by meesh » Fri Aug 20, 2010 9:19 pm
АВАРГА АВАРГААРАА Л ТӨРДӨГ
Анх зодоглосон наадамдаа улсын цолд хүрсэн аваргууд
Дархан аварга Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, даян аварга Н.Жамъян, С.Цэрэн, аварга Ж.Цэвээнравдан, Д.Хадбаатар, Д.Сумъяабазар нарын долоон аварга анх зодоглосон жилийнхээ баяр наадмаар шууд улсын цол хүр тэж, улсын цолтнуудын их гэр бүлд хөл тавьсан байдаг. Даян аварга Н.Жамъян шууд улсын арслан, аварга Ж.Цэвээнравдан заан, дархан аварга Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, даян аварга С.Цэрэн гурав зургаа давж, өсөх идэр чимэгтэй начин, даян аварга Ц.Чимэд-Очир, хүчит аварга Д.Хадбаатар, залуу аварга Д.Сумъяабазар нар тав давж улсын начин цол хүртэж байжээ.
Шууд арслан, заан цол хүртсэн аваргууд
Ардын төрийнхөө баяр наадамд анх цолгүй залуу бөхчүүд хүрэлцэн ирж барилдаад шууд улсын арслан, заан цол хүртсэн зургаан аварга байдаг. Дархан аварга Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, даян аварга Н.Жамьян гурав начин, заан цолыг алгасаж шууд улсын арслан, дархан аварга Ж.Мөнхбат, даян аварга Г.Өсөхбаяр, аварга Ж.Цэвээнравдан гурав начинг алгасаж шууд улсын заан цол хүртсэн хүчтэнүүд юм. Дархан аварга Б.Түвдэндорж Ш.Батсуурь хоёр ардын хувьсгалын 18, 46 жилийн ойн баяр наадмуудаар ес давж түрүүлэн, даян аварга Н.Жамъян ардын хувьсгалын 4 жилийн ойн баяр наадмаар ес давж үзүүрлэж улсын арслан цол тус тус хүртэцгээсэн билээ.
Чимэгтэй начин цол хүртсэн аваргууд
Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, С.Цэ рэн, А.Сүхбат нарын дархан, даян аваргууд улсын наадамд анх шөвгөрөхдөө зургаа давж, өсөх идэр чимэгтэй начин цол хүртсэн хүчтэнүүд юм. Ардын хувьсгалын 31 жилийн ойн баяр наадмаар ганцхан бөх улсын начин цол хүртсэн нь ирээдүйн алдарт аварга Д.Дамдин байсан юм. Тэрбээр тав, зур гаагийн даваанд сүүлийн гурван жил дараалан начин цолоо баталсан Архангайн “галзуу” хэмээх Ц.Лхагваа, өөртэй нь хожим баяр наадмын үзүүр түрүүг булаалдсан Өвөрхангайн “дэрэн бор” хэмээх С.Самданжигмид нарын начин, арслан цолтой, эртэй аатай барилдаж явсан бөхчүүдийг орхиж байв. Булган Сайханы С.Цэрэн аварга ардын хувьсгалын 39 жилийн ойн баяр наадмаар зургаагийн даваанд Л.Сосорбарам арсланг Ж.Мөнхбат аваргын өвдгийг чичрүүлж явсан ид үед нь орхин чимэгтэй начин болсон бол Өвөрхангайн Д.Цэрэнтогтох авар га ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадмаар Булганы зааны энтэй начин Ч.Лундаагаар дөрөв давж, угсраа олон мэхээрээ алдартай Ч.Бээжин аваргаар начны босгыг алхан, улсын залуу арслан хэмээн анх удаа цоллуулан барилдсан П.Дагвасүрэнгээр зургаалж байлаа. Агваансамдангийн Сүхбат аварга ардын хувьсгалын 72 жилийн ойн баяр наадмаар тав, зургаагийн даваанд Өвөрхангайн Ш.Батхуяг начин, Хөвсгөлийн Д.Баяраа заан хоёрыг МНТны 750 жилийн ой, Есөнзүйлийн даншиг наадмуудаар үзүүр түрүүг булаалдаж, их шөвөгт шалгарч дээд цолд тэмүүлж явсан үед нь орхиж өсөх идэр чимэгтэй начин цол хүртэж байлаа.
Начин цолтойдоо түрүүлсэн аваргууд
Хаяа хаяагаа дэрлэсэн Хөвсгөл, Архангай, Булган аймгийн Д.Дамдин, Ц.Чимэд-Очир, С.Цэрэн гурван хүчтэн Яармагийн дэнж, Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнд “улсын начин” хэмээн цоллуулан барилдсаар ардын төрийнхөө их баяр наадмыг манлайлж “Монгол улсын арслан, аварга” хэмээх эрхэм цолыг хүртэж, наадамчин түмнээ баясгаж явсан аваргууд юм. Ц.Чимэд-Очир, С.Цэрэн хоёр нь улсын залуу начин хэмээн цоллуулан барилдсан анхныхаа жилийн баяр наадмаар их аварга Б.Түвдэндорж, таван жил дараалан түрүүлж, тахим өгнө гэдгийг мартаж явсан алдарт Д.Дамдин аварга хоёрын тахимыг өгүүлж түрүүлсэн байдаг. Ах дүү Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа алдарт аваргуудын нутгийн хүү С.Цэрэн начингаас аварга хэмээх эрхэм цолыг шууд хүртэж, цол гуншингаа ийн ахиулсан цорын ганц бөх болсон билээ.
Шаггүй бөх болохоо анхнаасаа харуулсан аваргууд
Төв аймгийн Угтаалцайдам сумын Д.Хадбаатар аварга ардын хувьсгалын 52 жилийн ойн баяр наадмаар хөнгөн атлетикийн тэмцээний талбараас гүйж ирж, Төв цэнгэлдэхийнхээ зүлэг ногоон дэвжээнд анх зодоглож улсын начин цол аваад хойтон жил нь начин цолоо баталж, дараа жилийнх нь баяр наадмаар улсын начин Д.Цэрэндаш, Д.Долгорсүрэн, М.Мөн гөн нарын ирээдүйн заан, арслан цолтой залуу хүчтэнүүдийг орхисоор улсын заан цол хүртсэн, ид барилдаж явсан он жилүүддээ барилдаандаа завсар оруулаагүйсэн бол цол гуншингаа ахиулах, арвижуулах хүчтэн байлаа. Хан Хэнтий нутгийн хүчит аварга Б.Бат-Эрдэнэ аварга ардын хувьсгалын 64 жилийн ойн баяр наадмаар ирээдүйн улсын начин, заан, аварга цолтнууд (Д.Бадрах, Ө.Тулгаа, О.Балжинням)-ыг аймгийн арслан, улсын начин цолтой, дээд цолд тэмүүлж явсан ид үед нь шороодуулсаар улсын начин, дараа жилийнх нь наадмаар ирээдүйн заан, аварга хоёр (улсын начин Д.Давааням, О.Балжинням)-ыг орхин, өмнөх жилийн баяр наадмын манлай, залуу арслан Б.Ганбаатараар заан цолны босгыг алхаж, Өвөрхангайн ахмад арслан Гялдангийн Цоодол гуайн хэлснээр анхнаасаа “шаггүй” улс болохоо харуусан юм.
Аваргуудаас өөр бөхтэй таарсансан бол...
Дархан аварга Д.Дамдин, Д.Цэрэнтог тох хоёр зургаа давж, аварга Ч.Бээжин, Д.Хадбаатар хоёр тав давж улсын цолтны их гэр бүлд хөл тавиад, дараагийн даваанд Д.Дамдин нь Ц.Чимэд-Очир аваргад, Д.Цэрэнтогтох нь Ж.Мөнхбат аваргад, Ч.Бээжин нь Д.Дамдин аваргад, Д.Хадбаатар нь С.Цэрэн аваргад тус тус өвдөг шороодож, аваргуудаас өөр бөхтэй таарсансан бол даваагаа ч, цол гуншингаа ч ахиулах хүчтэнүүд байжээ гэдгээ харуулсан.
Монгол Улсын аварга хэмээх эрхэм цолыг...
Ардын хувьсгалын жилүүдэд найман аймгийн 19-хөн хүчтэн үндэсний бөхийн “Монгол улсын аварга” хэмээх эрхэм цолыг хүртсэн байдаг. Харин үүнд баяр наадмын дэвжээнээ үзүүлсэн харилцан адилгүй амжилтаараа хүрчээ. Дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат хоёр гурван жил дараалан түрүүлж байж, Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Хадбаатар, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын зургаан аварга хоёр дахь удаагаа тү- рүүлээд, Г.Самдан, Н.Жамъян, Ж.Цэ вээнравдан, С.Цэрэн, Х.Баянмөнх, Ч.Бээжин, Д.Сумъяабазар нарын долоон аварга анх удаагаа түрүүлээд аварга цолыг хүртсэн байхад Д.Цэрэнтогтох аварга МБАТ-ний VI спартакиадын үндэсний бөхийн шигшээ барилдаанд 30 давж түрүүлээд, Ц.Чимэд- Очир аварга ардын хувьсгалын түүхт 25 жилийн ойн баяр наадмаар 9 давж үзүүрлээд, О.Балжинням аварга ардын хувьсгалын 74 жилийн ойн баяр наадмаар долоо давж их шөвөгт шалгараад аварга цолыг хүртсэн байна. С.Цэрэн аварга начин цолтойдоо түүхт их ойн жилийн баяр наадмаар тү- рүүлж шууд аварга цол хүртснийг бид мэд нэ. Харин Д.Цэрэнтогтох аварга 1978 оны баяр наадмаар түрүүлж улсын арслан цол хүртэж, дараа жилийнх нь хавар болсон МБАТ-ний спартакиадаар түрүүлэхэд аварга цол олгосон болохоор ардын төрийнхөө их баяр наадмаар улсын арслан хэмээн цоллуулан барилдаж үзээгүй бөх. Залуу аварга Д.Сумъяабазар ардын хувьсгалын түүхт 85 жилийн ойн баяр наадмаар түрүүлж аварга цол хүртэ хийнхээ өмнөхөн олон жил сэтгэл зүр хэндээ тээж явсан “улсын арслан” цолныхоо тэмдгийг хэдхэн хором зүүж үзсэн билээ.
Монгол Улсын дархан аварга хэмээх эрхэм цолыг...
Монгол улсын 19 аваргын долоо нь “Дархан аварга” хэмээх эрхэм дээд цолд хүрсэн хүчтэнүүд бөгөөд энэ цолыг Д.Дамдин аварга таван жил дараалан, Ж.Мөнхбат аварга дөрвөн жил дараалан түрүүлж байж хүртсэн байхад Б.БатЭрдэнэ аварга гурван жил дараалан тү- рүүлснийхээ дараа МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадмаар 10 давж түрүүлээд, Б.Түвдэндорж аварга дөрөв дэх удаагаа, Х.Баянмөнх аварга хоёр дахь удаагаа түрүүлээд, Д.Цэрэнтогтох аварга хоёр түрүүлсэнийхээ дараа ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойн баяр наадмаар 8 давж үзүүрлээд энэ эрхэм цолыг хүртжээ. Харин Ш.Батсуурь аваргад “даян, дархан” чимэг хэмээн нэрлээд олгосон байдаг. Зургаан дархан аварга нь ардын хувьсгалын 43 удаагийн баяр наадмыг ээлж лэн хаанчилж, дөрөв ба түүнээс дээш жил түрүүлсэн үнэхээр дархлагдсан авар гууд билээ. Б.Бат-Эрдэнэ аварга 12 түрүүлж, нэг үзүүрлэсний дотор ар дын төрийнхөө баяр наадмыг 8 жил да раалан (1992-1999 он) манлайлж, да хин тохиоход бэрх дээд амжилтыг тог тоосон бол Х.Баянмөнх аварга 10 түрүүлж, 4 удаа үзүүрлэж, Б.Түвдэндорж аварга 7 түрүүлж, 2 удаа үзүрлэж, Ж.Мөнхбат аварга 6 түрүүлж, 4 удаа үзүүрлэж, Д.Дамдин аварга 5 түрүүлж, 5 удаа үзүүрлэж, Д.Цэрэнтогтох аварга 4 түрүүлж, 5 удаа үзүүрлэж баяр наадмын дэвжээнээ гайхамшигт амжилтыг үзүүлцгээсэн билээ.
Хамгийн олон жил...
Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарын гурван дархан аварга ардын төрийнхөө их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ хамгийн олон жил зодоглож, наадамчин түмнээ баясгаж явсан хүчтэн үүд бөгөөд Д.Дамдин аварга 39, Ж.Мөнхбат аварга 39, Х.Баянмөнх аварга 36 жил зодогложээ. Ардын төрийнхөө их баяр наадмаар Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон 12 жил түрүүлж, хамгийн олон завсаргүй 19 жил дараалан их шөвөгт шалгарч байсан бол Х.Баянмөнх аварга хамгийн олон 27 жил (10 түрүүлж, 4 удаа үзүүрлэж, 9 удаа долоо, 3 удаа зургаа, нэг удаа тав давсан) шөвгөрч, хамгийн олон 23 жил их шөвөгт шалгарч үлдэж хүч үзэж явжээ (МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадмын амжилтыг оруулав). Х.Баянмөнх аварга баяр наадмын дэвжээнд Д.Дамдин, С.Цэрэн, Ж.Мөнхбат, Ч.Бээжин, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ нарын “өнгөрсөн, одоо, ирээдүй” цагийг эзэлсэн алдарт аваргуудтай хамгийн олон 29 удаа таарч, гар зөрүүлж явсан бөгөөд 27-д нь их шөвөг, үзүүр түрүүнд хүч үзжээ.
Хамгийн залуудаа...
Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянм өнх, залуу аварга Д.Сумъяабазар гурав хамгийн залуудаа улсын цол хүртсэн бөхчүүд бөгөөд Ж.Мөнхбат аварга МБАТ-ний анхдугаар спартакиадын үндэсний бөхийн шигшээ барилдаанд түрүүлж улсын заан, Х.Баянмөнх аварга ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадмаар тав давж улсын начин, хориодхон хоногийн дараа болсон МБАТний II спартакиадын үндэсний бөхийн аварга шалгаруулах шигшээ барилдаанд 27 даваагаар хоёрдугаар байрт шалгарч улсын заан, Д.Сумъяабазар аварга ардын хувьсгалын 73 жилийн ойн баяр наадмаар тав давж улсын начин цол хүртэж, хорьхон насандаа улсын цол хүртэж байв. Тайлбар: Х.Баянмөнх аварга төрсөн оноо 1943 оны хоёрдугаар сарын 2-нд билгийн тооллын хонь гарахын өмнө морин жил төрсөн гэж залруулсан байдаг. Дархан аварга Ж.Мөнхбат, даян аварга С.Цэрэн хоёр хамгийн залуудаа ардын төрийнхөө их баяр наадмаар түрүүлсэн аваргууд юм. Цэл залуу 22 насандаа С.Цэрэн аварга ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадмаар түрүүлж, Ж.Мөнхбат аварга ардын хувьсгалын 42 жмлийн ойн баяр наадмаар түрүүлж наадамчин түмнээ баясгаж явжээ. С.Цэрэн аварга 22 насандаа “Монгол улсын аварга”, Ж.Мөнхбат аварга 25 насандаа “дархан аварга” хэмээх эрхэм цолыг тус тус хүртсэн нь хамгийн залуугаар тэмдэглэгддэг.
Хамгийн өндөр насандаа...
Алс баруун хязгаар нутгийн алдарт хүчтэн Х.Баянмөнх аварга хамгийн ахмад настайдаа баяр наадмаар түрүүлж, үзүүрлэж явсан бөх. Тэрбээр ардын хувьсгалын 66 жилийн ойн баяр наадмаар 44 настайдаа түрүүлж, МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадмын үзүүр түрүүг 47 настайдаа булаалдаж үзүүрлэж үнэнхүү ясны сайн болохоо харуулж байв. Ч.Бээжин аварга 36, Д.Хадбаатар аварга 35 настайдаа “Монгол улсын аварга” хэмээх эрхэм цолыг хүртэж байв. Дархан аварга Б.Түвдэндорж, Д.Дамдин нар 51 настайдаа тав, дархан аварга Ж.Мөнхбат 53 настайдаа зургаа давж наадамчин олноо баясгаж явжээ. Сэлэнгийн “боохой” хэмээх алдарт арслан Д.Данзан 57 настайдаа тав давж шөвгөрсөн гэдэг.
Сонин гэмээр ижил төстэй амжилтууд
Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.БатЭрдэнэ нарын дархан аваргууд ардын хувьсгалын 47, 57, 67 жилийн ойн баяр наадмуудын найм, есийн даваанд дархан аварга цолтой хүчтэнүүдийг цувруулан орхиж, ижил амжилтуудыг үзүүлэн ардын төрийнхөө их баяр наадмаар анх түрүүлж байв. Х.Баянмөнх аварга 1968 онд Д.Дамдин, Ж.Мөнхбат дархан аваргуудыг, Д.Цэрэнтогтох аварга 1978 онд Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарыг, Б.Бат-Эрдэнэ аварга 1988 оны наадмаар Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох аваргуудыг өвдөг шороодуулж түрүүлж байжээ. Дархан аварга Д.Цэрэнтогтох, Б.БатЭрдэнэ нар ирээдүйн аварга, арслан, заан, тэр үеийн шилдэг начингуудаар даваагаа ахиулсаар, урьд жилийнх нь баяр наадмын манлай, арслан цолтой бөхийг зааны даваанд орхиж улсын заан цол хүртэж байжээ. Д.Цэрэнтогтох аварга 1977 онд улсын начин М.Мөнгөн (улсын арслан), улсын начин Д.Мягмар (улсын заан) болон урьд жилийнх нь баяр наадмаар түрүүлсэн Д.Хадбаатар арслангаар, Б.Бат-Эрдэнэ аварга 1986 онд улсын начин Р.Давааням (улсын заан), улсын начин О.Балжинням (улсын аварга) болон өмнөх оны түрүү бөх Б.Ганбаатар арслангаар долоо давж, зааны босгыг алхаж байв. Ж.Цэвээнравдан аварга 1947, 1948, 1949 оны баяр наадмаар гурван жил дараалан Ш.Батсуурь аваргад, Ц.ЧимэдОчир аварга 1951, 1952, 1953 оны баяр наадмаар гурван жил дараалан Б.Түвдэндорж аваргад, Х.Баянмөнх аварга 1965, 1966, 1967 оны баяр наадмаар гурван жил дараалан Ж.Мөнхбат аваргад, Д.Цэрэнтогтох аварга 1988, 1989, 1990 оны баяр наадмаар гурван жил дараалан Б.Бат-Эрдэнэ аваргад тахимаа өгч явсан нь аваргуудад тохиосон ижил төстэй гэмээр өвдөг шороодолтууд юм.
Нас чацуу үе тэнгийн аваргууд
Даян аварга Н.Жамъян, улсын авар га Г.Самдан хоёр билгийн тооллын ХV жарны “урвуулагч” хэмээх шороон гахай жил, дархан аварга Б.Түвдэндорж даян аварга Ц.Чимэд-Очир хоёр ХV жарны “гал” хэмээх улаан луу жил, даян аварга Г.Өсөхбаяр залуу аварга Д.Сумъяабазар хоёр ХVI жарны “сэрэмжгүй” хэмээх усан үхэр жил төрсөн нас чацуу аваргууд билээ. Н.Жамъян, Г.Самдан аваргууд 1925 оны баяр наадмын үзүүр түрүүг булаалдсан бол дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга Ц.Чимэд-Очир нар баяр наадмын дэвжээнд зургаан удаа таарахдаа гурван удаа үзүүр түрүүнд, даян аварга Г.Өсөхбаяр, отгон аварга Д.Сумъяабазар нар баяр наадмын дэвжээнд найман удаа таарч хүч үзэхдээ их шөвөгт хоёр удаа, үзүүр түрүүг хоёр удаа булаалдаж, наадамчин түмнээ баясгасан үе тэнгийн хүчтэнгүүд юм.
Нэг нутаг усны аваргууд
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум бол Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин на рын гурван аваргатай Монгол улсын цорын ганц сум бол Г.Өсөхбаяр ардын хувьсгалын 82 жилийн ойн баяр наадмаар түрүүлж, улсын аварга цол хүртсэнээр Архангайн Батцэнгэл хоёр аваргатай сум болсон юм. Хоёр төрийн наадамд барилдан, арван засгийн наадмыг олонтаа манлайлж, ардын засгийн анхны жилийн баяр наадмаар түрүүлж явсан алдарт Лу гүний Г.Вандан аварга Архангайн Батцэнгэлийнх билээ. Монгол улсын аварга хэмээх эрхэм дээд цол хүртсэн алдарт хүчтэнүүд маань ардын хувьсгалын 89 удаагийн баяр наадмын 65-д нь түрүүлж, 41 удаа үзүүрлэж, түүхт ойн хэмээн нэрлэдэг 20, 30, 40, 50, 60, 70, 80 жилийн ойн баяр наадмуудад манлайлан, гайхамшигт амжилтаараа ард түмнээ баясгасаар ирсэн. Ард түмэн нь ч аварга цолтой бөхөө хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтнуудаас ч илүү хүндэтгэл үзүүлж гэр бүл үр хүүхэдтэй нь хамт хайрлан хүндэлсээр байдаг. Ж.Мөнхбат аварга “Аварга аваргаараа л төрдөг”, Х.Баянмөнх аварга “Хэн дуртай хүн аварга болчихдоггүй”, Б.Бат-Эрдэнэ аварга “Амны хишиг, хувь зохиол гэж айхтар юм бий” гэж дурсан ярьцгаасан нь юутай үнэн үг вэ. Тиймээ аварга аваргаараа л төрдөг. Аварга гэдэг ард түмнийхээ буян заяаг өөртөө шингээсэн үнэнхүү нэр хүндтэй алдар юм даа.
Б.АВИРМЭД
Копи паст...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....