ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby focus_mn » Fri Sep 17, 2010 3:43 pm

Элбэр: Байерн дахиж Бразил тоглогч авахгүй

Image

Өнгөрсөн лхагва гаригт Аваргуудын лигийн цом Мюнхэнд ирснээр энэ жилийн аялал нь эхэлсэн байна. Луйс Фигу, Кафу, Элбэр зэрэг од тоглогчид цомын хамт иржээ. Элбэрийн хувьд Байернийн хамт 2001 онд А.лигийн аварга болж байсан юм. Ингээд Билд сэтгүүлийн экс довтлогчтой хийсэн ярилцлагыг орууллаа.

Билд: Ноён Элбэр, Байерн энэ зун ямар нэгэн тоглогч авсангүй. Та багийнхаа өмнөд Америк дахь төлөөлөгчийнхөө хувьд ямар нэгэн зөвлөгөө өгөөгүй юу?

Элбэр: “Би одоохондоо Байернийн зөвлөхөөр ажиллахгүй байгаа. ДАШТ-н дараа тэд надтай холбоо барьж: ирэх хоёр жилд бид өмнөд Америк тоглогч авчрихгүй. Тиймээс холбоогоо тасалж байна гэсэн. Бразил тоглогчдыг сонирхохгүй байгаа нь тэдний хувьд харамсалтайн буруу шийдвэр болсон”

Билд: Яагаад?

Элбэр: “Бразилчууд байхгүйгээр А.лигт юу ч авч чадахгүй. 1999 он хүртэл Байернийн бүрэлдэхүүнд нэг ч Бразил тоглож байгаагүй, мөн цом авч чадаагүйг бид харсан. Харин 2001 онд аварга болоход бүрэлдэхүүнд хоёр Бразил байсан.”

Билд: Та хамгийн сүүлд ямар тоглогч санал болгосон бэ?

Элбэр: “Одоо Лионд тоглож байгаа Мичэл Баштос, сая Шалькэгийн эсрэг гоолдсон. Маш сайн Бразил тоглогч”

Билд: Түүнээс өөр?

Элбэр: “Рамирэс, Лисбоноос Чэлси руу явсан.”

Билд: Харин одоо ямар Бразил тоглогч санал болгох байна?

Элбэр: “Баруун жигүүрийн хамгаалагч нар болох Интэрийн Майкон болон Барсэлонагийн Дани Алвэс. Хэдийгээр одоогоор Байернд ажиллахгүй байгаа ч тэднийг л санал болгох байсан.”

Билд: Байернийн хамгийн шилдэг довтлогч нар хэн бол? Жагсаагаач

Элбэр: “Клозэ бол миний хувьд номэр нэг. Олич өнгөрсөн улирал гайхалтай байсан. Харин одоо тэр төвшиндөө тоглож чадна гэж итгэхгүй байна.”

Билд: Гомэз болон Мюллэрийн хувьд?

Элбэр: “Мюллэр бол маш сайн тоглогч. Өнгөрсөн улирал би Голланд эр Бадштубэр, Контэнто, Мюллэрийг үндсэн багт гаргаж ирэхэд түүнийг галзуу л гэж бодсон. Харин одоо түүний зөв болохийг бүгд харж байна. Мюллэр бол ворлд класс. Гомэзийн хувьд хэдэн жижиг зүйлсээ орхиход л шууд тэсрэх болно.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby focus_mn » Fri Sep 17, 2010 3:57 pm

Жиованэ Элбэрийн хувьд Хитцфэлдийн алтан үеийн нэгэн гол тоглогч байсан. 1997 онд Штуттгартаас Байернд ирснээс хойш долоон жилийн хугацаанд 4 тайтл, 3 покал, А.лигийн алт, мөнгөн медаль тус бүр нэгийг авч Бундэслигийн бүх цаг үеийн шилдэг гадаад мэргэн бууч болж байсан аж.
Шэвчэнкотой төстэй тоглолттой байсан гэж ярьдаг юм билээ.

Манайхаас яваад Лионд хоёр улирал тоглоод нутагтаа хэсэг тоглож байгаад зодог тайлсан юм билээ. Харин дараа нь эргээд Байерндаа ирж Өмнөд Америк хариуцсан гол скаут болсон. Соса, Брэно этрийг авчирч байсан гэж сонссон юм байна.

