AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby 5star+1 » Sat Oct 23, 2010 1:28 am

Наполи дээр Ронни сэлгээнд суух юм шиг бн,Робсон гараанд гарах шинжтэй...тэгээд бас Зеедорф-н оронд Боатэнг гарах нь дээ!
Бонэра Юве гээл ахиад гарчиж,зараад шинэ хүн аваасай даа!тэр нь Д.Луйз бж болно эсвэл Суботич ч дажгүй сонголт
5star+1
 
Posts: 464
Joined: Mon Jun 07, 2010 5:39 am

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby 5star+1 » Sat Oct 23, 2010 1:36 am

Наполи сайнгүй л харагдана лээ,Ливер-тэй их муу тоглосон бсн...ер нь бүтэн оноогоо авчна биз дээ!!!манай Галлиани ч өвөл хамгаалалт дээр бол хүн найдвартай нэмнэ бх,харин хагас дээр авах нуу яах нь?уул нь 1 даж хагас авчуул энэ олон тоглолтонд хэрэгтэй л бн.
одоо дунд бол үнэн хомс бшд,Пирло,Боатенг 2 боломжийн за Амбро ирэхэд арай дээрдэх биз,Зеедорф,Гаттузо 2 минь болсон блээ...үнэхээр цэнэг дуусаж бх шиг!!! нээрээ Пасторе гээд яригдаад бсн,ЦСКА-ПАЛермо үзэж бхад нээх гавиж харагдсангүй...тэгээд ч айхтар үнэтэй туучий блээ
5star+1
 
Posts: 464
Joined: Mon Jun 07, 2010 5:39 am

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Dubstep » Sat Oct 23, 2010 6:26 am

Shaggy wrote:Хэрэв Пато явах дээрээ тулвал ситигийн санал хамгийн найс нь юм бишүү... Бало + 56 сая...

Бало Ибра 2-н зан араншин яг таарна хэхэ, нээрээ санал асуулгаар гомочуудийн нүдээр дэлхийн хамгийн гоё залуу роналда гэсэн шүү хаха
User avatar
Dubstep
 
Posts: 151
Joined: Wed Jul 21, 2010 9:02 am

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Shaggy » Sat Oct 23, 2010 7:42 am

Norman_Whiteside wrote:сонин юм ярих-н аль хөлбөмбөгийн сурах бичиг дээр пирло шиг цохивол фри кик гэж үзнэ гэсэн юм байна. фри кик-г тухайн тоглогч өөрийнхөө хүссэн тавилт цохилтоор цохиж болно шдээ гоол оржил байвал тэр чинь хаалттай цохилт гүйцэтгэлээ гэсэн үг тэрнээс дээгүүр 90-буланд эргэлттэй, эсвэл хаалтны завсараар шулуухан явдаг, эсвэл шууд хаалт даваад доошоо унадаг, эсвэл бүр газраар цохих яаж цохисон гоол л орж байвал болоо шдээ.Пирло бекхам нарынх нэг стил бол роналду-гийнх тэс өөр стил хүчтэй хаалт даваад шууд доошоо унадаг. тэгээд ч роналду-гийн сүүлийн 5 жилийн хаалттай цохилтоос оруулсан гоол пирлогийнхоос хамаагүй их байгаа гэдэгт 100 хувь итгэлтэй байна.пирло байтугай бекхам жунино дель пиеро нарын үеэс хойш сүүлийн хэдэн жил түүн шиг олон гоол фрий кик-с оруулсан байгаа болвуу

роналду зөвхөн күчээр гусдаг би лав айхтар эргүүлэгтэй мунаг хэмжээд хийсэний нь ёстой санах ч гүйн бна... тэгээд ч мунаг цохигчдын хэдэд хэд хийж байгаа эдэр хувь энээ тэрээгээрээ бол шал өөр болоод явчина шүү дээ... шүтэж болно гэхдээ бурханчилж үзээд өөр шилдэгүүдээс давуулах гэж оролдох нь утгагүй хэрэг
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чуугий » Sat Oct 23, 2010 11:31 am

Shaggy wrote:Хэрэв Пато явах дээрээ тулвал ситигийн санал хамгийн найс нь юм бишүү... Бало + 56 сая...

