by Бамбууш » Tue Nov 30, 2010 11:31 pm
За хэрэг болгож үзсэн Эл-Классико ч тэгээд Яруу Адарын тулаан гэхээсээ илүүгээр Благрүни өмсгөлтөнгүүдийн шоу болчих шиг боллоо... Иниеста, Шави хоёрын хослолын талаар нэмээд хэлэхэд ийм хослол Барсагын түүхэнд урьд нь байсан болов уу гэж бодогдох юм.. Эхний Гоолын момент аймар үүссэн.. Шави өөрөө ч нэг ярилцлаган дээрээ Иниестатай тоглоход их хялбар байдаг учир нь түүнд бөмбөг , эсвэл надад бөмбөг байгаа тохиолдолд нөгөө хүн маань бөмбөгийг авна гэдэгтээ итгэдэг гэсэн байсан... 2 хамгаалагчын дундуур явуулсан дамжууулкалтыг араараа өсгийдөж аваад хийдэг.. Класс... Шави Хернандез дэлхийн шилдэг угаасаа хүртэх эрхтэй.. Одоо цагийн хамгийн ухаалаг гайхамшигтай найруулагч Playmaker...ДАШТ-р хамгийн их амжилттай дамжуулалтыг хийсэн хүн бол Шави. Мөн довтолгоон моментыг хамгийн их үүсгэсэн хүн.. Иниеста тэр хоёрын хослол хоёр биендээ өгсөн дамжуулалтаар мөн л толгой цохисон.. Юу хэлэх гээд байна бэ гэхээр энэ хоёр бүүр бие биенээ дэндүү мэдэрч тоглодог болсон.. Тэр Парагвай дээр билүү дээ Иниестагын 16 гаднаас өгсөн дамжуулалтыг Шави шууд өсгийдөж Вильяад хаяад нөгөөдөх нь гоолдож байсан.. За тэгээд мэдээж Мэссигийн дмажуулалтууд.. Ялангуяа Вильяагын 2 дах гоолыг өгдөг дамжуулалт бол сүпер..Гайхалтай формтой л байгаад байх юм энэ Мэсси.. Хэнцэрийн буржаак дээр харин мань эр жүжиг тависан. Мэссиг ердөөсөө тэгж байхыг хараагүй болохоор ч тэр үү сонин санагдаж байсан.. Гэхдээ энэ чинь Эл Классико.. Ерөнхийдөө Барса зүгээр л хөлбөмбөгөө тоглосон.. Тэдний эсрэг доод зндааны баг ч гарч ирсэн тэд энэ бүрэлдэхүүнээрээ тулах юм бол яг л хөлбөмбөгөө л тоглоно.. Гэхдээ хөлбөмбөгийг тоглох, хөлбөмбөгийг өшиглөх гэдэг хоёр өөр зил өчигдөр Камп Ноуд болсон.. Би Барсаг дэмжээд үхэн катаад сүйд болдоггүй ч гэсэн нэг, хоёр жилийн өмнөөс тоглолтыг нь тааралдвал хардаг болсон.. Шалтгаан нь мэдээж Шави, Иниеста.. Тэр цагаас хойш бага сага судалгааг хийхэд Барса өөрсдийн филисофи дээрээ тулгуурлаж тактикаа боловсруулж өрсөлдөгчөө буулгаж авдаг.. Тэр нь их энгийн хялбар.. Хөлбөмбөг тоглох.. Гэхдээ зүгээр хаа хамаагүй цөлөөд өшиглөөд байхгүй, уран гоёмсог дамжуулалт, хоорондын ойлголцол, нэг хүн шиг хамгаалж нэг хүн шиг довтлох зэрэгүүд.. Эднийг яг одоо үед Барса л хийж байгаа.. Хийх хийхдээ хийсэн шиг хийж байгаа.. Тэдний фэнүүд азтай хүмүүс л дээ.. За Барса-н филисофи бол угаасаа Круйфын үлдээсэн Reputation л дээ.. Нийтийн хөлбөмбөгт багийн ямарч тоглогч талбай дээр ямарч тоглогчын үүргийг гүйцэтгэж чаддаг байх ёстой гэсэн нэг зүйл байдаг.. Жишээ нь өчигдөр Пикьү цаг дуусахаас нилээн хэдэн минутын өмнө бөмбөгийг зүүнээр авч орохдоо, Иниестатай one-two touch хийж байна билээ.. Үндсэн үрэг нь төвийн хамгаалагч хүн шүү дээ.... Багийн нилэнхүй араам нь бусад дундаж ч юмуу арай бага ур чадвартай тоглогчидоо аваадөөрсдийн төвшинд аваачиж байгаа юм... Уураг тархи нь зөв сэтгэж зөв ажиллах юм бол бусад эрхтэн ч зөв ажиллаж байгаатай бараг ялгаагүй дээ....