Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Yes Man » Mon Aug 30, 2010 11:25 am

юу гэнээ?..... чи цаашаагаа зайлаа...... сагсны форумаар эргэлддэг гишүүд бол энэ байтугайг бичдэгийг мэднэ..... чам шиг юманд юу бичүүлэхээ заалгахгүй........
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Bayara » Mon Aug 30, 2010 12:56 pm

Би сагсны тэрүүгээр ер ордоггүй болохоор мэдэхгүй байх нь аргагүй л дээ. Сорри.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Fri Sep 10, 2010 9:42 am

Их аварга Д.Дагвадорж цэргийн арслан Санжаадамбын барцадыг арилгаж өгчээ

Сүмогийн 68 дахь их аварга Ч.Дагвадорж зодог тайлснаасаа хойш эх орондоо амарсан шиг амарч, эр хүний хийморио сэргээн морь уяж, уясан морь нь улсын баяр наадамд айргийн тавд хурдлан эзэн хүнийхээ төдийгүй их аваргаа хүндлэн дээдэлдэг хүн бүрийн магнайг тэнийлгэсэн.

Улсын баяраар айрагдсан морио их аварга маань "Эрдэнэт-2010" төвийн бүсийн даншиг наадамд уралдуулахаар нийслэлээс ногт ганзаглаж очжээ. Үнэхээр ч түрүү магнай бор халзан соёолон нь их даншиг наадмын азарганы уралдаанд түрүүлж, наадамч олныг баярлуулжээ, Соёлон нь түрүүлсэнд баярласан их аварга ч баахан баярлаж.

Аймгийн удирдлага ч зүгээр суусангүй их аварга болоод тус наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн цэргийн хурц арслан Санжаадамба тэргүүтэнг дайлж, цайлахаар салхинд гарцгаасан аж. Баярлаж хөөрсөн их аварга маань баахан халамцаж, аймгийн дарга Оюунбатын толгойд нэг нударга буулгаад авч.

Харин цэргийн хурц арслан Санжаадамбыг оройн нар угтуулан уул өөд мөлхүүлж, хэдэн жилийнх нь барцадыг нэг мөсөн арилгаж өгчээ. Тэр хавийн хүмүүс их аваргыг агсам юм хэмээцгээсэн ч түүнээс жавтий хүртсэн хүмүүс барцадаа гөвүүллээ гэцгээн ярьж яваа гэнэм.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Nok » Sat Sep 18, 2010 2:09 pm

Муухай юм болжээ.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby richie_d4 » Sat Sep 18, 2010 7:16 pm

jugder_08 wrote:Их аварга Д.Дагвадорж цэргийн арслан Санжаадамбын барцадыг арилгаж өгчээ
Баярлаж хөөрсөн их аварга маань баахан халамцаж, аймгийн дарга Оюунбатын толгойд нэг нударга буулгаад авч.

Харин цэргийн хурц арслан Санжаадамбыг оройн нар угтуулан уул өөд мөлхүүлж, хэдэн жилийнх нь барцадыг нэг мөсөн арилгаж өгчээ. Тэр хавийн хүмүүс их аваргыг агсам юм хэмээцгээсэн ч түүнээс жавтий хүртсэн хүмүүс барцадаа гөвүүллээ гэцгээн ярьж яваа гэнэм.

:-o :-o :-o
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Mon Oct 04, 2010 1:17 pm

Аав, Ээж 2-ийнх нь нэг нь өнгөрсөн гэнэ уу. Эмгэнэлтэй юм болжээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Цоомоо » Mon Oct 04, 2010 1:20 pm

Өө зайлуул.
Харамсалтай юм болжээ.
Сайн барилдаж баярлуулж яваа ч улсын цол авахаа амжиж харуулж чадсангүй дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Mon Oct 04, 2010 1:32 pm

Цоомоо wrote:Өө зайлуул.
Харамсалтай юм болжээ.
Сайн барилдаж баярлуулж яваа ч улсын цол авахаа амжиж харуулж чадсангүй дээ.


