Lately I've been hard to reach
I've been too long on my own
Everybody has their private world
Where they can be alone
Are you calling me?
Are you trying to get through?
Are you reaching out for me?
I'm reaching out for you
Joined: Sat Jun 17, 2006 2:00 am
Total posts: 2942
[0.65% of all posts / 1.99 posts per day]
Show your posts
Most active forum: Хөлбөмбөг
[ 490 Posts / 16.66% of your posts ]
Most active topic: ::::: ЛИВЕРПҮҮЛ ФС:::: ҮҮРД ДУРСАГДАХ 96 - ХИЛСБОРО -20 ЖИЛ
[ 199 Posts / 6.76% of your posts ]
Your warning level: [ 1 ]
4 жил 19 хоногын өмнө Спорт Цонх сайтад элсэснээс хойш их хугацаа өнгөрчээ.. ДАШТ-н нэг мөчлөг, мөн күний амьдралын 4 жил .. Их хугацаа.. Анх спорт цонхын хаягыг хаанаас авсанаа тодоос тод санаж байна.. Оллоо.mn дээр хөлбөмбөгийн мэдээлэл уншиж байгаад алдарт Истанбулын шөнийн тухай нэгэн гайхалтай нийтлэл олж уншиж билээ. гарчиг нь You'll Never Walk Alone гэсэн байсан.. Унших тусам нүдний өмнө тэр үдэш дахин амилан босч ирээд нахин биеэр тэр шөнийн андерлин урсаж байсан байх..Бичсэн хүн нь Сэтгүүлч Олонбаяр. Спорт цонх гэсэн байсан.. За ингэж л Спорт Цонх хэмээх нэгэн сайтад хөл тавиж байлаа.. Намайг анх элсэж байхад цомхон хэрнээ Спортод сэтгэл зүрхээ зориулсан , соёлтой , боловсролтой мэдлэгтэй бие биенээ хүндэтгэж харьцсан их гоё хамт олон угтсан гэдгийг кэлэх кэрэгтэй.. ДАШТ болж байсан болохоор бүх л хэсгүүдийг күмүүс тус тусдаа хуваагаад авчихсан , бүх багийн мэдээ мэдээлэл, танилцуулга энэ тэрийг нь яг нэг форматаар бичсэн байсан. Би ийм сайт байдаг гэж мэдээ ч үгүй байсан юм.. Тиймдээ анхны бичлэгээ аягүй манжин өнгө аястай бичиж байхав дээ..
QQQ za za end chine ulaan fan uud baidag yum baina shd yamar aimar medlegtei garuud be? mani met ni bol baraadah ch ugui ym baina hahaha ichev za za yun icheh micheh
England iin national team d naidlaga taviad l baigaa shd bas
Chrotia g hesgeesee garaasai gej uneer husej baina
Анх бүртгүүлэхдээ тухайн үед чухам л амьдралын минь цорын ганц гэгээн тэнгэр, Будда бурханы мутар, Есүс Христийн Загалмай дээрхи очир алмаас, өөр юу байдаг юм бүх л зүйл минь гэж бодож байсан охины нэрээр орж ирж байсан.. tsolmonod гэж бичихдээ ядаж үсгийг нь томоор биччих ухаан надад биагаагүй гэж үү энэ тэр.. За тэгээд анхны бичлэгээс ер нь юм юм харагдаж байгаа юм. Мэдлэггүй , бас их буруу бичдэг (Crotia гэж бичих байсан юм байна билээ) За тэгээд ичиж мичсэн л нөхөр байсан гэнэм.. Тухайн үед чинь Аргамаг гээд нэг баагий бас яг надтай адилхан ойролцоо бүртгүүлчихсэн байсан , Тэр баагий Немцүүдийг харин ч нэг үзэхгүй дээ.. Клосе-г анх би Польшын шээс билүү гэж хэлээд Талийгаач манай 10 дугаар хороололд байсан A.I.T. гишүүнтэй муудалцаж байж билээ. Тэгээд л Аргамаг мань хоёр сэдэв сэдэв дагаад л бужигнуулсан даа.. Гарууд ямар сайндаа энэ хоёр нэг күн энэ тэр гэж гуцаж байхав дээ. Тэгж байгаад админ 10 -с анхны сануулгаа авч байсан юм. Зиак тэгээд нэг сануулга аваад өнөөдөх чинь жаахан хянамгай болж ирсэн л дээ.. Бас латинаар бичихээр 10 байнга үглэж яншиж ядаргаа болсоор байгаад би криллээр бичдэг болов. 