ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Астон Вилла баг энэ жил АПЛ-т хэдэд жагсах вэ?

1. Чойрно - 15 аас доош
19
13%
2. Дундаж - 10-т орно
56
39%
3. Амжилтаа давтана - 6-7 д орно
54
37%
4. Гайхашмгийг бүтээнэ - 4 т орно
8
6%
5. Түүхийг бичилцэнэ - Тайтл
8
6%
 
Total votes : 145

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Thu Nov 04, 2010 12:49 am

Карлин капын тоглолтонд Бирмингам Сити багтай таарсан бөгөөд 12 сарын 1нд уг тоглолт болох юм байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby baynaTS » Thu Nov 04, 2010 1:22 am

чамайг орчуулж тавиxгүй болоxоор өөрөө xайж байгаад xувцас солиx өрөөг олж уншлаа. танай фаранц багаа андуураад татааж байна лээ.......

Stand Your Ground and Fight !...
User avatar
baynaTS
The Invincibles
The Invincibles
 
Posts: 2457
Joined: Tue Nov 06, 2007 12:57 am
Location: Calgary Olympic Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Баясаа » Thu Nov 04, 2010 9:26 am

Нээрээ оруулаач хөгшөөн, уншихад үнэн гоё юм билээ
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Nov 05, 2010 11:07 pm

Image

За манайхыг цаагуур чинь Соёогүй Арслангууд гээд яриад эхэлчиж...Учир юу гэвэл өчигдөр бэлтгэл дээр Кареү нэмж гэмтэл авснаар манай үндсэн довтлогчид бүгд гэмтэл авлаа... Агбон өчигдөрөөс хөнгөн бэлтгэлд гарсан, Хески гэмтэл авсан, Кареү бэртлээ сэдрээсэн...одоо залуу Фонзд л маш том боломж гарч ирлээ дээ... Делфоунесо минь өөрийгөө харуулах цаг ирлээ... Арслан соёогүй үедээ ч бас сайн алгадана шүү дээ... хэхэ

15 цаг 57 минутын дараа Фулхамын эсрэг тоглох тоглолтноос өмнө амжиж Сидвел, Кларк, Бэеэ нар бэртлээс эргэж ирлээ... энэ жил бэртэл гэмтэл ч манайхыг чангахан дайрч байна шүү...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Shaggy » Sat Nov 06, 2010 9:21 am

Соёогүйн бол одоо үхтэл хүлхэх хэрэгтэйшт!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sun Nov 07, 2010 12:39 am

Одоогоор Фулхамыг ч хүлхээд л байна хэхэ
Албрайтоны 41 дэх минутн гоолын ачаар 1:0 ээр тэргүүлж байна...

# Brad Friedel
# 2. Luke Young
# 5. Richard Dunne
# 29. James Collins
# 3. Stephen Warnock
# 25. Barry Bannan
# 20. Nigel Reo-Coker
# 6. Stewart Downing
# 7. Ashley Young
# 12. Marc Albrighton
# 14. Nathan Delfouneso

гэсэн бүрэлдэхүүнээр гарсан... Дандаа залуус байна даа....Делфоунесо Баннан, Албрайтон нараа ингэж хамтдаа ПЛийн гараанд гарахыг хардаг л юм байна... сайхан байна даа...33 дахь минутанд Рео Коекерын оронд манай ирээдүйн Терри Кларк гарч ирсэн...Ерөнхийдөө манай акапемийн 4 бүтээгдэхүүн нэгэн зэрэг гараад Фулхамыг одоогоор хожиж явна сайхан байнаа сайхан байна...ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sun Nov 07, 2010 1:18 am

Өө новш юмаа 90 дээр гоол алдаад байхдаа яахав дээ... Хангеланд гэж овоо муу новш юмаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Mojul » Sun Nov 07, 2010 1:22 am

Хангеланд манайд 89д нэг хийсэн шд энэ улиралд.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Mon Nov 08, 2010 8:11 pm

Image

Марк Албрайтон гэрээгээ сунгалаа...
Астон Виллагийн академийн бүтээгдэхүүн, Виллагийн ирээдүйн од залуу тоглогч Марк Албрайтон 3 жил хагасын гэрээ үзэглэж, Вилла Паркт 2014 оны зун хүртэл үлдэхээр боллоо...

Гэрээ хийгдсний дараа Жерар Улье түүний талаар хэлэхдээ:

“Марктай бид 2014 он хүртэл гэрээ хийлээ. Тэр нэгдүгээр багт хөдлөшгүй байр сууриа маш хурдан олж авч чадсан. Түүний хөл бөмбөг тоглох, багийнхаа төлөө гэсэн хандлага нь үнэхээр гайхалтай. Бөрнлигийн эсрэг капын тоглолтон дээр тэр улаан аваад маш их сэтгэлэр унасан. Тэгээд 1 дэх өдөр ресервийн тоглолтонд оролцсон. МакДоналд түүний тоглолтыг надад онцлон хэлсэн. Түүний хөдөлмөрлөж байга байдал, хандлага нь гайхалтай байсан гэсэн. Хэрэв ямар нэгэн залу тоглогч авъяастай дээрээс нь зөв хандлагатай, хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй, зориулалттай байвал энэ бол агуу том зүйлийн эхлэл...Албрайтон бол тийм л тоглогч... ” гэсэн байна...

Юутай ч Английн ирээдүйн шигшээгийн баруун вингер байж болох залуу арслан маань Виллагийн төлөө дахиад 4 жил хүч үзэх нь ээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby NikkEi_Hotspur » Mon Nov 08, 2010 8:59 pm

хөөе баяраа ажлаа хийхкүүм бол заагаад өгчих хаана байдаг нөгөөдөх хувцас солих өрөөнд
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Mon Nov 08, 2010 9:41 pm

Ойрд зав муутай цувралуудаа оруулж амжихгүй л байна... ямар ч байсан хоцорсон ч гэсэн нэг дугаар оруулъя...

Image


Хувцас солих өрөөнд цувралаас...#2-6
Бирмингам Сититэй тоглох тоглолтын өмнө...


*Залуус дерби тоглолтын өмнө хувцас солих өрөөнд шуугилдана*

Улье: За алив, Дерби тоглолт та нарт ямар чухал болохыг би мэдэж байна. Найжел чи багийн ахлагийн хэлэх үгээ бэлдсэн биз дээ?

*Рео Кокэр толгой дохиод сандрангуйгаар микрофон гартаа авав...нөгөө гартаа барисан хэдэн A4өө хяламхийн харснаа, хоолойгоо засан микрофоно шалгаад эхэллээ...*

РеоКокер: Нэр төр. Дерби тоглолтууд бол тэр чигээрээ нэр төрийн тоглолт юм... Би өөрийнхөө нэтр бахархалыг санаж байна... Ээж минь намайг ганцаараа өсгөхдөө ажлынхаа хажуугаар илүү цагаараа сувилагч хийдэг байсан... тэр хүчтэй эмэгтэй байсан тэр надаар бахархдаг... тиймээс бид ч бас хүчтэй байх ёстой....

Залуус: Еэээ! Үүүүү!

РеоКокер (сэтгэл нь хөөрч): Тиймээс гарч очоод цэнхэрүүдийг буудуулахаар жагсан тоглосон үхлээ хүлээж байгаа хүмүүс шиг болгоод өгье!

*Залуусын заримынх нь царай сонин болсон бол харин Дельф, Сидвел, Варнок нар баярлан хашгирсаар байв*

РеоКокер:... Базуккааа! Тэднийг базууккаагаар үнс болтол нь буудацгаая... тэгээд үнсийг нь цуглуулж овоо болгоод...дээр нь муур аваачаад...

*Улье болгоомжилсон байдалтайгаар түүнийг харлаа...РеоКокер сэтгэл нь хөдлөн хашгирсаар байв*

РеоКокер: ....Тэгээд муураа гэдсэнд нь таарахгүй хоолоор хооллоод...үнс нурман дээр нь хүндрүүлээд тэгээд тэр жогорхойтой нь үнсээ хутгаад...

*Дотор нь муухай бол Улье микрофоноо булаан аваад РеоКокерыг түлхэв*

Улье: ... Үнэхээр .... Үнэхээр сэтгэл хөдөлмөөр байлаа.... Баярлалаа Найжел...

*Залуусын зарим нь гайхсан байдалтай алгаа ташиж зарим нь түмпэн барин бөөлжиж байв. Сидвеллийн нүднээс нулимс бөмбөрч харагдав*

Сидвелл (нусаа татангаа): Гайхамшигтай...

*РеоКокер гэнэдүүлэн Ульегийн микнрофоныг булаан авав*

РеоКокер: ...тэгээд Сайнт Андрюс гэдэг хогийн саванд нь булж орхино!

*УЛье микрофоноо авахаар ноцолдоно*

Улье: Баярлалаа Найжел, одоо хангалллтттай...

Дельф: Гайхалтай мэдээ босс...Би дерби тоглолтонд тоглоход бэлэн болсон... та намайг хаана ч тоглуулсан болно...

Улье: Фабиан, чи одоо ч суга таягтай байна шүү дээ.... Чамайг би бэлэн гэж бодохгүй л байна...

Дельф: Тиймээ, энэ нөгөө суга таяг, нөгөө .... би ... би амрхадаа энийг хэрэглэдийн...нөгөө ном уншихдаа шилээ зүүдэг шиг л...

Улье: Фабиан би чамайг...

*Дельф суга таягаа шидээд өндөрт үсрэн каратегийн өшиглөлт үзүүлэв*

Дельф: Ааа! Яааа!!! Май!!

Улье: Алив Фабиан, Би чиний хичээл зүтгэлийг ойлгож байна гэхдээ....

*Дельф өвдсөндөө чанга хашгиран хөлөө барьж ойчив. Залуусаас зарим нь түүнд туслахаар ухасхийв*

Дельф: Хойшоо байцгаа! Би зүгээр!

*Дельф хэвтээгээрээ агар самардан цохиж сарвалзана*

Дельф: харав уу босс? Тулалдаж болж байгааз дээ?

Улье: Фабиан чи алхаж ч чадахгүй ....

Дельф: Би мөлхчихнөө босс. би хурдан мөлхдөг... хамгалагчийнх ард гэтээд гарчихна... гүйгээд ирэхээр нь хөлийг нь хазчихна...

Сидвелл: Босс тэрнийг тоглуулчих л даа... хэдий чинээ аюултай байна төдий чинээ сайн гэдэг байхаа...

A.Яанг: Хэн тэгж байна!?

Сидвелл: Яагаав ийм хөлбөмбөгийн хэллэг байдаг биз дээ...

A.Яанг: наадах чинь 'хэдий чинээ сайн тоглоно төдийчинээ нас хамаагүй' гэдэг шд

Сидвелл: Өө ... тийм, нэг тиймэрхүү үг байдаг шд... тэгвэл би буруу ойлгоцон байна шд... за за тэгвэл явж шивээсээ арилгуулахаас...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby kamizake » Tue Nov 09, 2010 9:30 am

Дельф: Би мөлхчихнөө босс. би хурдан мөлхдөг... хамгалагчийнх ард гэтээд гарчихна... гүйгээд ирэхээр нь хөлийг нь хазчихна..

Элэг хөшөөх гэж байна.УУг нь Мон байсан бол илүү сонирхолтой байдаг байжээ.
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Цогоо » Tue Nov 09, 2010 11:36 am

Оригиналийг нь уншихаар давс, чихэргүй юм шиг шолхойгоод онцгүй юм байна лээ. Баяраагийн бага зэргийн давстайг унших л аятайхан байдгийн.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Ladykop » Tue Nov 09, 2010 11:38 am

Ххэхэхэ. Баяраа хөөрхөн нэмчихдэг юм байна лээ ш д. Тэр нь их таалагддаг. :eek:
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Tue Nov 09, 2010 11:45 am

хэхэ харин нэмэхгүй болохоор явцгүй байдгиймаа... яахав барууны болон азийн сэтгэлгээ өөр болохоор хошин шогийн мэдрэмж нь бас өөр болчихдог юм шиг байгаан... манай европ найзууд энтэр шал инээдгүй онигоо яриал татаж унаад байдгийшд сонин гарууд шүү хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby monhoo_ts2003 » Thu Nov 11, 2010 9:07 pm

Вилла-гийн фанатуудын дуу. http://v.youku.com/v_show/id_XMjE4NDc5MDQ0.html
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby TrueRed-OneUnited » Fri Nov 12, 2010 10:14 pm

За Баяраагийнхаа дараагийн дугаарыг тэсэн ядан хүлээж байна.
Нэр нь МЮ тай тоголсоны дараа гэсэн байх гэж найдаж байна.
>CLUB>RESPECT>LOYALTY>GLORY>
User avatar
TrueRed-OneUnited
Busby kid
Busby kid
 
Posts: 1619
Joined: Sun May 10, 2009 12:11 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Mojul » Fri Nov 12, 2010 10:33 pm

Image
15он хүртэл гэрээгээ сунгажээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Mish » Fri Nov 12, 2010 10:46 pm

Энэ залуу гэмтэл нь эдгэсэн үү?
Одоо эрүүл довтлогч үлдээгүйм байна лээ шд...
МЮ дээр хэн гарах юм?
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sat Nov 13, 2010 2:50 pm

Агбон гэмтлээс эргэн ирсэн... Дельфоунесо Агбон 2 гараанд гарна харин сэлгээ байхгүй л болох нь дээ...аль аль талаасаа залуусаа голдуу гаргасан тоглолт болох нь...манайх нээрээ бэртэл гэмтэлд алуулж байнаа ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sat Nov 13, 2010 5:58 pm

Image

Тэртээ 95-96 оны улиралд Виллагийн залуу арслангууд МанЮ-г талбай дээрээ буулгаж авснаас хойш одоог хүртэл 27 тоглолтонд ганцхан удаа ялалт байгуулсан гэсэн тааруухан үзүүлэлттэйгээр өнөө оройн тоглолтонд оролцох гэж байна. Тэр үед Алан Хансен *Хүүхдүүдээр юуг ч хожиж чадахгүй* гэсэн тухайн үедээ шуугиан тарьж байсан үгээ хэлж байсан билээ. Харин энэ удаад Улье ба Виллагийн залуу арслангууд яг эсрэгээрээ *хүүхдүүдээр* МанЮгийн эсрэг тоглох гэж байна...

Учир юу гэвэл 1-р багаас 7 тоглогч гэмтэлтэй байгаатай холбогдуулан Улье 21-с доош насны 4 *хүүхдийг* гараанд гаргахаар шийдээд байна. Кларк 21 настай, Албрайтон, Баннан 20 настай, Дельфоунесо 19 настай. Дээрээс нь саяхан гэрээгээ сунгаж 2015 он хүртэл Вилла паркт үлдэхээр гэрээлээд байгаа академийн бүтээгдэхүүн болох Агбонлахор гэмтлээс эргэж ирээд байна.

Image
Сэр Алексийг хамгийн олон удаа буулгаж авсан менежер нь Арсен Венгер байдаг бол /9 удаа шиг санаж байна/ харин дараа нь нутаг нэгт Улье Ливерпүүлтэйгээ 5 удаа дараалан буулгаж авч байсан үзүүлэлтээр 2-т жагсдаг юм байна. Тэр үед Ливерпүүлийн бүрэлдэхүүнд цэл залуу *хүүхдүүд* болох Майкл Овен, Стивен Жерард нар тоглож байжээ...

Улье хэлэхдээ:

*Би энэ тоглолтоос айхгүй байна. Харин ч надад их сонирхолтой байна. Би залуусаасаа юуг ч шаардахгүй харин тэднийг талбайд гараад юу хийж чаддаг гэдгээ, ямар тоглогчид болохоо харуулаасай гэж хүсэж байн. Бид МанЮ-тай нэг их ёсорхохгүй, эмээхгүй зоригтой тоглох хэрэгтэй. Тэд бол сайн баг, тэдний сайн тоглолтыг нь Вилла парктаа бид хармааргүй байна. Тэд талбайд ялах гэж гарч ирдэг. Энэ бол тэдний давуу тал, тэдний философи. Бид тэдний хэмнэлд оролгүй тоглолт эхлэхээс дуусах хүртэл өөрсдийн хэмнэлээ алдалгүй тоглох нь чухал.*

*Сэр Алекс бид 2 маш сайн найзууд. Тоглолт яаж ч өндөрлөсөн байсан бид найзууд хэвээрээ л үлдэнэ. Тэр бол гоц хүн. Тэр хөлбөмбөгийг нэвт шувт мэддэг. Сэр Алекс бол ажлын хэнээтэй хүн. Өглөө 8 гээд залгахад ажил дээрээ л сууж байдаг. Тэр клубтээ, тоглогчиддоо, найз нартаа, гэр бүлийнхэндээ маш үнэнч хүн. Түүнийг тоглогчоо муулж байсныг би лав мэдэхгүй.*

*Бид Юнайтедыг талбай дээрээ хожоогүй маш удаж байна. Гэхдээ энэ хар цуврал нэг л өдөр дуусах ёстой. Тэр өдөр нь өнөөдөр ч юм билүү? Бид 25 тоглолтонд Юнайтедыг талбай дээр нь хожиж чадаагүй байсан цувралаа өнгөрсөн жил зогсоож чадсан. Энэ удаад ч тийм зүйл болохыг үгүйсгэхгүй. Би залуустаа дарамт шахалт өгөхгүй. Тэд талбайд гараад юу чаддаг, юуг хамгийн сайн хийдэг тэрийгээ л үзүүлэг. Тэд чадна...*
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby boboZ » Sat Nov 13, 2010 6:08 pm

Нэг л өдөр бид Манюг хожноо гэсээр байгаад хождог л хүн дээ Улье..
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby munhuu50 » Sat Nov 13, 2010 6:10 pm

Зиа амжилт :-D :-D. Хожино гэдэгт найдаж бгаа шүү.
Хүсэл байвал цөхрөхгүй
Хүчин байвал сөхрөхгүй
User avatar
munhuu50
 
Posts: 523
Joined: Mon Apr 12, 2010 9:47 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Tomroo_Kop » Sat Nov 13, 2010 10:28 pm

Залуу Арслангууд ч чөтгөрүүдийг сургаж өгч байна даа :eek:

Улье ч чөтгөрийг номхотгоод сурчихжээ :eek:
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Spectre » Sat Nov 13, 2010 10:47 pm

Галзуу тоглолт байлаа Албрайтон МОМ байлаа үнэхээр дуусашгүй эрч хүчтэй тоглогч юмаа хожсон бол ч...
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 65 guests