Ситигийн санал 56сая+Аде/Забалета гэсэн санал юун Бало вэ үнэхээр Бало+56 гэвэл манайх башийлаа л гэсэн үг.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Saiza » Sat Oct 23, 2010 2:12 pm

AC Milan клубийн дасгалжуулагч Massimiliano Allegri-д толгой өвтгөх асуудал цөөнгүй байгаа бололтой. Ямартай ч тэрээр өөрийн багийн тактикыг өөрчилж шинэчлэл хийхээр шийджээ.

Энэ улирлын өмнөхөн шинэ тоглогчдыг багтаа авчирсан тэд ойлголцох гэж хичээж байгаа энэ үед багийн ахлагч Massimo Ambrosini, Thiago Silva тэргүүтэй тоглогчид нь гэмтэл авч асуудал авчирсан. Хамгийн сүүлд Ronaldinho баруун хөлийнхөө булчин болон шөрмөсөнд гэмтэл авсан бөгөөд саяхан бүрэн эдгэрч бэлтгэлдээ эргэн орсон гэх таатай мэдээлэл гарчээ. Гэсэн ч дасгалжуулагч түүнийг 2 хоногийн дараа явагдах 8 дугаар тойргийн тоглолтонд оролцуулахгүй, Napoli-н талбайруу авч явахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин түүний оронд жигүүрт Robinho-г тоглуулж, 34 настай Clarence Seedorf-н оронд 23 настай Kevin-Prince Boateng-г үндсэн бүрэлдэхүүнд гаргахаар шийджээ. Өнгөрсөн тоглолтонд Real Madrid-н Santiago Bernabeu цэнгэлдэхэд ялагдал хүлээсэн тоглолтынхоо алдаанд дүгнэлт хийж Allegri ийнхүү өөрчлөлт хийхээр болсон.

Ингэсэн бна лээ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Seikoni » Sat Oct 23, 2010 2:26 pm

Gankhuu wrote:Азны гэхгүй бол буяндаа бузар хийсэн юм болох байлгүй. Аз гэж нээрээ л сохор юм доо.

Тийм бүтэлгүй, гаргасан боломжуудаа оруулж чаддагүй гаруудын хийсэн ийм хоёр гоолыг аз гэхгүй бол юу гэх юм бэ? Тактикийн алдаа гаргасанч танайхтай тэнцэхээр л байнадаг.

Чөлөөт цохилтыг Пирло шиг цохидог болохоос Роналдо шиг хаашаа ч хамаагүй хамаг хүчээрээ цохидог юм уу? Үгүй ээ тэгээд та хэд бол ингэж талбай дээрээ азаа хийж, хожиж чадсандаа баярлаа л байж байхад болно шд, дээр нь нээх олон юм ярих юм.

Абате Роналдог барина гэж худлаа, Фла юм уу Бао байсан л дээр.



олон юм ярилаа гээд гомдоллоод байх юм. яаж ярьсан юм бол доо. би хэлсий шд. нээрээ үнэхээр манайх дарамт мэдэрсэнгүй л гэсэн. үнэхээр ч тийм байсан. тэгснээс манайх өнгөрсөн жилүүдэд Милан, ОЛ, Ювэнтус гээд нэг зоонд ороод л алуулаад байдаг байсан. саяны тоглолт тэгээгүй. чөлөөтөө тоглолтоо л хийсэн. танай дунд шугам манайхыг бараагүй тэгээд л болоо. гүэ тэгээд ер нь 4-0 5-0дуулж байж аз биш болох юм уу нэг л ойлгохгүй л байна шүү.

аан харин тэр фрий кикийг бол бүүр ойлгосонгүй ээ. Роналдод дургүйдээ л тэгж хэллээ гээд ойлгочихъё.

манайх хаалга руу 23 цохиж 7 оносон байна. танайх 8 цохиж 2 оножээ. ганц тоогоор л гэхэд ийм давуу байна шд.

зааз. дараагийн тоглолтоо л үзэгцээе. Зээдорф, Гаттузо, Пирло, Роналдиньогоо хэрхэн тоглосныг дахиад нэг харчихаарай.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby 5star+1 » Sat Oct 23, 2010 2:59 pm

дунд бараагүй нь үнэн л дээ,гэхдээ бас тэр Фрий кик бол жохон алиа юм бсн л даа,Зээдөрф зай гаргаж харагдсан...түүнээс сүртэй ч цохилт бгагүй лдэ!ер нь Силва буцаад ирчихнэ,Боатэнг эхнээсээ гараанд гараад үзэхэд ч өөр үзнэ л дээ манайх. одоо хусахгүй бол эвгүйтнэ,Аякс гэж бас бн
5star+1
 
Posts: 464
Joined: Mon Jun 07, 2010 5:39 am

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Gankhuu » Sat Oct 23, 2010 4:19 pm

Seikoni wrote:олон юм ярилаа гээд гомдоллоод байх юм. яаж ярьсан юм бол доо.

Эцэг эхээсээ өөр хүнд гомдож явсангүй хө.

Seikoni wrote:гүэ тэгээд ер нь 4-0 5-0дуулж байж аз биш болох юм уу нэг л ойлгохгүй л байна шүү.

Гоол шиг гоол хаалгаруу чихсэн бол 1-0 байхад би дуугай байна. Харин ямар юм орсонг чи өөрөө мэдэж байж.

Seikoni wrote:аан харин тэр фрий кикийг бол бүүр ойлгосонгүй ээ. Роналдод дургүйдээ л тэгж хэллээ гээд ойлгочихъё.

Ийм цохилтыг сайн фрий кик гэж байгаа бол одоо тэгээд та нартай юу ярихав дээ хөөрхий.

Seikoni wrote:зааз. дараагийн тоглолтоо л үзэгцээе. Зээдорф, Гаттузо, Пирло, Роналдиньогоо хэрхэн тоглосныг дахиад нэг харчихаарай.

Гарах ёсгүй хүмүүс гарсан гээд байхад,
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Барнаба » Sat Oct 23, 2010 6:46 pm

Роналдиньо: “Реал” Бекхэмийг аваагүй бол гарцаагүй би сонгогдох байсан
Image
Бразилийн хөлбөмбөгч, Италийн “АС Милан” клубийн довтлогч Роналдиньо Милан хотын “Футбол Ферю” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр багийнхаа хамтаар өнгөрсөн мягмар гаригт Аваргуудын лигийн хэсгийн ээлжит тоглолтоо Испанийн эзэн хааны “Реал Мадрид”-тай хийсэн юм. Түүний жинхэнэ нэрийг Роналдо Де Ассис Морейра гэдэг.

-Эзэн хааны клубтэй тоглолоо. Хүссэндээ хүрсэнгүй. Гэхдээ Андрей Пирло дараагийн Сан Сирод болох тоглолтод өөрсдийгөө харуулна хэмээн ярилаа. Та ямар бодолтой байна?
-Би түүнтэй санал нэгтэй байна. Аваргуудын лиг энэ тоглолтоор дуу саагүй. Тэгэхээр дараагийн тоглолтууд чухал байх нь гарцаагүй. Бид түрүүлэх зорилготой байна.

-Та “Барселона” клубт таван жил хүчин зүтгэсэн. Тухайн үеийн “Реал”-ын ялгааг хэлээч?
-Мэдээж ялгаа их ажиглагдсан. Хэрэв өчигдөр (өнгөрсөн мягмар гариг) болсон тоглолтод Рүүд болон Рауль нар байсан бол олон гоол орсон ч байх юм билүү. Тэд бол гоолыг хэрхэн яаж оруулах тухай багшлах болсон хөлбөмбөгчид. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр “Реал Мадрид”-ын өнөөгийн бүрэлдэхүүнд туршлага дутаж байна. Роналдо, Месут, Хигуайн гэх мэт гайхалтай тоглогч байна. Тэднийг ажиглаад байхад гоолыг хүчээр оруулж байгаа юм шиг санагдсан.

-Тэгэхээр та Рүүд, Рауль нарыг явуулсныг бу руу гэж үзэж байна уу?
-Тийм ээ. Ядаж Рауль байх учиртай. Тэр бол Мадридын амьд шүтээн шүү дээ. Клубийн удирдлага түүнийг явуулахаар болсонд би үнэхээр гайхсан. Түүн рүү залгаж яагаад орхиж байгаа тухай нь асууж байлаа.

-Рауль юу гэсэн юм бэ?
-Тэр хэлэхдээ “Би амжилтын биш хөлбөмбөг тоглохын төлөө талбай дээр гардаг. Гэтэл миний багтах зай багасч байна. Магадгүй чамтай хамт тоглож болох юм” гээд яриагаа дуусгасан. Тэр үнэхээр гунигласан байсан. Хэдийгээр бид тал бай дээр өрсөлдөгч ч гэлээ талбайн гадаа найзууд шүү дээ.

-Та ингэхэд “Барселона” клубийг яагаад орхих болсон юм бэ?
-Хөлбөмбөгч нэг багт бүх насаа зориулна гэж байдаггүй. Тиймээс өөр орчинд, өөр хөлбөмбөгийг мэдрэхийг хүссэн. Гадуур тухайн үеийн дасгалжуулагч Фрэнк Рейкардын ааш зантай холбон тайлбарладаг. Мөн өнөөгийн дасгалжуулагч Хосе Гуардиолатай санал нийлэхгүй байснаас хэмээн үздэг. Би энэ бүгдтэй санал нийлэхгүй. Хэрэв би их хэмжээний мөнгөний төлөө клубээ орхисон бол өрөөсгөл ойлголт болно. Ирвэс нэг газраа удаан амьдардаггүй шиг би “Барса”-г орхисон юм. Өчигдөр болсон тоглолтын өмнө нэгэн хүн “Реал”-д тоглохыг хүссэн. Би хэзээ ч эргэж очихгүй. Яагаад гэвэл Испанийн бүх тэмцээнд түрүүлсэн.

-Та 2003 онд “Марсель” клубээс “Реал”-д очих гэж байсан. Та каталончуудын эгнээнд нэгдэх хүсэлгүй байсан гэсэн. Үнэн үү?
-Хэрэв “Реал” Бекхэмийг аваагүй бол гарцаагүй би сонгогдох байсан нь үнэн. Тухайн үед намайг эгнээндээ нэгтгэхэд “Барса”-г бодвол “Реал”-д илүү боломж байсан шүү дээ. “Реал”-ын ерөнхийлөгч “Манчестер Юнайтед”- ын Алекс Фергусонтой Бекхэмийг авах талаар тохиролцсоноор миний хувь заяа хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй болсон юм. Та мэднэ шүү дээ. Каталончууд Англичуудад дургүй байдаг. Тэгээд л Бекхэм “Реал”-д, би “Барса”-д очсон юм.

-Та нарын хувьд хаалттай цохилтыг үр дүнтэй гүйцэтгэдэг хөлбөмбөгчдийн нэг. Тэгэхээр Испанийн хоёр том клуб хаалттай цохилт хийхэд хэн нь илүү вэ гэдгийг үзэх сонирхолтой байсан гэж ойлгож болох уу?
-Магадгүй. Хоёр клуб үеийн үед бие биенээсээ илүү гарах гэж тэмцэлдсээр ирсэн. Үүний тод илрэл нь элкласико шүү дээ. Би одоог хүртэл өөрөөрөө бахархдаг. Яагаад гэвэл өнгөрсөн зууны шилдэг клуб “Реал Мадрид”-ын хаалганд цөөн гүй гоол оруулсан. Тэр бүхэнд гайхалтай мэдрэмж төрдөг юм. Учир нь Испанийн иргэдийн 50 хувь нь баярлаж, үлдсэн нь үзэн яддаг. Тэгэхээр таны гоолоос тэр улсын дотоодын аюулгүй байдал хамаардаг гэж ойлгож болно.

-Тэгж гоол оруулсныхаа дараа ямар нэгэн асуудалд орж байв уу?
-Би 2004 оны хавар Мадридад болсон эл класкод шийдвэрлэх гоолын дамжуулалтыг өгсөн. Хоёр долоо хоногийн дараа хөлөглөж байсан “Феррари”-г маань шатаах дөхсөн байв. Мэдээж энэ хэргийг “Реал”-ын фэнүүд үйлдсэн шүү дээ. Гэхдээ би цагдаад мэдэгдээгүй. Хэрэв цагдаад мэдэгдвэл каталончууд сул дорой мэт бусдад бодогдоно гэж клубийн эмч Сасерио хэлж байлаа. Ер нь “Реал”-ын талбайд тоглосныхоо дараа цагдаагийн хамгаалалт дор Мадридын нисэх онгоцны буудал хүрдэг.

-Та “Барса”-гаас явах даа өнөөгийн тоглож байгаа “АС Милан” клубийг яагаад сонгосон юм бэ. Уг нь “Манчестер Сити” их хэмжээний цалин амласан шүү дээ?
-Надад мөнгө хамаагүй. Учир нь би алдрын тавцанд гараагүй залуухан хөлбөмбөгч биш. Хэрэв “Манчестер Сити”-г сонгосон бол миний нэр хүнд унах байсан гэж боддог. Яагаад гэвэл би дундаж хэмжээний клубт тоглох хөлбөмбөгч биш. Тэгээд л Милан хотын клубийг сонгосон юм даа. “АС Милан” мөн л “Барса” шиг өнө эртний баялаг түүхтэй. Энд тоглох нь нэр төрийн хэрэг.

-“АС Милан”-д ирээд урьдынх шигээ тоглолт үзүүлэхгүй байгаа гэдэгтэй санал нэгдэх үү?
-Тийм ээ. Таны зөв. Хүмүүс намайг урьдынх шигээ тоглохгүй байна хэмээн зэмлэдэг. Хурд удаан, техник, мэдрэмж нь муудсан байна гээд л ярьдаг. Гэхдээ би үүнд санаа зовохгүй байна. Намайг дэмждэг хүмүүст би талбай дээр тоглож байх нь чухал.

-Та тэгэхээр жинхэнэ шүтээн гэсэн үг үү?
-Шүтээн гэхэд арай л томдоно. Та анзаарч байна уу. Багийн нөхөд над руу хараад инээгээд байна. Бодвол намайг цаашлуулж байх шиг байна. Харж байна уу. Тэр Инзаги байна. Таны хэлсэн шүтээн чинь тэр байна даа.

-Миланд ирээд удаагүй байхдаа биеэ үнэлэгчтэй нэр холбогдож, клубийн удирдлага таныг хоёр тойргийн тоглолт өнжүүлэхээр болсон. Та үүнийг хэрхэн даван туулсан бэ?
-Бусад маань тоглож байхад би бааранд пиво уугаад тэдний тоглолтыг үзэж байлаа. Хоёр тойргийн тоглолт гэдэг дөнгөж ирсэн тамирчны хувьд урт хугацаа. Дэлхийн шилдэг лигийн хоёр тойргийн тоглолтыг өнжинө гэдэг амаргүй л дээ. Энэ хугацаанд бусдыгаа талбай дээр хэрхэн ойлгож, зөв шийдвэр гаргах гээд олон асуудлаас хөндий байна гэсэн үг. Би тэрхүү хоёр тойргийг шоронд байсан 15 хоногтойгоо зүйрлэдэг юм.

-Хэзээ, яагаад шоронд орсон юм бэ?
-15 настайдаа Порто Алегре хотын хар захаас нэлээд зүйл хулгайлдаг байсан юм. Удалгүй баригдсан. Тэгээд ээжийн цагдаа найз хоёр жилийн ялыг минь 15 хоног болгосон юм. Хоногоо дуусгаад гэртээ иртэл ээж намайг загнаж, хөлбөмбөгөөр үргэлжлүүлэн хичээллэхийг шаардсан. Хоолгүй ч гэсэн хөлбөмбөгийн бэлтгэлд явна гэдэг үнэхээр хэцүү. Бразилийн хөлбөмбөгчид ийм замыг туулдаг шүү дээ.

-Тантай адилхан замаар замнасан алдартай хөлбөгчдийг нэрлээч?
-Адриано хөлсний зодоонч, Лусио хар тамхи дамжуулдаг, Роберто Карлос хурдан гүйдэг байсан болохоор эмэгтэй хүний цүнхийг хулгайлахад дамжуулагч, Жилберто халаасны хулгайч байсан гээд тоочоод байвал олон.

-Хэрхэн дээрмээ үйлддэг байв?
-Сургуульдаа явчихаад хөлбөмбөгийн бэлтгэлдээ явдаг байлаа. Тараад гэртээ ирж, идэх юм байвал идчихээд. Орой болохоор хулгай хийнэ дээ. Ихэвчлэн түрүүвч хулгайлдаг байсан. Олзоо хувааж, зарим нь тэр дор нь элдэв зүйл авахад мөнгөө зарцуулдаг. Харин би маргаашийнхаа бэлтгэлийнхээ өмнө тун загас авч иддэг байсан юм. Хэрэв мөнгө үлдвэл ээждээ хоол авч идээрэй гээд өгдөг. Гэхдээ тэр миний аль нэг өмдний халаасанд юм уу, гутлын улавч дор нууцаар буцаагаад хийчихдэг байсныг би мэддэг байлаа.

-Та бид хоёрын ярилцлагыг Италийн олон мянган хүүхэд уншина. Тэдэнд зөвлөөч?
-Над шиг хулгай хийхгүйгээр амжилтад хүрэх боломж нээлттэй байна. Тэгэхээр цаг, минут бүр бөмбөгтэй нөхөрлө. Хууралт хийе гэж бодож байгаа бол өөртөө тохирсон, болж өгвөл шинийг эрэлхийлэх хэрэгтэй. Мөн хичээлээ хэзээ ч тасалж, хоцорч болохгүй. Хэрэв чи онц сурвал бусдад үнэлэгдэнэ. Тэгээд сургуулийн шигшээ чинь чамайг эгнээндээ нэгтгэх болно. Яагаад гэвэл чи цаг сайн баримталдаг, зөв шийдвэр гаргадаг юм. Талбай дээр зөв шийдвэр гаргах нь хамгийн чухал байдаг.

Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/ http://www.gogo.mn
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Realist » Sat Oct 23, 2010 9:21 pm

Сан Сирод л хожиж байж манайх хүлээн зөвшөөрөгдөх нь тодорхой,
танай гранд багийн хаалганд азаар л гоал хийхгүйм бол өөр яаж хийх билээдээ, Сан Сирод манайхыг аз дахин дахин ивээх болтугай.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Rosso Neri » Sat Oct 23, 2010 9:33 pm

Хохо, манай шоучин залуу чинь бас нэлээн бодолтой юм байна шүү. Уншаад уяарлаа гэж. Баярлалаа Барнаба!
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Rosso Neri » Sat Oct 23, 2010 9:38 pm

Манайхан Сан Пауло багын залуу од Гансо-гийн байдлыг ажиглаж байгаа юм байна. Энэ зун хүнд гэмтэл аваад 6 сар талбайд гарч чадахгүй болоод байгаа. Багтайгаа гэрээгээ сунгаагүй гэнэ ээ. Гэмтсэн тоглогч хямд байдаг болохоор манайх 15 сая орчимд өөрийн болгочихоно гэж найдаж байгаам байх. Уг нь авчихвал сайн л залуу.
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Realist » Sat Oct 23, 2010 9:51 pm

Барнаба wrote:-Тантай адилхан замаар замнасан алдартай хөлбөгчдийг нэрлээч?
-Адриано хөлсний зодоонч, Лусио хар тамхи дамжуулдаг, Роберто Карлос хурдан гүйдэг байсан болохоор эмэгтэй хүний цүнхийг хулгайлахад дамжуулагч, Жилберто халаасны хулгайч байсан гээд тоочоод байвал олон.


Хэхэ Карлос маань тэгдэг байсан гэжүү :ногоон:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Shaggy » Sat Oct 23, 2010 10:04 pm

Dubstep wrote:
Shaggy wrote:Хэрэв Пато явах дээрээ тулвал ситигийн санал хамгийн найс нь юм бишүү... Бало + 56 сая...

Бало Ибра 2-н зан араншин яг таарна хэхэ, нээрээ санал асуулгаар гомочуудийн нүдээр дэлхийн хамгийн гоё залуу роналда гэсэн шүү хаха

мэдсэнгүй л дээ хөө...

гэснээс тэр зарсан гэрээнд нь танайд өгж болохгүй гэсэн заалт байсан юмуу... мэдэх хүн байвал хэлээд өгөөч....

тийм бол заваан бнштээ хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby 21Grams » Sun Oct 24, 2010 2:54 am

Баярлалаа, Барнаба. Сонирхолтой ярилцлага байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чуугий » Sun Oct 24, 2010 9:56 am

Shaggy wrote:
Dubstep wrote:
Shaggy wrote:Хэрэв Пато явах дээрээ тулвал ситигийн санал хамгийн найс нь юм бишүү... Бало + 56 сая...

Бало Ибра 2-н зан араншин яг таарна хэхэ, нээрээ санал асуулгаар гомочуудийн нүдээр дэлхийн хамгийн гоё залуу роналда гэсэн шүү хаха

мэдсэнгүй л дээ хөө...

гэснээс тэр зарсан гэрээнд нь танайд өгж болохгүй гэсэн заалт байсан юмуу... мэдэх хүн байвал хэлээд өгөөч....

тийм бол заваан бнштээ хэхэ


Хэрвээ Балог зарахаар бол манайх руу явуулахгүй гэсэн гэрээ хийсэн гэсэн.
Өөрөө манай фэн болохоор авах дээрээ тулвал ч авчих байх
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чуугий » Sun Oct 24, 2010 10:24 am

Наполитой 4-3-2-1р үзнэ гэнэ.
Замбротта бага зэргийн бэртэлтэй байгаа учраас Абате гараанд гарах юм шиг байна.Монтелонгог гаргахгүй л юм байхдаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby kamizake » Sun Oct 24, 2010 12:07 pm

Барнаба гоё ярилцлага хийжээ.
Адриано ч нэг тийм зодоон цохион хийдэг гар л байсан байна л да Бие хаа энэ тэр бол бас зориулцан хүн л дэ :ногоон:
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чуугий » Sun Oct 24, 2010 6:37 pm

ОХУ-д төрж Германы иргэншил авсан Ханноверийн ЛБ KONSTANTIN RAUSCH-г сонирхож байгаа гэнэ.Юве бас сонирхож байгаа юм байх.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Shaggy » Sun Oct 24, 2010 6:45 pm

Өнгөрсөн жил танай залуусын баг сайн бсн тэндээс дэвшсэн тоглогч байхгүй юм уу?
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Чуугий » Sun Oct 24, 2010 6:48 pm

Одуамади,Албертаззи,Верди нтрийг тоглуулахгүйм байна шүү дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Shaggy » Sun Oct 24, 2010 6:53 pm

Улирлын сүүлийн тоглолтонд Вердиг гаргалуу тээ... Тэр залууг л дээр тоглохыг харчмаар байгаамдаа би андуураагүй бол довтолгоонд оролцдог мунаг техниктэй залуу мөн биз дээ....
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Tmshinoda » Sun Oct 24, 2010 6:57 pm

Одуамади ч яахав..Боломж бага л даа..харин Сээдорф энтрийг хангалтгүй байгаа үед сэлгээнээс ч болтугай Меркэл Страссэр нарыг л тоглуулмаар байгаам даа..дээр нь Абатэг хагаст эсвэл вингэрт тоглуулвал илүү тохирно доо..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2010-11 ШИНЭ УЛИРАЛ ШИНЭ ЯЛАЛТУУД

Postby Rosso Neri » Sun Oct 24, 2010 7:26 pm

Чуугий wrote:
Shaggy wrote:
Dubstep wrote:
Shaggy wrote:Хэрэв Пато явах дээрээ тулвал ситигийн санал хамгийн найс нь юм бишүү... Бало + 56 сая...

Бало Ибра 2-н зан араншин яг таарна хэхэ, нээрээ санал асуулгаар гомочуудийн нүдээр дэлхийн хамгийн гоё залуу роналда гэсэн шүү хаха

мэдсэнгүй л дээ хөө...

гэснээс тэр зарсан гэрээнд нь танайд өгж болохгүй гэсэн заалт байсан юмуу... мэдэх хүн байвал хэлээд өгөөч....

тийм бол заваан бнштээ хэхэ


Хэрвээ Балог зарахаар бол манайх руу явуулахгүй гэсэн гэрээ хийсэн гэсэн.
Өөрөө манай фэн болохоор авах дээрээ тулвал ч авчих байх


Манайх Реалтай Кака-г ямар нэг Итали клубт зарахгүй гэсэн нөxцөлөөр зарсан гэсэн. Тэрэнтэй л адил юм байна даа.
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 18 guests
cron