Германын спортын Спокс сэтгүүлээс гаргасан 8-р тойргийн шилдэг 11Волфсбургийн эсрэг 10 минутын дотор гайхамшгийг бүтээж багтаа ялалтыг авчирсан Симон Ролфэс, Артуро Видал нарын хослол Бундэслигийн 8-р тойргийн шилдэг 11т орлоо. Мөн түүнчлэн 3 гоолын эзэн Марио Гомэз, Дортмундын Нури Сахин, тоглолтын турш хаалгаа найдвартай манаж байсан Хамбургын хаалгач Франк Рост зэрэг тоглогчид багтсан юм.Франк Рост (Хамбург): Өдгөө 37 настай хаалгачийн хувьд энэ улирал шилдэг тоглолтуудыг үзүүлж байна. Энэ нь түүний орыг залгах ёстой Яарослав Дробниг ч мартагдуулахад хүргээд байгаа. Хожил гэгчийг мартаад байсан Майнзийн 5 аюултай цохилтыг хааж рекордын мөрөөдлийг нь үгүй хийсэн.
Саша Рийтэр (Волфсбург): Клубын хувьд гол тоглогч ч гэсэн шигшээдээ их хожуу дуудагдсанд нь сүүлийн үеийн тогтвортой тоглолтууд нь нөлөөлсөн бизээ. Ямартаа ч Лэвэркүзэнийн эсрэг тун сайн тоглолт үзүүлсэн. Өөрийн талбай дээр хамгийн их бөмбөгтэй харьцсан (68) тоглогч болсноос гадна баруун жигүүрээр довтлогоог эхлүүлж байсан.
Бэнэдикт Хөвэдэс (Шалькэ 04): Ю21-н тоглогч Штуттгартын эсрэг тоглолтод бөмбөгний тулаан бүрт ялж, дамжуулалтуудынх нь 89 хувь нь оновтой байсан гэсэн гайхалтай үзүүлэлт гаргасан.
Холгэр Бадштубэр (Байерн): Шигшээ багийн тоглогчийн хувьд өнгөрсөн 7 хоногт маш тогтвортой тоглолтуудыг үзүүлсэн. Ханновэрийн эсрэг тоглолтын статистик үзүүлэлтээр нийт хийсэн таклын 86 хувь нь амжилттай болж оновчтой дамжуулалт 83 хувьтай байсан гэж байгаа.
Кристиан Фукс (Майнц 05): Майнц хэдий Хамбургийн эсрэг маш сайн тоглолт үзүүлсэн ч хүссэн байсан үр дүнгээ аваагүй. Фукс талбай дээр хамгийн их бөмбөгтэй харьцсан (90) тоглогч мөн гурван ч гайхалтай дамжуулалтыг гаргаж өгсөн нь хаалга оносон боловч гоол болж чадаагүй.
Артуро Видал (Лэвэркүзэн): Чили тоглогчийн шилдэг тоглолтуудын нэг нь байлаа. Торгуулийн цохилтоос тэнцээний гоолыг оруулсан нь энэ улирлын 4 дахь нь. Мөн эхний гоолын дамжуулалтыг өгсөн ба нийтдээ 102 удаа бөмбөгтэй харьцсан байна.
Симон Ролфэс (Лэвэркүзэн): Талбай дээр өнгөрүүлсэн 20 минутанд тоглолтыг тэр чигт нь эргүүлсэн. Волфсбургийн талбайд болсон тоглолтонд 2 гоол оруулж нэг торгуулийн цохилт багтаа авчирсан.
Макс Крузэ (Ст. Паули):
Нури Сахин (Дортмунд): Көльнийг талбай дээр нь 2-1 харьцаатай буулгаж авсан тоглолтонд эцсийн минутанд хожлын гоолыг оруулснаар тоглолтын МоМ болсон. Дан довтолгооноос гадна хамгаалалтанд сайн байж нийт хийсэн таклын 75 хувь нь амжилттай болсон гэсэн статистиктай.
Марио Гомэз (Байерн): Хаалга руу 5 оновчтой цохилт хийсний 3 нь гоол. Тааруу тоглолтуудаараа гарааны эрхээ алдаад байсан довтлогч багийнхаа хямралтай үед гайхалтай гоолуудыг хийж багтаа хэрэгтэй хүн гэдгээ харууллаа.
Теофанис Гекас (Франкфурт): Баруун өмнөдийн дэрбид Кайзэрслаутэрнийн хаалганд 2 гоол хийсэн.
Гекас хоёр гоол оруулснаар мэргэн буучийн жагсаалтыг 7 гоолтойгоор Дэмба Сиссэгийн хамтаар тэргүүлж эхэллээ
Видалын сэлэбрэшн
Трибл гоолын эзэн
Майнцын фенүүд.. Орчуулбал "Та нар эндээс оноо авч чадахгүй. ЭНЭ БОЛ ХҮСНЭГТИЙН ТЭРГҮҮЛЭГЧИЙН ТАЛБАЙ!"
Штуттгартын шинэ дасгалжуулагч Кэллэр. Эхний тоглолт болох Шалькэгийн талбайгаас оноо авч чадлаа
Подолски тооны харьцааг тэнцүүлсэн ч Сахин сүүлийн минутанд хожлын гоолыг хийлээ