by bad_guy » Fri Dec 30, 2005 4:07 pm
А хэсэг
1. Герман
2. Коста-Рика
3. Польш
4. Эквадор
Энэ хэсгээс Герман, Польшийн баг шалгарна хэмээн мэргэжилтнvvд ярьж байна. Нутагтаа болох тэмцээнд германууд тvрvvлэх зорилго тавьсан нь тодорхой. Багийн дасгалжуулагч Ю.Клинсманны ярьснаар бол германуудыг аварга болоход Англи, Бразилийн баг л саад болох магадлалтай аж. Багийн лидер М.Баллак “Миний хувьд дэлхийн аварга болох сvvлчийн боломж энэ. Иймээс уйгагvй хэчээх болно. Би хаалгач О.Каннд их найдлага тавьж байгаа” гэлээ.
В хэсэг
1. Англи
2. Парагвай
3. Тринидад Тобаго
4. Швед
Ширvvн єрсєлдєєн гарах магадлалтай хэсэг. Хэн нь ч хэсгээсээ шалгарч мэднэ. Английн багийн Д.Бекхэмийн ярьж буйгаар Шведийн баг гол єрсєлдєгч нь аж. Английн баг шведvvдэд ихэвчлэн хожигддог юм байна. Хурдтай тоглодог Парагвайн баг ч Английн шилдгvvдийг євдєг сєхрvvлж мэднэ хэмээн мэргэжилтнvvд ярьж байна.
С хэсэг
1. Аргентин
2. Кот-д’Ивуар
3. Серб Черногор
4. Голланд
“Vхлийн хэсэг” гэж нэрлэхээс єєр яахав. Аргентиний баг vргэлж ийм хэцvv хэсэгт тоглох юм даа. 2002 оны дэлхийн аваргад тэд хэсгээсээ шалгарч чадалгvй хасагдаж байлаа. Харин энэ удаа хэсгээсээ гарч чадвал аварга болох бvрэн боломжтой. Уг нь Э.Креспо, Х.Р.Рикельме, Х.Савиола, Х.Тевез гээд л мундгуудыг багтаасан Аргентиний баг ид тоглодог дээрээ байгаа юм. Кот-д Ивуарын багт “Челси”-гийн Д.Дрогба тоглоно. Тэгэхээр хэр хvчтэй гэдэг нь тодорхой биз. Серб, Черногорын баг аль ч багийг сєхрvvлж мэднэ. Хуучнаар Югославын баг шvv дээ. Голландын шилдэг багийн хувьд тайлбар хэрэггvй байх. Тус багийн дасгалжуулагч Марко Ван Бастен “Энэ хэсгээс бид шалгарна. Хvчтэй хэсэг гэдгийг ойлгож байна. Єрсєлдєєн гарах учир бид баяртай байгаа. Манай багийн довтлогчид юу чаддагаа vзvvлнэ” гэж сэтгvvлчдэд ярьжээ.
D хэсэг
1. Мексик
2. Иран
3. Ангола
4. Португали
Португали, Мексикийн багт мэргэжилтнvvд бооцоо тавьж байна. Иран, Анголын багууд тэдэнтэй эн тэнцvv єрсєлдєх арай л болоогvй хэмээн “хєлбємбєгийн хаан” Пеле хэлжээ.
Е хэсэг
1. Итали
2. Гана
3. АНУ
4. Чех
Уг нь Итали, Чехийн баг шалгарах “ёстой” юм. Гэхдээ Гана, АНУ-ын багийг таамгаас хасч болохгvй. Ялангуяа Ганын залуу хєлбємбєгчид яг л Камеруны баг 1990 онд шуугиан дэгдээсэн шиг сайн тоглож мэднэ шvv. Италийн багийн ахлагч П.Мальдинигийн ярьснаар бол энэ тэмцээнд хэрхэн тоглосноос итали тоглогчдын спортын цаашдын замналд єєрчлєлт орох ажээ.
F хэсэг
1. Бразил
2. Хорват
3. Австрали
4. Япон
2002 оны дэлхийн аваргад “vхлийн хэсэг” болж байсан уг хэсэг энэ удаа хамгийн хєнгєн нь болж таарав. Ур чадварын хувьд Бразил, Хорватын баг нєгєє хоёроосоо хавьгvй илvv. Ёстой л од нь гийхгvй юм бол Япон, Австралийн баг хэсгээсээ шалгарч чадахгvй.