Барилдахгуй болохоор нь гайхсан юм аа. Уг ХХБ 5.0 саяыг авахад манай хунийг зогсоох хун барилдаагуй дээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Rooney » Thu Oct 07, 2010 12:45 pm

jugder_08 wrote:Аав, Ээж 2-ийнх нь нэг нь өнгөрсөн гэнэ уу. Эмгэнэлтэй юм болжээ.

Ээж нь өнгөрсөн гэнээ. 50 гаран насны залуухан хүн байсан юм уу даа.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Mon Nov 08, 2010 2:58 pm

Наадмаас хойш у.н Лхагвадоржид 3 хусууллаа. Хойтон наадмаар ахиад таараад нэг мөсөн чанартайхан хусчаасай.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby suldees » Mon Nov 08, 2010 3:03 pm

Харин тэглээ.
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Aagii_03 » Mon Nov 08, 2010 3:18 pm

Ахынх нь хурим болох гээд байж байхад нь бараг урд шөнө нь ээж нь өнгөрсөн гэсэн :sad: Ийм гэнэтийн юм хэцүү зайлуул, сүүлийн үед бэлтгэл энэ тэр ч сайн хийгээгүй байлгүй. Гол нь нэг хүнд ингэж дараалж унасан нь л жаахан дэмий юм боллоо.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Барнаба » Mon Nov 08, 2010 4:10 pm

jugder_08 wrote:Наадмаас хойш у.н Лхагвадоржид 3 хусууллаа. Хойтон наадмаар ахиад таараад нэг мөсөн чанартайхан хусчаасай.


Наадмаас өмнө ч хусуулж л байсан байхаа... ирэх жилийн наадмаар дахиад таарвал дахиад л унах вий дээ...
Ер нь Санжаа Лхагвадорж начинг хаяхад хэцүү л дээ...чөлөөтөөр барилддаг, бие яс томтой, бяртай, жинтэй, мөч урттай, мөр цээж томтой болохоороо Санжаа-гийн 2 гарыг нь тийм ч чөлөөтэй хөдөлгөхгүй хүн л дээ.. Одоо тэгээд бүүр хаяад бараг заншчихлаа, Санжаа-н зүрхэнд ч нэг юм хурдаг болчоо биз.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby slo mo jones » Mon Nov 08, 2010 4:15 pm

Лхагвадорж начин тахимдах мэхийг сайн хийгээд байгаа харагддаг. Ер нь Санжаагийн сул талыг харахад /унасан барилдаанаас дүгнэлт хийхэд/ тахимдууулахад их амархан гишгэдэл алдаж харагддаг.
Нодлин жилийн наадмаар А/а Суманчулуунд тахимдуулж яг гэдэргээ тирийтлээ унаж байсан. Саяны МАН-ы барилдаан дээр ч гэсэн тахимдуулж унаж байна. Санжаа хавирах хөдөлгөөн хийж хуурдаг, зангадаг мөн дараагийн мэхний оршил болсон энэ хөдөлгөөнийг тахимддаг бөхчүүд ашиглаад байгаа юм шиг.

Хавирах хуурмаг хөдөлгөөн хийхэд хөл газар буухаас өмнө тахимдаад дайрахад бас хэцүүлдээ.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Mon Nov 08, 2010 6:19 pm

Санжаадамбын ээжийн талын хамаатан Улсын арслан Мижиддорж нь Дамдин аваргад гаршуулсан хүн байсан гэдэг. Улсын наадмаар гэхэд бараг 8 жил авчихсан гэдэг байх шүү. Энэ түүх ч арай давтагдахгүй байх л даа. Сүүлийн 2 барилдаан дээр бол Лхагвадорж начин хөдөлгөөн хүчийг дагуулаад эвтэйхэн унагаачихсан. Олон ингэж хаяж чадахгүй байхаа.

Ноднин хэсэг Өсөхбаяр заан бас 2,3 удаа хаячихсан тэглээ тэгээд Санжаадамбын зүрхэнд ороогүй.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Raldii » Tue Nov 09, 2010 10:37 am

Санжаа энэ Лхагвадоржид олон унахгүй байхаа. Яахав залуу хүн гэнэдээд л унаад байгаа биз. Ер нь бол шаана шаана
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Цэнгүүн » Wed Nov 10, 2010 11:33 pm

Тал таардаггүй гэдэг нь л энэ байх даа.. slo mo jones гишүүний бичсэн бас үнэний хувьтай л байх.. Тэгээд нэг бөхдөө олон унаад ирэхээр сэтгэл санаа ч бас унаад ирдэг байх л даа..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby 21Grams » Fri Nov 12, 2010 5:00 am

Бас зарим шазруун нэг нь болохоор хурцлагдана. Санжаа бол 2р ангилалд багтах залуу шиг санагдаж байгаа шүү.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Rooney » Tue Nov 23, 2010 5:02 pm

Ч.Санжаадамба эрлэгээ өвдөглүүлэв

Архангай аймгийн Хашаат сумын харъяат цэргийн арслан Ч.Санжаадамба бол начин, заанаар тогтохгүй эрэмбэтэй бөх. Түүнийг ирээдүйн бөхийн аварга хэмээн олон хүн итгэл хүлээлгэдэг. Гэвч тэрээр наадмын одгүй бөх. Ч.Санжаадамба сар шинийн барилдаанд түрүүлэн улмаар анх удаа аймаг цэргийн цолтой бөх түрүүлсэн түүхэн амжилтын эзэн болж бөх сонирхогч ард түмний хараанд өртөж, түүнээс хойш зал танхимийн олон ч барилдаанд түрүүлэн аргагүй л нэг шуугиулж байсан бөх. Улсын наадмаар начингаар тогтохгүй арслан цолонд хүрч барилдахад ч гайхах зүйлгүй хэмээн олны тааварт түрүүлэх хэмжээнд яригдаж байсан цэргийн хурц арслан маань энэ жилийн улсын наадмын дөрвийн давааны оноолтоор Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат улсын начин Д.Лхагвадоржтой таарч, өвдөг шороодсоноор олон хүний тааврыг будилуулсан билээ.

Ийнхүү улсын наадмын дөрвийн даваанд таарч барилдсан Д.Лхагвадорж, Ч.Санжаадамба хоёр наадмаас хойш энэ намрын нээлтийн барилдаан болох "Барилгачдын баярт зориулсан барилдаан"-д мөн таарч цэргийн арслан хоёрдох удаагаа өвдөг шороодсон бол саяхан болж өнгөрсөн "Монгол ардын намын XXVI их хуралд зориулсан улс аймаг цэргийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан"-аар дөрвийн даваанд дахин таарсан билээ. Тэр хоёрын барилдаан олны анхаарлыг ихээхэн татсан бөгөөд Д.Лхагвадорж начин Ч.Санжаадамба арсланг гуравдахиа хаясан юм. Ийнхүү улсын начин, цэргийн арслан хоёр наадмаас хойш гурван удаа таарч барилдахдаа гурвууланд нь начин даваад байгаа бөгөөд бөхийн хорхойтнууд Д.Лхагвадоржийг Ч.Санжаадамбын эрлэгэ болж хэмээн ярьцгаах болсон билээ.

Тэгвэл цэргийн арслан Ч.Санжаадамба маань өнгөрсөн амралтын өдөр болсон "Монгол улсад бүртгэлийн байгууллага үүсэн байгуулагдсаны 70-н жилийн ой"-*д зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны зургаагийн даваанд эрлэгтэйгээ /МУ-ын начин Д.Лхагвадорж/ тунан барилдаж өвдөг шороодууллаа.......

HIIMORI.mn Б.Ганпүрэв
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby ЦАГААН » Tue Nov 23, 2010 7:43 pm

энэнээс өмнө 11-р сарын 14-д начин цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд у.х Пүрэвжавт унаж үзүүрлэхдээ 5 дээр Лхагвадоржтой тунаад давсан ш дээ... тэрийг энэ сэтгүүлч үзээгүй гэсэн үг үү...

