Вэнгэр: 'Баг маань ухаалаг тоглолоо'хожил амархан байсан уу...Манайхан багаараа сайн хамтарч тоглосон болохоор амархан байсан байх гэж би бодож байна. Ур чадвараас шалтгаалаад гоолууд өөрсдөө л гараад ирцгээсэн. Илүү чадварлаг байж чадсан учраас тэд ядарцгаасан байх л даа. Ялангуяа хоёрдугаар үед гоолууд хоёрын дамжуулалтаар эсвэл бөмбөг илүү эзэмшсэнээр орж байсан. Эхний үед хамгаалалт хийх, хүнээ барих гээд хамаг анхаарлаа төвлөрүүлсэн болохоор хоёрдугаар үед бид тэрэн дээр нь ажиллачихсан л даа.
Вилшэр - Фабрегас гэсэн хослолын талаар...Тийм ээ, энэ хослол тун сайн ажиллаж байна гэж би бодож байна. Цэск дөнгөж бэртлээс эргэн ирж байгаа бол Жак их хэрсүү тоглолтыг үзүүлж байгаа, 18 настай гэхээргүй тоглож байгаа биз дээ. Тэд тун сайн хамтарч байгаа. Өнөө орой манай хагасууд тун сайн ажилласан.
энэ тоглолт хэт амархан болсон уу...1-0 гэж хожихоор их хэцүү, 5-1 гэж хожихоор маш амархан байсан гэж хүмүүс боддог. Яагаад 5-1 ээр хожжихов оо гэдгийн учрыг олох их хэцүү л дээ. Гэхдээ өнөө орой манай баг их ухаалаг бөгөөд ур чадварын өндөр түвшинд тоглолоо гэж би бодож байна. Аваргуудын Лигийн тоглолтууд яадаг вэ гэхээр, энд тоглож байгаа багууд өөрсдийн дотоодын лигүүддээ доминант тоглолт үзүүлээд сурчихсан байдаг болохоор сайн тоглолт үзүүлдэг. Хамгаалаад хэвтчихдэг багууд байдаггүй. Тэгээд илүү чадвартай баг нь байх юм бол гоол хийх боломж үргэлж нээлттэй байдаг.
Ман Сититэй хийх тоглолтын бэлтгэлийн талаар...Манчестер Сити бол өөр төрлийн тоглолт байсан учраас өнөөдөр хожил аваад тоглолтод бэлтгэх нь их чухал байлаа. Сүүлийн хоёр тоглолтод хожил авсан, Манчестер Сити рүү хангалттай итгэлтэй бөгөөд хэрхэн тоглох тухай сайн ойлголттой очих хэрэгтэй. Үр дүн чухал, гоолын тоо хамаагүй.
Журу, Скилачи нарын тухай...Журу их сайн тоглож байгаа. Скилачи бол удирдагч хүн. Харахад чимээгүй юм шиг мөртлөө сайн анзаарах юм бол их харилцан ярилцаж тоглодог. Хагасуудтай, Журутай, фулбакуудтай их ярьдаг. Нэг тийм, найдвартай мэдрэмж төрүүлдэг.
Вилшэрийн сэтгэл зүйн талаар...Тэр өнөөдөр өрсөлдөөнөөс нуугдаагүй. Заримдаа талбай дээр бөөн юм болоход өөр тийшээ явмаар санагдах үе байдаг. Өнөөдөр харин тэр хөлбөмбөгөө сайн тоглосон. Яг л жинхэнэ тоглогч хүн яаж тоглох ёстойь тэгж л тоглож байсан. Ур чадвар сайтай бөгөөд бас өрсөлдөөнөөс ч айдаггүй. Энэ бол маш сайн давуу тал бөгөөд энэ түвшинд тоглож байгаа хүнд тун чухал.
Английн шигшээгийн гараанд гарах болсон уу...Сенсаац болгохгүйгээр хариулахад их хэцүү юм. Асуултаа эсрэгээр нь "Английн шигшээд тоглоход бэлэн биш үү?" гэж тавих юм бол би харин "Бэлэн" гэж хариулах байна.
Шахтарын эсрэг нэг эвгүй такл хийсэн...Тоглогч бөмбөгний төлөө л явах хэрэгтэй. Бөмбөгийг таслахаар явж байгаа үед бага зэрэг хоцрох юм бол ийм юм тохиолддог. Өнөөдөр тэр ялимгүй оройтож орсон боловч ерөнхийдөө бөмбөгний төлөө л байсан.
Вилшэрийн хамгийн сайн байрлал...Яг хамгаалах хагас бас биш, дунд нь л таваргаад байгаа. Ерөнхийдөө бокс тү бокс төрлийн хамгаалах чиглэлийнхээс арай илүү гэх юм уу даа. Ер нь тэгэхдээ мань эр бол довтлогчийн ард тоглосон ч чадна, огцом хурд хийнэ, хамгаалалт задалж орно. Түүнийг жоохон хар, тоглохыг нь хараад л байж бай, та нарт хэцүү байхыг би мэдэж байна. Хүлээлт бол та нарт байхгүй чанар шүү дээ.
Эдуардог хүлээн авсан талаар...Шахтар Донецкоос ганц гоол хийгээсэй гэж бодсон хүн байсан бол тэр нь яахын аргагүй Эдуардо байсан. Яагаад гэвэл хүн бүр түүнд хайртай. Манайд ирээд ямар тоглогч байсныг нь, юу тохиолдсоныг нь бүгд мэдэж байгаа. Тэгээд ч мань эр биеэ их сайн авч явдаг байсан. Түүний төлөө бид нар баярлаж байгаа.
Вэйн Рүүнийн талаар...Яах вэ сонингоос уншиж байхад таатай боловч зайгаа авч байх хэрэгтэй түүх байгаа юм. Юу гэсэн үг вэ гэвэл бидэнд хангалттай довтлогч байгаа учраас бид хүн худалдаж авахгүй ээ гэсэн үг. Өнөө орой Бэндтнэр, Валкотт хоёр сэлгээнд сууж байсан. Аршавин бас сэлгээнд. Тэгээд Ван Перси гэмтэлтэй байгаа. Энэ олон тоглогчоо би яахын бэ? Бид хүн нэмэх сонирхолгүй байна. Наймааны зах зээлд бид оролцоогүй байгаа. Тэгээд ч өнөөдөр Аравдугаар сарын Арваннайман. Наймааны цонх Нэгдүгээр сарын нэгэнд онгойно шүү дээ.