Image

Image

Image

Image

Image

Харин одоо клубт Өмнөд Америк тоглогч хэрэггүй гэж удирдлага шийдсэн бололтой, Элбэртэй харилцаагаа тасалсан гэж. Энэ маягаараа бол тэр Миранда ч худлаа байх даа. Уул нь Отаманди, Миранда этр гээд ирээдүйтэй залуус дүүрэн л байгаа даа Өмнөд Америкаар. Клубын наймааны бодлогыг ойлгохгүй юм
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby Kro » Fri Sep 17, 2010 4:26 pm

Энэ өвлийн цонхоор Ван Хаалын гэрээг сунгах гэж үзэх бололтой.
Брэно, Соса гээд тэндээс ирж байгаа тоглогчид нь флопдоод байгаа болохоор тэгж байгаан байх даа.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby che » Fri Sep 17, 2010 4:43 pm

Энэ Мюллэр ямар аймар гоал хийцийн бэ
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby attilla » Sat Sep 18, 2010 3:32 am

аймар аймар
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby Amgaa » Sat Sep 18, 2010 10:07 am

Ван Хаал яагаад өмнөд Америк тоглогчид дургүй байдийн гээд сэтгүүлчид асуудаггүй юм байхдаа. Тэр тоглогч сайн л бол ямар улсын иргэн байх нь хамаагүй баймаар юм. Манайд харин тэндээс ирээд их муу тоглоод байх талтай болхоор аваад л Бундэсын дундаж багруу зээлчихдэг бол болчих гээд байгаам :D

Энэ хүн болгон л Гомезыг тэсрэнэ гээл байх юм. Дээр Хитцфэлд бас тэгээд байсан. Тэгхээр тэсэртэл нь гараанд гаргаад байвал. асахгүй байгаа машин энэ тэрийг араас нь түрсээр, чирсээр байгаад тэсрээд асдаг шиг :ногоон: . Олич, Клозег би ч бас маш сайн тоглоно гэхэд итгэхгүй л байна.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby Kro » Sat Sep 18, 2010 10:27 am

Мань хүн айхтар дектатуртай болохоор өмнөд америк мэтийн баагийнууд шаардлага хангадаггүйн болуу гэж бодохын.
Өөрөө бас хэлж байсан гэсэн би Герман тоглогчдод дуртай. Учир нь тэд сахилга бат сайтай гэж.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby Amgaa » Sat Sep 18, 2010 10:47 am

Наймааны талаар хэдэн мэдээ.
Tuttosport н мэдээллэж байгаагаар манайх энэ өвөл Жеког худалдан авах хэлэлцээрийг Волфсбүргтэй хийгээд эхэлсэн гэнэ. http://www.les-transferts.com/bundeslig ... hiver.html
Ван Хаал хэлж байсан Мюллер бол цэвэр довтлогч биш гэж. Тэгхээр манайх Гомез д нэг л итгэхгүй байх шиг одоо болтол гараанд гаргахгүй зарим тоглолтонд сэлгээгээр ч байхгүй. Олич 4-2-3-1 д урд ганцаараа тоглож чадахгүй. Клозе энэ олон тоглолтын ачаалалыг даахгүй болсон гараанд гараад ч тийм ч үр бүтээлтэй биш болсон, бараг л сэлгээний тоглогч болсон гэхэд хэлсдэхгүй. Хэрэв Гомез энэ байдлаараа өвөл болгох юм бол манайхан Жеко гээл чичрэх бололтой.
Мөн Марин гэсэн шуум гараад байсан чинь түүний Agent Fali Ramadani түүнийг Арсенал, Маню л сонирхож байгаа гэж хэлжээ.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby NikkEi_Hotspur » Sat Sep 18, 2010 9:44 pm

хүүш танайд 90 оны Мюллер, Кроос гээд 2 бацаан байхад хамраа сөхсөн Квазимодо Рибери, шилэн хөлтэй Роббен 2өөр юугаа хийнээ. дараа жил 2 үнэтэй гарыг хамтад нь зарвал таарна шд.

харин төвдөө нэг найруулагч авмаар юм байлээ дээ. Швайни чинь төрөлхийн биш болхоор арай л төвд миа байнаа.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby NikkEi_Hotspur » Sat Sep 18, 2010 9:51 pm

focus_mn wrote:Жиованэ Элбэрийн хувьд Хитцфэлдийн алтан үеийн нэгэн гол тоглогч байсан. 1997 онд Штуттгартаас Байернд ирснээс хойш долоон жилийн хугацаанд 4 тайтл, 3 покал, А.лигийн алт, мөнгөн медаль тус бүр нэгийг авч Бундэслигийн бүх цаг үеийн шилдэг гадаад мэргэн бууч болж байсан аж.
Шэвчэнкотой төстэй тоглолттой байсан гэж ярьдаг юм билээ.

Манайхаас яваад Лионд хоёр улирал тоглоод нутагтаа хэсэг тоглож байгаад зодог тайлсан юм билээ. Харин дараа нь эргээд Байерндаа ирж Өмнөд Америк хариуцсан гол скаут болсон. Соса, Брэно этрийг авчирч байсан гэж сонссон юм байна.



Image



энэ цаад талын залуухан хөвгүүн нь Рой Макаай мөн үү. жинкэн хөлсний алуурчин байсан даа
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby Сэнгүүмбилэг » Sun Sep 19, 2010 2:06 pm

NikkEi_Hotspur wrote:хүүш танайд 90 оны Мюллер, Кроос гээд 2 бацаан байхад хамраа сөхсөн Квазимодо Рибери, шилэн хөлтэй Роббен 2өөр юугаа хийнээ. дараа жил 2 үнэтэй гарыг хамтад нь зарвал таарна шд.

харин төвдөө нэг найруулагч авмаар юм байлээ дээ. Швайни чинь төрөлхийн биш болхоор арай л төвд миа байнаа.

Мюллер 89 оных
Сэнгүүмбилэг
 
Posts: 348
Joined: Tue Apr 13, 2010 5:42 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby Gooner » Sun Sep 19, 2010 5:56 pm

NikkEi_Hotspur wrote:хүүш танайд 90 оны Мюллер, Кроос гээд 2 бацаан байхад хамраа сөхсөн Квазимодо Рибери, шилэн хөлтэй Роббен 2өөр юугаа хийнээ. дараа жил 2 үнэтэй гарыг хамтад нь зарвал таарна шд.

харин төвдөө нэг найруулагч авмаар юм байлээ дээ. Швайни чинь төрөлхийн биш болхоор арай л төвд миа байнаа.

Хүүш наад 2 чин Рибэри Роббэн 2ийн байрлалд тоглодог нь биш шдээ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby Gooner » Sun Sep 19, 2010 5:58 pm

Kro wrote:Мань хүн айхтар дектатуртай болохоор өмнөд америк мэтийн баагийнууд шаардлага хангадаггүйн болуу гэж бодохын.
Өөрөө бас хэлж байсан гэсэн би Герман тоглогчдод дуртай. Учир нь тэд сахилга бат сайтай гэж.

Угаса л Бразил Аргэнтин гээд жоохон давилуун гарууд хожоод ч юмуу хожигдоод ирэхээрээ тактикаасаа халиад хувийн тоглолт руу ороод эсвэл шоү цэнгээн миний өгөөш гээд л явчдаг байж мэднэ лд.

Ер н бол клубийн бодлого гэхээсээ Ван Хаалийн л багаа бүрдүүлэлт байхаад...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby Amgaa » Sun Sep 19, 2010 7:06 pm

Bayern Munich - 1. FC Köln 0-0
Bayern Munich Butt - Lahm. Van Buyten, Badstuber, Contento - Van Bommel, Schweinsteiger - Kroos, Müller, Ribéry - Klose (Gomez 71)
Substitutes: Kraft, Altintop, Demichelis, Pranjic, Tymoshchuk, Olic
1. FC Köln Mondragon - Brecko, Geromel, Pezzoni, Ehret - Petit - Freis, Jajalo (Matuschyk 85), Yalcin (Lanig 66), Clemens (Ionita 90) - Podolski
Substitutes: Varvodic, Salger, Andrezinho, Novakovic
Referee: Felix Zwayer (Berlin)
Spectators 69,000 (capacity)
Goals: -
Yellow Cards: - / Brecko

Өчигдөрийн тоглолтын хувьд тоглогчид их ядарсан байсан довтолгоо ч нэг их ширүүн болохгүй ардаа их бөмбөг бариад байсан нь тэнцэхэд хүргэлээ. Ван Хаал ядарсан тоглогчидоо амраасан бол арай өөр байх байсан даа

------------Гомез
Рибери-----Кроос------Хамит
-----Пранич-----Тимо
гэж гарсан бол арай идэвхтэй байхгүй юу. Дараагийн тойрогт лаг формтой байгаа Hoffenheim тай тоглоно.

21.09.2010 20.00 1899 Hoffenheim - Bayern Munich
25.09.2010 15.30 Bayern Munich v FSV Mainz 05
03.10.2010 17.30 Borussia Dortmund v Bayern Munich
хувиар ч чанга харагдаж байна шүү
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby NikkEi_Hotspur » Sun Sep 19, 2010 10:33 pm

Gooner wrote:
NikkEi_Hotspur wrote:хүүш танайд 90 оны Мюллер, Кроос гээд 2 бацаан байхад хамраа сөхсөн Квазимодо Рибери, шилэн хөлтэй Роббен 2өөр юугаа хийнээ. дараа жил 2 үнэтэй гарыг хамтад нь зарвал таарна шд.

харин төвдөө нэг найруулагч авмаар юм байлээ дээ. Швайни чинь төрөлхийн биш болхоор арай л төвд миа байнаа.

Хүүш наад 2 чин Рибэри Роббэн 2ийн байрлалд тоглодог нь биш шдээ

ажаад байхад Мюллэр баруунд Кроос зүүнд л гуйгээд байх юм билээ
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby focus_mn » Mon Sep 20, 2010 12:54 am

Сүүлийн 3 тоглолт гоолгүй, 4 тойргийн байдлаар тэргүүлэгчээс 7 оноогоор тасарсан яаджаахад нөгөө тэргүүлэгч нь Майнц ч байх шиг, ёстой хогийн эхлэл болж байна шүү.
Тэгэхдээ өөдрөг талаас нь харъя гэвэл бас болж байнаа :ногоон: Тайтлын өрсөлдөгч нар болох Шалькэ, Волфсбург (хоёулаа хүснэгтийн адагт), Штуттгарт, Вэрдэр нар бидний ард байсаар л байна.. Мөн өнгөрсөн жил бид мөн л 4-р тойргийн дараа одоогийнх шиг 5 оноотой эхэлж анти-рекорд тогтоож байсан ч улирлын төгсгөлд түрүүлж чадсан.. Саяны тоглолтод статистик бол манай талд байна - бөмбөг эзэмшилт: 69% - 31%, хаалга руу хийсэн цохилт: 20-6, булангийн цохилт 11-1 гэх мэт. Тэгэхээр ганц довтлогчоос бусад асуудал ок ч юм шиг.
За одоохондоо иймэрхүү зүйлсээр л өөрийгөө аргацаая даа
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby Kro » Mon Sep 20, 2010 12:32 pm

Өнгөрсөн 2 жил яахав шинэ дасгалжуулагчтай улирал эхлэхэд бага зэрэг барьц алдаж байсан тал бий байх.
Энэ жил миний хувьд харин ингэж эхэлж байгаад нь бага зэрэг гайхаж л байна. Ер нь бол манай тактик бусад багуудад судлагдчихсан бололтой. Нэг л их бөмбөг эзэмшээд байдаг, довтолгоо нь үр дүнтэй болж өгдөггүй. Яг л нэг хэвийн хувилбараар нүдээд байдаг. Довтолгооны төгсгөл хийгдэхээс өмнө уншигдчаад л байна л даа. Уг нь иймэрхүү үед Роббэны соло, стандарт бус тоглолт хэрэгтэй байдаг. Рибери уг нь ингэж тоглох ёстой ч форм арай л тааруу байна.
Дээр нь манай стандартууд ямар ч аюул тарьж байгаа юм алга. Бас нөгөө гоё газраар уралдуулсан дамжуулалтууд огт харагдахаа байлаа.
Тэгээд өнгөрсөн тоглолтыг харж байхад Кроос жигүүрт биш төвдөө дээр юм. Ядаж л алсын цохилт нь хаалгаа оноод байхын. Эсрэгээрээ мань Бастигийн цохилт бүүр таг болжээ. Овоо бууддаг байсан одоо бол сайхан дээш нь л туугаад байлээ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby Amgaa » Mon Sep 20, 2010 1:55 pm

Бас нэг анзаарагдсан юм нь Ламм довтолгоонд Контентогоос муу орж байна лээ. угаасаа хөндлөн кросс хаяхгүй тууж орж ирээд хажуу тийшээ төврүү өгөх юм. Уул нь ганган кросс л 5 н шугамруу хаямаар газар чинь байхгүй шүү. Маргааш тоглолтонд ихэнх гарааны хэдээ амраагаад 4-4-2 р тогловол зүгээр байх.
Гомез Олич
Мюллер Пранич Тимо Хамит гээд
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby kamizake » Mon Sep 20, 2010 2:26 pm

Танайх Гомезоо зарчмаар юм дө
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby zizu » Mon Sep 20, 2010 4:46 pm

NikkEi_Hotspur wrote:

харин төвдөө нэг найруулагч авмаар юм байлээ дээ. Швайни чинь төрөлхийн биш болхоор арай л төвд миа байнаа.

Швайнигийн тоглолтыг саун үз... Шави шиг л бгаашд...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby focus_mn » Mon Sep 20, 2010 5:49 pm

Amgaa wrote:21.09.2010 20.00 1899 Hoffenheim - Bayern Munich
25.09.2010 15.30 Bayern Munich v FSV Mainz 05
03.10.2010 17.30 Borussia Dortmund v Bayern Munich
хувиар ч чанга харагдаж байна шүү


+28.09.2010 Швэйцарьт очиж Басэлтай тоглоно гэж байгаа. Эртхэн довтолгооны учраа олохгүй бол сүүлийн хоёр тоглолт чухал тоглолт болно доо.

NikkEi_Hotspur wrote:энэ цаад талын залуухан хөвгүүн нь Рой Макаай мөн үү. жинкэн хөлсний алуурчин байсан даа


Мөн мөн. Энэ нөхөр чинь ирээд л Элбэрийг явуулж байсан. Дэпортивод байхдаа алуурчин баагий байсийм шиг байгаан, Мюнхэнд ирээд ч сайн гоолдож байсан.. Бундэслигт л гэхэд 4 жилийн хугацаанд 129 тоглолтод 78 гоол оруулсан байгаа юм, бас Аваргуудын лигт 32 тоглолтод 17 гоол гэсэн аймар статтай юм билээ.
Реалын эсрэг Ав.лигийн хамгийн хурдан гоолыг хийж байсан нь мартагдаггүй юм.

NikkEi_Hotspur wrote:хүүш танайд 90 оны Мюллер, Кроос гээд 2 бацаан байхад хамраа сөхсөн Квазимодо Рибери, шилэн хөлтэй Роббен 2өөр юугаа хийнээ. дараа жил 2 үнэтэй гарыг хамтад нь зарвал таарна шд.

харин төвдөө нэг найруулагч авмаар юм байлээ дээ. Швайни чинь төрөлхийн биш болхоор арай л төвд миа байнаа.


Чи манай хоёр эрдэнийг заруулж яахнав айн кк. Роббэн, Рибэри хоёр чинь вингэр.. дриббл хийж жигүүрээс хамгаалалт задлах юмуу кроос өгөх үүрэгтэй хүмүүс.
Харин Кроос бол цэвэр төвийн тоглогч.. хүн амьтан хуураад байхгүй, довтолгоог удирдаж үхлийн пасс хаяж үе үе алсын цохилт хийдэг тоглогч.
Мюллэр жигүүртээ гардаг ч гэсэн хурд удаан болохоор Роббэн шиг тоглолтын турш аюул тарьж чадахгүй л дээ.