10 ч сайшаав.. Тухайн үед гишүүд нээх олонгүй байсан болохоор шинэ гишүүддээ форумынхан бас их анкаарал тавьдаг байсан нь эндээс харагддаг юм. Ялангуяа 10.. Тэр ДАШТ- ч гоё болсон доо.. Би яг Барнслийд бараг шахуу ганцаараа байсан болохоор ажилаа тарж ирчихээд л спорт цонхруу орж өчнөөн цагийг юм хум уншиж спортын мэдлэгээ дээшлүүлж өнгөрөөсөн гэж боддог юм. Гоё хамт олон байсан болохоор өөрийн угийн зангаа гаргачихгүйхэн шиг тэгс ингэсгээд хүмүүсийн бичлэг дээр ишлэл авж маваад -ter chine yag unen.. Argentin neeree gaihaltai yumaa.. Maradona Messig QQriig ni zalgamjilagch bolno gej helsen yumuu? гэж ирээд л .. Одоо бодвол спамтай адилхан юмуу даа.. Гэхдээ Спаммер бол байгаагүй. Манай Аргамаг Германыг илт доош нь хийж байгаад 7 хоног бандуулаад тэр чигтээ залтирсан санагдана. Харин би 7 хоночихоод гарч ирээд аягүй номондоо орсон.. Тэр үеийн дүрэм ч чанга байж гишүүд ч бие биенээ их хүндэлдэг байж дээ.. Нохой толгойт надруу анх ийм ПМ бичиж байсан юм.
Сайн уу.
Манай форумын бичигч болж бусадтай санал бодлоо хуваалцаж буй нь сайхан хэрэг. Гэхдээ бусадтайгаа хэрүүл маргаан үүсгэхгүй соёлтой сайхан форумдвал сайхан шүү дээ. Манай форум зөвхөн спорт сонирхогчид ихэнхи нь ордог учир бүгд спорт гэсэн нэг сэтгэлээр нэгдсэн хүмүүс байдаг юм шүү. Битгий тэр ингэж сайхан бүрдсэн хамт олныг нураагаарай гэж хүсэж байна. Хэрүүл бус бусадтайгаа спорт ярилцвал илүү сайхан шүү дээ. Ок
Намайг нөгөө кэрүүл хийгээд байхаар форумаа бодож ийм юм бичиж байсан. Одооных шиг ингэж энд тэндгүй замбараагүй ална хядна, үсдэнэ чихдэнэ, гэсэн үг хэллэгүүд ч явдаггүй байсан.. Күн өөдөөс ийм юм бичиж байхад би одоо юу гэхэв дээ..
I'm just so fucking depressed
I just can't seem to get out this slump
If I could just get over this hump
But I need something to pull me out this dump
I took my bruises, took my lumps
Fell down and I got right back up
But I need that spark to get psyched back up
And in order for me to pick the keyboard back up
Тухайн үед их ганцаардаж байсан болохоор Спорт Цонх гэдэг бэсрэгхэн энэхүү сайт надад бас тодорхой хэмжээгээр хань болж байсныг дурдах нь зүйтэй байхаа.. Би Салбадайг бараг шүтэх нь ч хаашаа юм майр үнэлдэг болдог юм байна. 10, Салбадай, Хөлбөмбөгч, SAVIOLA (одоо манай Нова шүү дээ) гээд л тоотой хэдэн нийтлэл бичдэг хүмүүстэй. Эд нар яг л гоё бичнэ. Уншаад суухад ч урамтай шүү.. Ялангуяа , Салбадайгын Германуудад Пеналтиар гусуулдаг тоглолтын дараа бичсэн бичлэг гүн сэтэгдэл төрүүлсэн юмдаг. Mөн Франц, Бразилын тоглолтын дараагаар Новагын бичсэн бодрол нь их гүн сэтэгдэл төрүүлж байлаа. Эргэн тойрон ийм мэдлэгтэй хүмүүс байгаад бие биенээ хүндлээд ирэхээр ямар ч хүн тэдэн дунд орохыг оролдож бас тэгж лаг болдоггүй юмаа гэхэд **н** аалз гэдгээ мэдэгдүүлэхгүйг хичээдэг юм билээ.. 10 тай бол ярилтгүй л дээ.. ДАШТ-г нүдээрээ үзсэн хүн.. Аймар бичнэ.. Тухайн үед яаж эдэн шиг ингэж мэдээлэл цуглуулж мэдлэгтэй болноо гэж боддог байсан. Лавдаг хэзээ ч ийм урт юм бичиж чадахгүй байхдаа ч гэж боддог байлаа.
