Агуу өрсөлдөөн - Эль Классико

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby CAHAKA » Tue Nov 30, 2010 7:46 pm

Каталан л гэцгээх юм. Тэр Пэдро нь лав каталан биш биз дэ.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Могжоохон » Tue Nov 30, 2010 8:18 pm

Хожигдсон хүний үг, үг биш хахахахахахахаха
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Могжоохон » Tue Nov 30, 2010 8:24 pm

TraP wrote:
Olzii wrote:
spain man wrote:Харин Барсатай Чэлси, Ман ю хоёр л сайн үзэх байх... Гэхдээ Чэлси эссэйнтэйгээрээ л... түүнээс биш эссэйн нтэр байхгүй бол бас л наадуулна даа... Ман Ю ч яахав угийн л эмх цэгцтэй, довтолгоо хамгаалалт туршлага гээд жигдэрчихсэн баг... Эртхэн мулталж өгөөрэй та минь...


Ямар ч байсан Барсагийнханд баяр хүргэе, Реал Барса 2-т хоёуланд нь дургүй :ногоон: Иймээс хэн нь хэнийгээ алж хядах нь надад юуны хамаа байхав

Барсатай ЧЛ финалд л энэ жил таараад нутгийн дэвжээн дээрээ энэ жил сөхрүүлнэ ээ, өөр газар таарахаар шүүгчдүүлчих аюултай :ногоон:

Энэ жилийн АЛ-д 3н том л нэр дэвшигч харагдаад байгаа. Барса Ману Челси... Аль нэгийн финалд хожиж цом авбал илүү амттай байгаад байгаадаа :sup:

miniiheer boldog bol Champions League final-d Barca vs Chelsea taaraad 90 minut Barca 3 - 3 Chelsea gej tentseed, +30minutand Barca 5 - 5 Chelsea. penalty-gaar shiidegdvel ch goyo yum bolno doo
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Olzii » Tue Nov 30, 2010 9:20 pm

Ноднингийнх шиг фантазитай онооолтуудыг УЕФА тааруулж зохиол бичвэл финалд Вэмблийн цэнгэлдэхэд (Барса вс Челси) эсвэл (Барса вс МанЮ) гэсэн хувилбарыг л тааруулах ёстой доо. Мөн арай эрт Барса вс Интер, Моу вс Челси гэсэн хувилбаруудыг тааруулна даа.
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Cule » Tue Nov 30, 2010 9:34 pm

Классико Өлзийгийн хуучыг хөдөлгөчихвүү...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Olzii » Tue Nov 30, 2010 9:53 pm

Уг нь тануустай хэрүүл хийх төлөвлөгөөгүй бгаа юмсан, хувь хүн рүү хандсан бичлэг хийхгүй байвал зүгээрсэн
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby rednasca » Tue Nov 30, 2010 10:07 pm

Күлэ чинь Лаа болсон шд... ккк...
Last edited by rednasca on Tue Nov 30, 2010 10:19 pm, edited 1 time in total.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby enkuna » Tue Nov 30, 2010 10:18 pm

Мундаг формтой байгаа 2 клубын тоглолт, тэр тусмаа Классико их сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолт болох байх гэж хүлээж байсан чинь нэг тал нь доминанталсан л тийм тоглолт болж өнгөрлөө. Барса ямар ч гоё хөлбөмбөг үзүүлдэг юм бүр гайхалтай гэж хэлмээр эсрэгээр нь Моуриньо тал юуг бэлдэж бодож Ноу камп-д ирснийг гайхмаар.
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Miro Klose » Tue Nov 30, 2010 10:29 pm

Барса яг тоглодогоороо л тоглосон харин манайх дэндүү гэмээр муу байлаа гол нь ямар ч хариуцлаггүй байна.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Могжоохон » Tue Nov 30, 2010 11:12 pm

Би Реалд байсан 2 хүнийг хүндэлдэг. Рауль, Бэкхам
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Цэнгүүн » Tue Nov 30, 2010 11:23 pm

Энэ 5-Н тоо юу...ккк
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Бамбууш » Tue Nov 30, 2010 11:31 pm

