ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Далай аварга зодог тайлчихлаа, та vvнийг юу гэж бодож байна?

Зєв
34
29%
Буруу
50
42%
Мэдэхгvй
34
29%
 
Total votes : 118

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Wed Feb 17, 2010 9:22 pm

Цоомоо wrote:Чи өөрийнхөө бичсэнийг харьцуулдаа.
Ганбат муудаагүй, муудсан бол юу гэж 32-тойдоо заанаа батлахын гэж бичиж.
Тэгснээ дээх нь талд нь 99 оны намар гэмтсэн, муудсан гэж.
Тэгээд муудсымуу, муудаагүймүү?
Би бол 98 оноос эхлээд миарсан, чи бол 99 онд аваарт орсноосоо хойш муудсан гэж байна. (Үгүй ч юм уу?)
Аваарт орсноосоо хойш бол мэдээж муудсан.
Гэхдээ Начин болсноосоо хойш ер нь жаахан суларсан л гэж боддог. Суларсан ч юм уу, ямартай ч ер нь бараг барилдаагүй шахуу шүү дээ, 98 оны наадмаас 99 оны наадмын хооронд...
Тэр заанаа батлах нтр бол өөр асуудал. Аралтай, чацтай, бяртай бөх чинь тэгээд харих нь удаан. Байгалийн илүү юмаараа дахиад 7 нтр даваад л явж байна.


Тиймээ би тодорхой хэлээд байгаа юм бишүү. 99 он хүртэл туж сайжирсан... тэгэд гэмтсэн учраас муудсан.
Тэрнээс Ганбат судлагдаад, өрсөлөдөгчдөө дийлэхээ байгаад суусан юм байхгүй, зүгээр л гэмтсэн учраас аварга болоогүй. Чиний хэлээд байгаа чинь болохоор Ганбат начин болоод дахиж нөгөө 5-аа дийлэхээ байчихсан л гэсэн санаа хэлэх гээд байх шиг надад ойлгогдоод байна. Тэгээд чи 98 оноос миярсан гэхээр нь би 23тай хүн миярч эхэлдэг юм байхдаа :smile: , тэгээд мияраад байсан юм бол яаахаараа тэгээд заанаа 2 баталчаад байнаа л гэж гайхаад байна. 98-аас 99 оны хооронд нөгөө 5-даа унасан эсвэл давсан гэсэн баримт сэлт олдох болов уу? цөөхөн барилдсан байж болох юм гэхдээ миярсан гэж бодохгүй байнаа... за за үүнийг цэглье чамайг ойлгов, чи бас намайг ойлгоцон л байх шиг байна.

миний ойлгоод байгаагаар бол Ганбатын бэртэл гэмтэл энэ тэр арай сайн эдгээд, тэгээд бусдаасаа залуу тул бусдыгаа насны эрхээр барилдахаа байсан энэ орон зайн дээр одоог хүртэл дэмжигчдээ баярлуулаад л явж байна гэж ойлгоод байна.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Wed Feb 17, 2010 9:29 pm

Ганбат-н талаар Цоомоо харин сайхааан дүгнэцийм биш үү... байгалиас заяасан юмаараа л одоог хүртэл барилдсан болохоос... Ер нь Аварга болох чадал, хүч тэнхээ, арал чац, боломж бүрэн дүүрэн байсан л даа... боломжоо ашиглаж чадаагүй хүн л дээ... найраанд бас асар их орсон хүн.... сүүлд тэр 4-т Ганхуяг-г авна биз дээ... тэгсэн бол ядаж л гарьд, зөв барилдвал Арслан, урамшаад дараа жил нь бас яах ч байсийн....

Санжаагийн талаар ч гэсэн... үнэндээ одоо цагт Улсын наадамд 5 түрүүлнэээ гэдэг 26 настай Ц.А хүний хувьд /хэдий сайхан формтой байгаа ч.../ бараг л боломжгүй гэж боджийно... бөхчүүд чинь наадмаар ч оньсого шиг шүү дээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby kayo » Thu Feb 18, 2010 12:24 pm