Харин Санжаа сүүлийн барилдаанд Суманчулуунтай барилдлаа, хамгийн сүүлийнхд нэдрээд босоход нь Суманчулуун гомдсон бололтой хэрүүл хийсэн ш дээ, Санжаа яахавдаа том алцайж зогсоод хөдлөхгүй л урдаас нь хэрэлдэж байгаад л тахимаа авсан :ногоон:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Wed Nov 24, 2010 11:58 am

ЦАГААН wrote:
Харин Санжаа сүүлийн барилдаанд Суманчулуунтай барилдлаа, хамгийн сүүлийнхд нэдрээд босоход нь Суманчулуун гомдсон бололтой хэрүүл хийсэн ш дээ, Санжаа яахавдаа том алцайж зогсоод хөдлөхгүй л урдаас нь хэрэлдэж байгаад л тахимаа авсан :ногоон:


Суманчулуун доороос нь нилээн ууртай түлхсэн. Нэдэрсэнд уурласан уу? эсвэл барилдаан жоохон маргаантай болсон гэж үзсэн үү?
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Thu Dec 30, 2010 3:48 pm

Л.Наранбаатар, Ч.Санжаадамба нартаа......

Өдгөөгөөс 35 жилийн өмнө буюу 1975 оны 12-р сарын 30-ны энэ өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харъяат Монгол улсын начин Лхагвадоржийн НАРАНБААТАР мэндэлсэн бол, 25 жилийн өмнө буюу 1985 оны 12-р сарын 30-ны энэ өдөр Архангай аймгийн Хашаат сумын харъяат цэргийн арслан Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА мэндэлжээ. Ар өврийн хангай хоёр хүчтэндээ төрсөн өдрийн гал халуун мэндийг үндэсний спортын портал ХИЙМОРЬ.мн сайтын хамт олныхоо нэрийн өмнөөс болоод нийт уншигчдынхаа өмнөөс хүргэж цаашдынх нь ажил амьдралд аз жаргал эрүүл энхийг хүсч спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе...

Л.Наранбаатар начин маань 1999 оны АХ-ын 78 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар дөрөв давж начны даваанд МУ-ын арслан Д.Мөнх-Эрдэнэд өвдөг шороодож байсан бол 2001 оны АХ-ын түүхт 80 жилийн ойгоор МУ-ын начин Ц.Баянмөнхөөр тав давж начин цолыг хүртсэн билээ.......

Харин Ч.Санжаадамбын хувьд ирээдүйн бөхийн аварга хэмээн бөхд хайртай ард түмний итгэл хүлээлгэж байгаа манай улсын шилдэг цэргийн арслан билээ. Тэрээр бүх цэргийн наадамд хоёр удаа түрүүлээд байгаагаас гадна өнгөрсөн жилийн сар шинийн баяраар түрүүлж Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн ба мөн анхдугаар үндсэн хуулийг баталж бүгд найрамдах улсаа тунхагласны өдөрт зориулсан барилдаанд түрүүлж анх удаа аймаг цэргийн цолтой бөх энэхүү барилдаанд түрүүлсэн хэмээх бас нэгэн шинэ түүхийг бичсэн юм. Мөн түүнээс гадна Монгол туургатны наадмын босоо аварга билээ.... Ч.Санжаадамба сүүлийн үеийн зал танхимын барилдаанд тогтмол сайн барилдаж аварга, арслан, заануудын зүрхэнд шар ус хуруулаад байгаа улсын цолонд хамгийн ойрхон удамт бөх билээ.....................
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Thu Dec 30, 2010 3:49 pm

25 нас хурчээ. Баяр хүргэе.

25-тайдаа Улсынхаа баяр наадамд түрүүлээрэй. :birthday :birthday :birthday
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Чуугий » Thu Dec 30, 2010 4:32 pm

:birthday :birthday :birthday
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby ЦАГААН » Fri Dec 31, 2010 10:06 am

Санжаа хэдэн онд төрсөн болоод 25 нас гээд байгаа билээ... 85 оны 12 сард юмуу, 84 оных 12 сард юмуу? тэгээд он гарангуут манайхан бол 26 гээд л тоолно биздээ

Даваабаатар болохоор хэдэн онд төрсөн гэж яваад байна?
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron