by hosko » Wed May 05, 2010 10:16 am
Бүх оддын тоглолт
Өнөөдөр спортын төв ордоны “А” зааланд Сэнгүр лигийн 15 дахь удаагийн бүх оддын тоглолт болж өндөрлөлөө. Энэ жилийн бүх оддын тоглолтонд шалгарсан тамирчдыг танилцуулбал:
“ЖИ-10”баг
MBM-н Ганбаатарын Ихбаяр
2005 онд лигийн тэргүүн тоглогч, 2003,2005 оны лигийн хүрэл, 2006, 2009 оны мөнгө бүх оддын тоглолтонд дөрвөн удаа
Харцага-Баттулга Нэмэхбаяр
2007 оны лигийн НХУАШ тэмцээний мөнгө,2008 оны лигийн мөнгөн медаль, бүх оддын тоглолтонд тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд лигт зургаа дахь жилдээ
Харцага- Батдорж Одбаяр
2007 оны лигийн тэргүүн тоглогч,2008 оны лигийн мөнгө, лигт зургаа дахь жилдээ бүх оддын тоглолтонд тав дахь удаагаа
MBM- Намжилдорж Золзаяа
2006, 2007 оны лигийн хүрэл медальт,2008 оны мөнгө 2009 оны алтан медальт, бүх оддын тоглолтонд гурав дахь удаагаа.
Халлелуяа- Одсүрэн Золзаяа
2008 оны холбоодын цомын аварга баг, лигт гурван жил, бүх оддын тэмцээнд анх удаагаа.
Хүлэгүүд- Мөнхтөр Отгонмөнх
2008-2009 оны лигийн хоёр удаагийн аварга, лигт дөрөв дэх жилдээ, бүх оддын тэмцээнд анх удаа
Ирвэс- Тунгаалаг Санчир
2007 онны ЛАШГ мөнгөн медаль, 2008 оны хүрэл медальт, бүх оддын тоглолтонд гурав дахь.
Буллс- Цэрэнжанхар Шаравжамц
“ЖИ-20”баг
Шаркс- Гомбо Батмөнх
2008 оны лигийн мөнгөн медальт, лигт дөрөв дэх жилдээ, бүх оддын тоглолтонд анх удаагаа
TLG-13- Батболд Дархантөгс
Лиг болон бүх оддын тоглолтонд анх удаагаа
Харцага- Батжаргал Ганхөлөг
2008 оны лигийн мөнгөн медальт, тав дахь жилдээ бүх оддын тоглолтонд
Буллс- Шинэн Сэдбазар
2006, 2007 оны хүрэл медальт, 2006 оны тэргүүн тоглогч, лигт 12 дахь жилдээ, бүх оддын тоглолтонд найм дахь удаагаа
MBM- Оюунбилэг Сайнбаяр
2006, 2007 оны хүрэл медаль, 2008, 2009 оны алтан медальт, 2006 оны лигийн тэргүүн тоглогч, бүх оддын тоглолтонд зургаа дахь удаагаа
MBM-Цэрэндагва Азбаяр
2009 оны лигийн мөнгөн медальт, бүх оддын тоглолтонд анх удаагаа
Хүлэгүүд-Оюунцэцэг Ууганбаяр
2007 оны лигийн аварга, бүх оддын тоглолтонд дөрөв дэх удаагаа
Хүлэгүүд-Батаа Мөнхболд
2007 оны мөнгөн медальт,2008 оны хүрэл медальт, бүх оддын тоглолтонд хоёр дахь удаагаа тус тус оролцож байгаа бөгөөд багуудын дасгалжуулагчдаар “ЖИ-10” Лхагвын Эрдэнэпүрэв, “ЖИ-20” Одонбаатарын Баярцогт нар ажиллаа.
Дасгалжуулагч, тамирчид нар талбайд гарч ирэн үзэгчидтэй мэндэлсэний дараа МСБХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тоглолтын үйл ажилагааг нээн үг хэлэн төрийн дуулал эгшиглүүлэн нээлтийг эхлүүллээ.Эхний үе шат багуудын тоглолтын эхний үе боллоо.Одбаяр алсын зайн шидэлтийг оновчтой гүйцэтгэн тоглолтын эхний оноог авсан бол цаг дуусхад 4:39 секунд дутуу байхад Шаравжамц эхний алдааг хийсэн юм.Багууд өгөө аваатай тэнцүүхэн тоголсоор 28:25 харьцаатай “ЖИ-10”-ынхан эхний үед тэргүүлсэн юм.Хоёрдугаар үед “ЖИ-10”-ынхан тэргүүлсээр 56:45 харьцаатай энэ үеийг дуусгалаа.Гурав,дөрөвдүгээр үед ч 10-нхан хошуучлалаа алдалгүй тоголсоор 71:66, 92:79 харьцаатай бүх оддын тэмцээнийг тэргүүллээ.
Тоглолтын дундуур алсын зайн шидэлт, багийн шидэлт, цагариган дээрх чөлөөт довтолгооны тэмцээнүүд явагдан аваргуудаа тодрууллаа.
Алсын зайн тэмцээнд.нэг багаас хоёр тамирчин оролцох бөгөөд 45 секундэнд нийт 25 шидэлтийг амжилттай гүйцэтгэснээр 30 оноо авах байсан юм.Тэмцээнүүдэд нэг багаас хоёр тамирчид оролцож байгаа бөгөөд эхний шидэлтийг Ирвэс-н Өрнөлт гүйцэтгэж 10 оноо авсан бол МВМ Азбаяр 16 оноо авч энэ жилийн гурван онооны шидэлтийн аварга болон тэргүүлсэн юм.
Багын шидэлтийн тэмцээнд Буллс- Сэдбазар , Чинзориг -10 оноо, TLG-13 Бат-Эрдэнэ, Цэлмэг-нэг оноо, Харцага-Төмөр, Бат-Эрдэнэ-13 оноо, MBM- Одхүү,Дөлгөөн- 19 оноо, Халлелуяа- Тамир, Оюунбаатар- 32 оноо, Шаркс- Мөнхсайхан, Оргилболд- 10 оноо, Ирвэс-Баярмагнай,Санчир- 35 оноо, Хүлэгүүд- Нямбаяр, Даваа- 15 оноо тус тус аван Халлелуяа, Ирвэсүүд онооны байдлаар тэргүүлэн дахин шидэлтүүд гүйцэтгэн Халллелуяа 24 оноо, Ирвэсүүд 36 оноо авснаар багийн шидэлтэнд Ирвэсүүд аваргалсан юм.
Ур чадварын тэмцээнд тамирчид хоёр хоёроороо уралдан даалгаварыг биелүүлэн хугцаагаар хожигдсон нь хасагдах журмаар өрсөлдөн юм.Тамирчид хасагдсаар сүүлийн шатанд Харцагын Хүрэлбаатар, MBM –н Батжавхлан нар тунж үлдэн өрсөлдсөнөөр Батжжавхлан 28:92 долын хугацаагаар тэргүүлж эн жилийн ур чадварын аварга боллоо.
Сүүлийн сонирхолтой тэмцээн бол Цагариган дээрх чөлөөт үзүүлбэр үзүүлэх байлаа.Нэг багаас нэг тамирчин орсон ба нэг тамирчин эхний шидэлтээрээ амжилттай гүйцэтгэж чадахгүй бол дахин хоёр шидэлтийг гүйцэтгэх эрхтэй байлаа.Ингээд довтолгоонууд нь амжилттай болж бусдаасаа илүү байж чадсанаар гурван үеийн нийлбэр139 оноогоор Хүлэгүүдийн гол тоглогчдын нэг Мөнхболд гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлж чадсанаар Слэм данкын аварга болж чадлаа.
Тоглолтын дундуур КИВИ хамтлагынхан ирж тамирчдад амжилт хүсэн ая дуугаа өргөж , ШУТИС-н болон Хараагийн Харцагуудын хөгжөөн дэмжигч охидууд ирэн үзүүлбэрүүдээ үзүүлж байсан нь үзэгчдийг уйдаасангүй.МУБИС-н БТС-н оюутнууд хүрэлцэн ирж цагариган дээрх чөлөөт довтолгооны шоу хэлбэрийн тоглолтыг үзүүлсэн нь үзэгчид болон баг тамирчдын сэтгэлийг сэргээн, сонирхолыг татсан гайхалтай үзүүлбэр байсан юм. /баскет.мн/
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...