Тэгшзаяа wrote:Надаа л лав АСА илүү таалагддаг. Жинхэнэ Монголоо гэсэн сэтгэлтэй хүн. Монголчууд АСА-г илүү дэмждэг бсан гэж боддог шдэ. Сумо холбоо-с их дарамт үзүүлдэг бсан гэсэн. Гэхдээ бас манай хүн ч шартай нөхөр болхоороо эсэргүүцдэг бсан юм шиг бгаа юм. Хакухо тэр Япон-той суугаагүй бол... Тэгээд бас Сумо Холбоо нтр Дагва шиг дарамт нтр үзүүлэх нь юу л бол? Инээж бгаад л даваад бна биз.
and
Mike Bibby wrote:Гэхдээ чи АСА аваргыг Японы сумогийн холбоо хэрхэн шахан дарамталдаг байсныг мэдэх байна лдаа. Ганц аврага тэгээд гадаадын сумо ч гэхэд бүгд дургүй байдаг байсан. Жаахан алдаа гаргахад л түүнийг шийтгэдэг эсвэл зэмлэдэг байсан Харин Хакухог болохоор тийм биш гэдгийг санах хэрэгтэй тэр бол Японы хүргэн гэдэг утгаараа өөр шүү дээ.
Мөн тэгээд Сумогийн холбоог шүүмжлэж хатуу хатуу үг хэлж байхад хэн ч яач чадахгүй байгаа нь Хадам тал хэр хүчтэй вэ гэдгийг харуулж байгаа шүү дээ. Үүнийг л санах хэрэгтэй.
2 аврагад Сүмогийн холбоо ялгавартай ханддаг эсэхийг мэдэх боломжгүй л дээ. Учир нь 2 аврага яг ижил "хэрэг тарьж" байсан удаа бараг үгүй. Ө.х. Хакухо аврага:
- үсээ зохих маге засалтад оруулагүйгээр олон нийтийн өмнө гарах,
- ялсныхаа дараа дэвжээн дээр гараа өргөх маягаар сэтгэлийн хөдөлгөөнөө гаргах,
- өрсөлдөгчийн үснээс татах,
- машины толийг хагалах,
- дэвжээндээ агсан тавьж цагдаа дуудахад хүргэх,
- дэвжээнийхээ оякатагийн оршуулганд очихгуй байх,
- гэмтэлтэй гэж жунгёо өнжөөд хөлбөмбөг тоглох,
- 1-р сарын асуудал
мэтийн зүйлсэд холбогдож байгаагүй.
Нөгөө талаас Асашёорюу аврага
- Ахмад цолтой бөхийг дэвжээн дээр нударч биед нь халдах
- Якуза нартай холбоотой мөрийтэй тоглоомд орооцолдож
мэтийн асуудалд холбогдож байгаагүй.
2 аврагад хэр ялгавартай ханддагийг мэдэхийн тулд аврагууд дээрх хэрэгүүдэд орооцолдсон нөхцөл байх ёстой. Энэ тохиолдолуудад сүмогийн холбоо хэрхэн шийтгэл өгсөн бэ гэдэгийг нь харьцуулан үнэлгээ өгсөний үндсэн дээр хэр ялгавартай ханддаг байсан бэ гэдэгийг тогтоож болох юм.
Миний санаж байгаагаар 2 аврага 1 л удаа ижил хэрэгт холбогдсон нь ямар ч үед билээ, монгол бөхчүүдийг дагуулан бейсбол тоглосон явдал байсан. Тэгхэд холбооны зүгээс аль алинд нь ижил сануулга өгч ө.х тэгш хандсан.
Холбогдсон асуудалуудыг тоолбол Асашёорюу аврага илүү асуудалд холбогдож. Тэр хэмжээгээрээ илүү шийтгэл амссан болно. Мөн Японы хүн амын сэтгэлзүйг ч тодорхой хэмжээнд өөрийн эсрэг хандуулсан гэж болно. Холбогдсон асуудлынхаа тоогоор шийтгэл зэм хүртэх нь тодорхой дүрэм журамтай аль ч газар түгээмэл байх, шудрага асуудал бишүү? Монгол бөхөд 2 япон залуу ирэн барилдаж аль аль аврага цол авах ч элдэв асуудалд холбогдвол манай холбоо ч мөн адил илүү олон асуудалд холбогдсон бөхөд нь илүү олон шийтгэл өгөх бишүү?
Эрүүгийн хуулиар бол олон дахин үйлдэлтэй хэрэгтэн, цөөн үйлдэлтэйгээс илүү олон жилийн ял авдаг. Энэ зүй тогтол та 2-ынхоор бол шудрага бус, ялгаварлан гадуурхсан асуудал болох уу?
Шүүмжийн хувьд миний санахаар Дагваа аврага лав:
- 2009 оны 9 сарын үеээр гахайн ханиадтай бөх суусан байж болзошгүй автобусанд суухаас татгалзаж "Сүмогийн холбоо бөхчүүдийн эрүүл мэндэд хангалттай санаа тавихгуй" байна гэсэн утгатай юм хэлсэн
Даваа аврага харин:
- Энэ оны 7 сард Япончууд сүмо бөхөө өөрийн гараар үгүй хийцгээж байна гэж нэг удаа шүүмж унагасан.
Мөн оны 8 сард холбооны хуралын үеэр яагаад заавал Котомицукиг хөөсөн учрыг тайлбарлахыг шаардаж, буцаан авчрахыг уриалсан.
Холбооноос аль алинд нь хариу ямар нэг арга хэмжээ аваагүй. Мөн холбогдсон асуудлуудын нэг адил 2 аврага нөгөөгийнхөө хэлсэн шүүмжүүдийг Сүмогийн холбоонд тавих нөхцөлд, холбооны зүгээс хэрхэн хариу барихыг мэдэх боломжгүй.
Ялгавартай ханддаг эсэхийг мэдье гэвэл дараах зүйлсүүдийг харгалзаж үзэх хэрэгтэй. Байдал ийм байхад ийм юм бичгээж байгаа чинь бараг гүтгэлэгийн өнгө аяс агуулаж байна даа. Та 2 бол харин асуудлыг бодитоор харгалзалгүй, хүмүүст ялгаатай ханддаг улс байна.