by Барнаба » Fri Sep 17, 2010 2:10 pm
Давхар төлөөлөгчид
Суперсандей-н классик Английн дерби-д зориулж хоёр нутагтан тоглогчдын талаарх баримтыг дэлгэе.
Алтан жаал
Майкл Оуэн мэргэжлийн тоглогчоор 1996 оны 12 сард Улаануудын эгнээнд нэгджээ. Тэрээр 297 тоглолтонд 158 гоал хийснийхээ дараа 2004 оны 8 сард Анфиелд-г орхиж Реал руу £8m үнээр шилжэв. Тэрээр Ливерпүүлтэй хамт Уефа кап, ФА кап, Лиг-н цом, Уефа супер кап, FA Charity Shield-г тус тус хүртсэн ба Ливерпүүлд байх хугацаандаа тэрээр Европын шилдэг хөлбөмбөгчин болсон болно.
Тэрээр Неүкастл-тай хийсэн гэрээ нь дууссаны дараа Маню-д 2009 оны 7 сард чөлөөт агентын хувиар нэгдсэн. Тэрээр Маню-д нийт 34 тоглолтонд 9 гоалыг оруулаад байна.
Олд Траффордын домог
Сэр Мэтт Басби 1936 оны 3 сард МанСити-с £8,000 үнээр Анфиелд-д ирсэн байна. Баруун хагасд тоглодог байсан ба тэрээр Ливерпүүлийн төлөө нийт 125 тоглолтонд оролцсон ба түүний карьеер нь дайны улмаас зогссон байна. Дайны дараа түүнд Маню-г дасгалжуулах боломж олдож түүнээс хойш тэднийг удирдсаар Лиг-н аваргыг 5, ФА кап-г 2, мөн 1968 онд Европын цомд анх удаагаа түрүүлэхэд нь хөтлөсөн байна. Багийн анд Сэр Боб Пейсли "It was only right that United, under Matt, should be the first English club to win the trophy." гэж хэлсэн байна.
1990-өөд оны үеийн давхар төлөөлөгчид
Петер Бэйрдслэй /довтлогч/ нь Юнайтед-тай хамт нэг улирлыг үдсэн ба тэрээр ердөө Лиг-н цомд ганцхан удаа тогложээ. Тэрээр 1987 оны 7 сард Неүкастл-с £1.9m үнээр Анфиелд-д ирсэн байна. Улаануудын төлөө 175 тоглолтонд 59 гоал хийсэн ба Лиг-н аваргыг 2, ФА кап, FA Charity Shield 2 тус тус авахад тус дэм болж байв. 1991 оны 8 сард £1m-н үнээр дерби Эвертон руу шилжсэн байна.
Паул Инсе /хагас хамгаалагч/ нь Юнайтед-тай хамт хамгийн сайн үеэ өнгөрөөсөн ба Лиг-н аварга 2, ФА кап 2, European Cup Winners' Cup, Уефа супер кап, Лиг-н цом, FA Charity Shield 2 тус тус хүртэхэд нь тус нэмэр болсон байна. Юнайтед-д 1989 оны 9 сард ВестХам-с £1m-н үнээр ирж байж. Тэрээр Юнайтед-с Интер Милан руу 1995 оны 6 сард £7m-н үнээр шилжсэн ба 2 жилийн дараа 1997 оны 7 сард Ливерпүүл-н эгнээнд £4.2m-н үнээр нэгдэв. Тэрээр Ливерпүүлд нийт 81 тоглолтонд оролцож 17 гоалыг хийжээ. Хэдийгээр тэр давгүй тоглож байсан ч дэггүй занд нь дургүйлэхсэн Хоулер түүнийг Миддлесборо руу 1999 оны 7 сард £1m-н үнээр явуулсан байна.
Флоп тоглогчид
Төвийн довтлогч Фил Чисналл нь 2 багийн хоорондын шууд наймаа болж байсан ба 1964 оны 4 сард Билл Шанкли түүнийг £25,000-н үнээр элсүүлэн авсан байна. Тэрээр өмнө нь Юнайтед-н эгнээнд нийт 47 тоглолтонд 10 гоал хийсэн байж. Тэрээр ирээд 9 тоглолтонд оролцсон ч Ливерпүүлд өөрийгөө ердөө харуулж чадаагүй байна. 1967 оны 8 сард Southend United руу явсан байна.
Жеки Шелдон нь 1913 оны 11 сард Манчестр-с Анфиелд рүү ирсэн ба жигүүрийн тоглогчын байрлалд Ливерпүүлд 7 улирал байхдаа 4 улиралд нь л тоглож 147 тоглолтонд оролцож 20 гоалыг хийсэн байна. Өмнө нь Маню-д 3 улирал байхдаа нийт 26 тоглолтонд оролцож 1 гоалыг хийсэн байна.
Фред Хопкин /зүүн жигүүр/ нь Манчестер-с 1921 оны 5 сард £2,800 -н үнээр Ливерпүүлд ирсэн ба 2 жил дараалж Лиг-н аваргыг авахад тус дэм болсон байна. Ливерпүүлийн төлөө 360 тоглолтонд 12 гоал хийжээ. 1923 оны 3 сард Болтон Вандерес багийн эсрэг анхны гоалаа хийснийхээ дараа сарнай дэлгэрч байгаа хэлбэрээр нэгэн гоёмсог сэлэбрешн-г хийж байж.
Шотланд давхар төлөөлөгчид
Шотландын довтлогч Том Миллер нь 1912 оны 2 сард Hamilton Academicals-с £400-н үнээр Анфиелд-д ирсэн байна. Тэрээр Улаануудын эгнээнд 146 тоглолтонд 56 гоалыг хийсэн байна. 1914 онд анхны ФА кап-н финалд тоглоход тоглож байсан байна. 1915 оны Манчестер-тэй хийсэн тоглолтоос болж хэд хэдэн тоглогч 4 жилээр бандуулсан ба тэдний нэг нь Миллер байв. Тэрээр 1920 оны 9 сард Олд Траффорд руу шилжсэн байна.
Шотланд хагас хамгаалагч Нейл МкБайн нь Юнайтед болон Эвертонд 2ууланд нь тоглож байсан ба St. Johnstone-с Анфиелд-д 1928 оны 3 сард £1,000-н үнээр ирсэн байна. Тэрээр ердөө 8 сарын хугацаанд Ливерпүүлд байсан ба 12 тоглолтонд оролцоод дараа нь Ватфорд руу шилжжээ.
Төвийн довтлогч Том Рейд нь 1926 оны 4 сард Clydebank-с £1,000-н үнээр ирсэн ба 3 улирал тоглохдоо нийт 55 тоглолтонд 30 гоалыг хийсэн байна. Гэвч 1929 оны 2 сард түүнийг Юнайтед рүү заржээ. Юнайтед-д 101 тоглолтонд 67 гоалыг хийсэн байна.
довтолгооны хагас Жеорж Ливингстоун нь 1902 оны 5 сард Селтик-с үнэгүй ирсэн ба Ливерпүүлд 1 улирал тоглохдоо 32 тоглолтонд оролцохныхоо дараа МанСити-д нэгдсэн байна. Харин түүний карьеер нь Маню-д дууссан болно. Түүний нэгэн галзуу стат нь Шотландын Селтик, Ренжирс, Английн Ливерпүүл, Маню гэсэн ривалуудад бүгдэд нь тоглож байсан байгаам.
Довтлогч Тед МкДоугалл нь Ливерпүүлд нэгдүгээр багт тоглож үзээгүй ба 1966-67 оны улирал Резерв багт тоглож байв. 1970 -аад оны үер тэрээр Norwich City-д тоглож байхдаа гайхалтай байж 138 тоглолтонд 66 гоалыг хийсэн байна. Дараагаар нь Юнайтед-д орж нэг улирал тоглохдоо 18 тоглолтонд 5 гоалыг хийжээ.
Шотланд зүүн хагас Жимми МкИннэс нь Улаануудын төлөө 51 тоглолтонд оролцсон ба 1938 оны 3 сард Third Lanark-с £5,500-н үнээр ирсэн байна. Дайны үер Юнайтед-тай хамт тоглож байсан ба дайны дараагаар Ливерпүүлд клубын удирдлагад ажиллах болсон байна.
Бусад давхар төлөөлөгчид
Довтлогч Майкл Нардиелло 2005 оны зун Манчестер Юнайтед-с Анфиелд рүү шилжсэн ба 2006 оны 7 сард Вест Бром руу шилжжээ. 2006 оны FA Youth Cup финалд Ливерпүүлийг ялж байхад сэлгээнд сууж байж.
Рамон Каллистэ нь Юнайтед-с Анфиелд рүү хүүхдийн багт шилжиж ирсэн ба Юнайтед-д 2004-05 оны улирал байхдаа Уэльс-н А21-т тоглож байсан байна. Харин 2006 оны 7 сард Ливерпүүл-с Scunthorpe United -руу шилжжээ.
Хаалгач Степан Пеарс нь Юнайтед тоглох хугацаандаа үргэлж 2-р сонголт байсан ба Гари Бэйлэй-н сэлгээнд сууж байв. Дараа нь Миддлесборо руу шилжсэн ба тэндээ 10аад жил тоглосны дараа 1995 оны 8 сард фрее-р Ливерпүүлийн эгнээнд нэгдсэн ба Дэвид Жэймс-н сэлгээнд нэг жилийг өнгөрөөжээ.
Сэлфорд-д төрсөн жигүүрийн хамгаалагч Том МкНалти нь 1954 оны 2 сард Юнайтед-с £7,000-н үнээр Ливерпүүлд ирсэн байна. 1952 оны Лиг-н аваргыг авахад Юнайтед-д тус дэм болсон тоглогч юм. Ливерпүүлийн төлөө нийт 36 удаа талбайд гарчээ.
Хамгаалагч Том Чорлтон нь 1904 оны 5 сард Улаануудын эгнээнд нэгдсэн ба Accrington Stanley-с үнэгүй ирсэн байна. Тэрээр 1912 оны 8 сард Анфиелд-г орхисон ба Юнайтед-н эгнээнд нэгдэв. Улаануудын төлөө 121 тоглолтонд оролцож 8 гоалыг хийжээ.
Баруун хагас хамгаалагч Тед Сэвэж 1938 оны 1 сард Улаануудын эгнээнээс Юнайтед руу шилжсэн ба өмнө нь Улаануудын төлөө 105 тоглолтонд оролцсон байна. Анх Ливерпүүлд 1931 оны 5 сард Lincoln City-с ирсэн байна. Тэрээр дебют-дээ 1931 оны 9 сард Анфиелд-д хийсэн ба довтлогчоор тоглож Grimsby Town-г 4-0 р хожиход 2 гоалыг хийжээ.
Төвийн хагас Аллэнби Чилтон нь өөрийн карьеераа Seaham Colliery-тэй эхэлсэн ч дараа нь Улаануудын эгнээнд 1938 оны зун нэгдсэн ба мэргэжлийн тоглогч хараахан болоогүй байж. Тэр жилийнхээ 11 сард Юнайтед-д шилжсэн ба Ливерпүүлийн төлөө нэгдүгээр багт тоглож чадаагүй байна. Юнайтед-д харин 1948 оны ФА кап-н аваргыг авахад туслалцаж мөн Юнайтед 4 жил завсарласны дараагаар дахин Лиг-т түрүүлэхэд тус дэм болж байв. 1953-54 оны улирал Юнайтед-н ахлагчаар тоглож байсан ба 1955 оны 3 сард Юнайтед-с явсан байна. Юнайтед-д 389 тоглолт хийсэн байна. Дараа нь Grimsby Town-д тоглогч-дасгалжуулагчаар очжээ.
Зүүн жигүүр Петер Киппакс нь 1948 онд Burnley-с Ливерпүүлд ирсэн байна. Тэрээр Улаануудын төлөө ганцхан тоглолтонд оролцсон ба 1949 оны 3 сард Бирмингэм Сити-н эсрэг тогложээ. Тэрээр дайны үер Манчестерт тоглож байж.