Ганбатыг ер нь багш Ганболд нь алсан доо, нэг татаал, нэг унаад өгчих гээл, хор найруулаал, шаал хэрэггүй, өөрөө хүчээрээн начин, заан хийж чадах хүнийг, татсаар байгаад болгосон, ямар ч тийм өөрийн гэсэн тэмцэг тэмцэл, барилдах эрмэлзэлийг нь байхгүй болгосон юм шиг. Дараахан нь цагаан хар хэл ам хүрснүү яасан, дараалж гэмтээд, осолд ороод, шарлаад, анхнаасаа үнэн хүчээ үзээд барилдсан бол өөр л байх байсан байх. А.а байхдаа ёстой энэ Санжаа шиг л гарж ирж байсан, илүү их зоригтой юүг л бол юүг хийж барилддаг байсан, цагаан сараар үзүүрэлдэг жилээ аваргыг бараг хаясан даа, сүүлд харин цол авчихаад тэр их зориг нь байхгүй өөртөө итгэлгүй болсон.
Санжаадамба хэрвээ том цолонд хүрчихвэл Ба аварга шиг л бөх болох байх, их хүчээр барьсаар байгаад дараад авж мэднэ. Дархан энэ тэр болох эсэх нь жинхэнэ өөрөөс нь шалтгаална даа. Том цолонд хүрчээд амархан оддын өвчин тусчихгүй бол, ер нь харахад одоо ч гэсэн тусчихсан байна лээ дээ, тэр 3н даваанд тэр а.а-тай яаж барилдаж байгаа нь, түлхээл, толгойгоор нь юм мөргүүлээл, барьцаа тавихгүй, болоогүй байхад нь унагаагаал, адилхан цолтойн байж л ингэж байгаа юм чинь заан, арслан болчихвол бүүр дараад байх шинжтэй.
Пунцагаа заан харин арай эрт бизнес хөөчихлөө дөө, Ба аварга тэгээд өөдгүй, наадмаар Гантогтох, Өсөхөөд өгж байсан байж ганц сайн найздаа өгөх нь битгий хэл, ид гайгүй үед нь авж гар амар даваа авдаг. Пунцагаа уг нь аварга, Сумьяа 2г л бардаггүй байсан байх, тэрнээс бүгдийг нь хусдаг, нөгөө хэдээсээ ч өмнө жинхэнэ хүчээрээ начин заан болсон хүн, өмнө нь арслан болох байсан ч байж магадгүй.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Ганзо » Thu Mar 04, 2010 10:57 pm

Ганбат зууны тухайд 99 онд үнэхээр дийлдэшгүй байсан гэдэг юм билээ. Цагаан сараар энэ тэр бол Баагий аваргад өгсөн л гэж бөх найзаасаа дуулж байсан. Баянаа аварга хоёр хүүгээ, Ганбатыг бэлддэг байхдаа манай хүнд олигтой юм зааж өгдөггүй, ялгадаг, хуншгүй зан гаргадаг байсан болохоор салж явсийм гэсэн..Би хэдэн бөхчүүд яг энэ тухай ярьж нэлээн нухацтай ярьж суухыг сонсож байсан юм.

Санжаа ч яахав, сайн байгаа ч гэсэн наадам бол наадам шүү дээ. бөхчүүд бүгд бэлтгэл хийгээд цочроо нь гарчина. бас их хамаагүй л барилдаж байналээ. нэг цол аваатахвал их учиртай байхаа..
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Rooney » Fri Mar 05, 2010 11:44 am

Ээ дэ Ганбат ч аатай л байсан шүү. Тэр бэртэл дээр нь найраанд их оролцоод өөрийгөө алсан л гэж боддог юм. Ер нь Аварга болно гэдэг чинь хүнээс их олон юм шаарддаг. Бие хаа мэдээж хэрэгтэй. Дээр нь бөхийн ёс жудагаа сахиад бүх л зүйлээ зориулж байж л юманд хүрдэг. Амжилтанд хүрье гэж бодож байгаа хүн тэрнийхээ төлөө нойр хоолоо хасаж бэлтгэл хийгээд санаа сэтгэлээ бэлдэх ёстой. Наадамд бэлтгэхдээ наадмын өмнөх 2, 3 хан сар биш бүхэл жилжингээ бэлтгэл хийж байж юманд хүрдэг гэж боддог.
Одоо аварга авсан байгаа бөхчүүдийг харахад л бүгд л тэгж бэлтгэж байсан. Хэн нь ч ид үедээ хүнд бууж өгч байгаагүй.
А.Сүхбат- Сүхбат аварга бол аварга болно гэж зорилт тавиад тэрэндээ маш их тэмцэж байж хүрсэн. Өөрөөсөө бие хаа бяраар илүү өрсөлдөгчидөөсөө дутах битгий хэл илүү гарч аварга цолыг гуядаж авсан. Тэгэхдээ энэ амжилтанд хүрэхийн тулд бүхнийг хийсэн Өсөхөөтэй яаж барилдах вэ, Сумьяатай яаж барилдах вэ, Пунцгаатай яаж барилдах вэ гээд л хүн тус бүр дээр анализ хийж тэрийгээ байнга бэлтгэж, ер нь бол залуу насаа бүрэн дүүрэн зориулсан ... өө тэгээд л хадамаа хүртэл тэрнийхээ төлөө сонгосон л до.
Өсөхөө- Нэг наадам дуусаад дараагийн наадмын бэлтгэлд гардаг байсан. Өвөлжингөө сунаж унатлаа цанаар хичээллээд л /Хөлийн зогсолт сайжруулж амьсгаа сайн задалдаг гэсэн/ хавар нь хөдөө гарч бэлтгэл хийгээд. Дээр нь чөлөөтөөр юманд хүрчих гээд . Ингэж бэлтгэл хийгээд л унаж даваж байж аварга болсон.
Сумьяа, Ба аварга гээд л бүх л аваргууд ингэж залуу насаа тэр чигт нь амжилт гаргахын төлөө зориулж тэрнийхээ үр дүнг амсцгаасан л да. Эдгээр аваргуудын хэн нь ч ид үедээ хүнд бууж өгч байгаагүй. Өмнөх аваргууд ч гэсэн дэ нэг мэхийг нэг хүнд зориулж бэлдээд л тэрийг наадмын өмнө ерөөсөө хийхгүй байж байгаад л наадмаар л яг нөгөө бэлдсэн хүндээ хийж хаях жишээтэй.
Гэтэл Ганбатыг нутгийн ах нар нь, Цэрэнпунцагийг Ба аварга /Өөртөө байнга өгүүлдэг байсан/ хоронд оруулсан нь энэ 2-н амжилтанд нөлөөлсөн. Цэрэнпунцагийг бол Ба аварга найз гэж яваж байгаад л хулхидчихсан. Ганбатыг бол нутийн ах нар өөрсдийнхөө төлөө мөнгөний төлөө л алчихсан. Энэ хүн бол аварга болох гэж байгаа том зорилттой хүн гэдгийг ойлгоогүй өөрсөд шигээ л бодоод л.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:28 pm

