Ойрд зав муутай цувралуудаа оруулж амжихгүй л байна... ямар ч байсан хоцорсон ч гэсэн нэг дугаар оруулъя...
Хувцас солих өрөөнд цувралаас...#2-6
Бирмингам Сититэй тоглох тоглолтын өмнө...*Залуус дерби тоглолтын өмнө хувцас солих өрөөнд шуугилдана*
Улье: За алив, Дерби тоглолт та нарт ямар чухал болохыг би мэдэж байна. Найжел чи багийн ахлагийн хэлэх үгээ бэлдсэн биз дээ?
*Рео Кокэр толгой дохиод сандрангуйгаар микрофон гартаа авав...нөгөө гартаа барисан хэдэн A4өө хяламхийн харснаа, хоолойгоо засан микрофоно шалгаад эхэллээ...*
РеоКокер: Нэр төр. Дерби тоглолтууд бол тэр чигээрээ нэр төрийн тоглолт юм... Би өөрийнхөө нэтр бахархалыг санаж байна... Ээж минь намайг ганцаараа өсгөхдөө ажлынхаа хажуугаар илүү цагаараа сувилагч хийдэг байсан... тэр хүчтэй эмэгтэй байсан тэр надаар бахархдаг... тиймээс бид ч бас хүчтэй байх ёстой....
Залуус: Еэээ! Үүүүү!
РеоКокер (сэтгэл нь хөөрч): Тиймээс гарч очоод цэнхэрүүдийг буудуулахаар жагсан тоглосон үхлээ хүлээж байгаа хүмүүс шиг болгоод өгье!
*Залуусын заримынх нь царай сонин болсон бол харин Дельф, Сидвел, Варнок нар баярлан хашгирсаар байв*
РеоКокер:... Базуккааа! Тэднийг базууккаагаар үнс болтол нь буудацгаая... тэгээд үнсийг нь цуглуулж овоо болгоод...дээр нь муур аваачаад...
*Улье болгоомжилсон байдалтайгаар түүнийг харлаа...РеоКокер сэтгэл нь хөдлөн хашгирсаар байв*
РеоКокер: ....Тэгээд муураа гэдсэнд нь таарахгүй хоолоор хооллоод...үнс нурман дээр нь хүндрүүлээд тэгээд тэр жогорхойтой нь үнсээ хутгаад...
*Дотор нь муухай бол Улье микрофоноо булаан аваад РеоКокерыг түлхэв*
Улье: ... Үнэхээр .... Үнэхээр сэтгэл хөдөлмөөр байлаа.... Баярлалаа Найжел...
*Залуусын зарим нь гайхсан байдалтай алгаа ташиж зарим нь түмпэн барин бөөлжиж байв. Сидвеллийн нүднээс нулимс бөмбөрч харагдав*
Сидвелл (нусаа татангаа): Гайхамшигтай...
*РеоКокер гэнэдүүлэн Ульегийн микнрофоныг булаан авав*
РеоКокер: ...тэгээд Сайнт Андрюс гэдэг хогийн саванд нь булж орхино!
*УЛье микрофоноо авахаар ноцолдоно*
Улье: Баярлалаа Найжел, одоо хангалллтттай...
Дельф: Гайхалтай мэдээ босс...Би дерби тоглолтонд тоглоход бэлэн болсон... та намайг хаана ч тоглуулсан болно...
Улье: Фабиан, чи одоо ч суга таягтай байна шүү дээ.... Чамайг би бэлэн гэж бодохгүй л байна...
Дельф: Тиймээ, энэ нөгөө суга таяг, нөгөө .... би ... би амрхадаа энийг хэрэглэдийн...нөгөө ном уншихдаа шилээ зүүдэг шиг л...
Улье: Фабиан би чамайг...
*Дельф суга таягаа шидээд өндөрт үсрэн каратегийн өшиглөлт үзүүлэв*
Дельф: Ааа! Яааа!!! Май!!
Улье: Алив Фабиан, Би чиний хичээл зүтгэлийг ойлгож байна гэхдээ....
*Дельф өвдсөндөө чанга хашгиран хөлөө барьж ойчив. Залуусаас зарим нь түүнд туслахаар ухасхийв*
Дельф: Хойшоо байцгаа! Би зүгээр!
*Дельф хэвтээгээрээ агар самардан цохиж сарвалзана*
Дельф: харав уу босс? Тулалдаж болж байгааз дээ?
Улье: Фабиан чи алхаж ч чадахгүй ....
Дельф: Би мөлхчихнөө босс. би хурдан мөлхдөг... хамгалагчийнх ард гэтээд гарчихна... гүйгээд ирэхээр нь хөлийг нь хазчихна...
Сидвелл: Босс тэрнийг тоглуулчих л даа... хэдий чинээ аюултай байна төдий чинээ сайн гэдэг байхаа...
A.Яанг: Хэн тэгж байна!?
Сидвелл: Яагаав ийм хөлбөмбөгийн хэллэг байдаг биз дээ...
A.Яанг: наадах чинь 'хэдий чинээ сайн тоглоно төдийчинээ нас хамаагүй' гэдэг шд
Сидвелл: Өө ... тийм, нэг тиймэрхүү үг байдаг шд... тэгвэл би буруу ойлгоцон байна шд... за за тэгвэл явж шивээсээ арилгуулахаас...