Манчестэр Юнайтэд

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby BB » Mon Nov 27, 2006 9:40 pm

Breathe! wrote:Энд байгаа Челси фенүүд дандаа л Челсиг амжилт үзүүлэхээс нь өмнө дэмждэг байсан гэж ярьцгаадаг.
Гэтэл өнөөдөр Монголд би нэг ч Эвэртоны, НьюКаслын, Тоттэнхамын фен мэдэхгүй... энэ л их сонин байгаа юм... Челси тухайн үед одоо эднээс юугаараа ялгаатай байсан юм бол ?


Одоо бас наад утгагүй хэрүүлээ зогсоо....

Тоглолтын тухай ярьцгаая... Миний хувьд сэтгэл ханамжгүй байна.. хожиж болох байсан. 8)

аль аль нь хэтэрхий эмээж хамгаалж тоглосон, шилдэг хамгаалалтын л тулаан боллоо... Саха гийн гоол арай л тасархай ... байж болохгүй зүйлээс гоол хийсэн... даанч Карвал ийн дамжуулалтаар өөртөө бас галзуу гоол хусчихсан л гэхээс...

Бас манай аймшигтай хамгаалагч Видаг маань Челсичууд устгах төлөвлөгөөтэй байсан санагдсан.

Only saw the first 65mins of the game.

Vidic seemed to have got some real rough treatment by several of the Chelski players. Badly fouled and elbowed by Shevchenko a few times. Then Drogba intentionally elbowed him in the face and then (I think) Terry too.

Refereeing in the first half was fucked. Certainly Drogba should have been red carded.

It looked as if their plan was to get an injured Vidic subbed as way to weaken our defence.



tiim shuu. minii l medehiin London-n chelsea gej 2001 onii suulees l ovoo saijirch irsen. ter ued Fly Emirates dongoj iveen tetgej ehelj bsan yum shig bna lee.
Namaig londond bhad ter bagiig londongiin baruun duurgiin heseg bairniihan l demjdeg bsaniig sain medeh yum bna. Ta nar ter ued yaj chelseag demjdeg bsan yum be? meddeg bsiim uu?
Peace!
User avatar
BB
 
Posts: 564
Joined: Wed Dec 14, 2005 2:08 pm
Location: Halhiin Havtgaidaa...

Postby UNIVERSE » Mon Nov 27, 2006 9:44 pm

"Glory, Glory Man. United !!!"
________________________________________
Short History
Шагналууд:
Дивижн Нэгийн Аврага /Division One Champions/: 1908, 1911, 1952, 1956, 1957, 1965, 1967.
Английн Премьер Лигийн Аврага: 1993, 1994, 1996, 1997, 1999, 2000, 2001, 2003
Английн супер цомын аврага/Charity/Community Shield Winners/:
1908, 1911, 1952, 1956, 1957, 1965, 1967, 1977, 1983, 1990, 1993, 1994, 1996, 1997,
Английн Хөлбөмбөгийн Холбооны /товчоор Английн/ Цомын Аврага /FA Cup Winners/: 1909, 1948, 1963, 1977, 1983, 1985, 1990, 1994, 1996, 1999, 2004
Лигийн Цомын Аврага /League Cup Winners/: 1992
Европийн Цом =Аваргуудын Лиги /European Cup=Сhampions League /: 1968,1999
Европийн Цомын Аврагуудын Цом /European Cup-Winners' Cup/: 1991
Европийн Супер Цом /European Super Cup/: 1991

Тоёота - Тив-хоорондын Цомын Аврага /Toyota Inter-continental Cup Winners/: 1999
Менежерүүд:
Alex Ferguson 06-11-1986 –ээс одоог хүртэл
Ron Atkinson 01-06-1981 06-11-1986
Dave Sexton 14-07-1977 01-04-1981
Tommy Docherty 22-12-1972 03-07-1977
Frank O'Farrell 08-06-1971 19-12-1972
Matt Busby 28-12-1970 02-06-1971
Wilf McGuinness 10-08-1970 28-12-1970
Matt Busby 01-02-1945 08-06-1969
Walter Crickmer 01-08-1944 01-02-1945
Jimmy Porter 01-08-1938 31-05-1944
Scott Duncan 01-06-1932 01-09-1937
Walter Crickmer 01-04-1931 01-06-1932
Herbert Bamlett 01-04-1927 01-04-1931
Clarence Hildrith 01-10-1926 01-04-1927
John Chapman 01-10-1921 01-10-1926
John Robson 01-12-1914 01-10-1921
Ernest Magnall 01-09-1900 01-09-1912
Үзэгчдийн рекорд: 70,504 vs Aston Villa 27/12/1920 Division 1 (83,260 for United v Arsenal at Maine Road in 1948)
Лигийн рекорд хожил: 10-1 v Wolves 15/10/1892 Division 1
Лигийн рекорд хожигдол: 0-7 v Blackburn 10/4/1926 Division 1
Лигийн рекорд оролцогч: 606 Sir Bobby Charlton 1956/73
Лигийн рекорд гоол оруулагч: 199 Sir Bobby Charlton 1956/73
Арилжааны рекорд орлого: £25, 000 000 for David Beckham to Real Madrid July 2003
Арилжааны рекорд зарлага: £30,000 000 for Rio Ferdinand from Leeds United July 2002

МЮ бол Английн хамгийн алдартай клуб юм. Энэхүү аугаа түүхийн үр үндсийг анх 1878 онд Ланкашайр & Йоркшайр-ийн Төмөр замын ажилчид өөрийн багыг бүрдүүлснээр тавьсан байна.
Уг төмөр замын вагоны ачаа буулгалтын ажилчид Ньютон Хийт Ланкашайр ба Йоркшайр-ийн Крикет ба Хөлбөмбөгийн Клуб хэмээх өөрсдийн багыг байгуулжээ. / Newton Heath Lancashire and Yorkshire Cricket and Football Club /
Тэд 1892 оны зун Английн Хөлбөмбөгийн Холбооны Нэгдүгээр дивижн /Нэгдүгээр лиги/-д элссэн аж.
Азтай тохиолоор 1901 оны гуравдугаар сард хөрөнгийн захын овжин бизнесмен Жон Девис уг клуб дахь Манчестер Бреверийн менежерээр/Тэр бас манай Роман шиг нөхөр болой/ томилогдов. Удалгүй тэрбээр 1902 оны зун Ньютон Хийт-ийн ерөнхийлөгч болсон нь Манчестер Юнайтед хэмээх түүх бичигдэн эхлэхийн үндэс болжээ..

Image

Ньютон Хийт нь 1902 оноос нэрээ сольж “Манчестер Юнайтэд” нэртэй болсноор энэхүү нэр дэлхийн бүх л спортын клуб, баг, нийгэмлэг, бүлэглэл хамтлагуудаас хамгийн алдартай нэр болон олонд дуурсагдах болжээ. Жон Девис 1903 онд Эрнест Магналлыг /бас л манай Жозе шиг/ клубын менежерээр томилсноор Юнайтедийн аугаа түүх бичигдэж эхлэвээ.
Харин Магналл 1904 онд чөтгөр хочит Чарли Робертсыг багтаа элсүүлж чадсанаар /тэр үедээ энэ нь одоогийн Челсигийн хэрэгтэйгээ мөнгөөр зоддог шиг л юм / багын амжилтанд сайнаар нөлөөлж баг нь 1906 онд хоёрдугаар лигид удаах байранд орж улмаар дэвшин нэгдүгээр лигид тоглох болсон байлаа.
1906 оны зун МЮ нэг хотын өрсөлдөгч болох Манчестер Сити багаас Вилли Мередид, Санди Турнбулл, Жимми Баннистер, Херберт Баргесс зэрэг түлхүүр тоглогчдыг багтаа татаж чадсан байна. Ингэснээр 1908 онд түүхэндээ МЮ анхныхаа амжилтанд хүрч нэгдүгээр лигийн аврага болж хөлбөмбөг гээч хүний зохиосон сонин өвчнийг сонирхогчдын дунд нэрээ гаргаж ирж чадсан юм. Энэхүү улиралд вингэр /жигүүрийн тоглогч/ Вилли Мередит одтой тоглож түрүүлэхэд нь жинтэй хувь нэмэр оруулав. Харин дараа жил нь буюу 1909 оны таван сард Магналл шижигнэсэн залуустайгаа Английн Цомын финалд шалгарч Бристол Ситиг 2-1-ээр буулгаж авснаар анхны цомоо хүртлээ.
1910 оны нэгдүгээр сард Манчестер Юнайтедийн шинэ стадион болох Олд-Траффорд нээгдэж “юнайтед, юнайтед, юнайтед хэмээн цуурай” энэхүү ертөнцөд мэндэллээ. Ийнхүү шинэ стадионтой, шинэ амжилтын эзэд 1911 онд дахин лигийн аврага болсон хэдий энэ нь сайн цагийн төгсгөл байжээ.
1921 онд домогт Вилли Мередит Манчестер Сити-рүү буцсанаар багын амжилт доошилж улмаар доод лигирүү унасан бөгөөд тэндээсээ унаж өгсөн явсаар дэлхийн хоёрдугаар дайн хүргэсэн бөгөөд энэхүү 40-өөд жилийн хугацаанд онцгойлчих амжилт гаргаагүй бөгөөд бараг мартагдахад хүрээд байлаа. Дайны үед Олд Траффорд хүчтэй бөмбөгдөлтөнд өртсөнөөр тэд тоглолтоо өрсөлдөгчийнхөө стадион болох Мэйн Роад / Maine Road /-д хийдэг байв.

БАСБИГИЙН ЖААЛУУД


Image

Ийнхүү цаг хугацаа өртөөлсөөр аймшигт Дэлхийн хоёрдугаар дайн дууссан яг л тэр үе буюу 1945 оны 10 сард Матт Басби хэмээгч ид шидтэн МЮ-ийн менежерээр ажиллахыг зөвшөөрч, өөрийн “нөөц баг”/өсвөр үеийг бэлдэх/-ын дасгалжуулагчаар Жимми Мурфиг томилсноор энэхүү гайхамшигт хос/ажилын хос шүү... андуурав/ МЮ амжилтын түүхээ сэргээн, баяжуулж хөлбөмбөгийн түүхэн дэх яруу алдарт хорь гаруй жилийн тоглолтоо бичих жамтай ажгуу.
Багын ахлагч Жонни Кэрэй / Johnny Carey /, болон Жак Ровлэй, Стан Пэарсон зэрэг авъяслаг тоглогчид тэдэнд 1948 оны 5 сард Английн Цомд финалд Блакпүүл багыг 4-1-ээр ниргэж анхны цом авчирлаа.
Мөн төд удалгүй “хойчийг сургах хөдөлгүүр” маш чадварлагаар ажиллаж буйгаа харуулж 1952 оны тавдугаар сард Манчестер Юнайтед 41 жилийн дараа нэгдүгээр лигид түрүүлсэнээр Басбигийн жаалуудын байлдан дагуулалт эхлэж буйг тунхаглалаа. Басби болон түүний авъяслаг туслагч Мурфи нар багаа дандаа залуу тоглогчдоор бvрдvvлэхийг чармайж байсны vр дvнд Манчестер Юнайтед баг 56, 57 онд улсынхаа лигид дараалан тvрvvлэхдээ багын тамирчдын дундаж нас нь дєнгєж 22 байсан байна. Тийм болохоор нь Манчестер Юнайтед болон тvvний тоглогчдыг "Busby Babes" буюу “Басбигийн жаалууд” хэмээн нэрлэх ажээ.
Энэхүү Басбигийн гайхамшигт сургалт нь “Басби жаалууд” хэмээгдсэн Рожер Бирне, Бобби Чарлтон, Данкан Эдвардс, Томми Тэйлор гэх мэт олон олон шинэ оддыг төрүүлэн түүхэнд нэрийг нь мөнхжүүлсэн юм.

Image

ХАР ТОЛБО

1958 оны 2 сарын эхээр Английн аврага Манчестер Юнайтед “Европийн Цом” буюу “Аврагуудын Цом” /өнөөгийн Аваргуудын лиги/-ийн дөрөвний-нэг шигшээгийн тэмцээнд Белградын улаан одод болох “Црвена Звезда”-тай тунан тогложээ. Тус тоглолтонд Манчестер Юнайтед Югославид очин 3-3 тэнцэн нийлбэр дvн (5-4)-гээр хожин дараагийн шатанд шалгарах эрхээ өвөртөлчөөд баяр хөөрөөр дүүрэн нутаг буцаж байлаа. Тэд Белградаас 1952 оны 2 сарын 6 нд British European Airways-ийн G-ALZU 'Lord Burghley' онгоцоор ниссэн бөгөөд уг онгоц нь Мюнхэний нисэх буудалд бууж тvлшээ дvvргэх ёстой байв. Гэтэл цаг агаар муудан онгоц газардахад маш осолтой болсон байв. Нисэгчид Мюнхэний нисэх буудалд 2 удаа газардах гэж оролдсоны эцэст 3 дахь удаагаа буух оролдлого хийхдээ осолдож байшин мєргєжээ. Уг ослоор газар дээрээ 8 тоглогч болон бас бус сэтгvvлчид нас барсан ба 2 тоглогч гэмтлийн улмаас зодог тайлжээ. Багийн дасгалжуулагч Матт Басби хvндээр гэмтэж улиралын үлдсэн хугацаанд түүнийг нөөц багын дасгалжуулагч Жимми Мурфи орлосон байна. Харин азаар 21 настай байсан Бобби Чарлтон хєнгєн гэмтэл авснаар цаашид тvvхэнд нэрээ vлдээн Англичуудыг удирдан 1966 оны ДАШТ-д тvрvvлж, олон олон хожлыг Манчестер Юнайтедэд авчирах учиртай байжээ. Гэхдээ хамгийн харамсалтай нь Англичуудын их итгэл найдварын оч болон гялалзагч агсан, улсынхаа шигшээгийн хамгийн залуу тоглогч Данкан Эдвардс (22нас) амь эрсэдсэн нь Манчестер Юнайтед тєдийгvй Английн хөлбөмбөгийн түүхэнд тохиолдсон хамгийн том уй гашуу, гарз байв. Хэрвээ уг осол гараагvй бол Манчестер Юнайтед болон Английн шагналын хур улам нэмэгдэх байсан нь дамжиггүйээ. Энэхүү аймшигт ослын шарх Манчестер Юнайтед хүндээр тус ч тэд тэр жилдээ лигидээ ч түрүүлж чадаагүй бөгөөд Английн Цомын финалд шалгарсан авч Болтонд 2-0 –оор хожигдож байлаа.
Гээд дийлдэшгүй Басби 1959 онд ажилдаа эргэн орсон бөгөөд тэрээр дахин хүчирхэг шинэ баг бүрдүүлэхэд 5 жил хэрэгтэй болсон юм.

Бобби Чарлтон
Image

1962 оны зун “гоолын хаан” Дэннис Лов Юнайтедэд ирлээ. 1963 онд тэд Английн Цомын финалд Лейсестер багыг 3-1 –ээр хожсоноор аймшигт ослын соривыг аниулж чадлаа.
1963 оны намар есдүгээр сард Манчестер Юнайтедийн түүхэн дэх хамгийн аугаагийн аугаа тоглогч болох Жорж Бест анхныхаа гарааг хийсэн байна. 1964 улиралыг лигидээ хоёрдугаар байранд дуусгасан бол 1965 онд Манчестер Юнайтед дахин нэгдүгээр дивижний /лигийн / аврага болох учиртай байжээ. Энэ үед алдарт од Бобби Чарлтон, Дэнис Лов, авъяаслаг залуу од Жорж Бестийг нараар хөллөсөн Манчестер Юнайтед нь Английн болон тухайн үеийн дэлхийн хамгийн эрч хүчтэй, шилдэг клуб болсноор зогсохгүй тоглогч бүр нь төрөлх улс бүрийнхээ шигшээ багын гол тоглогчид болсон байлаа. Улмаар тэд 1966-67 улиралд өөрийн талбайд нэг ч хожигдоогүй амжилтаар лигидээ түрүүлсэн байна.

Жорж Бест
Image

Ийнхүү тэд амжилтыг оргил өөд улам бүр өгссөөр 1968 онд дэлхийн бүх л спорт, тэмцээний хамгийн нэр хүндтэй, хүн төрөлхтний өөрсдөө зориулан бүтээсэн гайхамшигын нэг болох Европийн Цом /өнөөгийн Аваргуудын Лиги/-ийн финалд шалгарснаар барахгүй Вэмблэйд Португалын хүчирхэг Бэнфикаг 4-1-ээр бут ниргэн анхны удаа “Европийн аврага” хэмээх эрхэм алдрыг хүртсэн Английн анхны баг болсон байна. Энэ цомоор МЮ-ийн европд дахь харьцангуй даруухан түүх эхэлсэн юм.
1969 онд олон жилийн ялгуулсан амжилтуудаа багтаа үлдээсэн Басби гавъяаны амралтандаа гарч байлаа.
Сайн цагийг мөнгө биш хүн бүтээдгийг харуулж олон жилийн нэр алдар, хайрт фэн, мөнгөөр дүүрэн МЮ-ийн амжилт ч буурч хоёр дахь уналтын үе эхэлсэн байлаа. Томми Дочерти, Дэйв Сехтон, Рон Аткинсон зэрэг олон менежерүүдийг дамжив.
Тэд 1974 онд хоёрдугаар лигирүү унаж, 1975 онд буцаж өгсөн 75-76 улиралыг нэгдүгээр лигид 3-аар байраар дуусгах зэрэг орон гаран амжилтыг үзүүлж байв. Гэхдээ л тэд 1977 онд тухайн цагийн хүчирхэг Ливерпүүлийг 2-1-ээр хожин Английн Цомын аврага болов. 1981 оны 10-р сард “гайхамшигт ахлагч” Бриан Робсон Манчестер Юнайтедэд ирсэн ирснээр 1983 онд Бритоныг 4-0-оор, 1985 онд Эвертоныг 1-0-оор тус тус буулган авч Английн Цомыг хүртэн цомын буухайг үргэлжлүүлсээр байсан юм. Гэвч тэдний энэ амжилт бүхэл бүтэн хоёр аравныг дамжин өртөөлсөн Ливерпүүлийн хүчит шуурганд тэд өчүүхэн төдий мартагдах дөхсөн байлаа.

СИЁР ФЭРГУСОН
Image

Басбигийн дараах олон менежерүүд түүний амжилтын талын талд ч хүрч чадаагүй байсан билээ. Харин Алекс Фергусон л өмнөх үеийн баатарлаг түүхийн зэрэгт хүрч хүчирхэг багаа бүрдүүлэн олон олон шилдэг тоглогчдийг төрүүлсэн юм.
Скот Алекс Фэргусон 1986 оны 11-р сарын будант албионын нэгэн нартай өдөр Манчестер Юнайтедийн менежерээр тохоон томилогдов. Эхэндээ тэрээр өмнөх менежерүүдийн ижил л харагдаж байлаа. Гэвч тэрээр алдаан дээрээ суралцаж чаддаг мэдрэмжтэй хүн байж. Тэрбээр 1988-90 оны хооронд Марк Хугэс, Лий Шарпи, Дэнис Ирвин, Паул Инсе зэрэг томоохон тоглочдоор багаа хүчирхэгжүүлж чадав /өнөөгийн Челси шиг л/ Үр дүн сайнаар ирж 1990 онд Кристал Палэс-г 1-0-оор хожин Английн Цомыг хүртсэнээр гайхамшиг цаг эргэн ирснийг зарлан тунхаглалаа. Тэрээр дараа жил нь амжилтай баяжуулан “Европийн Цомын Аврагуудын Цом”-д каталона-ий домогоо бичин буй Барселонаг 2-1-ээр хожиж түрүүлэв. 1992 онд Юнайтед лигидээ түрүүлэхийн даваан дээр алдаа гаргаж Лийдс Юнайтед багт ялалтай булаалгав. Гэвч тэр зундаа “Манчестерийн хаан” Эрик Кантонаг тухайн үеийн аврага Лийдсээс элсүүлж чадсанаар /энэ мөн л одоогийн мөнгөтэй нь, амжилтай итгүүлж чадсан нь хэрэгтэй тоглогчоо татаж чаддагтай адилхан л зүйл шүү дээ уг нь..../ 1993 он буюу “Премьер лиги” анх байгуулагдсан жил нь түрүүлж 26 жилийн дараа лигийн аврагын ялалтыг шампанск буудуулан тэмдэглэв.
Ингээд амжилт өртөөлж өгөвөө. Дараа улиралыг лигидээ түрүүлж, мөн Английн Цомын финалд Чэлсиг/миний челсиг шүү/ 4-0-оор хожсон түрүүг авсан зэрэг давхар давхар амжилтаар үдсэн байна. Түүнээс хойш МЮ Английн Прьемер Лигид 6 удаа /нийт 8 удаа/ түрүүлж, 1996 онд Лигийн болон Цомын аврагад хоёронтоо түрүүлсэн байна.
1997 онд “хаан” Кантона зодог тайлсан юм. Энэхүү хүчирхэг Франц эр Манчестерт байх 5 жилийн хугацаандаа 4 лигийн түрүү, 2 цомын түрүүг авч ирснээрээ амьд домог болон үлдэж МЮ түүхэнд болон олон фэнүүдийнх нь сэтгэл зүрхэнд хамгийн аугаа тоглогчоор дурсагдан үлдсэн билээ.
Олд Траффордын хаан
Image

1999 онд Манчестер Юнайтед “ер бусын гурвал” болох Премьер лигийн аврага, Английн Цомын түрүү, Аваргуудын лигийн аврагыг нэгэн дор хүртэж байв. Ингэж “Ер бусын гурвал”-г олон азтай фэнүүддээ харуулж бас, бүр азтайд нь тэмтрүүлж ёстой л нөгөө хагартал баярлуулна гээч нь болсон юм. Аваргуудын Лигийн финалд Германий Баярн Мюнхэнд хожигдож явснаа 90 дэх минутад хоёр гоол хийн хожсоноор тэрхүү гайхамшиг ирсэн билээ. Энэ ер бусын өдөр ноён “Манчестерийн эцэг” Матт Басбигийн мэндэлсний 90 жилийн ой байсан нь ноёр Фергид ялагдашгүйн хүчийг өгсөн байх.
Ийнхүү Манчестер Юнайтед 100 жилийн түүхэнд ажилчдын сайн хөлбөмбөгийн багаас хөлбөмбөгийн эх орон Английн тэргүүн лигийн аврагаар 15 удаа түүний дотор Премьер лиги үүсгэн байгуулагдсанаас хойш 12 жилийн хугацаанд 8 удаа түрүүлсэн зэрэг баян амжилтаар дүүрэн зууныг үджээ.
МЮ Паул Скоулз болон Риан Гиггс нарын өсөн бойжиж дэлхийд нэрээ гаргасан авъяслаг тоглогчид төдийгүй гаднаас авсан Лоуйс Саха, Рүүд ван Нистелрой зэргээр чимэж байсан бол одоо мөн худалдан авалтын рекорд Рио Фердинанд /2002/, Вэйн Рүүнийг /2004/ зэрэг одуудаараа чимэж байна.
Сүүлийн үед Манчестерийн шинэ босс америк ноён хөлбөмбөгийг спортынх нь хувьд биш, хүн төрөлхтөнд ирдэг тэр сайхан “өвчнөөр” нь биш харин цэвэр ашгийн, бас бизнесийн нүдээр илүүтэй харснаас багын олон түшиг тулгуураа алдахад хүрээд байна. Нэгэн цагийн Юнайтедийн домог Эрик Кантона энэ америк ноён байгаа цагт МЮ-т очихгүйгээ мэдэгдсэн. Гэтэл 2005 оны намар
МЮ-ийн шинэ цагийн баатар, багын гол ноён нуруу ахлагч Рой Кийн шинэ ерөнхийлөгчтэй хэл амаа ололцохгүйгээс багаа орхилоо. Ингэснээр баг нь талбай дээрх зохион байгуулалтын хувьд, мөн бас, дундын тоглогчийн хувьд ч гээд олон үүрэг функц, чадвараа алдаж маш ихээр сульдав. Үүний ч гор нь гарч Манчестер Юнайтед шинэ цагын түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн тойргийн тоглолтонд группдээ адагт шившиг болов. Дагаад лигидээ хэд хэдэн хожигдол амслаа.


Image

Гэвч мятрашгүй Ферги дахиад л багаа эмхлэж, залуу хойч үеийг сургасаар л... Тэрбээр шинэ боссоо Манчестер Юнайтедэд мөнгөнөөс илүүтэйгээр фэнүүд, тэдгээрийг татах багын зүтгүүр болсон хүчирхэг тоглогчид хэрэгтэйг ятгасаар л..... Үр дүнд нь харин бүхэл бүтэн зуны наймаанд Каррихыг лут үнэтэй авч чадав..... Ноён Фэрги амжилтыг, сайн цагийн мөнгөөр биш ухаанаар, авъяасаар, ур чадвараар авч ирдэгээ гэдгийг баталсан хоёр дахь аугаа Манчестер менежер юм. Хэрвээ тэр явах бол МЮ хичнээн их мөнгө зараад ч, Рүүнийгийн цалинг хэд дахин өсгөөд ч магадгүй дундаж багруу уруудах магадлал өндөр юм шүү....


Ийнхүү энэхүү аугаа түүхтэй агуу нийгэмлэг бас агуу их ирээдүйтэй байж таараа. Манчестер Юнайтед олон сая фэнүүддээ өөрийн гайхамшигт тоглолтыг үзүүлсээр баян амжилтаа арвижуулан бичсээр байх буй за хэмээн ерөөе... Түүх үргэлжилсээр....
Last edited by UNIVERSE on Mon Nov 27, 2006 10:12 pm, edited 3 times in total.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby BB » Mon Nov 27, 2006 9:47 pm

el payaso wrote:би сармагчинд бичиг заахаар тийм **н** хүн шиг харагдаад байна уу?


yamar ongiroo yum be payaso guai. hediidee iim bolchoo ve, sarmagchin ch geh shig, chi jaahan bolovson bval busdiigaa hundelj baina gej oilgoyo.
Peace!
User avatar
BB
 
Posts: 564
Joined: Wed Dec 14, 2005 2:08 pm
Location: Halhiin Havtgaidaa...

Postby Hristos » Mon Nov 27, 2006 9:54 pm

UNIVERSE wrote:"Glory, Glory Man. United !!!"
..

UNIVERSE юу болов? Эмээ уугаад сайн амар.

Хосоо засав.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Khosoo » Mon Nov 27, 2006 10:12 pm

юу ч болоогүй байнаа... Өмнө нь сэтгүүл дээр гарч байсан нийтлэл юм байгаан. Автор нь Юниверс
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby UNIVERSE » Mon Nov 27, 2006 10:21 pm

Христосоор нэрлэгчид зөвлөхөд ядаж ийм том бичлэгийг ишлэл болгоод авчихгүй хэмжээний байж надад эм уухыг зөвлөөрэй...

Өнгөрсөн жил админ Хосоогийн хүсэлтээр МЮ-н түүхийг бичиж спорт-цонх сэтгүүлд тавьсан юм. Тэр үед би бас боломжийн хэрээр МЮ-н түүх судалж билээ. Тэгэхэд ямар ч баг зүгээр байж байгаад гэнэт цоорчдоггүйг ойсон.

Ямар нэг Басби шиг ид шидтэн, эвсэл Фэрги, Жозе шиг авъяаслаг менежер өөрт хэрэгтэй хүссэн тоглогчоо мөнгөөр, цалингаар, мөн бас илүү алдарт хүргэх боломжоор авсаны үндсэн дээр гарч ирдэг юм. Манчестер Ферги дээр Марк Хугес, Кантона зэрэг олон лутыг авч байж л амжилтанд гарч ирсэн юм. Челси ч энэ замаар замнаж байна. Ялгаатай нь цаг үе өөр, мөнгөний хэмжээ өөр, эзэн нь өөр болсон. Үүнийг ойлгоход их ухаан шаардахгүй эд юмсан уул нь.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby Hristos » Mon Nov 27, 2006 10:23 pm

За за ялагдлаа
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby UNIVERSE » Mon Nov 27, 2006 10:27 pm