G хэсэг
1. Франц
2. Швейцарь
3. БНСУ
4. Того
Францын баг нэгээр шалгарах нь тодорхой. Харин Швейцарь, БНСУ-ын багийн аль нэг нь аман хvзvvдэх болов уу. 2002 оны дэлхийн аваргад нутагтаа “но”-той тоглож шєвгийн дєрєвт шалгарсан солонгосууд энэ удаа єєрсдийн хэмжээнд л тоглох биз.
Н хэсэг
1. Испани
2. Украин
3. Тунис
4. Саудын Арави
Украины А.Шевченко дэлхийн аваргад тоглохыг их хvссэн. Тvvний хvсэл биелэв. Гэтэл тэрээр шєвгийн дєрєвт тоглохыг хvсч буйгаа єчигдєр хэллээ. Испани, Украины баг энэ хэсгээс шалгарах нь тодорхой.
БАГУУД ХААНА, ХЭЗЭЭ ТОГЛОХ ВЭ
А хэсэг
VI.9. Герман-Коста-Рика (Мюнхен). Польш-Эквадор (Гельзенкирхен).
VI.14. Герман - Польш (Дортмунд).
VI.15. Эквадор - Коста-Рика (Гамбург).
VI.20. Эквадор - Герман (Берлин). Коста-Рика - Польш (Ганновер).
В хэсэг
VI.10. Англи - Парагвай (Франкфурт). Тринидад Тобаго - Швед (Дортмунд).
VI.15. Англи - Тринидад Тобаго (Нюрнберг). Швед - Парагвай (Берлин).
VI.20. Швед - Англи (Кельн). Парагвай - Тринидад Тобаго (Кайзерслаутерн).
С хэсэг
VI.10. Аргентин - Кот-д’Ивуар (Гамбург).
VI.11. Серб Черногор - Голланд (Лейпциг).
VI.16. Аргентин - Серб Черногор (Гельзенкирхен). Голланд - Кот-д’Ивуар (Штутгарт).
VI.21. Голланд - Аргентин (Франкфурт). Кот-д’Ивуар - Серб Черногор (Мюнхен).
D хэсэг
VI.11. Мексик - Иран (Нюрнберг). Ангола - Португали (Кельн).
VI.16. Мексик - Ангола (Ганновер).
VI.17. Португали - Иран (Франкфурт).
VI.21. Португали -Мексик (Гельзенкирхен). Иран - Ангола (Лейпциг).
Е хэсэг
VI.12. Итали - Гана (Ганновер). АНУ - Чех (Гельзенкирхен).
VI.17. Итали - АНУ (Кайзерслаутерн). Чех - Гана (Кельн).
VI.22. Чех - Итали (Гамбург). Гана - АНУ (Нюрнберг).
F хэсэг
VI.12. Австрали - Япон (Кайзерслаутерн).
VI.13. Бразил - Хорват (Берлин).
VI.18. Бразил - Австрали (Мюнхен). Япон - Хорват (Нюрнберг).
VI.22. Япон - Бразил (Кельн). Хорват - Австрали (Ганновер).
G хэсэг
VI.13. Франц - Швейцарь (Штутгарт). БНСУ - Того (Франкфурт).
VI.18. Франц - БНСУ (Лейпциг).
VI.19. Того - Швейцарь (Дортмунд).
VI.23. Того - Франц (Кельн). Швейцарь - БНСУ (Ганновер).
Н хэсэг
VI.14. Испани - Украин (Лейпциг). Тунис - Саудын Арави (Мюнхен).
VI.19. Испани - Тунис (Штутгарт). Саудын Арави - Украин (Гамбург).
VI.23. Саудын Арави - Испани (Кайзерслаутерн). Украин - Тунис (Берлин).
Шєвгийн 16
VI.24. тоглолт 49. А1 - В2 (Мюнхен). тоглолт 50. С1 - D2 (Лейпциг).
VI.25. тоглолт 51. В1 - А2 (Штутгарт). тоглолт 52. D1 - С2 (Нюрнберг).
VI.26. тоглолт 53. Е1 - F2 (Кайзерслаутерн). тоглолт 54. G1 - Н2 (Кельн).
VI.27. тоглолт 55. F1 - Е2 (Дортмунд). тоглолт 56. Н1 - G2 (Ганновер).
Шєвгийн найм
VI.30. тоглолт 57. 49 - 50 (Берлин). тоглолт 58. 53 - 54 (Гамбург).
VII.1. тоглолт 59. 51 - 52 (Гельзенкирхен). тоглолт 60. 55 - 56 (Франкфурт).
Шєвгийн дєрєв
VII.4. 57 - 58 (Дортмунд).
VII.5. 59 - 60 (Мюнхен).
Гуравдугаар байрын тєлєє
VII.8. Штутгарт.
Шигшээ тоглолт
VII.9. Берлин.