Вильяа ч яг ирсэн дамжуулалтыг яг л зоодог довтлогч юм.. Угаасаа гоол хийх чадвар нь маш сайтай довтлогч л доо.. Ерөнхийдөө би ийм үр дүнг дотроо бодож байсан уу? бараг л ... Би Миэрда энэ тэрийн тоглолтыг сонирхож, тоож үзэж байгаагүй.. Шабигаа хааяа нэг яаж байна ийж байна гэж харж үзэхээс биш ер нь ла Лийг үзээд яваад байх ч зав байхгүй.. Өөрийнхөө муу Сапирсан багийг ч алдаг оног үзэж байгаа хүн.. Гэхдээ Миерда болон Пэрэз нахиад хичнээнийг үрж зарж том том тоглогчдыг авчирсан ч Барсагын энэ цагийн багийг хожиж чадна гэж хувьдаа бодохгүй байгаа.. Өчигдөр хүний урманд хаалгаруу довтолсон довтолгоо тэднээс харагдаагүй.. Уг нь Эл Классиког чимдэг зүйл бол тэмцэл байдаг. Өчигдөр бол нэг нь хөлбөмбөг тоглоод нөгөөх нь бөмбөг ирвэл цөлөх эсвэл өшиглөчихөөд байсан.. За тэр Каталан, Кастилл энэ тэрийг нь мэддэг юм шиг духлаа аашаад яахав. Яс юман дээрээ та нар дунд ч тэдний хоорондын тэмцэлийг биер ч юмуу мэдэрсэн хүмүүс байхгүй дээ.. Тэгэхээр миний санаа гэвэл Миэрда өмсгөлийг өмссөн тоглогч болгон гадаад дотоод байх нь хамаагүй энэ тулааны сүр хүч ач холбогдолыг хэнээээээр ч хэлүүлэлтгүй мэдэж байх ёстой. Энэ тоглолтонд биеэ дайчилах чадвартай байх ёстой гэж бодоод вайгаа юм... Өзилийг чинь ДАШТ-р харж байхад нэг л лаагаад хядаад дамжуулаад гоолдоод яваад байсан. Өчигдөр аргагүй араам дутаж байх шиг..Арай л балчирдсан санагдсан.. Кэдира ч гэсэн.. Овоо л хамгаалаад довтолгоон эхлүүлээд байсан, өчигдөр бол бөмбөгөнд тоотой л хүрсэн вайх..Миэрдагаас хамгийн сайн тоглосон нь одоо хэн юм? Тэр гээд хэлчих хүн алга миний хувьд. За тэгээд тэр элдэв шалдав рамос энэ тэрийн түлхэлт дайралт энэ тэр бол ийм зэргийн тэмцээнд байх л зүйл.. Рамос гэхдээ Мэсси дээр яах аргагүй зэвүүн алдаа хийж байна билээ.. Пуёол энэ тэрийг түлхэх бол well ийм юм байх л даа.. Өмөөрч энэ тэр байгаа юм биш.. Ямарч тайван күн шатдаг. Тэгж байхад баг нь ват нойлоороо шал арчиж байхад энэ зэргийн шарыг бол асар тайван хүн ч гэсэн гаргах байх.. Харин тэр Дайвер аалзын Пэпыг түлхдэг бол үнэндээ un fucking professinal.. Икэрын хувьд эхний гоол дээр (тасархай ур чадвар байсан) нээх буруутгах аргагүй. Арай хурдан хөдөлсөн бол Шавиг сандаруулж болох байсан ч цаадах нь зүгээр нэг тоглогч байгаагүй л дээ.. Хоёрдахь бол тэр Пэдрог алддаг нөхөрийн буруу.. Марсело айсан уу? за гуравдах бол боломж байсан.. 