Хэрвээ хэн нэгэн ахлагчийн тууз зүүхийг хүсдэггүй гэвэл тэр худлаа ярьж байгаа хэрэгЛаамын Билд сэтгүүлд өгсөн ярилцлага орууллаа
Билд: Та ирэх Лхагва гаригт Швэдийн эсрэг тоглолтод оролцоно. Хямралтай байгаа Байернаас шигшээ багтаа ирэхэд ямар нэгэн өөрчлөлт гарах уу?Филипп Лаам: Йоги Лөв надаас хэр байна, амралт хэрэгтэй юу гэж асуусан. Би клубтээ бүх тоглолтонд бүтэн тоглож байгаа, тийм болохоор амралт хэрэгтэй гэж бодож байна. Харин Байерн дахь нөхцөл байдал таны бодож байгаа шиг биш.
Тайлбарлаач?Цом болон Аваргуудын лигт бүх зүйл төгс байгаа. Харин Бундсэлигт үү? Мөн л ижил, бидэнд аварга болох боломж байгаа. ДАШТ-н дараа улирал Байернийн хувьд хүнд болдог. Бид одоогоор нэлээн хэдэн оноо алдаад байгаа ч бүх зүйл дуусах болоогүй.
Та яагаад ийм итгэлтэй байна?Дортмунд нэг хоёр тоглолтонд хожигдоод ирэхээр маш сонирхолтой болно. Энэ үед тэднийг ямар байхийг харъя. Тэд маш сайн байгаа ч дэндүү залуу байна. Харьцуулбал бид илүү туршлагатай. Аваргуудын лиг, Бундэслигт ч тэр хожигдол байдаг. Харин энэ бүхэнд тоглогч нараа сэтгэл зүйн хувьд бэлдэнэ гэдэг хэцүү. Дортмундад ийм чанар байгаа эсэхийг мэдэхгүй байна.
Гэхдээ танай урд хэд хэдэн баг байсаар байна..Гэхдээ бидэнд лигийн хамгийн хучирхэг бүрэлдэхүүн, баг байна. Арьен Роббэн, Фрэнк Рибэри нар ч хүрч ирнэ. Би одоо оноо алдахгүй төлөө тоглоно
Вэрдэр, Шалькэ зэрэг багуудын хямралыг юу гэж бодож байна? Бид хүснэгтийн дундуур байгаа нь тааруу амжилт. Мөн Дортмунд олон оноогоор тасраад байгаа нь муу зүйл. Гэхдээ Брэмэн эсвэл Лэвэркүзэн 15 оноогоор тасарсан бол энэнээс ч муу зүйл болох байсан. Энэ л намайг илүү айлгана.
Та Байернтай гэрээгээ сунгах гэж байгаа. Гэрээ 2016 он хүртэл хийгдэнэ.
Гэрээнд exit clause байхгүй юмуу?Надад exit clause шаардлаггүй байсан. Учир нь Байерн бол миний амьдралын нэг хэсэг. Байерн л намайг өдий зэрэгт хүргэсэн. Бас дээрээс нь би хаашаа явах юм? Байерн бол дэлхийн топ5 клубын нэг. Энд би өөрийгөө хөгжүүлж чадна. Би энд аз жаргалтай байна.
Гэрээ сунгахад Луйс ван Гаалын нөлөө хэр байсан вэ?Би дасгалжуулагчтай биш клубтэй гэрээ байгуулна. Харин би дасгалжуулагчтай сайн ойлголцдог.
Хөниз ван Гаалыг зөвлөгөө хүлээж авдаггүй гэж шүүмжилсэн байсан.Миний хувьд дасгалжуулагчид сэтгэл хангалуун байгаа. Бид хоорондоо байнга ярилцаж их зүйл солилцож байдаг. Ямар нэг зүйл болохгүй байгааг хэлвэл тэр дуртай хүлээн авдаг, миний бодлыг ч тэр. Тоглогчдын хувьд дасгалжуулагчтай ямар нэг асуудал байхгүй.
Яагаад Хөниз түүнийг тэгж хүчтэй шүүмжилж байгаа юм бол? Магадгүй Хөниз багийг сэргээж тоглолтонд илүү төвлөрүүлэхийг хүссэн байх. Магадгүй лигийн тааруухан амжилтан дээр хүмүүсийн анхаарлыг хандуулахийг хүссэн байж ч болох юм.
Гладбах дээр 2-1 хожиж байсан ч эцсийн дүн 3-3 харьцаатай дууссан..Бид хангалттай анхаарлаа төвлөрүүлж чадаагүй. Тоглолтын үеэр **н** алдаанууд ч гаргасан, гэхдээ гэмтэл бэртэл гол асуудал байсан.
Та яг л ахлагч шиг ярьж байна, гэхдээ одоогийн байдлаар дэд ахлагч. Ирэх улирлаас албан ёсны ахлагч болохийг хүсч байна уу?Хэрвээ хэн нэгэн ахлагчийн тууз зүүхийг хүсдэггүй гэвэл тэр худлаа ярьж байгаа хэрэг. Бүгд л хүчирхэг багийн ахлагч болохийг хүсдэг.
Шигшээ багийн талаар эргээд ярилцъя. Та дэд ахлагч, Швэдийн эсрэг тоглолтонд тоглохгүй юу?Хэрэв дасгалжуулагч зөвшөөрвөл, тийм.
Мануэл Нойер Шалькэд сэтгэл дундуур байгаа. Йөрг Бутт одоо 36 настай, Байернд тийм ч удаан хаалгач хийхгүй..Йөрг Буттын дараа яах вэ гэсэн асуулт гарч ирэх нь тодорхой. Мануэл бол маш сайн хаалгач. Үүнийгээ ч ДАШТ-аар баталсан. Тэр ямарч багт амжилт авчирна. Бидэнд ч бас.