Нөгөөдөр Женуатай тоглох нь. Манай Дестро хуучин багийнхаа эсрэг, Мотта, Милито нар ч бэртлээсээ ирээд энэ тоглолтонд тоглож магадгүй. Өнгөрсөн улирлын эхний тоглолт сайхан болсон. Деки 50 гаран метрээс Амелиагийн хаалганд гоолдож 5:0 гэж дуусч байсан. Харин тоглолт ямар сувгаар гарахыг мэдэж байгаа хүн байвал бичээрэй. Аматори л сайн мэдээлэлтэй байдаг даа.
Хэдэн сарын өмнө яригдаж байсан 19 настай Герман хамгаалагч Стефан Беллыг авахад ойрхон байгаа гэнэ. Матриксыг орыг орлуулах болов уу. Өвөл ирвэл залуусын багт тоглоно биз. Ойрд Немцүүд ирж тоглоогүй болохоос тэд манайд ч мундаг тоглодог шүү. Манай ирээдүй сайхан харагдаж байна. Дараа энэний талаар дэлгэрэнгүй бичье.
Снайпер - Бараг шинэ гэрээгээ 2015 он хүртэл хийчихлээ. Цалин ч нэмэгдсэн. Интэрнэтээр авсан бооцооны дүнг харахад түүнд илүү давуу санал, бусдаасааа бараг 3 дахин их магадлалтай байгаа юм байна. Энэ нь бодит байдал болж чадвал оны шилдэг авсаан манай 10 номер.
Promedio cuotas*
GANADOR DEL BALÓN DE ORO
1. Sneijder 2.35
2. Iniesta 6.50
3. Messi 6.50
4. Xavi 6.50
5. Forlán 9.30
6. Villa 18.70
7. Eto'o 20.00
8. Cristiano Ronaldo 27.15
9. Özil 27.50
10. Müeller 28.00
Милито - Түүний нэр ФИФА-с зарладаг шилдэг тоглогчдын нэрсэд тэр алга. Гайхалтай шүү. Италид 22 гоол, АЛ-н бүх шатанд бүр финалд 2, скудетто, цомын шийдвэрлэх гоолуудыг тэр л хийж байсан. Улмаар Европын шилдэг довтлогч, тоглогч болчихоод байхад л алга. ДА-д Милито байтугай Аргентин муу байсан. Тэр л гай болчихлоо. Тэгээгүй бол Снайперын хамт хэн нь шилдгээ үзэх гээд байж байхгүй юу.
Ямартаа ч түүнийг дэмжсэн хүмүүс интэристи нараар зогсохгүй байна. Үүнийх нь хариуд манай сайтаар дамжуулж түүнийг дэмжиж байгаад нь талархаж.
Мунтари - Миний бодлоор түүнийг зарахад асуудалгүй. Харин өвлөөр зээлээд зун уу, эсвэл өвөл шууд зарах уу гэдэг л байна. Жо Обиг тоглуулаад эхэлсэн Рафа. Дээрээс нь Обиора гээд Нигерийн ирээдүй байна. Томчуудаас Кучу, Мотта нар эдгэчихлээ.
Вивиано - Манай удирдлагууд түүнийг авах талаар ярилцаад эхэлж. Гэрээний хагас нь манайд байдаг. Өнгөрсөн тойрогт Красичын алдарт дайваар ирсэн пеналтийг хааж багаа аварсан байсан.
Асуудлын гол нь тэр ирвэл хэн гараанд гарах вэ гэдэг л байна. Европ, Итали, Бразилын шилдэг Жулионе юу Аццурригийн хаалгач уу гэдэг хүнд сонголттой болно. Вивианог авлаа гэхэд гарааны эрхтэй л болох байх. Тэгвэл Тольдог суулгасан шигээ л өөрөө суух байхдаа Хулио Сезар.
швайни - багтайгаа дандаа хамт байхгүй ухааны юм ярьсан байсан, тийм болохоор ч тэр үү Бавари түүнийг зарахад бэлэн байгаа гэж байсан. Манайд ирэхээс буцахгүй, дээрээс нь удирдлага зөвшөөрч байгаа. Харин үнэ дээрэээ л тохирвол ирэхэд асуудалгүй, цаг шаардахгүй байх.
Хүчиндэнэ, ална тал гэж байхаар манай Хашка шиг идэж ууна гэж байвал зүгээр ч юм уу
Аццурри чинь манай фэн шиг л санагдаад байгаа. Тийм бол цээж зураг, блиц анкетаа Дон Аматорид өгөөрэй. Интэристи нарын уулзалтанд ирээрэй. Энэ харин Вертекст хамааралгүй шүү. Чи угаасаа ирнэ.