За хэрэг болгож үзсэн Эл-Классико ч тэгээд Яруу Адарын тулаан гэхээсээ илүүгээр Благрүни өмсгөлтөнгүүдийн шоу болчих шиг боллоо... Иниеста, Шави хоёрын хослолын талаар нэмээд хэлэхэд ийм хослол Барсагын түүхэнд урьд нь байсан болов уу гэж бодогдох юм.. Эхний Гоолын момент аймар үүссэн.. Шави өөрөө ч нэг ярилцлаган дээрээ Иниестатай тоглоход их хялбар байдаг учир нь түүнд бөмбөг , эсвэл надад бөмбөг байгаа тохиолдолд нөгөө хүн маань бөмбөгийг авна гэдэгтээ итгэдэг гэсэн байсан... 2 хамгаалагчын дундуур явуулсан дамжууулкалтыг араараа өсгийдөж аваад хийдэг.. Класс... Шави Хернандез дэлхийн шилдэг угаасаа хүртэх эрхтэй.. Одоо цагийн хамгийн ухаалаг гайхамшигтай найруулагч Playmaker...ДАШТ-р хамгийн их амжилттай дамжуулалтыг хийсэн хүн бол Шави. Мөн довтолгоон моментыг хамгийн их үүсгэсэн хүн.. Иниеста тэр хоёрын хослол хоёр биендээ өгсөн дамжуулалтаар мөн л толгой цохисон.. Юу хэлэх гээд байна бэ гэхээр энэ хоёр бүүр бие биенээ дэндүү мэдэрч тоглодог болсон.. Тэр Парагвай дээр билүү дээ Иниестагын 16 гаднаас өгсөн дамжуулалтыг Шави шууд өсгийдөж Вильяад хаяад нөгөөдөх нь гоолдож байсан.. За тэгээд мэдээж Мэссигийн дмажуулалтууд.. Ялангуяа Вильяагын 2 дах гоолыг өгдөг дамжуулалт бол сүпер..Гайхалтай формтой л байгаад байх юм энэ Мэсси.. Хэнцэрийн буржаак дээр харин мань эр жүжиг тависан. Мэссиг ердөөсөө тэгж байхыг хараагүй болохоор ч тэр үү сонин санагдаж байсан.. Гэхдээ энэ чинь Эл Классико.. Ерөнхийдөө Барса зүгээр л хөлбөмбөгөө тоглосон.. Тэдний эсрэг доод зндааны баг ч гарч ирсэн тэд энэ бүрэлдэхүүнээрээ тулах юм бол яг л хөлбөмбөгөө л тоглоно.. Гэхдээ хөлбөмбөгийг тоглох, хөлбөмбөгийг өшиглөх гэдэг хоёр өөр зил өчигдөр Камп Ноуд болсон.. Би Барсаг дэмжээд үхэн катаад сүйд болдоггүй ч гэсэн нэг, хоёр жилийн өмнөөс тоглолтыг нь тааралдвал хардаг болсон.. Шалтгаан нь мэдээж Шави, Иниеста.. Тэр цагаас хойш бага сага судалгааг хийхэд Барса өөрсдийн филисофи дээрээ тулгуурлаж тактикаа боловсруулж өрсөлдөгчөө буулгаж авдаг.. Тэр нь их энгийн хялбар.. Хөлбөмбөг тоглох.. Гэхдээ зүгээр хаа хамаагүй цөлөөд өшиглөөд байхгүй, уран гоёмсог дамжуулалт, хоорондын ойлголцол, нэг хүн шиг хамгаалж нэг хүн шиг довтлох зэрэгүүд.. Эднийг яг одоо үед Барса л хийж байгаа.. Хийх хийхдээ хийсэн шиг хийж байгаа.. Тэдний фэнүүд азтай хүмүүс л дээ.. За Барса-н филисофи бол угаасаа Круйфын үлдээсэн Reputation л дээ.. Нийтийн хөлбөмбөгт багийн ямарч тоглогч талбай дээр ямарч тоглогчын үүргийг гүйцэтгэж чаддаг байх ёстой гэсэн нэг зүйл байдаг.. Жишээ нь өчигдөр Пикьү цаг дуусахаас нилээн хэдэн минутын өмнө бөмбөгийг зүүнээр авч орохдоо, Иниестатай one-two touch хийж байна билээ.. Үндсэн үрэг нь төвийн хамгаалагч хүн шүү дээ.... Багийн нилэнхүй араам нь бусад дундаж ч юмуу арай бага ур чадвартай тоглогчидоо аваадөөрсдийн төвшинд аваачиж байгаа юм... Уураг тархи нь зөв сэтгэж зөв ажиллах юм бол бусад эрхтэн ч зөв ажиллаж байгаатай бараг ялгаагүй дээ....Вильяа ч яг ирсэн дамжуулалтыг яг л зоодог довтлогч юм.. Угаасаа гоол хийх чадвар нь маш сайтай довтлогч л доо.. Ерөнхийдөө би ийм үр дүнг дотроо бодож байсан уу? бараг л ... Би Миэрда энэ тэрийн тоглолтыг сонирхож, тоож үзэж байгаагүй.. Шабигаа хааяа нэг яаж байна ийж байна гэж харж үзэхээс биш ер нь ла Лийг үзээд яваад байх ч зав байхгүй.. Өөрийнхөө муу Сапирсан багийг ч алдаг оног үзэж байгаа хүн.. Гэхдээ Миерда болон Пэрэз нахиад хичнээнийг үрж зарж том том тоглогчдыг авчирсан ч Барсагын энэ цагийн багийг хожиж чадна гэж хувьдаа бодохгүй байгаа.. Өчигдөр хүний урманд хаалгаруу довтолсон довтолгоо тэднээс харагдаагүй.. Уг нь Эл Классиког чимдэг зүйл бол тэмцэл байдаг. Өчигдөр бол нэг нь хөлбөмбөг тоглоод нөгөөх нь бөмбөг ирвэл цөлөх эсвэл өшиглөчихөөд байсан.. За тэр Каталан, Кастилл энэ тэрийг нь мэддэг юм шиг духлаа аашаад яахав. Яс юман дээрээ та нар дунд ч тэдний хоорондын тэмцэлийг биер ч юмуу мэдэрсэн хүмүүс байхгүй дээ.. Тэгэхээр миний санаа гэвэл Миэрда өмсгөлийг өмссөн тоглогч болгон гадаад дотоод байх нь хамаагүй энэ тулааны сүр хүч ач холбогдолыг хэнээээээр ч хэлүүлэлтгүй мэдэж байх ёстой. Энэ тоглолтонд биеэ дайчилах чадвартай байх ёстой гэж бодоод вайгаа юм... Өзилийг чинь ДАШТ-р харж байхад нэг л лаагаад хядаад дамжуулаад гоолдоод яваад байсан. Өчигдөр аргагүй араам дутаж байх шиг..