Аатай аатай.. Бас л бужигнуулж байгаашдээ...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Rooney » Sun Apr 18, 2010 6:10 pm

chelseafc.mn wrote:Аатай аатай.. Бас л бужигнуулж байгаашдээ...

Бужигнуулах нь яахав ээ аварга болох хүн байсан гэдэг санаагаар хэлж байна.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Даян аварга А.Сvxбат

Postby 7 » Tue Apr 27, 2010 11:56 am

Аварга маань чөлөөт бөхийн уашт-н 60,66кг жингийн алтан медалтнуудыг автомашинаар шагнана гэнээ.
энэ сумъяа эднүүс баян юм байж А шиг ингэж жоохон хүмүүсийг урамшуулмаар юм, эсвэл харамч талдаа юмуу
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Tue Apr 27, 2010 12:01 pm

Наад чинь Сүхбатаас гарч байгаа мөнгө биш л байх.
Гацууртын Чинбат гэж мөнгөний уурхй байна шүү дээ.
Тэр л гаргаж байгаа биз, тэгээд Сүхбаттай найз болохоор өмнөөс нь гэж бодож байна. Гэхдээ сайхан л хэрэг байна, Сүхбат найрч байгаад л машинаар шагнуулжийн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Miro Klose » Tue Apr 27, 2010 12:11 pm

Энэ Увсынхан найраа хийгээд заваараад байдын ер нь тэр найраанууд бол Баянаа аварга, Ганболд хоёрын хийсэн юмнууд ш дээ дараа нь цэцдийн хурал дээр бөчүүд найраа их хийж байна холбоо буруутай эд нар гээд бүлтэрч алдаж билээ. Гол нь бөхийн өргөөг хувьдаа завших гэсэн явуургүй арга. Ер нь Монгол бөхийн өргөөгөө Увсынханд алдана гэж юу байдын. Ганбат заан хүн нь бол сайн хүн ш дээ даан ч өөрийн толгойгүй заваан заваан юманд ороод тэгээд дууссан. Баянаа аварга Сүхбатыг бол алаад хаясан ш дээ халхын бөхчүүдээс нь холдуулаад занг нь эвдээд Гантогтохдоо буулгуулаад иймэрхүү юмнууд хийснүү уршигаар Сүхбат зодог тайлсан дөө бас тэр допинг хэрэглүүлж сургасан хөгийн хөгийн юм их бий дээ.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Spartakus » Tue Jul 13, 2010 9:14 pm

айхтар жалга довизм эндээс үнэртэх чинь вээ энэ чинь хэхэ
Go Knicks
User avatar
Spartakus
 
Posts: 102
Joined: Wed Jul 07, 2010 3:17 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Olzii » Tue Jul 13, 2010 10:15 pm

Энэ Миро ер нь удам судар нь юу вэ ? Энд тэнд хүмүүсийн дургүй хүргээд л байдаг, одоо бүр халх дөрвөдөөр нь ялгаад монголчуудыг зодолдуулах нь :ногоон: Эцэг өвгөдөөсөө уламжлаад бүр цусанд нь шингэцэн хор найруулдаг нэг үндэстэн байдаг даа :ногоон:
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Miro Klose » Tue Jul 13, 2010 10:21 pm

Халх, Дөрвөд нь хамаагүй ээ би факттай хэлж чадна бөхийн өргөө рүү дайрч цоожийг нь эвдэж байсаныг санаж байна уу тэрнээс авхуулаад овлиггүй зүйлүүд маш их хийсэн дээ. Энэ бол хэдхээн жилийн өмнө болоод өнгөрсөн зүйлүүд. Допинг дээр бас Сүхбатад хэрэглэсэн шд А шинжилгээгээр илэрсэн Б ээр баталгаажсан худал гэхүү энэ бол факт Сүхбатын зодог тайлсан шалтгаан бол Баянаа аваргын хэрэглүүлсэн допингоос л болсон сүүлийн барилдаанууд нь илт муудсан нь тодорхой харагдана. Гол цаад санаа нь бөхийн өргөөг л авах гээд үзээд байдаг нь тодорхой харагддаг.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Spartakus » Tue Jul 13, 2010 11:59 pm

Miro Klose wrote:Халх, Дөрвөд нь хамаагүй ээ би факттай хэлж чадна бөхийн өргөө рүү дайрч цоожийг нь эвдэж байсаныг санаж байна уу тэрнээс авхуулаад овлиггүй зүйлүүд маш их хийсэн дээ. Энэ бол хэдхээн жилийн өмнө болоод өнгөрсөн зүйлүүд. Допинг дээр бас Сүхбатад хэрэглэсэн шд А шинжилгээгээр илэрсэн Б ээр баталгаажсан худал гэхүү энэ бол факт Сүхбатын зодог тайлсан шалтгаан бол Баянаа аваргын хэрэглүүлсэн допингоос л болсон сүүлийн барилдаанууд нь илт муудсан нь тодорхой харагдана. Гол цаад санаа нь бөхийн өргөөг л авах гээд үзээд байдаг нь тодорхой харагддаг.



за чи больж үз, Баянаагийн хэрэглүүлсэн допинг ч гэх шиг, ичмээр юм.
би Төв халхын хүн, гэхдээ йнгэж туйлширдаг нөхдүүд дэмий шүү.
Go Knicks
User avatar
Spartakus
 
Posts: 102
Joined: Wed Jul 07, 2010 3:17 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby AG » Wed Jul 14, 2010 12:09 am

Ганбат-ыг зарим нь хүн сайтай мужик ухааны юм бичцэн байхын. Авгайгаа лав хэдэн жилийн өмнө элгийн автал зоддог гар л байсандаг. Бас Аймгын арслан байхад нь сэтгүүлч ярилцлага авах гээд очиход нь ****2 минь битгий олон юм яриад бай шууд шаагаад унагаана шүү л гэж байсан гардаа. Бөхийн хувьд сайхан бөх. Гэхдээ тэр мужик хүн сайтай энээ тэрээ гэдэг дээр авгайдаа бяраа гаргадаг арчаагүй эрчүүд оркуй л байхдаа
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Saiza » Thu Jul 22, 2010 7:05 pm

Монгол Улсын далай даян аварга А.Сүхбаттай ярилцлаа.

-Та зүлэг ногоон дэвжээн дээр зодоглохгүй их удлаа. Хааяа барилдмаар санагдах юм уу?

-Би ухаан орж эхлэхдээ гэж ярьдаг даа, тэр үеэс л спортод, бөхөд дуртай хүүхэд байлаа. Дэвжээн дээрээ байх үнэхээр сайхан. Усны амьтан усандаа жаргалтай гэдэг шиг би дэвжээн дээрээ жаргалтай байж чаддаг. Долоо хоногт 2-3 удаа бэлтгэл сургуулилт хийж байгаа.

-Хэрэв наадамд зодоглолоо гэхэд одоо барилдаж байгаа бөхчүүд дотор эрэмбээрээ хэн хэний дараа зогсох вэ?

-Б.Бат-Эрдэнэ аваргын дараа.

-Ид сайхан барилдаж явсан үеэ эргэн дурсахад?

-Уншигчид маань зургаан залуу зааны ид шуугиулж явсан үеийг бүгдийг нь мэдэх байх аа.

-"За даа энэ жил би түрүүлчих юм байна даа" гэж өмнө мэдэрч байв уу. Аварга хүнд тийм зөн совин төрдөг үү?

-Аварга болоод байгаа бөхчүүд аль аль талаараа арай л өөр байдаг байх аа. Наад зах нь л гэхэд авьяас чадвар, оюун ухаан, бие бялдар гээд л олон юм ярих байх. Түрүүлэх жил бүх үзүүлэлт цаанаасаа сайн, бүх зүйл сайхан бүтэмжтэй байдаг.

-Таны үеийнхэн маш хүчтэй өрсөлдөгчид байсан. Тэгсэн атлаа Б.Бат-Эрдэнэ аваргад даанч арчаагүй унаад өгдөг байж билээ. Ямар учиртай байсан юм бол?

-Энгийн сонирхогч, үзэгчдийн нүдээр тиймэрхүү харагддаг байх л даа. Бат-Эрдэнэ аваргад илүү сайн чанарууд олон байдаг ш дээ.

-Б.Бат-Эрдэнэ та хоёрын унаа, даваа хэр ойролцоо байсан бэ. Сүүл рүүгээ та түүнд ер унаагүй санагдах юм?

-Надад барилдааны тэмдэглэлүүд маань бүгд дуурайтал бичээстэй байгаа. Ирээдүйд бичих номдоо оруулна. Бидний дундаас төрөн гарсан их хүчтэн Бат-Эрдэнэ аваргатай наадамд ганцхан таарч барилдсан би азтай хүн. Нөгөөтэйгүүр Бат-Эрдэнэ аваргатай улсын наадамд олон таарч барилдаж чадаагүй би азгүй хүн.

-Одоо бэлтгэлийн зааланд шавь нартайгаа ноцолдоно биз. Бяр хүч, хурд тань ямархуу байна вэ. Нэлээн жин хассан харагдах юм?

-Жингээ нэлээд хассан. 30 кг орчим. Намайг жижиг Сүхбат гэдэг биз дээ. Ард олон насных нь нэрийг зөв олоод өгчихдөг юм байна. Би одоо 85 кг жинтэй байгаа. Өндөр 181 см, жин 85 кг болохоор хөнгөн, түүртээд байхгүй сайхан болсон. Эрүүл мэнд, бие бялдар бол дээд зэргийн гоёл биз дээ. Их жинтэй, гэдсээ унжуулаад явахыг хүсээгүй дээ.

-Тэр жилийн наадамд Г.Өсөхбаярт тийрүүлж бөөн дуулиан болсон. Яг юунаас болсон юм бэ. Одоо энэ тухай ярьж болох уу?

-Бид олон нийтийн өмнө биеэ зөв авч явж аливаад ёс зүйтэй хандаж байх хэрэгтэй. Бат-Эрдэнэ аваргатай хэдэн удаа ширүүхэн барилдсаныг эс тооцвол надад гаргасан ноцтой алдаа байхгүй. Миний хувьд зарим нэг барилдаан дээр буруу шүүлтэд орж харамсч байсан ч биеэ бариад л өнгөрч байсан. 2001 оны Өсөхбаяр бид хоёрын барилдааны хувьд хохирогч нь би. Энэ асуултаа танхайрсан хүнээс нь асуувал дээр байх.

-Барьц сонгох, аварга цолыг дунд нь эрэмбэлэх, зааглах зэрэг хачирхалтай дүрмүүдийг бөхийн холбоо шинээр нэмж билээ. Энэ нь бүгд таны эсрэг зориулсан дүрэм гэж хүмүүс ярьцгаадаг. Одоо та барилдахаа больсон юм чинь энэ дүрмээ өөрчлөх гэж байгаа гэсэн. Үнэн үү?

-Монголын үндэсний бөхийн холбоо бол хувийн компани болчихсон юм байна даа гэж ойлгож байгаа. Уг нь олон нийтийн оролцоотой төрийн бус байгууллага гэсэн оноосон нэртэй байдаг юм. Ноднин жилийн барилдааны дүрмийг хар л даа. Өсөхбаяраас хүн барьц аваад ч хаяж чадахгүй байна ш дээ. Хэн жинтэй, хүчтэй, өндөр нуруутай байна тэр хүнд зориулж дүрэм зохиогоод байгаа юм шиг. МҮБХ-ны ноцтой, хэт басамжилсан үйл ажиллагааны нэг хэлбэр бол энэ шүү дээ. Бас болоогүй шинэ цол зохиож түүнийгээ, олон нийт, бөхчүүдийн саналыг авалгүйгээр шууд дээгүүр (УИХ.сурв) батлуулна. Энэ байдлыг нь би эрс эсэргүүцэж хэлж ирсэн. Хэлэх ч болно. Ю.Цэдэнбал дарга 40 жил төр барьсан. Р.Нямдорж, Д.Данзан нар одоогоор 20 гаруй жил МҮБХ-г удирдаж явна даа. Бидэнд "Их эе" гэж дөрвөн жилд нэг удаа болдог бөхчүүдийн их хурал байсан. Энэ мартагдаж байна. Уг нь Монголын үндэсний бөхчүүдийнхээ нэрийг сайн сайхан авч явж, тэднийхээ амьжиргааг мэдэгдэхүйц сайжруулж, бай шагналыг нь нэмж, монгол түмнээ шуугиулсан барилдаануудыг үзүүлдэг тийм спорт болгоод авч явах боломж бид бүхэнд хангалттай байгаа юм. Хамгийн гол нь наадмын цолны найрааг үеийн үед гаргуулахгүй боомилох хэрэгтэй байгаа юм. Удирдлага ямар байна, амжилт, хариу нь бас тиймэрхүү гараад байна. Жудогийн холбоог Х.Баттулга ах аваад яаж төрөл арилжтал өөрчилж, хөгжүүлж авч явж байна. Бас боксын холбоо. Мөн адил амжилт арвин, ургацтай явна. Чөлөөт бөхийн холбоог Л.Чинбат ах аваад олон сайхан зүйл хийж тамирчид маань урагшилж байна. МҮБХ шинэчлэгдэх хэрэгтэй байна.

-Ер нь иймэрхүү хавчлага дунд удаан тэсвэрлэж чадалгүй А.Сүхбат зодог тайллаа гэж олон үзэгч харамсдаг юм билээ?

-Бөхийн цолны найраа бол "Нарантуул" зах дээр гар дээр худалдаа хийж, үнэ хаялцуулж байгаа юм шиг болдог юм. Би ноднин жил лоозон барьж гарсан. Настай, өндөр цолтой бөхчүүд гарч зодоглохоо больсон. Энэ бол миний үглэж, яншаад лоозон барьж яваад байгаагийн үр дүн захаасаа гарч байгаагийн илрэл гэх үү дээ.

-Улсын баяр наадамд Монгол туургатнуудыг барилдуулж цол, чимэг олгох тухай та ярьж байсан. Харин манай бөхчүүд үүнээс маш их айдаг. Нөгөө найраа энэ тэр нь эвдэгдэнэ гэхээс. Энэ талаар таны бодол ямар вэ?

-Япон улс сумо барилдаанаа хөгжүүлж олон улсын тавцанд гаргахын тулд үүд хаалгаа чөлөөтэй нээж өгсөн. Бусдын бодлогыг ойлгож өөрсөдтэйгээ харьцуулж харах хэрэгтэй болов уу. Монгол туургатнаа нэгтгэж байж олон улс, тив дэлхийд хүчтэй гарч ирэх нь ойлгомжтой биз дээ.

-Төрийнхөө их баяр наадамд түрүүлчихээд тугаа тойроод дэвж явах зуур дотоод сэтгэл тань ямархуу байдаг байсан бэ. Ийм хувь заяаг маш цөөхөн бөх л эдэлдэг?

-Сайхан. Үгээр хэлэхийн аргагүй. Далайн түрлэг мэт олон түмний уухайн дуу. Сэтгэл сэргээд явчихлаа. Сайхан асуулт байна.

-Үндэсний бөхийн дараагийн аварга Ч.Санжаадамба мөн үү?

-Би ахиад хэлчихье. Одоо наадам боллоо. Тэр дараагийн аварга гээд хэлэх нь тэр хүндээ их хүнд тусдаг юм. Биеэ барина, сэтгэлзүйн хямралд орох гээд.

-Саяхан аймгуудын бөхийн дэвжээний шилдэг шалгаруулах барилдаан боллоо. Гурван аварга, олон арслан төрсөн Төв аймгийн бөхчүүд хамгийн муу бөхтэй нь болж таарлаа. Ойрд Төв аймгаас олигтой бөх төрөх нь үү?

-Сайн бөх төрөлгүй яахав. Манай аймаг чинь аваргуудаараа алдартай, алдар цуутнуудаараа гайхагдаж явдаг аугаа хүмүүс шүү дээ. Дараагийн аваргууд манай аймгаас төрөх болтугай гэж ерөөл өргөе.

-Манай алдартай бөхчүүдийн тухай хөгжилтэй намтар, онигоо их байдаг. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Хадбаатар... гээд л. Танд тохиолдсон явдлуудаасаа ярихгүй юу?

-Надад нэг сонин зан байдаг юм. Хүүхэд байхдаа би нуугдаж тоглодог байсан. Одоо ч гэсэн нуугдаж тоглодог. Өвгөн болохоороо ингэхээ болиосой доо гэж бодох юм. Манай хүүхдүүд бас нуугдаж тоглодог.

-Та ер нь сумын наадамд барилдаж үзсэн үү?

-Сэргэлэн, Баянцогт, Даланжаргалан, Баян сумын наадмуудад барилдаж байсан. Миний ах уяач А.Батсүх Хэнтий аймгийн Галшар сумын наадамд түрүүлж сумын заан болж байсан.

-Наадмын тухай бичлэг дээр таны Д.Сумъяабазарыг гар ачин хаяж байгаа, бас Г.Өсөхбаярын хөлд нь сууж сүлжээ мэх хийж буй зураг, зурагт хуудас бөх сонирхогчдын сэтгэлд хоногшин үлдсэн дээ. Та барилдах явцдаа маш хурдан сэтгээд байх шиг харагддаг?

-Би зарим барилдаанаа санадаггүй юм. Их хурдтай, тэсрэлттэй барилдаан дунд сэтгээд зогсч байх боломж олддоггүй юм. Өөрийнхөө авьяас мэдрэмжээр л мэхээ амжилттай гүйцэтгэдэг гэсэн үг. Бас сэтгэцийн хурд гэж ярилгүй яахав.

-Одооны бөхчүүд боорцогноос эхлээд бүх л юмыг бусдаас бэлэгт авах дуртай. Эргээд юу ч өгдөггүй хуншгүй зантай нь олон. Харин та өөр юм. Ер нь тийм биз. Энэ нь монгол бөхийг муухай харагдуулж, олзны төлөө л бизнес хийж буй бүлэглэл мэт санагдуулдаг. Тийм ч учраас алдар цолны төлөө ил цагаандаа гарсан авлига хийцгээж байгаа юм биш үү?

-Зарим нэг хүн цолны найраа хийснээрээ хэнд муу юм хийгээд байгаа юм бэ гэж ярьдаг. Энэ нь залуу бөхчүүдийг хээл хахуулиар бүхнийг шийддэг хөнгөн аргаар амьдарч болох юм байна гэсэн хэнээрхэлд хүргэдэг байх. Чих нь хулгар болж, гар нь эвэршээгүй улсын цолтой хүнийг би мэдэхгүй юм байна.

-Наадам ойртлоо. Морь уяж байгаа юу. Бөхийн галд тань ямар бөхчүүд хамт гарах вэ. Өөрөө бөхийн комисс юм уу ямар нэгэн үйл ажиллагаанд албан ёсоор оролцох уу?

-Ах маань зургаан насны хурдан хүлгээ уяж, сойж байгаа. Сургуулийнхаа тамирчидтай "Ээлт Хан" бөхийн галдаа гарна. Намайг баяр наадмын комисст оролцуулах болов уу даа.

-Бусад жижиг наадмыг тогтмол ирж үздэг үү?

-Ажлын байдлаас шалтгаалаад хааяа л үздэг.

-Сүүлийн үед гарч ирээд байгаа залуу бөхчүүдийг хэр сайн таних вэ?

-Нутаг нутгийн залуу сайхан бөхчүүдийг танилгүй яах вэ. Эд нар чинь ирээдүйн аварга, арслангууд, монгол наадмын сор болох хөвгүүд шүү дээ.

-Одоо тантай төстэй барилддаг ямар залуу байна?

-Надтай төстэй барилддаг залуу бөхчүүд байна. Би Ө.Даваабаатарт зарим нэг мэхээ зааж өгч эзэмшүүлж байгаа. Миний шавь аймгийн заан Ганзориг мэдрэмж сайтай, уран сайхан барилдааныг үзүүлж байна. Залуучууддаа хандаж хэлэхэд мэх сурахгүй хүн гэж байдаггүй юм. Хичээл сургуулилтаа бүү алдаарай гэж хэлье.

-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 55, 60 кг-ын жингийн аваргуудад та автомашин бэлэглэсэн. УАШТ их л хэл ам дагууллаа?

-Монголын чөлөөт бөхийн холбоо энэ оныг "Орон нутагт бөхийн чөлөөт барилдааныг хөгжүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан энэ удаагийн тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион явуулж, дүнгээ гаргалаа. Энэ удаагийн УАШТ-ийг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Биеийн тамир спортын газар, ивээн тэтгэгч компаниудын идэвх зүтгэлээр амжилттай сайн зохион явуулж, шагналын хур буусан тэмцээн болсон шүү гэж хэлэхийг хүсч байна. Анх монголчууд их спортын төрлөөс бөхийн чөлөөт барилдааныг сонгон авч өөрийн эх орондоо хөгжүүлэн амжилт гаргасаар ирсэн хамгийн анхны, хамгийн хайртай спортын төрөл юм. Одоог хүртэл хүүхэд залуус маань чөлөөт бөхөөр хичээллэж бас бие бялдраа хөгжүүлж, олон сайхан амжилтын эзэн болсоор явна.

Мэдээж тэмцээн учир тамирчдын дунд өрсөлдөөн байсан. Хэл ам, шуугиан дуулиан байлгүй яахав. Түүнээс биш тэмцээн дуу шуугүй, чимээгүй явагдаад медалийг нь намуухан гардуулж өгөөд баяртай гээд явуулчих иймэрхүү болоогүй ээ.

-Автомашиныг тань хүсэн хүлээж байсан бөхчүүд хүртсэн үү. Эсвэл аз нь гийсэн тамирчид нь авчихав уу?

-Ер нь аз гийсэн тамирчин гэж ховор байх гэж боддог юм. Азаар барилддаг тамирчин гэж бараг байдаггүй. Б.Наранбаатар гавьяат, ОУХМ Э.Ням-Очир нар маш их ажиллаж байгаа. Амьдралынхаа ихэнх хэсгийг дэвжээн дээр өнгөрүүлж байгаа ажилсаг, нэр хүндтэй тамирчид. Монголын нэрийг дэлхийд гаргах залуучууд шагнал авлаа гэж бодож байна.

