Өнгөрсөн сарын хугацаа Вилла клубын хувьд сүүлийн олон жил тохиогоогүй хамгийн шуугиантай, сенсаацитай сар болж өнгөрсөн гэж хэлэхэд болно. Энэ бүх үймээн самуун дунд Марк Албрайтон хүү маань л багийн фенүүд биднийхээ сэтгэлийг сэргээж, урам итгэл хайрлаж байсан гээд хэлчихэд хилсдэхгүй.
За тэгээд сүүлийн үед од болоод хүн амьтны хараанд өртөөд байгаа даруухан хүүгийнхээ талаар товч мэдээлэл, сүүлд өгсөн ярилцалгыг нь оруулахаар шийдлээ...
Марк Албрайтон
Марк Кевин Албрайтон:
1989 оны 11 сарын 18нд төрсөн.
175см өндөр.
Баруун жигүүрийн вингер.
Тэрээр төрөлх Тамвортын жижигхэн клубт хүүхэд байхаасаа тоглож эхэлсэн бөгөөд Вест Бромвич түүнийг 8 насанд нь триал хийлгэсэн боловч авахаас татгалзсанаар манай багт ирж байсан түүхтэй.
2009 оны 2 сард Люжник цэнгэлдэхэд УЕФА капын тоглолтонд оролцож анхны дебютээ хийж байсан бөгөөд 2009-2010 оны пресийсонд Пийс Капт тогтмол гараанд тоглон амжилт гаргаж Атлантэ багийн хаалганд анхны сениор гоолоо хийж байсан. Пийс Капын финалд Италийн гигант Ювентусыг пеналтиар буулган авч шуугиан дэгдээж байсан.
2010-2011 оны АПЛийн нээлтийн тоглолтонд Вестхамыг 3:0 ээр бут нирэгэхэд 2 ассист хаяж байсан ба Европа лигийн эхний тоглотонд Рапид Виентай 1:1 ээр тэнцэхэд ассистийг багийн анд Барри Баннндаа өгч байжээ.
Английн Анпер 20, 21 т тус тус 2 тоглолт хийж Литвийн хаалганд 1 гоол хийж амжсан.
Шагналууд:
Багаар:
- Пийс Капын аварга: 2009
- АПЛ ийн ресевийн Лигийн аварга: 2008–2009,2009–2010
- HKFC Phillips Lighting Soccer 7 тэмцээний аварга: 2010
Хувиар:
- Пийс Капын хүрэл бөмбөг шагнал: 2009
Богинохон ч гэсэн ярих юмтай л хүү дээ...
- Би багаасаа довтлогчоор тоглодог байсан юм. Бага байхдаа үеийнхээ хүүхдүүд дунд гоолыг ч машинддаг байлаа. Харин гай болж би 12-14 насандаа огт өсөөгүй. Бүгд л том болоод байсан би л өсөөгүй. Маш хэцүү байсан. Би хурдан хөлөндөө л найдахаас аргагүй байдаг байлаа. Миний эсрэг хурдтай хамгаалагчид тоглоод эхлэхээр сүүлдээ юу ч хийж чадахаа байж билээ.
Виллагийн андер 15ийн дасгалжуулагч Гордон Говансын доор очоод энэ бүхний шийдлийг олсон юм. Тэр намайг довтолгоонд биш жигүүрээр тоглуулах болсон. Би ч жигүүрээр өгсөж уруудан тоглох бүрдээ улам л энэ байрлалдаа дуртай болж байлаа. Сүүлдээ гоол хийхээс илүүгээр гоолсын ассист өгөхөөс их кайф авдаг болсон доо.
Москва явсан аялал бол ер бусын үнэмшмээргүй зүйл байсан. Хөлдөж үхэхээ шахсан. Хасах 10, түүнээс ч хүйтэн байсан байх. ЯГ тоглолтын өмнө шүүгч хувцас солих өрөөнд орж ирээд хар арьстай тоглогчдоос бусад нь шортон дотуураа өмд өмсөхийг хориглоно гэж хэлсэн. Би одоо ч ойлгодоггүй юм.
Гэртээ буцаж ирэх аялал хүндхэн байсан. Би тоглолтонд бага зэрэг бэртэл авчихсан байсан юм. Тэр шөнөдөө бараг бүх өвчин намдаах тосоо дуусгасан байх. Харин Куртис Дэвис над дээр ирээд "Чи их сайн байсан шүү, МОН чамайг итгэл даахаар эр болжээ гэдгийг чинь олж харсан шүү" гэж хэлэхэд нь уйлах шахаж билээ.
Гараанд гарахын тулд урдаа байгаа 3 Английн шигшээгийн вингерийг давж гарах хэрэгтэй байлаа. Стюарт Даунинг, Ашли Яанг, Жеймс Милнер. Тиймээс Ювентусын эсрэг гараанд гарахад би Ювентусын эсрэг байна уу гүй юу хамаагүй гараанд гарах нь л гайхалтай санагдаж байлаа.
Би Алессандро Дель Пиерог сэлгээгээр орж ирэхийг хараад ангайж билээ. Тэрээр 50 метрээс ирсэн бөмбөгийг шууд газар буулгаад л огт зүдрэхгүйгээр 60 метр хөндлөн дамжуулалт өгч байхыг хараад эрүү мултрах шахсан. 3 хамгаалагчид дунд орчихоод л огтхон ч сандрахгүй бөмбөгөө эзэмшиж байгааг хараад шууд л биширсэн.
Тэр улиралдаа (2009-2010) ФА капын тоглолтон дээр Брайтоны эсрэг тоглолтонд оролцож билээ. Анхны дотоодын тоглолтондоо гараанд гарч байгаа хэрэг. Би ассист хийсэн хэдий ч 12 дахь минутанд шагайндаа бэртэл авч талбайг орхисон.
Би клубт 8 настайдаа ирснээсээ хойш энэ бүх хугацаан гараанд гарахын тулд хөдөлмөрлөж, хичээж зүтгэж ирсэн хэрнээ яг мөрөөдөл биелэхийн даваан дээр ердөө 12хон минут талбайд гараад гэмтсэндээ маш ихээр харамсаж гутарч билээ. Миний анхны томоохон бэртэл байлаа. 6 долоо хоногийн дараа бэртлээс иргэн ирэхэд тун ч сайхан байсан даа.
Миний хувьд МОН багийг орхисоноос илүү Роббо (Жон Робертсон туслах дасгалжуулагч)-г багийг орхиход нь илүү хүнд цохилтонд орсон. Тэр намайг өөртөө итгэлтэй, асуудалд эерэг ханддаг болоход минь тусалсан. Би 1ийн эсрэг 1 гараад ирэхээрээ, ялангуяа цаг дуусах дөхөж байвал хуурч довтлохоосоо жийрхээд алдаа гаргахаас айгаад дамжуулчихдаг байж билээ. Харин Роббо намайг ийм үед зоригтой итгэлтэй, бөмбөг алдахаас ч айхгүй байхад сургасан.
Би Вилла клубыг ухаан орох цагаасаа л дэмжиж ирсэн, мөрөөдлийн багийнхаа гараанд гарч тоглоно гэдэг бол миний насны залууд олдохооргүй боломж, завшаан гэж боддог. Би Вилла клубынхаа төлөө чадах бүхнээ хийж, шаргуу хөдөлмөрлөх болно...