Юта Жазз 2010-2011
За ингээд шинэ улирал эхлэх гэж буйтай холбогдуулан багийн жижигхэн танилцуулга.
Өнгөрсөн улирал: Өнгөрсөн улирлын эхлэлийг тааруухан эхлүүлсэн улирарлын дундаас эхлэн маш шилдэг раныг үзүүлж 53-29 гэсэн үзүүлэлттэйгээр улирлыг дуусгасан. Гэртээ хийсэн 41 тоглолтоос 31 хожиж 9 хожигдсон, харин зочлон тоглолтод 21-20. Бүсийн 5р байраар шалгарч плэй офф ын тоглолтод оролцож эхний шатандаа Денвер Наггетсийг 4-2оор буулган авсан бол 2 дахь шатанд ЛА Лэйкерсд 4-0 дуулсан ингэснээр 2 жил дараалан плэй оффд Лэйкэрст хожигдож байгаа юм.
Ерөнхий дасгалжуулагч: Жерри Слоан.1988 оноос хойш энэ багийг тасралтгүй дасгалжуулж байгаа. Энэ нь одоогоор нэг багтай хамгийн удаан ажилласан Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд рекорд. Эдгээр жилүүдэд 1146-758 гэсэн үзүүлттэй байгаа.
Энэ зун: Жаззын хувьд нилээд томоохон хэмжээний шинэчлэлт хийсэн. Шинэ үеийн жаззын нүүр царай болсон бүх од Бүүзер, багийн бүрэлдэхүүн тогтмол амжилттай тоглож байсан Кайл Корвер, Весли Матиус нарыг багаасаа үдсэн. Мөн багийн төвийн тоглогч Каста Коуфусыг Ал Жефферсоны наймаанд ашигласан. Гэхдээ энэ тоглогч нарыг алдсантай зэрэгцэн Чононуудын гол тоглогч Ал Жефферсон, хашир туршалагтай Ража Белл, Франческо Элсон, Эрл Ватсон нараар бүрэлдэхүүнээ зузаатгасан. Түүнчлэн драфтын эхний тойргийн 9р сонголтоор цасан цагаан Гордон Хэйвэрдийг багтаа элсүүлсэн
Шинэ улирлд: Энэ улиралын туршид ямарваа нэг бэртэл гэмтэл Жаззыхныг ороохгүй бол тэдэнд бүсийн аваргын төлөө өрсөлдөх хэмжээний хүчтэй бүрэлдэхүүн байгаа. Гол нь бэртэл гэмтэл тэдний гол зовлон. Багийн шилдэг тоглогчдийн нэг Окур, шинээр ирсэн Ал Жефферсон зэрэг багийн шилдэг тоглогчид бэртэх нилээн дуртай тоглогчид. Энэ асуудлуудаа цэгцэлж чадах юм бол дахин нэг удаа Лэйкэрсийн эсрэг илүү хүчтэй бүрэлдэхүүнээр тоглож яагаад болохгүй гэж.
Багийн түлхүүр тоглогч: Дерон Виллиамс, Ал Жефферсон. Дероны хувьд өөрийгөө хэдийн гэдгээ харуулсан гэхдээ шинэ жаззын гол түшиг тулгуур болно тэр тиймээс тэр өнгөрсөн жилүүдээс илүү хурц байхыг түүнээс шаардана мөн илүү их ачаа ирнэ. Ал Жефферсон түүнд сайхан том бие, будагтай хэсэгт довтлох хамгаалах гээд жинхэн америк Хүчний довтлогчид хэрэгтэй бүхэн байгаа мөн тэрэнд Бүүзер байгаагүй тэмцэх болон тэсрэлттэй чанар байгаа. Тийм учраас л багийн чухал од байсан Бүүзертэй зууралдалгүйгээр чөлөөлж харин түүнээс илүү зүйлийг хархаар Жефферсоныг авчирсан. Гол нь бэртэж л болохгүй түүнд Дерон хүссэн цагт нь хэрэгтэй мөчид хамгийн халуун цэгт дамжуулалтуудыг өгөх болно. Бас нэг мартаж болохгүй тоглогч бол Милсап. Тэр гайхалтай хурдан өөрчлөгдөж байгаа хүчний довтлогч байхад нуруу жаал намддаг ч тэрийгээ булчинлаг биеэрээ нөхөж чаддаг мөн өнгөрсөн улиралд жижиг довтлогчийн байрлалд гараанд нилээн хэдэн тоглолтод гарч тоглон тун ашигтай тоглолтыг үзүүлж чадсан. Анх НБАд орж ирж байхдаа бөмбөгтэй яг халуун чулуутай барьж байгаа мэт харьцдаг байсан түүний гар нь маш чангарсан.
Энэ зуны наймаагаар олон тоглогчид явуулж олон тоглогчид авчирсан ч нэг гайхмаар зүйл Юта Жазз багийн цалингийн цэс одоогийн НБАгийн багуудаас үлэмжээрээ 3т орохуйц том цалингийн цэстэй бас энэ улирал цалингийн цэсээ хэтрүүлсэн учраас татвар төлж эхлэх болно. Юу ч энэ улиралд өмнөх улиралуудаас өөр илүү баттай амжилтанд хүрэхгүй бол багийн залуу эзний тэвчээр зориг хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй.
Багийн тоглогчдийн товч танилцуулга:Хамгаалагчид:
8 Виллиамс, Дерон (Ахлагч) өндөр 1.91 м жин 94 кг
19 Белл, Ража өндөр 1.96 м жин 98 кг
34 Майлс, Си. Жэй өндөр 1.98 м жин 103 кг
17 Прайс, Ронни өндөр 1.88 м жин 83 кг
15 Гайнэс, Сундиата өндөр 1.85 м жин 88 кг
5 Томпсон, Райн өндөр 1.98 м жин 95 кг
11 Ватсон, Эрл өндөр 1.85 м жин 84 кг
Довтлогчид: 25 Жэффэрсон, Ал өндөр 2.08 м жин 120 кг
47 Кирилэнко, Андрэй өндөр 2.06 м жин 102 кг
24 Миллсап, Паул өндөр 2.03 м жин 113 кг
20 Хэйвард, Гордон өндөр 2.06 м жин 94 кг)
6 Жэффэрс, Отхюс өндөр 1.96 м жин 95 кг
40 Эванс, Жеремай өндөр 2.06 м жин 89 кг
10 Николс, Дэмэтрис өндөр 2.03 м жин 99 кг
Төвүүд:13 Окур, Мехмэт өндөр 2.11 м жин 119 кг
16 Элсон, Франциско өндөр 2.13 м жин 109 кг
44 Фэсэнко, Кырыло өндөр 2.16 м жин 136 кг
Шилдэг гараа:За энэн дээр миний бодлоор