vs.
Өнөөдөр Италийн гурван удаагийн аварга, Аваргуудын лигийн мөнгөн медальт Ромаг талбай дээрээ хүлээн авч энэ улирлын Аваргуудын лигийн нээлтийн тоглолтоо хийнэ.
Хоёр багийн хувьд өмнө Европийн тавцанд цөөхөн таарч байсан. Хамгийн сүүлд 1985 онд УЕФА-ын цомтой багуудын цомын тэмцээнийн 1/8 шатанд таарч байв. Тухайн үед Мюнхэнд болсон эхний тоглолтод Клаус Аугэнтхалэр болон одоогийн Волфсбургийн захирал Дийтэр Хөниз нарын гоолоор хожиж байсан бол Ромад болсон тоглолтод тэнцэж Байерн цааш шалгарч байв.
Байерн болон Итали клубуудын хооронд өнгөрсөн улирал 3 тоглолт болсноос хэсгийн шатны шийдвэрлэх тоглолтод Ювэнтусыг 4-1 харьцаатай буулгаж авснаар Байерн цааш шалгарч байсан бол эхний хасагдах шатанд Фиорэнтиног мөн буулган авч улмаар финалд Интэртэй таарч хожигдож байв.
Харин Рома болон Бундэслигийн багуудын хооронд болсон тоглолтуудад зөвхөн 2 удаа Рома хожиж байсан бол 8 удаа хожигдож байсан аж. Хамгийн сүүлд Рома 2004/05 оны улирлын Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод Лэвэркүзэнтэй таарсан. Тэр тоглолтод 3-1 харьцаатай хожигдсон ч цааш хэсгээсээ гарч байв.
Өнөөдрийн тоглолтын хувьд Байернаас Роббэн (гэмтэлтэй), Брэно (гэмтэлтэй), Рибэри (баннтай) зэрэг тоглогчид оролцох боломжгүй бол Ромагийн хувьд бэртэл, гэмтэл илүү их асуудал болоод байгаа. Тэдний Таддэй, Вучинич, Мексес, Рийзэ, Адриано зэрэг гарааны гол тоглогчид нь гэмтэлтэй өнөөдрийн тоглолтод оролцох боломжгүй байгаа аж.
Ван Гаал өнгөрсөн Вэрдэртэй хийсэн тоглолтод хангалтгүй байсан учраас Клозэг өнөөдөр гараанд гаргахгүй бололтой. Харин Рибэригийн оронд Алтинтоп, мөн төвийн хамгаалалтад Мичог гаргачих боловуу гэж бодож байна. Харин бусад байрлалд өөрчлөлт орохгүй.
Манай гараа:
-------------------Бутт
Лаам---Дэмичэлис---Бадштубэр---Контэнто
----------Ван Боммэл---Швайнштайгэр
Мюллэр-----------Кроос-----------Алтинтоп
------------------ Олич
Өнөөдрийн тоглолтын талаар хоёр багийн дасгалжуулагч юу ярив
Луйс ван Гаал: “Энэ бол хамгийн хүчтэй хэсэг биш мөн хамгийн муу нь ч биш, гэхдээ бидэнд дараагийн шатанд шалгарах сайхан боломж гарч байна. Тиймээ, бидэнд Роббэн, Рибэри алга, гэхдээ Байернд хангалттай сайн тоглогчид бий. Өнгөрсөн улирал энэ хослол гэмтэлтэй үед бид дажгүй байсан. Рибэриг Хамит Алтинтоп, Пранич эсвэл Мюллэр зэрэг тоглогчид орлох боломжтой, би одоохондоо шийдвэрээ гаргаагүй байгаа.
Байерн өнгөрсөн улирал финалд үлдсэн болохоор фаворит гэж үү? Үгүй ээ, би тэгж бодохгүй байна. Авагуудын лигт нэг л фаворит байдаг – Барсэлона. Дараа нь Чэлси орно. Гэхдээ бид тэмцэх болно, өнгөрсөн улирлын амжилтаа ахиулахийг хичээнэ ингэхийн тулд бидэнд сайхан эхлэл хэрэгтэй. Надад ямар нэгэн мотивац хэрэггүй. Би бол төрөлхийн ялагч, би тоглолт болгонд ялахийг хүсдэг, Кайзэрслаутэрн, Вэрдэрийн эсрэг одоо Ромагийн эсрэг тийм л байх болно.”
Клаудио Раниери: “Бид аваргуудтай нэг хэсэгт орсон, энэ хэцүү байх болно. Байерн бол фаворит, харин үлдсэн гурван баг хоёр дугаар байрын төлөө өрсөлдөнө. Ван Гаал бид хоёр Испанийн лигт бие биенийхээ эсрэг багаа удирдаж байхад хожигдож хождог байсан, гэхдээ би тэдний талбай илүү их хожил авдаг байсан.
Интэр өнгөрсөн жил Аваргуудын лигийн аварга авсан, харин одоо бүх Итали клубууд тийм амжилт үзүүлэхийг хүсэж байна. Бид Байернаас айхгүй байна. Энэ бол биднийг хасагдах шатанд шалгарахад маш чухал зүйл байх болно.”