by UNIVERSE » Mon Nov 27, 2006 7:57 pm
ЮУ ВЭ............. ЗАЛУУСАА.
Өдөржингийн их ажилын дараа форумдаа орж тэр тасархай тоглолтын тойм, дүгнэлт, хүмүүсийн санаа оноог харъя гэж орсон биш бөөн хэрүүл зүхэл болжээ.
Бид нараас тэвчээртэйгээрээ Мик ах маань үзэлзсэн юм шив дээ.
Нэгдүгээрт
Гол нь би Эл Паяасод хандаж хэлмээр байна. Бусад нь яах вэ учраа мэдэхгүй байж анти-челси гээч нэг цээжээ дэлддэг юмтай болчихсон/дээр үеийн улаан хамгаалагчид, одоогийн хүрэлсэхийнхрүү юм уу даа хөөрхий/, хаана ч байдаг дөвчигнөө гарууд энэ форумд хэд хэд бий.
Харин чиний хувьд хэлэхэд чи хөлбөмбөг бас боломжийн түвшинд мэддэг хүн, судалсан хүн, фэн гэдгийг чи өөрийн биеээр нэлээн өндөр түвшинд мэдэрдэг хүний хувьд битгий ингэж манайхны /челсигийн фэнүүдийн/ эрхэм юмруу нулимж бай. Тэр челси мөнгөөр ч байна уу? чадварлаг менежментээр ч байна уу? авъяаслаг менежерийн хүчээр ч байна уу ямар ч байсан сайхан тоглоод, үр дүнд хүрээд танин мэдэхүйн бид бүү хэл хөлбөмбөгөөр амьсгалсан Англидаа хүртэл фэнүүдээ эрчтэй өсгөж байна. Тэр сая сая фэнүүдэд нь би ч, Мик ч, Эс ч..... гээд хүмүүс нэгэдэж байна. Тэр фэнүүд нь чи валенсидаа хайртай шиг, магадгүй тэрнээс чинь илүүтэйгээр Челсигээ хайрладаг байх. Чи мэднэ хөлбөмбөгийн фэн хүн гэж, хөлбөмбөгийн фэн байх гэдэг, хөлбөмбөгийн фэний үнэнч бөгөөд багтаа амиа тавих гэсэн сэтгэлзүйг/магадгүй хайр дурлал, эхнэр нөхрөөс ч үнэн ч эд байх шүү/ ямархан байдгийг.... чи үүнийг мэдэрдэг л юм бол бусад фэнүүдийг, тэгээд бусад багуудыг хүндэлж бай, үгүйдээ ядаж фэнүүдийнх нь форум дээр хүндэтгэж бай. Би чиний тэр өчүүхэн валенсигийг чинь "муусайн юмнууд нухуулах нь аргагүй" гэж ч хэлээгүйм байна одоог хүртэл. Яагаад гэвэл бусад фэнүүдээ хүндэтгэх хэрэгтэй. Учир нь бусад хүн ч чам шиг адилхан багтаа хайртай фэнүүд. Чиний хувьд Валенсий эрхэм бол бидний хувьд Челси яагаад тийм биш гэж.....Нэгэнтээ би бас л үүнийг хэлж байсан. Ийм үзэн ядалтыг гэмээр юм уу, атаархалын гэмээр юм аа фэнүүдийнх нь форум дээр биш дугуй дугуйгаа олоод тэндээ гаргаж байцгаая гэж хэлсэн нь бий. Яагаад гэвэл хүний нийгэмд хүн нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэж байх ёстой юм. Үгүй бол тэр бол хүний нийгэм биш болдог
Хоёрдугаарт би АДМИН-уудад хандаж хэлмээр байна. Яагаад багаа хамгаалсан Мик бид нар буруутан болоод, орж ирж юу дуртайгаа хуцсан болгон нь буруугүй гэж. Би одоо Болдоо ч гэнэ үү, Брийт ч гэнэ үү энэ өвчтэй гэмээр дайралт хийдэг гаруудын Челсигийн форумд орохыг хаалгамаар байна... Бас тэр миланы фэн хэн билээ.....Учир нь бид эрхэм нандин зүйлээ гутаалгах гэж, тэрнийгээ хамгаалсан болж хэрэлдэх гэж орж ирдэггүй юм....
One day we will do it. Champions Champion