by Marco » Fri Nov 12, 2010 7:35 pm
Хэн аварга болох вэ?
Энэ нь улиралын сүүлийн гараа Абу Дабигийн гран пригийн өмнө Формула-1- ийн ертөнц дэх гол асуулт болоод байна. Себастьян Феттель (238 оноо) Фернандо Алонсо (246 оноо) Марк Веббер (231 оноо) мөн Льюис Хэмилтон (222 оноо) нарын хэн нэг нь энэ долоо хоногын сүүлээр аварга болох боломжтой.
Хэн ямар тохиолдолд аварга болох вэ
Себастьян Феттель
-Хэрвээ тэр түрүүлж , Алонсо тавдугаар байраас дээш барианд орохгүй тохиолдолд
-Хоёрдугаар байрт орвол Алонсо ес багийн хамтрагч Марк Веббер тавд орвол аварга болно
Фернандо Алонсо
-Тэр түрүүлж эсвэл хоёрдугаарт орвол дэлхийн аварга болно
-Хэрэв Алонсо гурав болон дөрөвдүгээрт барианд орж Веббер түрүүлэхгүй тохиолдолд
-Тавдугаар байр эзэлбэл Феттель түрүүлж Веббер удаалах
-Зургаад орвол Феттель хоёрт , Веббер гурваас дээш гарахгүй тохиолдолд
-Хэрвээ зургаагаас хойш барианд орсон тохиолдолд Вебберээс 8 оноогоор , Феттелээс 15 оноо илүү авсан байх
Марк Веббер
- Веббер түрүүлээд Алонсо гурваас дээш гарахгүй тохиолдолд
- Хоёрт орход Алонсо зургаагаас дээгүүр байр эзлэхгүй, Феттель түрүүлэхгүй байх
-Гуравт орвол Алонсо долоод, Феттель хоёроос илүү гараагүй үед
-Дөрөвт барианд ирвэл Алонсо ес , Феттель хоёрдугаар байраас илүү гараагүй тохиолдолд
-Тавдугаар байр эзэлвэл Алонсо арав , Феттель гуравдугаарт орсон тохиолдолд
Льюис Хэмилтон
-Хэмилтон түрүүлээд , Алонсо оноогүй , Веббер зургаагаас , Феттель гурваас дээш байр эзлэхгүй тохиолдолд аварга болно.
Хэн юу ярив
Ред Булл энэ жил хамгийн хурдан машиныг бүтээсэн төдийгүй чухал гараануудад түрүүлж зохион бүтээгчдийн цомд түрүүлсэн. Багийн хувьд зохион бүтээгчдийн цом нь нисгэгчдийн аваргын титмээс хамаагүй илүүд тооцогдоно гэж тэд үздэг. Багийн ахлагч Кристиан Хорнер “ Нисгэгчдийн аваргын титэм бол үзэгчдэд бол нэр төрийн тулаан- харин багийн гишүүдэд адилхан үнэ цэнэтэй” Багийн тушаалын талаар “ Уралдаанд ямар ч багийн тушаал өгөхгүй. Нисгэгчид үүнийг өөрсдөө шийдэх ёстой”
Ферраригийн нисгэгч Фелипе Масса анх удаа Абу Дабид уралдах гэж байна. “ Би уралдаанд аль болох урдуур байр эзлэх зорилготой. Уралдааныг дуусан дуустлаа бүх хүчээрээ тулалдана” гэжээ. Дэлхийн аваргын хувьд мэдээж багийн хамтрагч Алонсог бүх талаараа дэмжинэ гэдгээ хэлэв. “Мэдээж Алонсо бол хүчтэй нисгэгч гэхдээ би дандаа л хүчтэй хамтрагчтай байсан” Мөн “ Хэрвээ Феттель нь Вебберийн урд гарсан тохиолдолд Феттель Вебберт найр тавьж байраа солих нь гарцаагүй . Тэгэхгүй бол Ред Булл дэлхийн аваргын титмийг өөр багт бэлэглэх болно” гэлээ.
Михаэль Шумахер: Нутаг нэгт Феттелийг дэмжих нь тодорхой боловч “ Эхнээсээ л урьдчилан таах аргагүй сонирхолтой үйл явдлаар дүүрэн улирал байлаа , ялангуяа сүүлийн уралдаанууд үүнийг харуулсан. Тэгхээр би үүнийг дэнсэлж хэн нэгэнд нь бооцоо тавихгүй” гэж дипломат хариулт өгөв.
Ник Хайдфельд :Одоогоор хүснэгтийг тэргүүлэгч Алонсог аварга болно гэж тооцож байна.” Бүх зүйл Ред Буллын гарт байна. Ред Булл болон Феттель юу хийх вэ гэдгээс шалтгаална.” “ Фернандо Феррарид анхны жилээ уралдаж байна мөн тэрээр өмнө нь хоёр удаа аварга болж байсан. Вебберт бусдаасаа илүү дарамт байгаа байх”
Кристиан Клин : “Феррари энэ удаа дахиад хурдлах байх. Хэдийгээр Ред Буллын машин хүчтэй ч Алонсо аварга болж чадна гэж бодож байна. Тэр бол тун сайн нисгэгч “
Женсон Баттон : Сүүлийн гараанд хэн аваргийн титмийг авах вэ? гэсэн асуултанд
“ Би хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор Фернандо хэцүү байдалд орох тусмаа илүү сайжираад байдаг. Тэр тун итгэлтэй харагдаж байна лээ. Уралдаанд Ред Булл илүү хурдтай байна гэж таамаглаж байна”
Багийн тушаалаар аваргийг шийдвэл яах вэ, энэ талаар юу гэж бодож байна ?
“ Энэ жил ийм явдал болсон. Давтагдах эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ багийн тушаал гэж ер нь юу вэ? Уралдааны явц дахь багийн зохицуулалт юм уу? Уралдааны өмнөх ч юм уу ? Эсвэл нисгэгчдийн шийдвэр үү ? Би хэлж мэдэхгүй байна. Яг энэ тухай яриа өрнүүлхэд ойлгоход бэрх шүү дээ”
“ Миний бодлоор Себастьян Марк болон Фернандо нарын өмнө уралдааныг хошуучилж эхэлсэн ч Маркийг өмнөө гаргах байх. Тэд дараа нь энэ бол нисгэгчдийн шийдвэр байсан гэж хэлнэ. Ийм л байдаг шүү дээ. Хэрвээ би тэргүүлээд Льюис хоёрдугаарт яваа тохиолдолд давуу байдал олгохын тулд бас л ингэнэ. Энэ бол нисгэгч яаж хархаас шалтгаалах асуудал – тийм ч байх ёстой”
Чи аваргын төлөө өрсөлдөх жагсаалаас гарсан . Гэхдээ уралдаанд чухал үүрэгтэй байх ?
“ Би багийн хамтрагчаа аварга болгохын тулд гурван машиныг мөргөж замаас гаргах хэрэгтэй” гэж наргив.
“ Миний гол үүрэг бол сайн амжилт гаргаж үүгээрээ баг маань зохион бүтээгчдийн цомд хоёрдугаар байр эзлэхэд туслах. Үүний тулд бид оноо цуглуулах шаардлагтай.Ингэж чадвал багийн хувьд гайхалтай амжилт болно. Энэ бол миний гол зорилго”
Формула -1-ийн дэлхийн 3 удаагын аварга Ники Лауда
Та Бразилийн гран пригийн өмнө Феттелийг тооцооноос хассан. Гэтэл тэр түрүүлж Фернандо Алонсогоос 15 онооны зөрүүтэй болсон. Сүүлийн уралдаанд та түүнийг бас тооцоонд оруулахгүй юу?
“ Үгүй , би хэнийг ч тооцооноос хасаагүй. Гэхдээ бүгд аль болох олон оноо цуглуулах хэрэгтэй- үүний дараа Веббер юм уу Алонсогийн нэг нь аварга болно”
Хэрэв Феттель тэр хоёроос урд байвал яах вэ?
“ Мэдээжийн хэрэг Ням гарагт олон хувилбар гарна, Феттель ч бас аварга болж болно. Гэхдээ миний логикоор Феттель багийн хамтрагч Вебберт боломж олгох байх”
Льюис Хэмилтон
Чи өөрийгөө аварга болно гэж итгэж байна уу?
“ Би энд түрүүлэхээр ирсэн. Бид уралдаанд түрүүлэх ёстой.
Чиний хувьд хэн илүү боломжтой вэ?
“ Хэн нэгнийг онцгойлохгүй байна, миний машин надад байгаа боломж юм. Би машиндаа суугаад тэдэнтэй адил оролдлого хийнэ. Мэдээж Марк, Себастьян нарын машин хурдан, гэхдээ Алонсо одоогоор хүчирхэг байна. Үнэнийг хэлхэд би уралдаанд түрүүлэх хүсэлтэй байгаа надад бусдын асуудал ерөөсөө хамаагүй. Гэхдээ Марк үүнийг чадна гэж найдаж байна. Тэд бүгдээрээ гайхалтай нисгэгчид , энэ жил маш сайн ажилцгаасан.
Хуучин Формула-1-ийн нисгэгч Торро Россо багийн дарга Герхард Бергер Феттелийг дэмжиж байна.
“ Түүнд хамгийн шилдэг машин байгаа мөн Вебберээс илүү хурдан”
3 удаагийн дэлхийн аварга Жеки Стюарт
“Маркад титэм хамгийн сайн зохино ”
Валентина Росси
“ Би Фернандод амжилт хүсэж байна”
2 удаагийн дэлхийн аварга Эмерссон Фитипальди
“Фернандо бол эдний дунд хамгийн шилдэг нь. Ямарваа асуудал тулгархад зөв шийдвэр гаргах зан чанар, чадвар түүнд бий”
Германы RTL телевизийн Формула-1-ийн эксперт Кристиан Даннер Алонсог дэмжиж байна.
“ Энэ бол 2007 оныхтой адил жишээ. Хэмилтон Алонсо нарын шөргөлдөөний уршгаар Райккөнен дэлхийн аварга болсон”