Энэ улирал чангарсаан манайхан. Гол нь гэмтэл бэртэл, тогтвортой байдал.
Өнгөрсөн улиралын турш Каман-Кэмби гэсэн хоёр цэвэр төвийн тоглогчийг талбайд гаргаж байлаа. Угаасаа ч өөр сонголт байсангүй. ДэАндрэ маш орон гаран зарим тоглолтонд тэсэрч 20 самбар авдаг бол , зарим тоглолтонд ганц ч самбар авж чадалгүй foul trouble-д ордог байлаа. Грэг Смит бакь биеэ ашиглаж хэдэн оноо түүдэг байсан ч, тогтворгүй, гол нь маш муу хамгаалдаг шалтгаанаар гараанд гологдож байлаа.
Улиралын сүүл хавьцаа Блэйк Гриффин ирэх сураг гарсан ч гэмтэл нь бүрэн эдгээгүй болох нь эмчийн үзэлгээр мэдэгдсэнээр дахин улирал дуустал гоонжтой суух шаардлагатай болсон. Мөн улиралын дундуур Самбууг Портланд руу наймаалж оронд нь Стив Блэйк, Трэвис Оутлав гэсэн expiring contract-тай тоглогчидыг авлаа. Энэ наймаа нь цалингын цэсээ суллаж 2010 оны алдарт чөлөөт агент болох тоглогчидыг багтаа авах, ялангуяа Хамар Жэймсыг багтаа элсүүлнэ гэсэн хоосон мөрөөдөл байлаа. Хамар Клиппэрсыг сонгох магадлал бага байсан ч, ЛА шиг том хотод яагаад ирж болохгүй гэж олон фенүүд найдаж байв. Тэгээд цааш нь юу болсоныг бүгд мэдэж байгаа, Жэймс өмнөд Флорида явсан.
Чөлөөт агентаас Рэнди Фой, Рэйн Гомес, Бриан Күүк гэсэн тоглогчидыг элсүүлж төсөөлж байсанаас маш муу хүч нэмсэн. Разуал Батлер, Грэг Смит нарийг рэсайн хийв.
Гэхдээ драфтаас сайхан сонголт хийсэн гэж бодоод байгаа. Ал Фараг Амину гэсэн африк гаралтай Wake Forest их сургуулийн сурагчийг драфтласан. Түүний тоглолтонд тийм чамин ганган, гоц зүйл байхгүй ч маш олон талийн тоглолттой, тоглолтыг маш сайн ойлгодог, дээр нь мундаг хамгаалдаг зэрэг олон давуу талтай гар байгаа юм. Мөн Кентаккин Эрик Блэдсойг драфтласан. Блэдсой Драфтын тэргүүн Жон Воллын тоглолтонд дарагддаг байсан байж болох талтай. Яг ур чадварын хувьд нээх хол илүү дутаад байх юмгүй.
Драфтын сүүл хавиар мөн Вилли Варренг драфтлаж авсан. Хэдийгээр ур чадварын хувьд маш өндөрөөр үнэлэгддэг нэгэн байсан ч аналистууд түүнийг амиа тоглолттой гэж дүгнэж, дээр нь багын амжилт энтрээс шалтгаалж драфтын үеээр хоёрдугаар тойргийн сүүл хүртэл унасан байгаа юм.