I don't know how or why or when
I ended up this position I'm in
I'm starting to feel dissin' again
So I decided just to pick this pen
Up and try to make an attempt to vent
But I just can't admit
Or come to grips with the fact that I may be done with rap
I need a new outlet
Анх Ливерпүүлийн сэдэврүү ороход 14-15хан хуудастай Defeu нээсэн байсан сэдэв байсан байхаа.. Сүүлд нь манай Маззи нэмэгдэж юм бичдэг бослон байсан. Тухайн эыд ч надад бичмээр юм бараг байгаагүй дээ. Багийн ихэнхи тоглогчдоо мэддэг ч яг specific байрлалуудыг нь мэдэхгүй тэгээд ч ихэнхи нь майр мэдлэгтэй юм шиг санагдсан болохоор ямар шааж ороод манай Жеррард бол хамгийн лаг гэж бичээд байлтай биш.. Муу Ливэрын сэдвээ их уншиж явсан даа..Заримдаа нэг ганц хоёр юм бичнээ гэхдээ тэр нь нэг иймэрхүү.
жиррард яагаад тоглосонгүйв?
Гах гах гах.. Ливертээ яаж хувь заяа холбогдсонг ихэнхи чинь мэдэх байх. тэр талаар нахин нуршаад яахав.. Майкл Оуэн гэж... Реалд очиход нь их л харамсаж байсан юм. 2001 онд Гурван цомд түрүүлэхийг нь монгол тв-н Спортын Тойм гээд 20 минут гардаг нэвтрүүлгээс үзэж байсан.. Тэгэхд Оуэн минь Буучдын эсрэг Comeback хийхэд гол дүрд тоглож манайх цомоо авч байсан. ФА цом л доо.. Тайлбарлагч залуу Ливерпүүлийн Майкл Оуэн бол одоогоор Роналдо , Дэл Пьиеро энэ тэрийн дараагаар орох шилдэг тоглогч энэ тэр гэж байсан санагддаг юм. Манайхан шар өнгөтэй Жерситэй.. Тэгэхэд Жий маань жинкэнэ зулзагаараа ногооноороо юм гүйж явсан. Би гэхдээ тухайн үед яг анзаарч бол сайн хараагүй л дээ.. Хожим 2004 оны тэр бороотой үдэш түүний нэрийг ой тоондоо мартахгүй болтол тогтоож авч билээ.. Бороо асгараад л... Будант Албион хэв шинжит төрхөө гарган бороо нилээн ширүүсэх янзтай байсан.. Британы бүх нутгаар тэр өдөр бороо орж байсан.. Лондонд жижигэхэн умгар Өрөөндөө зурагтныхаа өмнө суух биш зогсчихсон Халзан толгой..12 дугаар сар байсан болохоор өвөл болчихсон. Гэхдээ цас байхгүй бороотой тийм нэг гунигтай ч гэх үү сэтгэлд сэвтэй ч гэхүй өдөр байлаа..Тоглолтын сүүлчийн минут дөхсөөр л.. Карра бөмбөг аваад зүүнээр ороод төврүү хаяхад Нэйл Меллор шууд мөргөөд нэг баагийгийн урд хаылаа.. Өнөө баагийгийн зүүн гарт ахлагчын шар тууз намирна. Бороонд норсон газар дээр энд тэндгүй такл хийж явсаар 8 дугаартай улаан жерсинийх нь ар тал норчихсон байсныг сайн санана. тэр бөмбөгийг баруунаараа жинкэнэ аймшигтай шаав.. Би боддог юм. Тэр гоол Ливерыг финалд хүргэсэн гоол гэж.. Энди Грэй гэдэг тайлбарлагч ёстой үс бостол орилсон..
-Yooooooooooo Beauty.What a hit son.. What a hit..
Тиймээ ямар гайхалтай цохилт бэ? ямар аймшигтай баруун хөлийн өшиглөлт бэ? Энфиельд шоргоолжны үүрнээс дутахгүй язганахад Өнөө эр гүйж очиж хөгжөөн дэмжигчидтэй тэврлэдээд бөөн юм боллоо.. Нүдэнд нулимас хураад л.. Стадионы цагаан хоолойгоор Стивэн Жерард гэж орилоод л.. Нэг юм хэлэхэд тэр үед би Майкл Оуэныг Реал явсан гэхэд нь үнэндээ гайхаж л байсан. Оуэнгүй хожих юм болов уу гэж бодож байсан.. Яг тэр үед Жерард гарч ирсэн. Хожиж болдог, хамгийн хүнд нөхцөлд ч гэсэн хожиж чадна гэдгээ тэр жилийн АВАРГУУДЫН ЛИГ дээр мань эр харуулсан.. Эргэлт буцалтгүй Коп болсон түүхийн богино хувилбар гэвэл ийм.. Гэхдээ тухайн үед энэ баяр хөөрөө хэнтэй хуваалцахаа мэддэггүй байсан. Одоо бол харин мэддэг болсон доо..
And I know some shit's so hard to swallow
But I can't just sit back and wallow
In my own sorrow but I know one fact
I'll be one tough act to follow
One tough act to follow
I'll be one tough act to follow
Here today, gone tomorrow
But you'd have to walk a thousand miles
Би ер нь 2008 оны Еврогоор л нэг хэсэг идэвхижээд тэгээд л Английн , Лондонгын эрээн бараан адал явдалтай амьдрал хутгалдан юун форум гэх завгүй ч явдаг байлаа. Гэхдээ 7 хоногтоо нэг удаа заалттай орж юу бичигдэв? хэн яав ийв? 10, салбадай энэ этр гоё тойм бичсэн болов уу гэж хардаг байсан.. Харин түрүү жил бол бичих нөхцөл ч бүрдсэн байсан. Бичмээр ч болж ирсэн. Яг түрүү жил манайх Лийгд аварга авахгаад л Чөтгөр Юнайтедтай лаалцаж байв шд.. 3 жилийн өмнөхөө бодвол багаа бага сага мэддэг болчихсон, ерөнхийдөө хөлбөмбөгийг хүнтэй халтар хултар яриж чаддаг болчихсон байсан үе л дээ..Гэхдээ яг бичэж эхлэсэн үе бол сэдэв сутгахад болсон юм.. Тэгэхэд ч над шиг олон уншаад гардаг хүмүүс бүгд тэсэрсэн дээ.. Нохой толгойтын хийж байгаа ажил.. Уг нь би энэ форумын дүрмээ хүндэтгээд, мөн админ модуудыг хүндэтгээд хамаа намаагүй хараал ерөөл хэлэхгүй, хүн амьтантай муудалцахгүй байя гэж бодож байсан ч тухайн үед яах аргагүй тэсэрсэн юм. Гэнэт сэдэв алга болонгуут л хүй хаа гээд л бичиж эхлэсэн.. Нэг тэгээд бичээд ирсэн цаашдаа ч тэгээд умаа хум болсон доо.. Гол нь Би хүнд таалагдах гэж биш, өөрөө өөртөө таалагдах гэж бичдэг байлаа. Мэдээж уншиж байгаа хүмүүс урам өгвөл баярлана. Тэрнээс илүүтэйгээр өөрөө өөртөө юм нотлох гэж оролддог байсан. Бас заавал нэг загварт баригдаж байснаас форум дээр ч гэсэн байгаагаарай байя гэж бодоод л задгай бичиж эхлэсэн.. Үүнд манай Угаанаагын нөлөө их . Мөн Буг нагацын ч бичиж байсан нь их нөлөөлсөн. Гол нь өөрийн бодлоо бичлээ гээд чамайг хэн ч чи мэдлэггүй мулгуу нэтэг мангар аалз гэж дүгнэхгүй юм байна гэдгийг ойлгосноос гадна Форумдана гэдэг бас нэг төрлийн чамд мэдлэг энэ тэр өгдөг гэдгийг ойлгосон доо..
