заза. хожигдлоо хожигдлоо. яах аргагүй хожигдчихлоо. Вебб бол сайн шүүсэн. яг л топ шүүлтээр шүүсэн. муулах хэрэггүй..
Сайн тал ажиглагдаж байнаа байна. цаашдаа хамгийн гол нь хоорондын ойлголцолоо сайжруулаад энэ янзаараа тогловол ирээдүй сайхан л харагдаж байна. Гэхдээ л тоглогч бүр хожно гэсэн бүрэн дүүрэн хүсэл эрмэлзлэл алга байлаа гэж үзэв.
Сайн тал
Хожсоны гараа болон тактик уул нь тун зөв байлаа. даанч сэлгээ нь муу!!!
Ахлагч ч бараг ДМ хийсэн дээ.. дахин бишрэв.
Шкртел төвд давгүй тоглож харагдав. Гэхдээ Берба-г унаж татаж гоалдахад хамгаалж байснуу яасан?
Кончески хамгаалалтанд сайн оролцлоо. Гэхдээ тэр эхний Берба-н мөргөдөг гоал дээр Рейна Кончески 2 давхардаж зогсож баг алсан шүү!!! Кончески буландаа зогссон бол хамгаалж болох байсан. энэн дээр алдаа гаргасан.
Торрес уул нь мөн сэтгэлтэй тогловоо.. даанч хамтарчих хүн байсангүй. олигтой пассууд ирсэнгүй. 2 л давгүй пасс ирснийг нь нэгийг нь пеналти, нөгөөг нь хаалттай цохилт болгон авчирч 2 уулаа гоал...Берба-г муу хамгаалсан тал бий. гэхдээ тэр гоал дээр Торрес-д хамаг бурууг биш Кончески, Рейна, Торрес 3-т алдаа хуваагдах ёстой.
Муу тал
Мэдээж сэлгээнүүд. Макси гэж дэрсэн хүүг Нгог гэж адилхан дэрсэн хүүгээр сольдог.
Аггер-г одоо яах гэж оруулдаг байнаа. Кончески тэнд бараг л ноёрхож байхад шүү!!! Иова бас шал худлаа сэлгээ байлаа.
Коул хангалтгүй байв. Гэхдээ 1 сайн пасс хаясан, зүүнээс төв рүү орж ирээд... яахав овоо сэтгэлтэй тоглож байлаа. гэхдээ хангалтгүй.
Жонсон 1-р үед нэг давгүй цохилт хийснээс, сүүлд нтр бол хөгшин Гиггз-д алуулж байхийм. хангалтгүй л байсан.
Поулсен байна. сайн сайн гэж магтаад байгаа ч Жи бараг ДМ хийж байсан тулдаа л Поулсен-ий муу нь илэрсэнгүй юу гэж харав. яахав сүүлд Рүүний-с ганц нэг бөмбөг салгаад байлээ. гэхдээ бөмбөг авах тоолондоо айлын хүнтэй аттакт үүсгэж байж нэг юм арагшаагаа дамжуулахий...
Раул!!! нэг давгүй пасс хаяв. Гэхдээ Раул-г тултал муулах нь хаашаа юм. Том тоглолтонд флоп болчих вий гэсэн айдастай тоглолоо гэж дүгнэмээр байна. уул нь АМ дээр тоглосон хүн шүү дээ.. нэг л алдчих вий гэсэн айдастай тоглоод байгаа харагдлаа. уул нь боломжоороо л Торрес-д гаргаж өгөөд байх ёстой байлаа.
Карра маань больжээ больж. муу тоглоогүй ч ингэж дээрэлхүүлнэ гэдэг ч муу шүү..
Макси ёстой дэрсэн хүү л байв. хэрэг алга. юун Макси из дэ мэн хол очиж хэвт.
аа бас Рейна маань тийм сайн байсангүй. гэхдээ хамгаалалт их нөлөөллөө.
тэгээд хараад байхад баруунд одоо Койт бол муу байгаа ч яах аргагүй гараанд гарч таархийм байна гэдэг нь харагдав. Гэхдээ л баруунд шинэ хүн авмаар юм. жигүүрийн тоглогчид гэж тантан гэж хэлээд л байдаг. Гэхдээ Жо Коул-г төвд биш жигүүрт тоглуулаад байхад зүүн дээрдэх боловуу. сая уул нь зүүнд овоо идэвхтэй тоглож харагдлаа. яахав эсрэг баг Маню байлаа.
Гэхдээ ер нь зүгээрээ ирэх тоглолтоос гоё жигдрээд ирэхээр харагдаж байна лээ. өөдрөг байцгаа манайхан.