Moderator: Хөлбөмбөгийн модууд
by che » Tue Sep 14, 2010 10:22 am
by MJ » Tue Sep 14, 2010 10:27 am
Барнаба wrote:МЖ-н хайр класс өө класс.
Гэхдээ нэг ийм юм байдаг. багт заавал бүгд ворлд класс байх албагүй. багийн лидерүүд / манайд бол Жи, Торрес г.м / лидер үүргээ сайн гүйцэтгээд бусад нь өөрсдийн ажлаа дор бүрнээ сайн биелүүлэхэд л тэр баг хичнээн цаг, хугацаа, орон зайг гатлан хаана хүрэхийг би таашгүй.
гэснээс Кончески шөрмөсөндөө асуудалтай болсон гэнэ. хэдий хугацаанд гэмтэлтэй байх одоогоор мэдэгдээгүй байна. Аурелио маань мөн Ахиллас-н гэмтэлтэй байгаа гэнэ. 10 сарын эхээр эргэн ирнэ гэсэн байшт. энэ сайтан дээрхээр бол
http://www.physioroom.com/news/english_ ... 16b74415d3
by Барнаба » Tue Sep 14, 2010 10:30 am
by che » Tue Sep 14, 2010 10:35 am
Барнаба wrote:Маню чинь жигүүрийн тоглолт сайтай баг. ядаж байхад манай зүүн, айлын баруунаар Нани нь чавхдчихна. Кончески бэлэн байвал сайн л байна. хамгаалалтандаа л сайн байхад болчихно. Аггер-г зүүн ар дээр тавьчихвал Нани элэглээд хаяж мэдэх л байх. хурдыг нь гүйцэхгүй элэглүүлчих вий гэж санаа зовжийно.
by mark » Tue Sep 14, 2010 11:09 am
by Буучин » Tue Sep 14, 2010 11:13 am
by che » Tue Sep 14, 2010 11:16 am
by Rooney » Tue Sep 14, 2010 11:51 am
RedChili wrote: Форумаар нэг шагайхчаа аядсан Үрүүний гэдэг нэг гишүүний нээх сүртэй биш бичлэгийг олоод уншчихдаг юм.. Өдөржингөө нэрвтсэн хүн яахав хариу бичээд тавичхав.. За тэгээд халит ороод харсан дайн болж байнаа тэнд.. Би ч уг нь нээх хүн амьтанруу асаж, унтраад байдаг хүн биш л дээ.. Бас хүн амьтан захын нтр гэж дуудаж байсан удаа үгүй.. Үрүүний гишүүнийг дуудсан.. Яхав жоохон нэрвтэй байсан гэхдээ энд уучлалт хүсчий..За энэ ч яахав..
P.S Энэ бичлэг зөвхөн Копайтуудад зориулсан хувь хүний бодол болно.. Зөв ч байх албагүй, буруу ч байх ёсгүй..
Харлуулж, жичлэж дайрах эрх форумын бүх гишүүнд нээлттэй..
by sp_fc kop » Tue Sep 14, 2010 11:59 am
by tamir_glz » Tue Sep 14, 2010 1:19 pm
by haka » Tue Sep 14, 2010 3:11 pm
by liverpoolfc.fan » Tue Sep 14, 2010 3:16 pm
by Г.Баяраа » Tue Sep 14, 2010 3:20 pm
haka wrote:
by Тэрри_10 » Tue Sep 14, 2010 3:22 pm
by Gunnerz » Tue Sep 14, 2010 3:24 pm
by Boldono » Tue Sep 14, 2010 3:35 pm
by che » Tue Sep 14, 2010 3:39 pm
by Shaggy » Tue Sep 14, 2010 3:40 pm
by che » Tue Sep 14, 2010 4:39 pm
by Баясаа » Tue Sep 14, 2010 4:53 pm
by Барнаба » Tue Sep 14, 2010 4:56 pm
by Чинзо » Tue Sep 14, 2010 4:57 pm
by Жигүүр » Tue Sep 14, 2010 7:07 pm
RedChili wrote:Унтах гэсэн нойр байдгүй лаптопоо асаагаад ганц юм сараачаад унтахаас.. Өглөөнөөс, үдэш хүртэл нэрвтлээ.. Маню-гийн 23н тоглогчоо мэдэхгүй маанаг салбаганасан хэдэн юмнууд сургууль дээр бий.. Яаж царайг нь харнаа гэхээс яс хавтайх шиг.. Харин овоо яасан юм өнөөдөр тааралдсангүй.. Дуусгах ёстой зүйлүүдийг мартаж нэрвтэв, ирээд хоол ч ходоод давсангүй.. Форумаар нэг шагайхчаа аядсан Үрүүний гэдэг нэг гишүүний нээх сүртэй биш бичлэгийг олоод уншчихдаг юм.. Өдөржингөө нэрвтсэн хүн яахав хариу бичээд тавичхав.. За тэгээд халит ороод харсан дайн болж байнаа тэнд.. Би ч уг нь нээх хүн амьтанруу асаж, унтраад байдаг хүн биш л дээ.. Бас хүн амьтан захын нтр гэж дуудаж байсан удаа үгүй.. Үрүүний гишүүнийг дуудсан.. Яхав жоохон нэрвтэй байсан гэхдээ энд уучлалт хүсчий..За энэ ч яахав.. Гол бичих юмаа бичий.. Хэдэн статистик хамтдаа харий..
********* 1 - 1 Arsenal
********* 0 - 3 Manchester City
********* 1 - 0 West Bromich Albion
********* 0 - 0 Birmingham....
******** Хүснэгтэнд 13р байр..
******** Энэ одны оронд ямар баг баймаар байна.. 4н тоглолтонд 2 гоал оруулж 4 гоал алдсан.. Жинхэнэ дундаж багийн үзүүлэлт.. Бодит үнэн гээд яриад байдаг тэр чинь энд байна.. Барьцаж маргаад, хэрэлдэж уралцаад хэрэггүй.. Хүснэгт худлаа ярьдаггүй.. Хүмсүүд гайхаж магдаггүй дөнгөж 4 хөн тойрог цаана нь 34 цэлийсэн тоглолтууд байхад энэ чинжүү нь солиорчиж энэ тэр гэж.. Энд ганц л зүйлээс болж би үүнийг бичиж сууна.. Багийн минь үзүүлсэн тоглолтоос болж үүнийг бичиж сууна.. Үнэхээр энэ 4н тоглолтонд сайхан алалцаад Ситид нь байна уу юунд байна 3 - 0 үүлээл биз хамаа алга. Эцсийн шүгэл хүртэл тэмцдэг тэр л ливерпүүлийг хармаар байна одоо дэндүү өгүйлэгдэж байна.. Амараа эгч хэлсэн, Бадруул ах ч хэлсэн ийм байдалтай яаж манЮг барна гэж. МанЮг сайн гээд ингэж хэлж байгаам биш.. Багийнхаа тоглолтонд гоморхсондоо хэлсийм.. Гаднаа хичнээн уурлаж, цамнавч.. Дотроо одоогийн бодит үнэнийг коп бүр л ойлгож байгаа.. Би ч гэсэн тэдний нэг.. Гэхдээ үнэхээр барахгүй гэж бичиж гар эвлэхгүй юм байна лэ.. Намайг уучлаарай манайхаан.. Энд бүгд хожсоныг хараан зүхэж үзэн ядаж байна.. Үнэндээ боломж нь тэр юм чинь яах юм бэ... Тэр дундаж багийн дасгалжуулагч.. Манайд лав биш.. Бирминхэмтэй тоглоход байн байна цагруугаа харж байгаа нь ямар алчмаар санагдсан гэж бодож байна.. Бид ийм багтай оноо хуваах гэж тоглодог юмуу ноён Хожсон ?.. Гэхдээ хамаг учрийн зангилаа бол 2 яанк аалзад байгааа.. Ах эгч нар бод.. Ливерпүүл бол английн бүх цаг үеийн түүхэндэхь шилдэг 2 багийн нэг.. Хэдий тийм ч гэсэн манай санхүүг тоож ирэх ТОП ДАСГАЛЖУУЛАГЧ алга байна.. Бүхэл бүтэн зуны наймааны цонхоор 5 сая фунт гаргаад тоглогч авмаар байгаа бол зараад ав гэж байгаа шдээ.. Ийм нөхцөлтэй ямар ч топ дасгалжуулагч бидэн дээр ирэхгүйээ.. Рафа бол харин ч ийм байдалтай удсан.. Сүүлийн авсан гаруудын хар.. Дан фрий дундаж тоглогчид.. Йованович, Макси.. Тэгээд нөгөө Поулсэн.. Жое Коулын тухайд бол яалтчгүй багийн нэр хүнд, Торрэс Жэррард болж ирсэн.. Спэрс түүнд манайхаас хол илүү цалин амалсан эцсийн шийдвэр Ливерпүүлд байсан.. Манайх одоохондоо нэр хүндтэй хэвээр байна.. Хожигдоход Чэлси, Арсенал, МанЮ , Ситти багуудын фэнүүд санаа тавих нь тодорхой.. Гэхдээ хэдий болтол.. Энэ дундаж хүмүүс Нгог, Лукас, Поулсэн, Йованович, Макси, зэрэг хүмүүсийн нэр дээр гранд гэдэг нэрийг авч явах вэ?.. Хараамаар болж байна уу .. Тэгвэл байвал боардны мөнгө, биднийг ийм байдалд хийсэн яанкуудын өрийг харааа.. Муу копуудыгаа үнэхээр өрөвдөх юм.. Баг минь 2 жилийн дотор 2 хон америк хүнээс болж улаараа эргэчихлээ.. 2 хон жилийн өмнө Реалыг дөрөв тэглэж, Чөтгөрүүдийг театрт нь дуурь тавиж, улирлын турш хамгийн бага гоал хаалгандаа алдаж, гаруудыг Эйнфилдэд ирэхэд нь сэтгэл сэргэтэл дуулж нульж тавичаад сэдэв дээрээ орж ирээд This is Anfield гээд бичхэд сэтгэл ханамжийг 200% эдэлдэг байлаа.. Одоо тэгсэн байдал тэс хөндлөн.. Ситид 3-0 үүлээд Бирминхэмтэй тэнцээд явж байна .. Бобоз ахын хэлдэг үнэн том багийн амбицтай фэнүүд иймэрхүү үзүүлэлт бүр тоглолт хүлээж авч чадахгүй, дийлэхгүй ч юм байна.. Эхнээсээ эхлээд ингээд би муйхарлаад ийм юм бичээд сууж байхав.. Энэ бүгд юунаас эхэлсэн.. Алонсо явсанаас хойш эхэлсэн.. Мөн Рафа явсанаас хойш бүр дордлоо.. Гэхдээ бидэнд бахархах зүйл бий тэр чинь энд байна..
Нандо бол нарлаг спайнд төрсөн гэхдээ ливерпүүлийн төлөө бүтээгдсэн.. Мань хүнийг авахаар олон багууд бидь илгээсэн хамгийн сүүлийнх нь сити санагдаж байна.. Торрэс үнэхээр алдар нэр, мөнгө хөөгөөд явсан бол ситигийн өмсгөлтэй эсвэл чэлсигийн цэнхэр өмсгөлтэй The Sun сонины эхний нүүрэнд долоо хоног болгон гараад явбал явах л байсан. Бидний өгдөг цалин ч гэсэн их биш Ситигийн Колэ Турэ, Барри, Адебаёор оос бага авдаг.. Гэхдээ мань хүн даруухаан "We'll win the primier league next season" гээд хариулт өгдөг.. Хэрвээ энэ улирал тэр явахыг хүсвэл түүнийг копайтууд алдрын танхимдаа залж жинхэнэ лэйжинд статустай гаргаж өгнө.. За энд тэр машэ мэтийн нөхдийг дурьдахыг хүссэнгүй.. Үүнийг л жинхэнэ лояалти гэдэг байхдаа.. Бамбууш ахын шинэ жилийн бичлэгийг бүгдээрээ санаж байгаа байх "Цас бударсан үдэш копуудын бахархал Нандо" гээд.. Одоо байгаа юмаараа бахархахгүй бол бахархах юмгүй үлдэх нь байна шүү цаана чинь..
Дахиж дайрахаас зүрхшээм ширүүн хамгаалалт, ямар ч хаалгачийн зүрхэнд шар ус хуруулах хүчтэй цохилт, гоол хийхээс аргагүй оновчтой дамжуулалтаараа онцгойрох тэрбээр шигшээдээ ч, клубтээ ч орлуулшгүй тоглогч билээ. Тиймээ энд Жэррардын тухай ярих гээд байна.. Тэр бол жинхэнэ класс.. Бодит байдал дээрээ ч дэлхийн НОМЕР нэг.. Үүнийг би ч ганцаараа хэлээгүй юм.. Зидан хэлж байсан..
Тоглолт бүрийн дараа ахлагчийгаа ийм царайтай хархад зүрх зүсэгдэх шиг л болдог.. Тэр үнэхээр шилдэг.. Үүнийгээ ч тоглолт болгоноороо батлан харуулдаг.. Түүнийг ганц л зүйл зогсоож чадна.. Тэр ч дэндүү ойрхон ирсэн байна.. Энэ бол нас.. Одоо 30 хүрчихлээ ахиад хэдэн жил энэ түвшиндөө тоглох юм бид мэдэхгүй..Түүний үеийн Ламбаа, Тэрри хэд хэдэн удаа өргөв.. Манай хүн байдгүй.. Чадлаараа хичээж ядарсан Жэррардын цөхөрсөн царайг харах болгондоо 2 яанкыг харааж, уйлмаар болдог.. Бидэнд тэр цомыг нь өргүүлэхэд хэдхээн л 2-3 жинхэнэ класс тоглогч ганц итгэлтэй мэнэжир л хэрэгтэй байна үлдсэнийг Жэррард хийнэ.. Бүх юм эздээс шалтгаална.. солилцоо наймаа, дасгалжуулагч шууд хамааралтай бол үүнээс үүдээд багийн тоглолт, морал, бүр монголын спортнюсийн онлайн хэлэлцүүлэг дээр ливерпүүлийн тухай бичих чинжүүгийн бичлэг хүртэл шууд хамааралтай.. Муу Жэррардыгаа л өрөвдөх юм.. ТЭр цомыг нь ийм тоглогч өргөхгүй зодог тайлвал дэндүү шудрага бус.. Шигшээдээ ч гэсэн.. Тэр чадах бүхнээ л хийдэг..
Бүх юм шинэ эздээс шалтгаалах болоод байна.. Жэррард, Торрэс 2 хон класс тоглогчтой үлдлээ.. Торрэсийг ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй гэхдээ битүүхэн хүлээлттэй болчихоод байна.. Торрэс явна гэж ганц ч үг хэлээгүй шуум ч гараагүй ч иймэрхүү хүлээлт миний хувьд бий болчихоод байна.. Гэхдээ ямар ч шийдвэр гаргасан бид түүнийг лэйжиндийн хэмжээнд хүндлэх болно..
Жэррадын хувьд ийм класс тоглолтоо дахиад хэдэн улирал гаргахыг мөн хэлж мэдэхгүй.. Энэ 2 гүй бол бид жинхнээсээ дундаж багийн эгнээрүү шилжлээ...
Гэхдээ бүх юм сайхан болоосой гээд л суухаас...
P.S Энэ бичлэг зөвхөн Копайтуудад зориулсан хувь хүний бодол болно.. Зөв ч байх албагүй, буруу ч байх ёсгүй..
Харлуулж, жичлэж дайрах эрх форумын бүх гишүүнд нээлттэй..
by Shaggy » Tue Sep 14, 2010 7:16 pm
by J@x » Tue Sep 14, 2010 7:44 pm
Ж. Анхжаргал wrote:....Нүдээ аниад хэдхэн секундын дараа чи баярлаад орилно, энэ торгуулийн цохилт хаалганд ормогц чиний хайртай клуб түүхэндээ анх удаа Европын цомын аварга болно гээд төсөөлөөд үз....