Манайх багт нь тааруулж тоглоод байгааму хаашайн эхний үед ямар муу байваа. Ялангуяа Хэдирагийн дамжуулалтууд ерөөсөө эзнээ олохгүй, дээрээс нь Кроос сайхан биедүүлж байна лээ дээ. Бөмбөг авангуут нь хүссэн баагий очоод түлхээд мөрлөөд унагаачихна яаджаахад Казакстанын тоглогчид ямарч бакь гарууд байдын.. одоогийн байдлаар мань хүн СМ хийхэд бие дутагдах юм байна лээ.
Өөр Нойер байна бас.. нөхөр хоёр ч удаа бөмбөг тасалдаг баатар болж урагшаа гарсан, бүр сүүлийнх дээр эсрэг тоглогчидоо бөмбөгөө алдаад нөгөөх нь бас таарсан нөхөр хоосон хаалганд гоолдож чаддаггүй, ёстой нэг засрахгүй нөхөр юмаа.
Аан Вэстэрманныгаа мартах шахаж. Өчигдрийн тоглолтод оролцсон гэдгийг нь өнөөдөр л мэдлээ шд
За тэгээд муухай хожил гэж байдаггүй юм болохоор ямартаа ч 3 оноогоо авч чадлаа ингэснээр энэ онд цуглуулах ёстой байсан оноогоо 100% авчлаа. Хэсгийн бусад дээгүүр жагсаж байсан багууд болох Австри - Белги тэнцэж, Турк Азарбэжайнд өчигдөр хожигдсоноор манайх 12 оноотой хэсгээ тэргүүлж байна.
Дараагийн урьдчилсан шатны тоглолт ирэх оны 3 сарын 25нд болох бөгөөд Казакстаныг талбай дээрээ хүлээж авна. Аан харин энэ онд дахин нэг нөхөрсөг тоглолт болох бөгөөд 11 сарын 17нд Швэдтэй талбай дээр нь тоглох юм байна.