4,5 дахиуд бол гээд аягүй эксперт шиг аашихгүй юу гах гах..Моугын гараа ч ерөнхийдөө одоо цагт ихэнхи багийн гараани тактик болоод байгаа 4-5-1 буюу задлах юм бол 4-2-3-1.. Дундаа хоёр хамгаалах чиглэлийн хагастай. Гэхдээ шаби найруулах үүрэгтэй. Кэдира ч гэсэн нэг тиймэрхүү үүрэгтэй гарсан байх. Өзил АМ дээр баруунд Дайвер зүүнд Ди Мариа. Урдаа Бензэма. Яахав энэ арга барилын давуу тал бөмбөг сайн эзэмшинэ. Мөн Бүсээр хамгаалах (Zonal Marking) хийхэд тохиромжтой гэж зарим хөлбөмбөгийн мэргэжилтэнгүүд үздэг юм.. Өзил угаасаа найруулах ёстой байсан ч түүнд бөмбөг нээх их очиогүй. Арга ч үгүй л дээ.. Өрсөлдөгч нь энэ удаад Барса байсан. хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо. Мөн бөмбөг эзэмшиье гэвэл дамжуул. Их л энгийн..Тэд үүнийгээ бүүр ч энгийн харагдуулаад байгаа юм.. Моугын бодол бол боломж олдвол сөргөөс хсна гэсэн байж мэдэх юм.. харин 2 гоол алдангуутаа нэмж гоол алдахгүй гэж хамгаалалтаа яах аргагүй зузаатгасан л даа.. Интерээр өнгөрсөн хавар Барсаг хожиход Занетти гээд агуу гар Мэсси дээр шууд Man-Marking хийж тоглуулаагүй юмдаг. Мөн Камбиоссо , Шавид их гай учируулсан. Тэгэхээр магадгүй энэ хоёрыг man-marking хийж үзсэн бол? за тэгээ ч гэсэн Иниесста , Пэдро энэ тэр зүгээр сууж байхгүй л байх вайсан вайх. Ер нь тэгээд би бодлоо л доо.. Түрүү жил Камп Ноуд байхад Реал сайн тоглосон.. Хожихоор биш гэхэд тэнцэхээр тоглолт үзүүлж байсан. Тэрний дараагаас би бодохдоо ирэх жилүүдийн Классико улам л хүчирхэг болох нь дээ гэж байлаа.. Гэхдээ бас бичихдээ Пэрэз хичнээн гөөнгө үрж хаяж, том том нэрнүүдийг шинээр тодорч байгаа гаруудыг авчирсан ч тэд өөрсдийн гэсэн филисофийг, Реал Мадрид бол зөвхөн бренд нэр биш, Жэрси нь зөвхөн алдар нэр бсих түүнээс арай илүү зүйл гэдгийг тэдгээр тамирчиддаа ойлгуулж чадахгүй бол тэд Барсад энэн шигээ тээрэмдүүлсээр байх бизээ.. Арсен Венгэрын хэлсэнээр - Барса бол урлаг... Ямарч хөлбөмбөгийн талаархи ойлголт байхгүй эсвэл огт сонирхдоггүй хүмүүс нэг удаа суугаад Барсагын тоглолтыг хэрэг болгож үзэхэд энэ үг үнэний хувьтай болох нь анзаарагдах байх.. Үзэн ядагчид, Античууд ч гэсэн хичнээн аман дээрээ тэднийг муулж байгаа ч гэсэн өөрсдийн сэтгэл дотроо тэднийг гайхалтай гэж хүлээн зөвшөөрч байгаа байх гэж би хувьдаа боддог юм.. Дачихгүй духлаа шааж байгаа гарууд бол угаасаа амьдрал дээр ч гэсэн эмгэн хумс шиг л нөхдүүд вайгаа дөө... Хөлбөмбөг бол Гайхамшигтай Спорт.. Тэр хөлбөмбөгийн ногоон талбайд Барса үеийн үед л Шидтэнгүүд байж ирсэн.. Энэ удаагийн Эл Классиокод ч гэсэн тэрийгээ харууллаа.. Хавар Сантьияго Бэрнабүэд болох тоглолтыг нэг харая..
Forza Barca. Bravo Xavi...........
SIX is da number...k Is da Code
G is da Mode