Христост зөвлөхөд тийм том хэсгээр нь ишлээд форумыг бүү завааруулаад байгаа ч. Энд тэнд бичсэн бичлэгүүд дээрээ тэр муухай том ишлэлүүдээ устгаарай. Чиний үг ч, ишилсэн байдал ч авах юм байдаггүй. Би лав шууд алгасдаг юм. Найрсагаар ярьж байна. Үзэл бодол ялгаатай байгааг ойлгож байна. Тэглээ гээд байнгын чамаар өөрийн эрхэм юмруугаа хачин **н** үгээр нулимуулмааргүй байна.
Last edited by UNIVERSE on Mon Nov 27, 2006 10:30 pm, edited 1 time in total.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby .boldoo. » Mon Nov 27, 2006 10:28 pm

Хэрүүлээ дуусгаад дараагийнхаа тоглолтондоо оръё. Угаасаа челси манай 2 хэрэлдээд байвал хэзээ ч дуусахгүй. Хэрэлдэж байхаар хэн хэнээ хүндлээд сонирхолтой юм бичицгээе. Би бүр челсигийнхэнтэй эвлэрэх гээд гарын үсгээ хүртэл солилоо шд :mrgreen: :mrgreen:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Trafford Devil » Tue Nov 28, 2006 6:51 am

Chelsea-г тэгэж худлаа United-тай зүйрлэх учиргүй. John Davies-г
UNIVERSE wrote:Манай Роман шиг нөхөр болой
гэнэ үү? Bar-ны эзэн нефт-р баяжсан тербумтантай ижил гэсэн үг үү? Хэдэн төмөр замын ажилчдын өр ширийг дарах нь £1074.93 сая (2003 оноос хойш Chelsea-н нийт зардал)-тай ижил үү?

UNIVERSE wrote:Харин Магналл 1904 онд чөтгөр хочит Чарли Робертсыг багтаа элсүүлж чадсанаар /тэр үедээ энэ нь одоогийн Челсигийн хэрэгтэйгээ мөнгөөр зоддог шиг л юм/
"Харин Магналл 1904 онд чөтгөр хочит Чарли Робертсыг багтаа элсүүлж чадсан" Энэ өгүүлбэрт хаана мөнгө дурьдсан байна? :smile:

Мөн 1921-1945 оны хооронд манай баян Bar-ны эзэн яасан юм бол?

UNIVERSE wrote:Ямар нэг Басби шиг ид шидтэн, эвсэл Фэрги, Жозе шиг авъяаслаг менежер өөрт хэрэгтэй хүссэн тоглогчоо мөнгөөр, цалингаар, мөн бас илүү алдарт хүргэх боломжоор авсаны үндсэн дээр гарч ирдэг юм.


Sir Matt Busby 1946 онд менежер болохдоо өмнө нь ганц ч тоглолт дасгалжуулж үзээгүй байсан. Jose Mourinho Porto-той Champions League хожоод 20 минут ч өнгөрөөгүй байхад Chelsea руу явлаа гээд жилийн £5 сая-н гэрээнд гарын үсгээ зурсан. Sir Matt Busby Youth Team-c Geoff Bent, Duncan Edwards, Bobby Charlton, Roger Byrne, Wilf McGuinness зэрэг оддыг төрүүлсан. Sir Alex Ferguson Youth Team-с Gary Neville, Ryan Giggs, Nicky Butt, David Beckham, Paul Scholes нарыг гаргаж ирсэн. Jose Mourinho £7 сая-р Petr Cech, £24.4 сая-р Michael Essien, £3.4 сая-р Lassana Diarra, £19.8 сая-р Ricardo Carvalho, £30 сая-р Andriy Shevchenko, £5 сая-р Ashley Cole, £8.5 сая-р Khalid Boulahrouz, £24 сая-р Didier Drogba, £12 сая-р Mikel John Obi, £12.1 сая-р Arjen Robben, £13.2 сая-р Paulo Ferreira, £10 сая-р Salomon Kalou, £21 сая-р Shaun Wright-Phillips-г тус тус худалдаж авсан.

Chelsea-г Manchester United-тай харьцуулах ямар ч үндэс байхгүй.

UNIVERSE wrote:Үүнийг ойлгоход их ухаан шаардахгүй эд юмсан уул нь.
Image
User avatar
Trafford Devil
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 354
Joined: Mon Feb 20, 2006 1:26 pm
Location: Republik of Mancunia

Postby Trafford Devil » Tue Nov 28, 2006 6:57 am

A Moral Stain On Football:

The cash that put Chelsea at the top came from the exploitation of Russia's people in the 1990s.

Joseph Harker
Wednesday April 26, 2006
The Guardian

This weekend sees what is likely to be the climax of the domestic football season, as Chelsea, the wealthiest club in Britain, take on Manchester United, the biggest, and almost certainly clinch their second successive league title.

Nothing better encapsulates this money-dominated football era: the combined salaries of the two squads would probably be enough to finance the average eastern European country. But the crucial difference between the two clubs has been lost because, in their routes to wealth, United and Chelsea are at opposite ends of the morality spectrum.

United have earned the right to be the highest spenders. They became the nation's best-supported club because their dramatic history captured the public imagination: a manager who moulded a title-winning team, the "Busby Babes", but lost most of them in a tragic plane crash, then built another team, which within 10 years became the first English club to win the European Cup.

United's support swelled, so when money did enter the game they could make the most of this support in gate receipts, merchandising and TV money.

Chelsea had none of this, but had just qualified for Europe's Champions League when Russian oil company Sibneft paid out billions of pounds in dividends to its major shareholders, one of whom was Roman Abramovich. It was relatively easy then for a tiny group of well-connected businessmen to exploit their links with the post-communist regime of Boris Yeltsin, and persuade ordinary Russian workers into giving up their individual share vouchers, unaware of their real value.