Басти бол юу ярьжаагаан хүчиндэнэ, амбаардана, эсрэг багаар туг тахина гээд аймар тоглогч ш дээ :ногоон:
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby focus_mn » Mon Sep 20, 2010 8:06 pm

Көльнийн эсрэг хийсэн тоглолтыг тоогоор илэрхийлэхүй

5- Өнгөрсөн тоглолт тэнцээгээр өндөрлсөнөөр талбай дээрээ Көльнийг буулгаж авч чадаагүй цуврал 5 болсон байна. Хамгийн сүүлд 2002 оны 3 сард л 3-0 харьцаатай хожиж байж. Үүнээс хойш Көльн нэг хожиж дөрвөн удаа тэнцээ авч байжээ.

21- удаа Фрэнк Рибэри хаалга руу оновчтой цохилт хийсэн нь лигтээ тэргүүлэх үзүүлэлт болж байна. Франц эрийн улирал эхэлснээс хойш хаалга руу хийсэн цохилтуудаас 21 нь оновчтой болсон бөгөөд үүнээс сүүлийн 4-г нь Көльнийн хаалганд цохижээ. Мөн багийнхандаа 21 удаа цохих боломж гаргасан дамжуулалт өгсөн нь Бундэслигт тэргүүн үзүүлэлт юм.

33- Гомэз ийм дугаарын өмсгөл өмсдөг бол Көльнийн эсрэг тоглосноор Байернийн төлөө мөн л ийм тооны тоглолт хийжээ. Гэхдээ мэдээж зөвхөн лигийн тоглолтонд.

76- Байерн Көльнийн тоглолт нь Байернийн октобэрфестийн дундуур гэртээ хүлээж авсан 76 дахь тоглолт болжээ. Энэ баярын үеэр тэд 48 ялж, 21 тэнцэж, 7 ялагдсан амжилттай байгаа юм байна.

124- Одоогоор Бастиан Швайнштайгэр талбай дээр хамгийн их бөмбөгтэй харьцсан тоглогч болоод байна. Төвийн хагас маань Көльнийн эсрэг 124 удаа бөмбөгтэй харьцсан байна. Энэ үзүүлэлтийг харьцуулбал зочин багийн хамгийн их бөмбөгтэй харьцсан тоглогч болох хаалгач Фарид Мондрагонийн хувьд л гэхэд 45 байгаа юм.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby chukcha2002 » Tue Sep 21, 2010 9:51 am

Amgaa wrote:............Энэ хүн болгон л Гомезыг тэсрэнэ гээл байх юм. Дээр Хитцфэлд бас тэгээд байсан. Тэгхээр тэсэртэл нь гараанд гаргаад байвал. асахгүй байгаа машин энэ тэрийг араас нь түрсээр, чирсээр байгаад тэсрээд асдаг шиг :ногоон:...


би бас Гомезийг гараанд хэсэг зоогоодхоосой гэж бодоод байгаа. Ганц нэг гоол хийгээд өөртөө итгэх итгэл нь нэмэгдээд ирвэл...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby Amgaa » Tue Sep 21, 2010 11:21 am

Image

Манай Кроосыг олон багууд сонирхож байгаа гэнэдээ. Интер, Челси, Маню энэ 3 сонирхож байгаа гэнэ. Миний хувьд бол Кроосыг Швайн шиг л стиллтэй тоглогч болох байх гэж боддын шдээ. Одоо хаяа гараанд дунд МВБ оронд гаргаж байвал. хэдэн жилийн дараа шилдэ СМ/ДМ болно доо

http://www.spox.com/de/sport/fussball/b ... lotti.html
http://www.caughtoffside.com/2010/07/13 ... oni-kroos/
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010/11: БИДНИЙ ЭРИН ҮЕ I

Postby Kro » Tue Sep 21, 2010 11:46 am

Харин нөхөр найдвартай гараанд гарахгүй байгаа болохоор багууд сонирхоод байх шиг байна. Уг нь ч жинхэнэ АМ дээр л тоглодог хүн байгаам даа. Манайх болон шигшээ баг сүүлийн үеийн моод болох 4-2-3-1 тактикаар тоглоод байгаа болохоор мань хүнд өөрийгөө харуулах боломж олдохгүй байна. Яг 2 довтлогчийн ард зоочвол баллана гэдгээ өнгөрсөн улирал Леверкузенд хангалттай л харуулсан даа уг нь.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 28 guests
cron