин тийм..... цаг агаар муу байна..... надаа балга ус байвал өгөөч...тэгээд ..... миний пасспортыг харсан хүн байна уу?

A.Яанг: Таарч дээ, Онэйл биднийг ажилд авахдаа бүгдийнх нь пасспортыг шатаачихсан шүү дээ...

Дельф: За тэгвэл ...... хэн нэгэнд түр хоргодчихмоор нууц байр байхгүй биз?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Dj Tuvshin » Thu Dec 02, 2010 7:11 am

Дэльф бацаан ч xариугаа xүртэж дээ.... :ногоон:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Thu Dec 02, 2010 12:47 pm

Чёрт 2:1 ээр дербидээ гусуулах гэж дээ... новш юмаа... нөгөө талд МанЮ гусуулаад манайд шанс гарч ирж байсан юмсан... одоо бол Бирмингам л биш бол юу түрүүлсэн хамаа алга... хөөрхий энэ Вестхам түрүүлчээсэй...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Dec 03, 2010 7:55 pm

Image

Багийн муу формтой байгаа энэ үед багийн одоогийн капитан Ричард Данн фенүүдээсээ дэмжлэг хүсэж байна...

“Саяны хожигдлын дараа фенүүд маань сэтгэл дундуур байгааг ойлгож байна. Гэхдээ яг энэ хүнд өдрүүдэд фенүүдийн маань саппорт бидэнд урьд урьдынхаас илүү хэрэгтэй байна. Бидний алдаа оноог ярилцахаас илүүгээр бидний найдвартай ар тал байгаасай гэж бид хүсэж байна. Ер нь одоохондоо бол бүх л юм буруугаар эргээд байна. Бэлтгэл дээрээ хүртэл хүмүүс гэмтээд л өвдөөд л... гэмтсэн тоглогчид маань аль болох хурдан эргэж ирэх хэрэгтэй байна. Хүүхдүүдийнхээ нуруун дээр нилээд хүндхэн ачааг үүрүүлж байгаагаа бид ойлгож байгаа. Фенүүд маань өнгөрсө бүхий л цаг хугацаанд бидэнд итгэж бидний ард байсан шигээ одоо ч тэр хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байна...”

.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Dec 03, 2010 8:02 pm

За 1 сар дөхөж наймааны цонх ч нээгдэх дөхөж байна... Сайхан шуумрий даа... хэхэ

Image

Реднапын доор сүүлийн үед тоглохоосоо тоглохгүй нь их болоод байгаа энэ нөхрийг Улье өөрийнхөө топ таргет болгож байгаа сурагтай байна... Нөгөө талаас Ашли Яангийг оролцуулан сайхан наймаалций гэж байгаа ч Улье Бэйлээ оролцуулсан ч бид Яангаа зарахгүй гэж хатуу мэдэгдсэн... Робби Кийнийг 8 сая орчмоор л авах сураг дуулдаж байна...

Image

Багийнхан, дасгалжуулагдаа сэтгэл жоохон дундуур байгаагаа цухалзуулаад амжсан таргет мэнийг 10 орчим саяар авчих гээд листэндээ оруулцан байгаа сураг байна... Хэрэв мань эр бүтэхгүй бол Портсмоутын дотлогч асан Фредерик Пикүонег авах санаа байна гэж шуумдаж байна...

Ерөнхийдөө бол хагас хамгаалалтын сэлгээг хүүхдүүддээ найдаж орхиод харин дажгүй ганц нэг довтлогч л авах гээд байх шиг...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby NikkEi_Hotspur » Fri Dec 03, 2010 8:06 pm

Кареү байхад Пиккиуоне хэрэгтэймүү
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Dec 03, 2010 8:21 pm

За ирэх 1 дэхийн шөнө Ливрепүүлд болох тоглолтоор энэ улирлын 2 андер ачиэвинг баг хоорондоо таарах нь ээ...
Рой Хожсоны тогтворгүй баг Ульегийн тааруухан аялан тоглогчидтой... Ливерпүүл домог Рафагаа, харин Вилла шидтэн МОН оо явуулаад удаагүй байгаа энэ үед багууд маань аль аль нь л боломжит потенциалдаа хүртэл тоглож чадахгүй л байна... Бас нэгэн төстэй байдал нь аль аль нь бэртэл гэмтлийн тал дээр ихээхэн азгүй байгаа явдал юм...