The obscenity of this is borne out by figures out last week which show that the 100 richest Russians are worth more than a quarter of Russia's GDP. There is vast inequality in Britain, but Russia is another universe: 18% of its people live below the poverty line; the average wage is the equivalent of £2,000. Yet last year Abramovich sold off his last Russian business interest for £7bn, bringing his total wealth, as estimated in this week's Sunday Times Rich List, to £10.8bn.

But what can someone with such wealth spend it on? In 2003 he was flying by helicopter over London when he saw a football ground. Within a couple of months he owned Chelsea. In another few weeks he'd spent £100m on players. In a year, having failed to win a trophy, he'd sacked the manager and brought in the man who'd just won the European Cup, Jose Mourinho, himself lured by the £5m salary. Mourinho spent £100m more on players and went on to win the title for Chelsea a year later - their first in 50 years, and only their second ever.

Of course, wealthy benefactors have often backed clubs - Chelsea had Matthew Harding in the 1990s. But he was a fan of the club and wanted to realise his dream. Abramovich had no previous connection with either England or Chelsea. And no one has had such a distorting effect on the game.

When Arsenal offered to double the wages of their full-back Ashley Cole, Chelsea said they'd triple them - to £80,000 per week. What was already an obscene amount became pornographic. Clubs across the league are having to up their players' wages. So the cash spent by ordinary fans is being eaten up by fewer and fewer super-wealthy people.

At Chelsea they all know where the money has come from. Football agents, of course, don't give a damn about its source. And football pundits and commentators talk about the quality of the players, or the tactics, or the managers' quotes, turning a blind eye towards the mass poverty left behind.

The fact is, Chelsea now stands for nothing but greed; the club has become a moral stain on the face of the sport. The more these injustices are tolerated, the more we are all corrupted.
Image
User avatar
Trafford Devil
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 354
Joined: Mon Feb 20, 2006 1:26 pm
Location: Republik of Mancunia

Postby UNIVERSE » Tue Nov 28, 2006 8:59 am

Би шууд мөнгөн дүнгээр ижил байсан энэ тэр гэж юм яриагүй ш дээ. Цаг хугацаа өөр болсон, 20 жилийнхээс бүү хэл 6 жилийн өмнөхөөс ч тэс өөр болж байна. Тиймээс мөнгөний дүн, цалин энэ тэрээр тэр цагуудыг харьцуулах утгагүй, гэхдээ л ер нь тэгж Кантонаг авч чадна гэдэг нь одоогийн Челси хэрэгтэй тоглогчоо авч чадаж байгаатай ямар ялгаатай юм бэ л гэж байна. Юу гэх гээд байна вэ гэхээр мөнгөтэй л бол Казахстаны багыг ч босгоно гэнэ үү балай **н** ярианд л хариулт өгөх гээд байна.

Мөнгө бол хөдөлгөгч хүчин зүйл, Гэхдээ байнаа бүх л багуудын амжилтын үндэс нь мөнгөндөө биш хүний хүчин зүйлдээ байдаг. Басби байна, тэр хүн домог байж, Жозег би түүнтэй харьцуулаагүй. Басби тэтгэвэртээ гарсны дараа МЮ тэр үедээ маш мөнгөтэй, цалин өндөртэй, маш олон фэнүүдтэй хүчирхэг баг хэвээр л байсан, гэтэл хэдхэн жилийн дотор сүйрэлд орж хоёрдугаар дивижнрүү унаж л байсан байна. Тэгээд бүүр Фэрги ирээд хоёр гурван жил болж хэд гурван тоглогчид авч, Эрик Кантонаг авах хүртэл сураггүй баг байж. Ямар ч юмны амжилтын үндэс нь ухаалаг менежмент, удирдлагадаа байдаг. Тиймээс ч англид дасгалжуулагчийг менежер гэж нэрлэдэг шүү дээ. Мөнгө бол менежментийн нэг л арга, яг одоо үед бол бүр түлхүүр хүчин зүйл мөн. МЮ амжилт гаргасан түүхэндээ Челсигээс бага мөнгө зарсан гэж хэн хэлсэн юм? Тэр үеийн 10 доллар /хөлбөмбөгийн бизнест эргэлдэх мөнгөн дүнтэй харьцуулахад/ өдгөөгийн 1000 доллараас их ч дүн юм билүү.. Магадгүй Фэрги явчихвал МЮ сүйрэл ирэх нь тэр... Хэдий чинээ их мөнгө зарсан ч .... Үнэхээр ухаалаг зөв менежерээ олж чадъя гэвэл их мөнгө л зарж таарна.

Жозе-н үеийн Порту, Рафагийн Валенсия гээд л сайхан цагийн үндэс нь менежментдээ байна шүү дээ.

За ингээд МЮ-н сайт дахь бичлэгээ зогсооё. Эцэст нь хэлэхэд үүнээс хойш МЮ ЧЕЛСИГ дийлэхгүй....
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby Mr S » Tue Nov 28, 2006 9:30 am

Траффордод хандаж хэлэхэд.............

өөр багийн фанат танай багийн тухай сайхан томоохон юм бичсэн бхад.......... битгий ингэж өөнтөглөөч..............
мэдээж танай багийн тухай чамаас илүүү мэдэхгүй бх........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Gankhuu » Tue Nov 28, 2006 9:47 am

Челси тэгээд МАНЮ-гийн түүхэн замаар адил түүхтэй болног эж явж байгаа юм биздээ. 100 жилийн дараа өнөөгийн МАНЮ айн. Triple хийхийг нь би энэ нэсандаа үзэхгүй юм байна л даа. амар амар
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Tsengel » Tue Nov 28, 2006 10:03 am

Jose ñàéí ìåíåæåð áàéæ ìàãàäã¿¿ë þì. Ãýõäýý Øåâ÷åíêîã àâñàí íü òîãîëîã÷îî çºâ àâ÷ áàéãàà ãýæ áè õýëýõã¿é. Fergie bol sir shuu dee
My United
Tsengel
 
Posts: 126
Joined: Wed Nov 08, 2006 5:24 pm
Location: Bodi tower

Postby Tsengel » Tue Nov 28, 2006 10:15 am

Cantona ã èðõýýñ ºìíº ÌàíÞ ñóðàãã¿é áàã áàéñàí ãýæ þó ÿðèàä áàéãààã áè ¸ðººñºº îéëãîõã¿é áàéíà. Brian Robson, George Best, Boby Charlton òýãýýä îäîî õýí áîëæ áàéíàà. ñóðàãã¿é òîãîëîã÷èä þì óó.
My United
Tsengel
 
Posts: 126
Joined: Wed Nov 08, 2006 5:24 pm
Location: Bodi tower

Postby Bayaraa » Tue Nov 28, 2006 10:25 am

Юниверс гоё бичжээ. Талархаж байна шүү. :-D

Ийм бичлэгүүдийг уншихад мэдлэг, мэдээлэл аль алинийг нь авч чадах юм. Юнайтедын фенүүдэд зориулан хэлэхэд манай багийн түүх болон өнөөгийн байдлын талаар бидний сэдэв дээр томоохон бичлэг хийгээч ээ гэж урьж байна.

Хоорондын хүнд, хэцүү маргаан, үл итгэлцлээ больж манай Юниверс гишүүн эв найрамдлын гараа халуунаар сунгаж байгаад форумын жирийн нэгэн гишүүний хувьд миний бие ихэд талархаж байна. :eek:
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Postby Tsengel » Tue Nov 28, 2006 10:29 am

universe goyo bichsen gej helmeerguul bna Brian Robson, george best, Boby charlton, tegeed hen bolj bainaa. Suraggui togologch umuu
My United
Tsengel
 
Posts: 126
Joined: Wed Nov 08, 2006 5:24 pm
Location: Bodi tower

Postby Tsengel » Tue Nov 28, 2006 10:30 am

harin chelseag medkuul um bna
Ruud Guulit bj magad
My United
Tsengel
 
Posts: 126
Joined: Wed Nov 08, 2006 5:24 pm
Location: Bodi tower

Postby Man!festo » Tue Nov 28, 2006 10:38 am

Ene hen be??? Hehe...

Uul ni ih sonirholtoi yaria urnuj...
MU, Arsenal, Liverpool aguu baguud oo... Ungursun tuuheer bol Chelsea haritsahgui..

Neg yumtai yeruusuu sanal niilehgui baina. Chelseag urd ni hen meddeg baisan.Tomrood irheer ni demjlee gej ih yarij baina. Jaahan hurvuulchihvel Chelsea MU, Liver, Arsenal-tai haritsahgui jijig bag baisan, tiimeeree baih yostoi geh yumuu da...
Yer ni holbombogt hunii nudend urtdeg, hun demjih yumtai bag l ih demjleg huleene. Yalanguya gadaad ulsuudiin huvid.
MU-n fanuud MU-g 100 heden jiliin aguu tuuhtei bish neg muu hotiin bag baisan bol demjih l baisan gej bitgii heleerei de.
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby spain man » Tue Nov 28, 2006 11:56 am

Сильвестр маань Ла лигд тоглох хүсэлтэй гэнэ. Ирэх жилээс. Магадгүй францруугаа буцсан ч болно ухааны юм ярьжээ. Түүний байранд Видич гэж нэг мангас гарч ирсэн.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby .boldoo. » Tue Nov 28, 2006 1:37 pm

Зүүнд нь Эвра Хайнц хоёр байгаа болохоор Силвестрт үндсэн бүрэлдэхүүнд зай олдохгүй л дээ. Өнгөрсөн өвөл Лион руу явах сураг гарч байсан. Уг нь дажгүй тоглогч шүү
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Breathe! » Tue Nov 28, 2006 2:09 pm

Нээрээ Сильвэстр гэж нэг хамгаалагч байдагийн бараг мартчихсан байнашд... :mrgreen:

Төв болон зүүн тоглодог гэтэл төвд Видич Браун 2 ыг давах, зүүнд болохоор Эвра Хайнз 2 ыг давах гэсэн биелэгдэгшүй даалгавартай болчихсон... одоо ирээдүйгээ бодвол явсан нь дээрдээ....... ганц авахууштай сайн чадвар нь ассист сайн өгдөг ........
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Breathe! » Tue Nov 28, 2006 2:16 pm

Аятайхан мэдээлэл оруулчия гэхээр манайд олигтой сонирхолтой юм юу ч болохгүй юм
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Mr S » Tue Nov 28, 2006 2:23 pm

Алэкс пэналти цохих эрхээ зөвхөнд Са-д хариуцуулж бсан бол мань эр 2 ч пэналти алдсан тул Кристиан тэр 2-г пэналти цохих талаар хоорондоо зөвлөлдөөд шийд гэжээ....................
'I have left it between Louis and Cristiano to decide,'
'Sometimes if one is playing better than the other it is sensible for the one who is playing really well to take it, although I told Louis if he needed one for his hat-trick he should take it.'

Са-н хувьд Алэкс
'I am delighted for Louis,' 'It was a magnificent finish. мэдээж Чэлсид хийсэн гоолынх тухай.........
'He was like a caged animal in training all week, taking penalty after penalty, which just shows his eagerness to make up for the one he missed the other night.
'He is 28 now and a fantastic asset to us. His movement and strength and pace are vital to the way we are playing.'

харин муу мэдээ гэвэл маргаашийн Эвэртонтой хийх тоглолтонд Са гарахгүй бж магадгүй гэнэ............. бага зэргийн гэмтэлтэй бгаа гэнэ................
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 18 guests
cron