Арай л балчирдсан санагдсан.. Кэдира ч гэсэн.. Овоо л хамгаалаад довтолгоон эхлүүлээд байсан, өчигдөр бол бөмбөгөнд тоотой л хүрсэн вайх..Миэрдагаас хамгийн сайн тоглосон нь одоо хэн юм? Тэр гээд хэлчих хүн алга миний хувьд. За тэгээд тэр элдэв шалдав рамос энэ тэрийн түлхэлт дайралт энэ тэр бол ийм зэргийн тэмцээнд байх л зүйл.. Рамос гэхдээ Мэсси дээр яах аргагүй зэвүүн алдаа хийж байна билээ.. Пуёол энэ тэрийг түлхэх бол well ийм юм байх л даа.. Өмөөрч энэ тэр байгаа юм биш.. Ямарч тайван күн шатдаг. Тэгж байхад баг нь ват нойлоороо шал арчиж байхад энэ зэргийн шарыг бол асар тайван хүн ч гэсэн гаргах байх.. Харин тэр Дайвер аалзын Пэпыг түлхдэг бол үнэндээ un fucking professinal.. Икэрын хувьд эхний гоол дээр (тасархай ур чадвар байсан) нээх буруутгах аргагүй. Арай хурдан хөдөлсөн бол Шавиг сандаруулж болох байсан ч цаадах нь зүгээр нэг тоглогч байгаагүй л дээ.. Хоёрдахь бол тэр Пэдрог алддаг нөхөрийн буруу.. Марсело айсан уу? за гуравдах бол боломж байсан.. 4,5 дахиуд бол гээд аягүй эксперт шиг аашихгүй юу гах гах..Моугын гараа ч ерөнхийдөө одоо цагт ихэнхи багийн гараани тактик болоод байгаа 4-5-1 буюу задлах юм бол 4-2-3-1.. Дундаа хоёр хамгаалах чиглэлийн хагастай. Гэхдээ шаби найруулах үүрэгтэй. Кэдира ч гэсэн нэг тиймэрхүү үүрэгтэй гарсан байх. Өзил АМ дээр баруунд Дайвер зүүнд Ди Мариа. Урдаа Бензэма. Яахав энэ арга барилын давуу тал бөмбөг сайн эзэмшинэ. Мөн Бүсээр хамгаалах (Zonal Marking) хийхэд тохиромжтой гэж зарим хөлбөмбөгийн мэргэжилтэнгүүд үздэг юм.. Өзил угаасаа найруулах ёстой байсан ч түүнд бөмбөг нээх их очиогүй. Арга ч үгүй л дээ.. Өрсөлдөгч нь энэ удаад Барса байсан. хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо. Мөн бөмбөг эзэмшиье гэвэл дамжуул. Их л энгийн..Тэд үүнийгээ бүүр ч энгийн харагдуулаад байгаа юм.. Моугын бодол бол боломж олдвол сөргөөс хсна гэсэн байж мэдэх юм.. харин 2 гоол алдангуутаа нэмж гоол алдахгүй гэж хамгаалалтаа яах аргагүй зузаатгасан л даа.. Интерээр өнгөрсөн хавар Барсаг хожиход Занетти гээд агуу гар Мэсси дээр шууд Man-Marking хийж тоглуулаагүй юмдаг. Мөн Камбиоссо , Шавид их гай учируулсан. Тэгэхээр магадгүй энэ хоёрыг man-marking хийж үзсэн бол? за тэгээ ч гэсэн Иниесста , Пэдро энэ тэр зүгээр сууж байхгүй л байх вайсан вайх. Ер нь тэгээд би бодлоо л доо.. Түрүү жил Камп Ноуд байхад Реал сайн тоглосон.. Хожихоор биш гэхэд тэнцэхээр тоглолт үзүүлж байсан. Тэрний дараагаас би бодохдоо ирэх жилүүдийн Классико улам л хүчирхэг болох нь дээ гэж байлаа.. Гэхдээ бас бичихдээ Пэрэз хичнээн гөөнгө үрж хаяж, том том нэрнүүдийг шинээр тодорч байгаа гаруудыг авчирсан ч тэд өөрсдийн гэсэн филисофийг, Реал Мадрид бол зөвхөн бренд нэр биш, Жэрси нь зөвхөн алдар нэр бсих түүнээс арай илүү зүйл гэдгийг тэдгээр тамирчиддаа ойлгуулж чадахгүй бол тэд Барсад энэн шигээ тээрэмдүүлсээр байх бизээ.. Арсен Венгэрын хэлсэнээр - Барса бол урлаг... Ямарч хөлбөмбөгийн талаархи ойлголт байхгүй эсвэл огт сонирхдоггүй хүмүүс нэг удаа суугаад Барсагын тоглолтыг хэрэг болгож үзэхэд энэ үг үнэний хувьтай болох нь анзаарагдах байх.. Үзэн ядагчид, Античууд ч гэсэн хичнээн аман дээрээ тэднийг муулж байгаа ч гэсэн өөрсдийн сэтгэл дотроо тэднийг гайхалтай гэж хүлээн зөвшөөрч байгаа байх гэж би хувьдаа боддог юм.. Дачихгүй духлаа шааж байгаа гарууд бол угаасаа амьдрал дээр ч гэсэн эмгэн хумс шиг л нөхдүүд вайгаа дөө... Хөлбөмбөг бол Гайхамшигтай Спорт.. Тэр хөлбөмбөгийн ногоон талбайд Барса үеийн үед л Шидтэнгүүд байж ирсэн.. Энэ удаагийн Эл Классиокод ч гэсэн тэрийгээ харууллаа.. Хавар Сантьияго Бэрнабүэд болох тоглолтыг нэг харая..
Forza Barca. Bravo Xavi...........
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Цэнгүүн » Tue Nov 30, 2010 11:46 pm

Барса бол урлаг :-D
Халзан сайхан бичиж...
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby spain man » Wed Dec 01, 2010 12:12 pm

NikkEi_Hotspur wrote:харин тийн маш эртний 2000 оноос өмнөх үеийн үлгэрт л Эль Классико гэж байсан байх


Аргагүй шинэхэн сонирхогч байна шүү... Пл.ийг С1 ээр дамжууллаа, тоттэнхэм таалагдлаа үзлээ... Үгүй бас ингэж болохгүй шд... Мэддэггүй юмныхаа талаар дуугүй л байвал дээр дээ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby rossi37 » Wed Dec 01, 2010 1:49 pm

за манайх илуу нь рэал дутуу нь бсан. ~ Més que un club ~
rossi37
 
Posts: 30
Joined: Wed Apr 07, 2010 5:23 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby GUZ » Wed Dec 01, 2010 2:14 pm

Бамбууш wrote:За хэрэг болгож үзсэн Эл-Классико ч тэгээд Яруу Адарын тулаан гэхээсээ илүүгээр Благрүни өмсгөлтөнгүүдийн шоу болчих шиг боллоо... Иниеста, Шави хоёрын хослолын талаар нэмээд хэлэхэд ийм хослол Барсагын түүхэнд урьд нь байсан болов уу гэж бодогдох юм.. Эхний Гоолын момент аймар үүссэн.. Шави өөрөө ч нэг ярилцлаган дээрээ Иниестатай тоглоход их хялбар байдаг учир нь түүнд бөмбөг , эсвэл надад бөмбөг байгаа тохиолдолд нөгөө хүн маань бөмбөгийг авна гэдэгтээ итгэдэг гэсэн байсан... 2 хамгаалагчын дундуур явуулсан дамжууулкалтыг араараа өсгийдөж аваад хийдэг.. Класс... Шави Хернандез дэлхийн шилдэг угаасаа хүртэх эрхтэй.. Одоо цагийн хамгийн ухаалаг гайхамшигтай найруулагч Playmaker...ДАШТ-р хамгийн их амжилттай дамжуулалтыг хийсэн хүн бол Шави. Мөн довтолгоон моментыг хамгийн их үүсгэсэн хүн.. Иниеста тэр хоёрын хослол хоёр биендээ өгсөн дамжуулалтаар мөн л толгой цохисон.. Юу хэлэх гээд байна бэ гэхээр энэ хоёр бүүр бие биенээ дэндүү мэдэрч тоглодог болсон.. Тэр Парагвай дээр билүү дээ Иниестагын 16 гаднаас өгсөн дамжуулалтыг Шави шууд өсгийдөж Вильяад хаяад нөгөөдөх нь гоолдож байсан.. За тэгээд мэдээж Мэссигийн дмажуулалтууд.. Ялангуяа Вильяагын 2 дах гоолыг өгдөг дамжуулалт бол сүпер..Гайхалтай формтой л байгаад байх юм энэ Мэсси.. Хэнцэрийн буржаак дээр харин мань эр жүжиг тависан. Мэссиг ердөөсөө тэгж байхыг хараагүй болохоор ч тэр үү сонин санагдаж байсан.. Гэхдээ энэ чинь Эл Классико.. Ерөнхийдөө Барса зүгээр л хөлбөмбөгөө тоглосон.. Тэдний эсрэг доод зндааны баг ч гарч ирсэн тэд энэ бүрэлдэхүүнээрээ тулах юм бол яг л хөлбөмбөгөө л тоглоно.. Гэхдээ хөлбөмбөгийг тоглох, хөлбөмбөгийг өшиглөх гэдэг хоёр өөр зил өчигдөр Камп Ноуд болсон.. Би Барсаг дэмжээд үхэн катаад сүйд болдоггүй ч гэсэн нэг, хоёр жилийн өмнөөс тоглолтыг нь тааралдвал хардаг болсон.. Шалтгаан нь мэдээж Шави, Иниеста.. Тэр цагаас хойш бага сага судалгааг хийхэд Барса өөрсдийн филисофи дээрээ тулгуурлаж тактикаа боловсруулж өрсөлдөгчөө буулгаж авдаг.. Тэр нь их энгийн хялбар.. Хөлбөмбөг тоглох.. Гэхдээ зүгээр хаа хамаагүй цөлөөд өшиглөөд байхгүй, уран гоёмсог дамжуулалт, хоорондын ойлголцол, нэг хүн шиг хамгаалж нэг хүн шиг довтлох зэрэгүүд.. Эднийг яг одоо үед Барса л хийж байгаа.. Хийх хийхдээ хийсэн шиг хийж байгаа.. Тэдний фэнүүд азтай хүмүүс л дээ.. За Барса-н филисофи бол угаасаа Круйфын үлдээсэн Reputation л дээ.. Нийтийн хөлбөмбөгт багийн ямарч тоглогч талбай дээр ямарч тоглогчын үүргийг гүйцэтгэж чаддаг байх ёстой гэсэн нэг зүйл байдаг.. Жишээ нь өчигдөр Пикьү цаг дуусахаас нилээн хэдэн минутын өмнө бөмбөгийг зүүнээр авч орохдоо, Иниестатай one-two touch хийж байна билээ.. Үндсэн үрэг нь төвийн хамгаалагч хүн шүү дээ.... Багийн нилэнхүй араам нь бусад дундаж ч юмуу арай бага ур чадвартай тоглогчидоо аваадөөрсдийн төвшинд аваачиж байгаа юм... Уураг тархи нь зөв сэтгэж зөв ажиллах юм бол бусад эрхтэн ч зөв ажиллаж байгаатай бараг ялгаагүй дээ....Вильяа ч яг ирсэн дамжуулалтыг яг л зоодог довтлогч юм.. Угаасаа гоол хийх чадвар нь маш сайтай довтлогч л доо.. Ерөнхийдөө би ийм үр дүнг дотроо бодож байсан уу? бараг л ... Би Миэрда энэ тэрийн тоглолтыг сонирхож, тоож үзэж байгаагүй.. Шабигаа хааяа нэг яаж байна ийж байна гэж харж үзэхээс биш ер нь ла Лийг үзээд яваад байх ч зав байхгүй.. Өөрийнхөө муу Сапирсан багийг ч алдаг оног үзэж байгаа хүн.. Гэхдээ Миерда болон Пэрэз нахиад хичнээнийг үрж зарж том том тоглогчдыг авчирсан ч Барсагын энэ цагийн багийг хожиж чадна гэж хувьдаа бодохгүй байгаа.. Өчигдөр хүний урманд хаалгаруу довтолсон довтолгоо тэднээс харагдаагүй.. Уг нь Эл Классиког чимдэг зүйл бол тэмцэл байдаг. Өчигдөр бол нэг нь хөлбөмбөг тоглоод нөгөөх нь бөмбөг ирвэл цөлөх эсвэл өшиглөчихөөд байсан.. За тэр Каталан, Кастилл энэ тэрийг нь мэддэг юм шиг духлаа аашаад яахав. Яс юман дээрээ та нар дунд ч тэдний хоорондын тэмцэлийг биер ч юмуу мэдэрсэн хүмүүс байхгүй дээ.. Тэгэхээр миний санаа гэвэл Миэрда өмсгөлийг өмссөн тоглогч болгон гадаад дотоод байх нь хамаагүй энэ тулааны сүр хүч ач холбогдолыг хэнээээээр ч хэлүүлэлтгүй мэдэж байх ёстой. Энэ тоглолтонд биеэ дайчилах чадвартай байх ёстой гэж бодоод вайгаа юм... Өзилийг чинь ДАШТ-р харж байхад нэг л лаагаад хядаад дамжуулаад гоолдоод яваад байсан. Өчигдөр аргагүй араам дутаж байх шиг..Арай л балчирдсан санагдсан.. Кэдира ч гэсэн.. Овоо л хамгаалаад довтолгоон эхлүүлээд байсан, өчигдөр бол бөмбөгөнд тоотой л хүрсэн вайх..Миэрдагаас хамгийн сайн тоглосон нь одоо хэн юм? Тэр гээд хэлчих хүн алга миний хувьд. За тэгээд тэр элдэв шалдав рамос энэ тэрийн түлхэлт дайралт энэ тэр бол ийм зэргийн тэмцээнд байх л зүйл.. Рамос гэхдээ Мэсси дээр яах аргагүй зэвүүн алдаа хийж байна билээ.. Пуёол энэ тэрийг түлхэх бол well ийм юм байх л даа.. Өмөөрч энэ тэр байгаа юм биш.. Ямарч тайван күн шатдаг. Тэгж байхад баг нь ват нойлоороо шал арчиж байхад энэ зэргийн шарыг бол асар тайван хүн ч гэсэн гаргах байх.. Харин тэр Дайвер аалзын Пэпыг түлхдэг бол үнэндээ un fucking professinal.. Икэрын хувьд эхний гоол дээр (тасархай ур чадвар байсан) нээх буруутгах аргагүй. Арай хурдан хөдөлсөн бол Шавиг сандаруулж болох байсан ч цаадах нь зүгээр нэг тоглогч байгаагүй л дээ.. Хоёрдахь бол тэр Пэдрог алддаг нөхөрийн буруу.. Марсело айсан уу? за гуравдах бол боломж байсан.. 4,5 дахиуд бол гээд аягүй эксперт шиг аашихгүй юу гах гах..Моугын гараа ч ерөнхийдөө одоо цагт ихэнхи багийн гараани тактик болоод байгаа 4-5-1 буюу задлах юм бол 4-2-3-1.. Дундаа хоёр хамгаалах чиглэлийн хагастай. Гэхдээ шаби найруулах үүрэгтэй. Кэдира ч гэсэн нэг тиймэрхүү үүрэгтэй гарсан байх. Өзил АМ дээр баруунд Дайвер зүүнд Ди Мариа. Урдаа Бензэма. Яахав энэ арга барилын давуу тал бөмбөг сайн эзэмшинэ. Мөн Бүсээр хамгаалах (Zonal Marking) хийхэд тохиромжтой гэж зарим хөлбөмбөгийн мэргэжилтэнгүүд үздэг юм.. Өзил угаасаа найруулах ёстой байсан ч түүнд бөмбөг нээх их очиогүй. Арга ч үгүй л дээ.. Өрсөлдөгч нь энэ удаад Барса байсан. хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо. Мөн бөмбөг эзэмшиье гэвэл дамжуул. Их л энгийн..Тэд үүнийгээ бүүр ч энгийн харагдуулаад байгаа юм.. Моугын бодол бол боломж олдвол сөргөөс хсна гэсэн байж мэдэх юм.. харин 2 гоол алдангуутаа нэмж гоол алдахгүй гэж хамгаалалтаа яах аргагүй зузаатгасан л даа.. Интерээр өнгөрсөн хавар Барсаг хожиход Занетти гээд агуу гар Мэсси дээр шууд Man-Marking хийж тоглуулаагүй юмдаг. Мөн Камбиоссо , Шавид их гай учируулсан. Тэгэхээр магадгүй энэ хоёрыг man-marking хийж үзсэн бол? за тэгээ ч гэсэн Иниесста , Пэдро энэ тэр зүгээр сууж байхгүй л байх вайсан вайх. Ер нь тэгээд би бодлоо л доо.. Түрүү жил Камп Ноуд байхад Реал сайн тоглосон.. Хожихоор биш гэхэд тэнцэхээр тоглолт үзүүлж байсан. Тэрний дараагаас би бодохдоо ирэх жилүүдийн Классико улам л хүчирхэг болох нь дээ гэж байлаа.. Гэхдээ бас бичихдээ Пэрэз хичнээн гөөнгө үрж хаяж, том том нэрнүүдийг шинээр тодорч байгаа гаруудыг авчирсан ч тэд өөрсдийн гэсэн филисофийг, Реал Мадрид бол зөвхөн бренд нэр биш, Жэрси нь зөвхөн алдар нэр бсих түүнээс арай илүү зүйл гэдгийг тэдгээр тамирчиддаа ойлгуулж чадахгүй бол тэд Барсад энэн шигээ тээрэмдүүлсээр байх бизээ.. Арсен Венгэрын хэлсэнээр - Барса бол урлаг... Ямарч хөлбөмбөгийн талаархи ойлголт байхгүй эсвэл огт сонирхдоггүй хүмүүс нэг удаа суугаад Барсагын тоглолтыг хэрэг болгож үзэхэд энэ үг үнэний хувьтай болох нь анзаарагдах байх.. Үзэн ядагчид, Античууд ч гэсэн хичнээн аман дээрээ тэднийг муулж байгаа ч гэсэн өөрсдийн сэтгэл дотроо тэднийг гайхалтай гэж хүлээн зөвшөөрч байгаа байх гэж би хувьдаа боддог юм.. Дачихгүй духлаа шааж байгаа гарууд бол угаасаа амьдрал дээр ч гэсэн эмгэн хумс шиг л нөхдүүд вайгаа дөө... Хөлбөмбөг бол Гайхамшигтай Спорт.. Тэр хөлбөмбөгийн ногоон талбайд Барса үеийн үед л Шидтэнгүүд байж ирсэн.. Энэ удаагийн Эл Классиокод ч гэсэн тэрийгээ харууллаа.. Хавар Сантьияго Бэрнабүэд болох тоглолтыг нэг харая..
Forza Barca. Bravo Xavi...........


ливерпүүл сүйрээд барса мандаад ирсэн чинь зүрхний хайртай барса болж аймаар магтаж биччжээ ливерпүүлийн фанат урвасан бололтой. гэснээс шави дэлхий аваргаар ганцхан ассист хийсэн байна бүр ганц гоол хийгээгүй тэхээр тийм сайн тоглосон гэсэн үгүүү
User avatar
GUZ
 
Posts: 933
Joined: Thu Jul 16, 2009 12:22 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby TraP » Wed Dec 01, 2010 2:23 pm

Баг нь затираад ирэхээр хүн юм чинь бас өөр баг харж баясаж дэмжих эрхтэй юм байгааздэээ... :ногоон:
Халзанг давтан цусны шинжилгээнд оруулах шаардлагатай... Благрүни хольцтой байх өндөр магадлалтай...Яавч цэвэр цусны коп бишээ этр :ногоон:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby TraP » Wed Dec 01, 2010 2:28 pm

Гэснээс Шави 2006 оны Кана шиг авчих шанс өндөр л дөө...гэхдээ Шави авбал Иниеста яах болж байнаа...Энэ 2ын инфүлэнс тэнцүү болчоод байдаг...Иниестай финалын гоол этр гээд илүү ч гэхэд буруудахгүй....
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Reda » Wed Dec 01, 2010 2:42 pm

“Camp Nou” дахь төгс төгөлдөр гайхамшиг

Испанийн хөлбөмбөгийн лигийн хоёр агуу “Барселона”-“Реал Мадрид”-ын тулаан дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлийг соронз мэт татдаг. Үүн шиг сонирхолтой, жинхэнэ “цөс хөөргөсөн” тоглолт гэвэл дэлхийн аваргын финалын тоглолт байх.

Манай гаригийн хагас тэрбум хүнийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө “уядаг” La Liga-гийн El Gran Clasico-г “амьдаар нь” үзэхээр Испанийн Каталон мужийн нийслэл Барселонад хөл тавилаа. Каталонд арваннэгдүгээр сарын 28-нд буюу ням гаригт парламентын сонгууль нь таарсан тул El Clasico-г 29-ний даваа гаригт явуулахаар болсон юм.

ТОГЛОЛТЫН ӨМНӨХ СЭТГЭЛ ЗҮЙН ТУЛААН
El Clasico-гийн уур амьсгал тав хоногийн өмнөөс орж гудамж, метро, такси хаана ч “Барса Реал Мадрид”-ын тухай сэжүүр гарган ярилцаж “Барса”-гийн далбаа, өмсгөл, ороолтоор гангарагчид олширч байлаа. Тоглолт ойртох тусам хэвлэлээр сэтгэл зүйн дайн ширүүснэ. “Реал Мадрид”-ын дасгалжуулагч Жозе Моуриньо “Би “Челси”, “Интер”-тэй “Camp Nou”-д ирэхэд их сонирхолтой байсан. Одоо “Реал”-тай тэнд очиход бүр илүү “сонирхолтой” болох биз” гэж мэдэгдсэн. Криштиано Роналдо “Манай хаалганд найман гоол хийж чадах нь уу, харъя л даа” гэж өрсөлдөгчөө өдөж байв. Учир нь “Барса” өмнөх тойрогт өрсөлдөгчөө 8:0-ээр, “Реал” өрсөлдөгчөө 5:1-ээр хожсон юм. Хоёулаа маш сайн байгаа. Мадридын баг нэг онооны илүүгээр хүснэгтийг тэргүүлж байлаа.

СТАТИСТИК “РЕАЛ”-ЫН ТАЛД

Энэ нь Испанийн хөлбөмбөгийн 209 дэх “El Clasico”. “Реал” 85, “Барса” 81 удаа хожжээ. 42 тоглолт тэнцээгээр өндөрл өсөн аж. Харин “Camp Nou”-д болсон 80 тулаанд “Azulgrana” буюу хөх улаанууд 46 хожиж, “Реал” 18 хожжээ. Сүүлийн таван жилд цагаанууд өрсөлдөгчөө талбай дээр нь буулгаж авч чадаагүй яваа аж. Бас нэг сонирхолтой статистик гэвэл дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лео Месси португал мэргэжилтэн Ж.Моуриньогийн удирдсан багт гоол хийж байгаагүй юм. Роналдо “Барса”-гийн хаалгыг мялааж байсан түүх ч байхгүй аж.

“CAMP NOU”-ГИЙН ГАДНА БОЛОН ДОТОР
Тоглолт эхлэхээс хоёр цаг 30 минутын өмнө “Camp Nou”-гийн гадаа ирэхэд “El Clasico”-г үзэхээр ирсэн хүмүүс холхилдож, энд тэндгүй “Барса”-гийн дууг дуулж, уухайлах нь сонсогдоно. Энэ үеэр цэнгэлдэхийн ойр орчимд түм түчигнэж бум бужигнаж автобус, машин явах аргагүй болсон байв. Гадуур шагийн билет зарсан хүмүүс зөнд өө. Зарим хорхойтон 300- 500 еврогоор шагийн билет авч байв. Энэ шөнө (тоглолт 21.00 цагт эхлэх тул аль хэдийнэ харанхуй болсон байв) улаан цэнхэр, шар өнгө цэнгэлдэхийн эргэн тойронд дүүрэн. “Реал”-ын цагаан өмсгөлтэй фэнүүд байдаггүй юм болов уу гэж сониучирхад тэднийг автобусаар шууд цэнгэлдэх рүү нь оруулж суудалд нь “залдаг” гэв.

Энэ нь хөлбөмбөгийн фанатуудын хооронд мөргөлдөөн гарахаас сэргийлдэг бололтой. Тоглолтын өмнөхөн “Реал”-ын тоглогчид бие халаалт хийхээр гарч ирэхэд цэнгэлдэх даяараа дургүйцэн хашгиралдаж, шүгэлдэх аж. Хамгийн заналт өрсөлдөгчийнх нь тоглогчид болон цагаан өмсгөл нь “Барса”-гийн фэнүүдийн хувьд тун зэвүүн харагддаг бололтой. Криштиано Роналдог хамгийн ихээр баалж аль “мууг нь үзэх” юм. Түүнийг стадион даяараа “Ese portugues el hijo puta es” буюу “Энэ португал бол янхны хүүхэд” хэмээн нэгэн дуугаар доромжлоход Роналдо сонсоогүй юм шиг байх аж. “Барса”-гийн тоглогчид “Бернабеу” цэнгэлдэхэд ирэхэд мөн хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог болохоор ийнхүү “хариугаа авдаг” аж.

“БАРСА”-ГИЙН БҮРЭН ДАВАМГАЙЛАЛ
Тоглолт эхлэхэд бэлэн болжээ. Өмнө нь хоёр ч “El Clasico”-г шүүсэн шүүгч Итурраладе шүглээ үлээн 209 дэх “El Clasico”- г эхлүүлэв үү, үгүй юү “Барса” бөмбөг эзэмшиж талбай дээрээ давамгайлж эхлэв. Улмаар 10 дахь минутад Иньестагийн дамжуулсан бөмбөгийг “Реал”-ын Марсель дутуу тасалж Хави дээр ирэхэд тэрээр ганцхан “хатгаад бөмбөгийг Касильясын хаалга руу илгээлээ. Гагцхүү энэ мөчийг хүлээж байсан “Camp Nou” цэнгэлдэх тэр аяараа хашгиран босч баярын уухай нүргэлэв. Үүнд догдлохгүй хүн, хөөрөхгүй цөс гэж байхгүй биз. Мэдээж “Реал”-ын фэнүүдээс бусад нь.

“Барса”-гийн давамгайлал үргэлжилсээр 19 дэх минутад Давид Вилья зүүн жигүүрээр бөмбөгийг хүлээн авч хаалга руу цохилоо. Бөмбөгийг Касильяс хаасан ч Педро гүйж ирээд хоосон хаалганд чихэж орхив. “Camp Nou” дахиад л нүргэлж, үзэгчид цэнгэлдэхийг нураах шахлаа. “Дахиад л хийгээд өг”, “Реал ингээд дууслаа” хэмээн хашгиралдана. Энэ хооронд “Реал”-ын тоглолт огт гарсангүй. Касильяс бөмбөгийг урагш нь цөлж, “Барса”-гийн хамгаалагчид тасалсаар. Харин Роналдогийн хаалттай цохилт хаалгатай ойрхон өнгөрлөө. Бусдаар бол “Реал” “харагдахгүй” байв. Роналдо хажуугаар гарсан бөмбөгийг “Барса”- гийн дасгалжуулагч Пеп Гуардиолагаас авахдаа аяархан түлхэж орхисноос болж бөөн шуугиан дэгдлээ.

Хоёр багийн тоглогчид хоорондоо барьцалдаж, цэнгэлдэх даяараа Роналдог хараан зүхэж шууд улаан хуудас өгч талбайгаас хөөхийг шаардав. Гэвч шүүгч шар хуудас өгөв. Үзэгчид Роналдог бөмбөг авахаар улам их шүгэлдэж, нөгөө үгээрээ доромжилно. “Реал” хоёр гоол алдсан тул Моуриньогийн хулхи нь бууж суудалдаа шигджээ. Тэгэхээр үзэгчид “Моуриньо, сандлаасаа босоод гараад ирээч” хэмээн Кубын алдарт “Гуантанмеара”-гийн аян дээр дуулах ажээ. Тэгснээ “Моуриньо “Челси”-д байхдаа Мессиг маш сайн жүжиглэж уналаа хэмээн мэдэгдэж байсан. Үүний хариуг фэнүүд нь ингэж барьж байгаа аж. Хоёрдугаар үед “Барса”-д ирээд анхны “El Clasico”-той учирч байгаа Вилья Мессигийн дамжуулалтаар хоёр гоол дараалан орууллаа.

Бүх юм тодорхой болов. “Реал”-ынхан дахин гоол алдахгүй гэж хичээсэн ч сэлгээгээр орж ирсэн Жеффрен тав дахь гоолыг оруулж “Барса”-гийн ялалтыг төгс төгөлдөр болгосон юм. Уурлаж цухалдахаас өөр юм чадахаа больсон “Реал”-ын хамгаалагч Серхио Рамос Пуйолийг нүүр рүү нь түлхэж унагасныхаа төлөө талбайгаас хөөгдлөө. Ийнхүү “Барса” талбай дээрээ “Реал”-ын өмнө 5:0-ээр бүжиглэж, Мадридын багаас тэргүүллийг нь булааж авлаа. “Барса”-чууд “Реал”-ын арьсыг нь хуулж, нүцгэлж хаялаа. Ж.Моуриньогийн тактик явахгүй гэдэг нь харагдлаа хэмээн үзэгчид ярьцгааж байна. “Барса” бүх юм нь цогцолж боловсорсон баг байна.

Манайх ийм болоход бас л дутуу байна” хэмээн Моуриньо тоглолтын дараа хүлээн зөвшөөрсөн юм. “Camp Nou” дахь “El Clasico” дуусч “Барса”-гийн фэнүүд сэтгэл хангалуун буцлаа. Тэд Барселона хотын төв талбайд байдаг “Canaleta” усан оргилуур дээр багийнхаа ялалтыг тэмдэглэхээр цуглажээ. Тэдний баяр үүр цайтал үргэлжилнэ. “El Clasico”-д ийм олон гоолын зөрүү гарах нь тун ховор. Моуриньо урьд өмнө ийм олон бөмбөгийн зөрүүгээр хожигдож байгааг үй аж. Тэрээр өөрийнхөө тактикаар хожно гэж ирсэн ч ийнхүү “хад мөргөөд” буцлаа. Гэхдээ “La Liga” дуусах яагаа ч үгүй. Ирэх дөрөвдүгээр сард цагаануудын талбай “Бернабеу”- д хариу “El Clasico” хүлээж байгаа. Моуриньо, Роналдо тэргүүтэй нөхөд заналт өрс өлдөгчөө 6:0-ээр хожно хэмээн занаж байгаа биз.

Б.Нямдорж
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Mr S » Wed Dec 01, 2010 3:09 pm

огт хөлбөмбөг сонирхдоггүй хүмүүс хүртэл 5-0-оо хөөх РЕАЛ нь тм муу юм гээд бхийм...... хэхэ.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Lucifer » Thu Dec 02, 2010 4:15 am

KaKa wrote:Энэ нь хөлбөмбөгийн фанатуудын хооронд мөргөлдөөн гарахаас сэргийлдэг бололтой. Тоглолтын өмнөхөн “Реал”-ын тоглогчид бие халаалт хийхээр гарч ирэхэд цэнгэлдэх даяараа дургүйцэн хашгиралдаж, шүгэлдэх аж. Хамгийн заналт өрсөлдөгчийнх нь тоглогчид болон цагаан өмсгөл нь “Барса”-гийн фэнүүдийн хувьд тун зэвүүн харагддаг бололтой. Криштиано Роналдог хамгийн ихээр баалж аль “мууг нь үзэх” юм. Түүнийг стадион даяараа “Ese portugues el hijo puta es” буюу “Энэ португал бол янхны хүүхэд” хэмээн нэгэн дуугаар доромжлоход Роналдо сонсоогүй юм шиг байх аж. “Барса”-гийн тоглогчид “Бернабеу” цэнгэлдэхэд ирэхэд мөн хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог болохоор ийнхүү “хариугаа авдаг” аж.


ESE PORTUGUÉS HIJO PUTA ES! (C.RONALDO + FIGO + MOURINHO)

http://www.youtube.com/watch?v=jQkxsxnlcf8

This Portuguese is the son of a bitch
энэ үгийг дайвер, урвагч дүлзэн фигу, моу нарт зориулж дуулдаг юм байна.
:RD
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby SORRY_GUYS » Thu Dec 02, 2010 12:32 pm

чи одоо энэ үгэнд хөөрөөд өөрийнхө бяцхан тархи-г хэмжүүлчих юмаа. янхны хүүхэд гэж хэлэхээр чамд тийм сайхан инээдтэй байна уу
User avatar
SORRY_GUYS
 
Posts: 27
Joined: Fri Jul 30, 2010 1:38 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Могжоохон » Thu Dec 02, 2010 3:13 pm

Одооноос хэрүүл хийхээ больё оо. Асуулт форумд бас энэ форумд орж ирээд хэрүүл хийгээд хэхэ. Одооноос би бусад багийнхантай хэрэлдэхгүй ээ. Та нарыг ч гэсэн битгий хэрэлд гэж уриалъя :mongol: :mongol: :mongol: :mongol:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby o_baatar316 » Thu Dec 02, 2010 3:47 pm

SORRY_GUYS ёстой л ингэж хэлмээр байна даа...
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Realist » Thu Dec 02, 2010 8:46 pm

Реал Барсаг 11:1

Энэ тоглолт 1942-1943 оны улиралд болсон байна. Испанийн цомын тэмцээний хагас шигшээд учраа таарсан мөнхийн өрсөлдөгчдийн хооронд болсон тоглолт итгэмээргүй тоогоор өндөрлөсөн байна. Уг тоглолтод Сантьяго Бэрнабэуд болсон бөгөөд Реалаас Баринага 4 гоол, Прудэн 3 гоол, Алонсо 2 гоол, Ботелла, Алсуа нар тус бүр нэг гоол оруулж түүхэн тоглолтод өөрсдийн хувь нэмрээ оруулжээ. Барса-гаас нэр төрийн гоолыг Мартин оруулжээ.

Нэг ийм амжилт байгаа л юм байна манайд хахаха. Даанч дээр үеийнх юм.


1962.09.30-наас 1965.12.19 хүртэлх хугацаанд Реал М мөнхийн өрсөлдөгч болох Барселоныг 6 Ла-Лигийн тоглолтод дараалан хожиж байжээ. Энэ хожлын цуврал нь хамгийн урт дараалсан ялалтын цуврал юм. За энийгээ л алдалгүй одоо хавар хожих минь.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron