Эль Класикогийн тухай хэн юу хэлэв?Диего Марадона (Аргентин): Барсагийн фенүүд Моуриньтой ингэж л тулахыг хүсэж байсан байх. Жозе өмнө нь Челси, Интертэй хамт тэдний ялж байсан бол одоо хамгийн том дайсныг нь удирдаад урдаас нь ирж байна. Би энэ улирлын Реалын бүх тоглолтыг үзсэн. Надад Моуриньогийн багаа удирдаж ялах итгэл өгч байгаа арга нь таалагддаг. Тэр бүх тоглогч нартаа ялах хүсэл эрмэлзлэл төрүүлж чаддаг.
Серхио Бускетс (Барселона) : Моуриньо үргэлж л янз бүрийн юм чалчиж байдаг. Гэхдээ Реалын зүгээс ямар ч өдөөн хатгалга ирсэн бид тоохгүй. Гэхдээ ер нь Моуриньо ирснээр Мадридчууд ялах эрч хүчтэй болсон. Өмнө нь ч тэд хүчтэй байсан ч амбиц гэдэг зүйл байгаагүй юм. Хэрвээ би Реалын хаалганд гоолдох юм бол мөрөөдөл минь биелэлээ л гэсэн үг”
Хорхе Валдано (Реал Мадридийн ерөнхий захирал) : Манай баг энэ тулаанд хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ явуулж байгаа. Магадгүй өмнө нь Ноу Кампад зочилж байсан багуудаас хамгийн шилдэг нь байх. Карвальюгийн сүүлийн үеийн сайн форм намайг бага зэрэг гайхшруулж байгаа. Бас Ди Мариа Манай багийн фенүүдийн хувьд альхэдийн хүндэт хүн нь болсон. Би Барсагийн тоглолтын арга барилд дуртай. Тэд дэлхийн шилдэг багуудын нэгт зүй ёсоор байх л даа. Гэхдээ Реал тэднээс илүү гарна уу гэхээс дутна гэсэн асуудал байхгүй.
Ческ Фабрегас (Арсенал) : Манай гэрийнхэг ч куле, би ч бас куле. Үүнийгээ би хэзээ ч нуухгүй. Тиймээс фений хувиар энэ тулаанд Барсаг ялаасай гэж үнэхээр хүсэж байна. Харин мэргэжлийн тоглогчын хувьд харвал түүхэнд бичигдэх сайхан тулаан болоосой гэж хүсэж байна. Гэхдээ Реал өмнөх улирлаас маш сайжирсан болохоор Барсад нилээн хүндрэл учруулах байх. Реалын тоглолт Английн багуудаас Челсигийн тоглолттой их адилхан санагддаг юм.
Жосе Луйс Запатеро (Испаний ерөнхий сайд) : Барсагийн тоглолт үзэхэд урамтай сайхан байдаг. Тэд хөлбөмбөгийг яг л шатар шиг нарийн тооцоолж талбай дээр гайхалтай тактикийн тулаан хийдэг. Миний бодлоор Барса энэ тоглолтод 4 : 2-р ялах байх
Альфио Баси Coco’ : (Аргентиний шигшээ багийн дасгалжуулагч байсан 2006 – 2008) : Месси үнэхээр гайхалтай тоглогч. Гэхдээ тэр Аргентний шигшээ багийн лидер хэзээ ч болж чадахгүй. Яагаад гэвэл түүний хувийн зан чанар хэтэрхий даруу төлөв болохоор манлайлагч байж чадахгүй. Өнгөрсөн дэлхийн аваргад ч Месси өөрийгөө тийм ч сайн харуулж чадаагүй шүү дээ. Гэхдээ одоо Серхио Батистагаар удирдуулсан Аргентин зөв замдаа орох байх гэж найдаж байна.
http://www.sportnews.mn/2010/11/27/%D1%8D%D0%BB%D1%8C-%D0%BA%D0%BB%D0%B0%D1%81%D0%B8%D0%BA%D0%BE%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9-%D1%85%D1%8D%D0%BD-%D1%8E%D1%83-%D1%85%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B2/