Жеррард, Каррагер, Спирйинг, Аггер гэсэн тоглогчид бэртэлтэй байгаа бол манайхаас
Албайртон, Сидвелл, Рео Кокер, Хески, Петров, Дельф, Агбон, Айрланд, Куэяар нар гэмтэлтэй...
Тэхээр энэ удаад Хогг, Кларк, Баннан, Дельфоунесо зэрэг залуусын маань нуруун дээр мөн л овоохон ачаалал бууж таарах нь... Ашли Яанг, Стюарт Даунинг 2ын үүрэг роль энэ үед урьд урьдынхаас илүү нэмэгдэж байна...

Анфиелдэд манай баг тааруухан тоглодог түүхтэй... 88 тоглолтоос ердөө л 15 удаа ялалт байгуулсан... Гэхдээ Блакбурн, Арсенал багуудад дараалан ялагдаж, Карлин Капаас хамгийн заналт дайснууддаа ялагдан мултарсан Виллагийн залуу арслангуудын хувьд энэ удаагийн ялалт ус агаар мэт хэрэгтэй байна...

Талбай дээрх гол лийдерүүд болох Жеррард, Каррагер нараа алдсан Ливерпүүлийн эсрэг Виллагийн залуу арслангууд хэрхэн тоглохыг удахгүй харцгаая...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Dec 03, 2010 8:22 pm

NikkEi_Hotspur wrote:Кареү байхад Пиккиуоне хэрэгтэймүү


Кареү бараг энэ 1 сард явж магадгүй... удлаа гэхэд зун явах байхдаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sat Dec 04, 2010 9:50 pm

Image

Бага Гарднер 3 жил хагасаар гэрээгээ сунгалаа...

Грейг Гарднерын дүү Гари Гарднер Вилла Паркт үргэлжлүүлэн Ульегийн залуусын реформд багтахаар боллоо... 18 нас хүрээд удаагүй байгаа Бага Гарднер Албрайтон, Баннан, Хогг, Кларз зэрэг ах нарыгаа ресерв рүү шилжсэнээс хойш хүүхдийн академийн багийн ахлагчаар тоглож 2009 оноос 2010 оны эхэн хүртэл гэмттэлээ маш сайн тоглож 14 гоол оруулаад байсан бөгөөд гэмтлээс саяхан ирээд хөнгөн бэлтгэлдээ гараад байгаа билээ...
саяхан гэрээгээ сунгасан Гарднер хүү хэлэхдээ:
- Би маш олон жилийн туршид Виллад тоглохыг мөрөөдөж ирсэн. Яг одоо ямар сайхан мэдрэмж төрж байгааг үгээр илэрхийлж чадахгүй байна...
Харин Улье хэлэхдээ:
- Гари бол амжилтаар цангаж байгаа асар потенциалтай залуу тоглогч. Бид ингэж гэрээгээ сунгаж байгаа маань бид түүнд ямар ихээр итгэж байгаагийн илрэл юм. Гариг Албрайтон, Баннан, Кларк нартай адил бидэнтэй урт хугацаагаар байх болсонд нь би маш их баяртай байна. Түүний ирээдүйд, түүний ахиц дэвшилд бид итгэлтэй байна...

сүүлийн хүндхэн өдрүүдэд гялтайх цөөхөн мэдээний нэг л энэ байх шив дээ... Гари Гарденрийг л хүмүүс юун Крейг ахыгаа бол дагуулахгүй авъяастай хүүхэд гээд байгаам даа. САМ дээр СМ дээр тоглодог. Ямар сайндаа л Рафа явахаасаа өмнө Ливерпүүлдээ авчих гээд сүүлд Интерт очсон хойноо хүртэл линкдээд байсан... Удахгүй манай Лампард болох байхаа...

Би хэлдэг байсан манай ирээдүйн Терри гээд одоо Клрак маань юм дуулганаа...араас нь Гарднер манай Лампард болох байх хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sat Dec 04, 2010 9:58 pm

Image

Жонатан Хогг гэрээгээ сунгалаа...

МанЮгийн эсрэг гараанд гарч дэлхийн хэмжээний топ тоглогчдыг тэрүүхэндээ дээрэлхээд амжсан ДМ маань 2013 он хүртэл Вилла Паркт үлдэхээр боллоо...

Үнэнийг хэлэхэд Хогг бусдаасаа чадвар потенциалаар харьцангуй доогуур ч маш их хөдөлмөрч хүү... бас дайчин... залуу хүнд заавал байх ёстой чанарууд л даа... сүүлийн 1 жил огцом сайжирсан... Баннан, Албрайтон 2 л гэхэд их эрт тодорсон Кларк ч гэсэн харин мань эр дундажууд дунд цохиж явснаа энэ жил огцом сайжирсан... манай ирээдүйн Машерано болох болтугай...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Буучин » Sat Dec 04, 2010 10:04 pm

Залуу хүүхдүүдыг эртнээс бэлдээд эхэллээ дээ..
Виллагийн дасгалжуулагч алсын хараатай ажиллаад байна уу даа..
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sat Dec 04, 2010 10:11 pm

Image

Өнгөрсөн улиралд Блакбуулд зээлээр тоглож тэдний гайхалтай улирлын нэгэн хэсэг болж 20 тоглолтонд оролцож 1 гоол хийгээд амжсан залуу Барри Баннан маань харин Виллагийнхаа талбайн зүрхэнд өөрийнхөө чадварыг харуулах цаг ирээд байна... Ульегийн хэлж байгаагаар манай хүүхдүүд дундаас мань эрийг хамгийн их бишрүүлсэн нь Баннан гэнэ... Улье хэлэхдээ:

- Би түүнд зөвлөгөө өгөхдөө дуртай... Барсагийн тоглолт дуусмагц л би түүнтэй ярилцсан... Би түүнд дэлхийн хамгийн шилдэг тоглогчид чамаас намхан байгааг харж байна уу? Чави, Иниеста, Педро, Месси гээд л... Чи тэдний яаж тоглож байгааг харж суралц, тэд бүгд л чам шиг академиасаа гарч ирээд од болсон залуус... Тэд маш хурдтай, бөмбөг аваад л эргэн тойрноо хараад л дамжуулдаг... Чи ийм байх хэрэгтэй... ийм байхыг чармайх хэрэгтэй... бөмбөгөө алдвал яаж ажиллаж байгааг харсан уу? тэднээс суралцах хэрэгтэй гэж хэлсэн...
АПЛ бол бусад лигээс илүү физикал... гэхдээ энэ чинь өндөр намын асуудал биш... энэ бол уг хүний хичээл чармайлт, дайчин байдалтай л холбоотой... Барри үүнийг хийж чадна... Би түүн шиг бүр түүнээс ч жижигхэн тоглогчидыг удирдан тоглуулж явсан...Топ тоглогчид бие томтойдоо биш илүү ухаалагтаа, чадвар, хүсэл зорилготойдоо топ болсон байдаг... Залуу Баррид энэ бүх чанар бий...

Дашрамд хэлэхэд талбай дээр бусдаасаа илт жижиг харагддаг Барри Баннан маань 1 метр 70 см юм байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sat Dec 04, 2010 10:37 pm

Image

хүүхдүүд л гээд байдаг ингээд харсан чинь том залуус болцым бишүү хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Realist » Sun Dec 05, 2010 12:58 am

Villa_Bayaraa wrote: Виллагийн залуу арслангуудын хувьд энэ удаагийн ялалт ус агаар мэт хэрэгтэй байна...


Одоо цаашид Виллагын Гүегнүүд гэвэл зохилтой :ногоон:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sun Dec 05, 2010 10:45 am

Image
Ливерпүүлийн амьд домог Каррагер Ульег анфиелдэд сайхан уур амьсгалтайгаар хүлээж авна гэдэгт итгэлтэй байна...

Тэрээр хэлэхдээ:
Жерарын авчирсан тоглогчид Истанбулын үдэшт гол үүрэг гүйцэтгэсэн болохоор тэр гайхалтай ялалт түүнтэй бас холбоотой гэж би боддог. Дасгалжуулагч багаа орхино гэдэг бол мэдээж ажил хэрэг сайнаар эргээгүй болохоор л явсан хэрэг. Сүүлд Рафа ч гэсэн адилхан. Гэхдээ Жерар энэ багт ялагчдыг үлдээж чадсанаараа агуу юм. Тэр тийм ялагчийн сэтгэлзүйтэй баг хүлээж аваагүй. Харин ялагчийн сэтгэлзүйтэй баг хүлээлгэж өгсөн. Баг тухайн үедээ сайн тоглохгүй байсан ч тэр үед хэрхэн цом авч, хэрхэн ялалт байгуулахаа мэддэг тоглогчид хамтдаа нэг дор байсан. Би, Сами, Стиви, Майкл, Диди, Жон Рийсе гээд л... Гол гол финалуудад бид хэд л үзэлцдэг байсан. Энэ нь Рафагийн ажлыг илүү хөнгөвчилж өгсөн гэж боддог...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby che » Sun Dec 05, 2010 10:51 am

Харин Карра маань Рафа-г жаахан муулсан мэт л юм ярьцан байлээ. Гэхдэ Карра-д асар их зүйл л сургасан гэдийм байлээ, бараг л 2 дахь аав шиг байсан гээд л ярьдийн.

Вилла шиг одоо гоё ингээд Англи залуусаа хөгжүүлээд тоглуулаад байвал байна шүү угна манайх.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 40 guests
cron