In my shoes, just to see
What it's like, to be me
I'll be you, let's trade shoes
Just to see what it'd be like
To feel your pain, you feel mine
Go inside each others' minds
Just to see what we'd find
Look at shit through each others' eyes
Don't let 'em say you ain't beautiful
They can all get fucked, just stay true to you
So don't let 'em say you ain't beautiful
They can all get fucked, just stay true to you
The KopЭнэ бол миний анх бичиж байсан томоохон нийтлэл. Бичсэний дараагаар манай хоёрдугаар гурил Дамирал энэ тэрээс өгсүүлээд их урам өгч билээ.. Анх Дамиралынхаа мсжр Айдиг олж авчихаад мсжртээ нэмээд за тэгээд л копуудтайгаа холбоотой болж эхлэсэндээ. Манай күн чинь их уриалагхан. Дамиралаасаа их олон күмсүүдийн мсжр Айдиг аваад л Спорт Цонх тэр тусмаа, Коpite-д дунд уусч эхлэсэн юмдаг. Манайхаан гэж... Ихэнхи нь надтай чяцуу мөн надаас дүү жаалууд.. Гэхдээ гол зүйл бол бид бүгд Ливерпүүлийг дэмжиж энэ багаар энэ спорт цонход овоглож сайлуулж муулуулж, бандуулж хөөгдөж туугдаж байгаа нь юм. Бидний кэн нь юу байх надад хамаагүй. Дукашах ХУ-гаа дэмжиж Күн сармагчингаа дэмжинэ үү Дабруул уг үндэсдээ халх байна уу хасаг байна уу утдаг байна уу угждаг байна уу бүгд хамаагүй. Хамаатай зүйл бол маниус өөрсдийгөө Коп гэх тодотголд хамааруулж чадаж байгаа тэр хүчин зүйлс л хамгийн гол.. Манай Дабруул миний айдиг Дамираалаас аваад над дээр орж ирээд - Юу байна көгшөөн мань нь бас 10-т байсан шдээ гэж анх танилцаж билээ. уулгамч, Халх эсэх нь тодорхойгүй, чалчаа, духлаа бахалтай, күүхэмсэг, царай муутай ч гэсэн манай Дабруул сэтгэлээрээ, юманд буруу зөвийг олох гэж хичээдэг, хүнтэй алагчилч харьцдаггүй сайн күү.. Яахав Спорт Цонхоос тэр тусмаа копууд дундаас яахав надад бусдаас арай л илүү дотно санагддаг нь Дабруул, манай Төмрөө хоёр юм. Үүгээр би бусдыгаа үгүйсгэж байгаа юм бол биш. Манайхан бүгд л өөр өөрийн өвөрмөч дүр төрхтэй зан араншинтай цоглог нөхдүүд.. Манай Дамирал бол надад байнга урам өгч , намайг заримдаа энэ караал идсэн форумд нахин орж ирээд keyboard-аа балбахад хүргэдэг хүн.. Манай Хулхиа ( Муу Төвшөөгөө MJ гэсэн айдитай болохоор нь хулхиа гэж дуудсаар байгаад сурчихжээ ) бол их гоё гишүүн. Түүнтэй тоглоом хийхэд их урамтай. Зөрүүлээд л тоглоом хийгээд элэг аваад хаячихна. Их зөөлөн сэтгэлтэй, юманд бас их нухацтай ханддаг сайн залуу шиг санагддаг юм. Гэм нь жаахан духлаа царайтай координат хөмсөгтэй энэ тэр.. За тэгээд манай Чинзо байна. Анх Тэргүүн сайтын дамин энэ тэр гэж Дамирал надад танилцуулж байсан юм. Шууд л багийнхаа тухай яриад л их идэвхитэй байсан даа манай күн..Багийнхнийгаа энд тэнд бол юм юман дээр өмөөрөөд л биччихсэн байна.. Эрийн хуйх бол үнэртээд л байгаа. Өө тэгээд Мартаж болохгүй нэг күн бол Угаанаа.. Бүгдл энэ аалзыг ямар бэ гэдгийг мэднэ. Гэхдээ та нарын мэдэхгүй зүйлийг би мэднэ. Олж хараагүй зүйлийг би харсан нь энэ Күү ээждээ үнэхээр хайртай. Тэрийгээ над мад шиг хэлэхээс айдаг ичдэг биш. Хэлдэг ярьдаг. Тэрэндээ ч хүрдэг байх гэж бододг. Энэ чанар нь л надад бүхнээс илүү таалагддаг. Тэр духлаа үнэн копи пааст хийж цээжний бангаар ална тална хавирна үүрнэ шиднэ бухна гэдэг бол бишээ.. Манай хүний гэм нь All eyes on me.. Анкааралын төвд байх асар дур тачаалтай.. Тэрийгээ гэхдээ өөрөө мэддэггүй ч байж болно.. Яахав Кибер ертөнц бол хэн нь хэн бэ гэдгийг яг нүүр нүүрээрээ уулзсан шиг чамд хэлж өгөхгүй ч хэсгэ хугацааны дараагаар тодорхой юм чамд хэлж өгнө. Мань эр гэхдээ гэмгүй ээ гэмгүй.. Тоглоом шоглоомыг нь зарим хүмүүс майр сүртэй хүлээж авдаг болохоос биш уг хүн нь их дажгүй хүн шдээ..
За дараагийн дурсагдах хүн бол Реппер Бобоз юм даа.. Бобозыг би яагаад ч юм яг л нэг Скаусер гэж бодоод байдаг шд. Форумд байгаа Ливерын фэнүүдээс бүх л юмаараа тэр тохой илүү.. Шааж байгаа юм биш. Мэдлэгээрээ, бичлэгээрээ, хүнийг ёжлодог зангаараа, Хамгийн гол нь Ливер гэхэд форумд күмүүс Угаанаа гэж боддог. Минийхээр би Ливерпүүл гэж бодоход Бобоз шууд орж ирдэг. Хаанаас нь гардаг тэр ёж үг ч юм, мөн багийнхаа талаар яасан ч сайн мэддэг юм (настай нь харьцуулахад энэ бол их мэдлэг шүү энэ тэр) .Ядаж байхад дээр нь Реппер аалз.. Бүх л зүйлээрээ миний сэтгэлд нийцээд байгаа.. Гэхдээ Хэнцэр бол биш.. Тэр үнэ цэнээ мэддэг. Над шиг Угаанаа шиг Че шиг хаа хамаагүй энэ тэнд шалчига загнаж явахгүй. Яг моментоо мэдэрч бичлэгээ хийнэ.. Нас залуу ч гэсэн энэ зэргийн амьдралын ухаан суусан гэхээр хүндлэхгүй байхын аргагүй..
I think I'm starting to lose my sense of humor
Everything's so tense and gloom
I almost feel like I gotta check
The temperature of the room
Just as soon as I walk in, it's like all eyes on me
And so I try to avoid any eye contact
'Cause if I do that then it opens the door
For conversation, like I want that
Амарлингуя, Амараашка, Амруушка , Хатагтай Коп, Ливерпүүлфэн.. Тиймээ би Амараагийнхаа талаар бичиж байна.. Анх эмэгтэй гэдгийг нь мэддэггүй байлаа. Тэгэхэд цэргийн баяраар мэнд хүргэж байсан юм. Тэгж л мэдсэн дээ.. Дараа нь нээх хөөрхөн Угаанаа аалз бид хоёр нэг сэдэв дампууруулаад спамдаад байж байсан, хөвгүүд больмой гэж ирээд бичсэн байсан. Нээх көөрхөөн энэ тэр.. Тэгээд нэг өдөр мсжр айдигаа саваач гэсэн пм ирээд л хувь заяа холбогдож хүзүү тоглой нийлэв энэ тэр.. Сайн хүүхэн. Сайхан ч бүсгүй. Мэдлэгтэй, юманд учир утгатай ханддаг, цэвэрч нямбай( энийг бол би өөрөө тэгж бодоод байгаа ) , Хүнтэй байгаагаараа харьцдаг, царайлаг
, бандгар энэ тэр муахахахаххаха. Хамгийн гол зүйл Ливерпүүлийг дэмждэг. Манай ахмадын золбоо хамтлагын отгон гишүүн.. Ууган нь Амараа ( ядаж байхад ах бас адилхан нэртэй ) ах, дундах нь Манай Маззи буюу Севеж.. Амаруушкаагийн хамгийн гоё зүйл юмыг эмх цэгцтэй хүнд ойлгомжтой бичдэг. Гэм нь жаахан уйланхай.. Миний Ижий гэснийг уншчихаад надад офлайн мсж үлдээгээд.. Чи нээрээ затир дээрээ матар бас тэрэн дээрээ **н** цабаан юмаа.. Уншаад өөрийн эрхгүй уйллаа шд.. Аавыгаа ч бас битгий мартаарай
. гэсэнээс харахад л манай Амараа их сайхан сэтгэлтэй бүсгүй.. Даанч надаас 4 эгч гэж өөрөө кэлдэг нь тиймхэн.. Манай шинэ цэрэг Төмрөө_көп бас их хөөрхөн шд.. Ах гэж ирээд л надтай их хүндлэж харьцана. Би ми затир аалз ч гэсэн бас хүн өөдөөс хүндлэхээр их дуртай байгаа юмаа. Манай муу Төмрөө бид хоёр их л амьдрал ярилцана. Ухаантай жаал л даа. Мөн Угаанаа шиг Ижийдээ амь. Гэхдээ өөр шалтгаанаар эцгээсээ хагацсан. Аавынхаа талаар бичсэнийг нь уншаад уйлангаа алдсан шд. Бас энэ күүгээр кичнээн их бахархсан бэ..Одоо Аляаскад бас амьдралын нэгэн сургуульд суралцаж байгаа. Онц дүнтэй авна гэдэгт үл эргэлзмой..За тэгээд бичээд байвал өчнөөн л гарууд байгаа.. Манай Тунгаа, Аравга, Дукашах, Чинжүүхэн, Төөгөө(Гитлер ТӨӨГӨӨ биш манай Redbull) Маззи, Simon, Заяа, Зураас, Оргил, Бадка, Zoob, Damon , Torres , тэгээд манай Чин Овогт гах гах гах энэ тэр гээд тоочоод байвал зөндөө л гарууд байна.Өө тийм муу тачаал Болдыгоо байнга л мартах юм. БОЛД9 чинь манайхны Нова шүү дээ.. Гэхдээ Новаг бодвол далдуур тачаал аалз.. Копуудаараа бахархдаг гэж хэлэхэд буруудахгүй л байх. Цааш цаашдаа ула л өргөжин тэлж өшөө олуулаа болох байх. тоондоо ч нээх гол нь биш л дээ чанартай л гэж бодож байна. Манай Чинжүүхэн гэж 17 настай айхтар бичдэг хүү гараад ирлээ. Шинэ цэргийг залгалмжилаад л.. Удахгүй бас нэг Чинжүүхэн , Хулуухан, Шинэ цэргүүд нэмэгдэх байх.Маршал гээд Реппер хүү гараад ирсэн. Бобозын залгамж халаа.. Удахгүй харж л байгаарай бичлэг энэ тэр нь огцом сайжираад юм хум бичдэг болоод ирнэ. Тэд гэхдээ Ливерпүүлийг Жерард тоглодогт нь биш, Нандо гоол оруулдагт нь биш, Маше таклддаг, Карра хамгаалж, Рэйна хаадагт нь биш яг ливерпүүл гэдгээр нь дэмжээсэй гэж би күсдэг. Тийм учраас би тэр Legends Of kop гээд сэдвийг нээсэн. Миний нээсэн цөөхөн сэдэвүүдийн нэг. За тэгээд энийг уншиж буй Копууддаа бүгдтэй нь нүүр тулж уулзахын ерөөл тавиад затирсан ч хараал ерөөл бичиж багийн нэрийг доош нь чангаадаг ч энэ халзан толгой сэтгэлээрээ итгэлээрээ гар шүү өмнө нь гомдоож байсан бол гомдоож байгаа бол ( Дукашах ингэхэд хаана явна бэ?) уушиглаарай.. Би өөрийгөө сайхан хүн ариухан амьтан гэж хэлэхгүй ээ би зүгээр л нэг байдаг залуу.. Амьдралын төлөө л явж биагаа. Гэхдээ амьдралд баяр баясал авдаг зүйл дээрээ та нартаа төстэй нь маниус бүгд Ливерпүүлийг дэмждэгт оршино. Энүүгээрээ бид нэгдэж чадсан.. Хойшод ч тийм байх болно. маниусын Мотто юу билээ?
Тиймээ маниус хэзээ ч ганцаараа алхахгүй. Хаана ч хэзээ ч..
Үргэлжлэл бий...........