-Таны хобби юу вэ?

-Хобби гэвэл юм юманд л дуртай гэх үү дээ. За хамгийн түрүүнд бөх байх нь мэдээж. Шатар тоглоно. Бас сагс, хөлбөмбөг, теннис, биллиард газрын теннис, гольф, хөзөр гээд ямар олон юм болчихов оо.

-Цаашид улс төрд орох, суралцах талаар төлөвлөсөн зүйл байгаа юу?

-Би их ярих дургүй. Ажил хэрэгч хүнд л их дуртай. Биеэ засаад гэрээ засах, гэрээ засаад төрөө засах гэдэг их хүний хэлсэн сайн томъёо шүү. Миний хувьд Төв аймагтаа хэдэн суманд сайхан ажлууд эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Таны зодог тайлсан зодог, шуудгийг ямар нэгэн бөх өмсч барилддаг уу?

-Яагаад би өөрийнхөө өмсгөлийг өөр хэн нэгэнд өмсгөж барилдуулах гэж. Утгагүй юм.

-Ер нь А.Сүхбат гэж хэн бэ?

-Элдүүр нь ханаж гүйцэж байгаа эр хар сур юм болов уу даа.

-Наадам ойртож байгаа учир наадамчин олондоо хандаж хэлэх үг бий л байлгүй?

-Нийт ард түмэндээ удахгүй болох үндэсний баяр наадмын мэнд хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

-Хувийн амьдралынхаа талаар сонирхуулаач. Таныг хоёр эхнэртэй, хоёуланд нь үнэтэй хаус худалдан авч өгч их нүнжигтэй зан гаргасан гээд яриад байх юм. Энэ үнэн үү?

-Тийм үү. Тийм бол сайхан л байна.

-Сая гэрээс тань гарч ирдэг эмэгтэй хэн байсан бэ?

-Баясаа эгч чинь шүү дээ.


заа нэг ярилцлага нь бна лээ... эндээс тэр хэрхэн турсан.. ягаад турсан.. гээд л мэдэхгүй юмнуудаа мэднэ биз.. зарим нэг нь худлаа л яриад бх шиг бна..... :ногоон:
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Saiza » Thu Jul 22, 2010 7:06 pm

Энэ ярилцлага дээрээ бас л худлаа хариулсан юм шиг л санагдаад бган
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Funky » Thu Jul 22, 2010 7:31 pm

Юуг худлоо хариулсан гэж ?
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Yes Man » Sat Oct 30, 2010 7:17 pm

http://aposauto.miniih.com/index.php/home/post/115

Энэн дээр аварга - тай цөөхөн хором ярьж, багшилж байгаа, бас сүүлд дуулж байгааг нь гарсан байналээ...... Үзээгүй нэг нь үзээрэй гэж бодоод тавьлаа......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Cule » Fri Jan 07, 2011 3:37 pm

Image
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Takanohana_Nowitzki » Mon Jan 24, 2011 6:41 pm

энэ ёстой мундаг гоё барилдаан шүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Даян аварга А.Сvxбат

Postby jal » Mon Jan 24, 2011 9:51 pm

Гайхамшигтай уран барилдаан, сайхан даваа.
Гэхдээ давчаад ухаан алдаж унах шахдаг санагдах юм. Ахтайгаа үзэж байсан, манай ах ч Сүхбатыг үзэхгүй тэгээд энэ хог сэргээш хэрэглэсэн байгаа байхгүй юу гэж нэг үг цухуйлгаж байсныг нь бодоол байдаг юм :grin:
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Takanohana_Nowitzki » Tue Jan 25, 2011 6:39 pm

тэгээд сул даваа авсан Гантогтохыг хаяад түрүүлээ л биз дээ. Ийм том юмыг хаях гэж хамаг юмаа л гаргасан байж таараашд, Өсөхөө ч гэсэн засуулаа тэврээл зогсоод байсышд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Olzii » Tue Jan 25, 2011 7:48 pm

Амжилтанд хүрсэн хүн бүрт сайн төлөвлөгөө, хүч хөдөлмөр байдаг бол амжилтгүй хүн бүрт хэлэх нэг шалтгаан заавал байдаг байна. - Исмайл Боз

Сэргээш гэх мэт яриа үүсгэгчдэд дээрх үгийг зориулав. Сүхбатыг барахгүй болохоороо Сүхбат сэргээш хэрэглэцэн бсан гэж шалтгаан гаргагчид :ногоон:
Last edited by Olzii on Tue Jan 25, 2011 7:57 pm, edited 1 time in total.
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby jal » Tue Jan 25, 2011 7:49 pm

За за тэгээд юугаа ч ярихав дээ. Мундаг бөх
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron