_Ливерпүүл_вс_Сандерланд_Хаана: Анфиелд.
Хэзээ: 25.09.2010. 22:00-с.
Багуудын мэдээЛиверпүүлийн менежер Рой Хожсон Карлинг кап дээр гарааны тоглогчдоо амрааж, залуусдаа боломж олгосон ч залуус түүний итгэлийг дааж чадсангүй Карлинг кап-с хасагдаад байна. Мөн Голланд довтлогч Дирк Койт цагаасаа эрт мөрний гэмтлээсээ эргэн ирсэн байна.
Сандерланд-н Антон Фердинанд, Кэйран Ричардсон нар долоо хоногийн дундуур шөрмөсний бэртэл авсан ба тоглолтыг өнжих бол Титус Брамблэ гараанд гарах гэнэ. Мөн Рекорд шилжилт хийж ирсэн Асамоу Гиан нь ВэстХам-н эсрэг тоглож байхдаа шөрмөсөндөө бэртэл авсан байна. Харин багийн ахлагч Лее Каттермойл нь бан-гаас буцан ирж байна.
ГэмтэлЛиверпүүлГэмтэлтэй: Аурелио /Ахиллас/. Эргэлзээтэй: Койт /мөр/.
СандерландГэмтэлтэй: Кэмбпэлл, Мэйлэр /өвдөг/, Гордон /Гар/, Фердинанд, Ричардсон /шөрмөс/, Мэнса /булчин/.
Эргэлзээтэй: Гиан /шөрмөс/, Турнэр /шагай/.
Тоглолтын өмнөЛиверпүүл Карлинг кап-д Нортхэмптон багт хожигдож шуугиан тариад байна. Гэхдээ тэд ганцаараа хасагдсангүй Челси, МанСити зэрэг томхон багууд мөн адил хасагдаад байна. Гэхдээ Челси, МанСити нар ПЛ-н багд хожигдож хасагдсан бол Ливерпүүлчүүд 4-р дивизионы багт хожигдчихоод байна. Одоогоор Ливерпүүл рэлэгэшн зооноос дээшээ 2 дах байр дээр буюу хүснэгтийн 16-д бичигдэж байна. Рой Хожсон болон багийн ахлагч Стивен Жеррард нар ирэх тоглолтуудаас хожил авч эргэн ирж чадна гэж найдаж байна.
Улаануудын гол довтлогч Торрес өнгөрсөн улирал Анфиелд-д болсон тоглолтонд тоглолтын салхийг хагалж гайхалтай гоал хийж багаа хожилд хөтөлсөн ба айлын талбайд шаарнаас болж хожигдсон хариугаа авсан. Гэвч одоогоор Торрес-н хувьд нэг л сайн формгүй байгаа ба өвдөгний гэмтлээс ирсэнээс хойш одоогоор лиг-т ердөө 1 гоал хийгээд байна.
Мөн талбайн гадна Улаануудад хангалттай их асуудал байгаа ба "The Spirit of Shankly" фен клубын зүгээр хагассайны тоглолтонд багийн эзэд болох Хикс, Жиллетт нарыг оруулахгүй хаах, эсэргүүцэл жагсаал хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Стивэ Брюс-н "Хар муурнууд" нь энэ улирал эхлэснээс хойш ердөө 1 хожигдоод байгаа ба сүүлийн лиг-н тоглолтонд Арсеналтай тоглож эцсийн мөчид тэнцээ авч чадсан байгаа. Каттермойл эргэн ирж байгаа талаар дас. Брюс түүнийг тэр энэ улирлын 4 тоглолтонд 2 улаан авсан ч одоо болтол багийн ахлагч хэвээр байгаа, үргэлжлүүлэн багийн ахлагч хийх болно гэж. Майкл Турнэр нь бэлтгэлээ хийж байгаа бол довтлогч Кэмпбэлл-н хувьд 6 сар талбайн гадна өнжих болсон байна.
Мэдээ, баримт• Сандерланд Анфиелд-д хийсэн сүүлийн 12 тоглолтонд хожил авч чадаагүй байгаа ба Анфиелд-н сүүлийн 6 тоглолтонд гоалдоогүй байна.
• Хар Муурнууд-н хамгийн сүүлийн зочлон хожил нь 1983 оны 10 сарын 1нд Улаануудыг Анфиелд-д нь 1-0 р хожжээ.
• Энэхүү тоглолт нь 2 багийн хоорондох 155 дах тоглолт болох ба одоогоор Ливерпүүл 71 ялж, Сандерланд 51 ялж, 32 удаад нь тэнцээд байна.
Ливерпүүл • Стивен Жеррард нь Маню-н эсрэг 2 гоалыг хийсэн ба өнгөрсөн 4 сард Бөрнли-н эсрэг 2 гоал хийснээс хойш дабл-даагүй байсан байна.
• Улаанууд энэ улирлын Лиг-н тоглолтуудад эхний хагаст ерөөсөө гоалдаагүй үзүүлэлт байна.
Сандерланд• Хар Муурнуудын ПЛ-д хийсэн 46 цохилтоос ердөө 12 нь байндаа туссан байна.
• Сандерланд-с энэ улирал ердөө 2 хон тоглогч нь гоалдаад байна. Даррен Бэнт 5 гоалтай байгаа бол Асамоах Гиан 2 гоалтай байна. Мөн Стефан Карр нь авто гоалтай байна.
Мэргэн буучид /лиг/Ливерпүүл: Нгог 7 гоал /1 лиг/.
Сандерланд: Бэнт 5 гоал /3 лиг/, Гиан 2 гоал /1 лиг/.
Лиг-н сүүлийн тоглолтонд гарсан гараа, сэлгээ.Ливерпүүл: (Хожигдол 2-3 v Манчестер Юнайтед, Эвэй): Рейна, Жонсон, Каррагер, Шкртел, Kончески (Aггер 81), Мейрэлэш (Иованович 79), Поулсэн, Макси (Нгог 62), Жэррард, Коул, Торрес. Сэлгээнд байсан: Жонэс, Киргиакос, Бабэл, Лукас.
Сандерланд: (Тэнцээ 1-1 v Aрсенал, Талбай): Мигнолэт, Онёха (Зэндэн 76), Брамблэ, Фэрдинанд, Ричардсон, Элмохамади, Ривэрос (Гиан 63), Хэндэрсон, Малбранкюэ (Рэйд 86), Уэлбэк, Бэнт. Сэлгээнд байсан: Карсон, Бэрдслэй, Да Силва, Коулбак.
Тоглолтын шүүгчидЕрөнхий шүүгч: Стюард Аттуэлл.
Туслах шүүгчид: Майк Кайрнс, Рон Ганфиэлд.
4 дэх шүүгч: Лий Фробэрт